| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0171/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/331 |
| Огноо | 2026-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч О.Даваахүү,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан эрүүгийн 2509000001472 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг гэх, ********** дүүргийн *** дүгээр хороо *********** *** дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай, урьд
1.Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаах шийтгүүлж 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/193 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор дээрх ял эдэлж дууссан,
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж дээрх ялыг эдлээгүй байгаа,
Б овогт Б.С /регистрийн дугаар: ********/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.С нь 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвд үйл ажиллагаа явуулах ******* сүлжээ дэлгүүрийн үйлчлүүлэгч сууж үйлчлүүлэх хэсгийн ширээн дээр унтаж байсан хохирогч Э.У-ын баруун гартаа барьсан байсан түүний эзэмшлийн Хонор Х96 5-жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.У-ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “********” ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ШД-725-913823 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.С-гийн яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Б.С нь 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвд үйл ажиллагаа явуулах ******* сүлжээ дэлгүүрийн үйлчлүүлэгч сууж үйлчлүүлэх хэсгийн ширээн дээр унтаж байсан хохирогч Э.У-ын баруун гартаа барьсан байсан түүний эзэмшлийн Хонор Х96 5-жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.....” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил тараад 21 цагийн үед ********-д байрлах ****** дотор хуушуур авчхаад идэх гээд ширээнд суутал тухайн ширээнд нэг охин урдаас хараад унтаж байсан. Тэгээд гарт нь гар утас нь ил харагдаад байхаар нь би авчихсан. Тэгээд би тэндээс гараад шууд харьсан. Одоо надад тухайн хүний гар утас нь бүрэн бүтэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр 19 цаг гэж ажил тараад Хан-Уулын EMart-ын тэндээс унаанд дайгдаж суугаад Сансар ороод тэндээсээ автобусанд суугаад Багшийн дээд орсон. Би тухайн үед ажлаасаа тараад машинд дайгдаж байх үедээ 200 грамм Хараа архийг ганцаараа уусан байсан. Бага зэргийн согтолттой байсан....” гэх мэдүүлэг /xx-ийн 15/,
хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2025 оны 09 дүгээр сарын 27-ны орой би Багшийн дээдийн ******* төвийн доор байрлах ****** дотор ороод сандал дээр суугаад Найзыгаа хүлээж байсан. Тэгээд гар утсаараа юм үзэж байтал миний нойр хүрээд нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайж байгаад тухайн газрын хяналтын камерыг шүүлгэтэл үл таних хүн миний гар утсыг аваад явсан байсан. Би гар утсаа гартаа бариад унтсан. Миний гар утас Honor X9b нэртэй улбар шар өнгөтэй, хар гэртэй утас байсан. Тухайн гар утсыг манай аав мобикомоос 2024 онд шинээр нь худалдан авч надад өгч байсан. Одоо мобикомд 1.300.000 төгрөгөөр зарагдаж байгаа байх. Одоо би утсаа олж авмаар байна. Миний утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
түүний дахин өгсөн: “...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн эд хөрөнгөнд хийсэн №ШД-725-913823 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
хөрөнгийн үнэлгээний “********” ХХК-ны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ШД-725-913823 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр тогтоов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-24/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28-32/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...хяналтын камерын 00 минут 12 секундийн бичлэгийг тоглуулахад хяналтын камерын цагаар 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 31 минут 10 секундэд хохирогч Э.У нь тус дэлгүүрийн сууж үйлчлүүлдэг хэсгийн ширээн дээр унтаж байх ба оролцогч Б.С нь хохирогчийн ширээн дээр хамт сууж буй дүрс бичлэг бичигдсэн байна...тус бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад хяналтын камерын цагаар 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 31 минут 17 секундэд хохирогч Э.У унтаж байхдаа өөрийн эзэмшлийн гар утас болох Хонор Х9б загварын гар утсаа баруун гартаа бариад унтаж байхад оролцогч Б.С нь хохирогч Э.У-ын гар утсыг авч буй дүрс бичлэг бичигдсэн байна...Тус бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад хяналтын камерын цагаар 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 31 минут 19 секундэд хохирогч Э.У-ын гар утсыг авч өөрийн идэж буй зүйлийнхээ цаасан уутанд тухайн гар утсыг хийж буй дүрс бичлэг бичигдсэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.С нь 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвд үйл ажиллагаа явуулах ******* сүлжээ дэлгүүрийн үйлчлүүлэгч сууж үйлчлүүлэх хэсгийн ширээн дээр унтаж байсан хохирогч Э.У-ын баруун гартаа барьсан байсан түүний эзэмшлийн Хонор Х96 5-жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С нь өмнөх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/25250 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.С-гийн үйлдлийн улмаас хохирогч Э.Уд 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн алдсан гэх Honor X9d загварын гар утсыг биед байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацааг хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тооцсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ******* болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР