| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/00594/И |
| Дугаар | 102/ШШ2024/01501 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/01501
| 2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг дугаар хороо байр тоотод оршин суух, онд төрсөн настай, овогт Э.
Хариуцагч: * дүүрэг дугаар хороо дугаар хороолол плаза давхар ГДК.ХХК
* дүүрэг дугаар хороо др хотхон байр давхар мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг 2024 оны дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч Г.У, хариуцагчийн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ГДК.ХХК-нд холбогдуулан * дүүрэг дугаар хороо др хотхон байр давхар мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГДК.ХХК-тай 202* оны 06 дугаар сарын 09-ний өдөр * дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж * дүүрэг * дүгээр хороо Горькийн гудамжны тоот гэр бүлийн зориулалттай мкв газар өмчлөх эрхийг гүйцэтгэгч талд шилжүүлэх, гүйцэтгэгч тал шилжүүлэн авч буй газрын үнэ, талбайн хэмжээнд дүйцүүлэн ДР хотхон С блок мкв орон сууцыг 153,692,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцыг 202* оны дугаар сарын -ны өдөр хүлээлгэн өгсөн. Уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанаас хойш орон сууцны өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулж авъя гэхэд хариуцагч тал орон сууцны үнэ зах зээлд нэмэгдсэн гэх шалтаг хэлэн орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байна. Анх гэрээ байгуулахад гэрээний 2.3.2 дахь заалт нь зөвхөн бэлэн мөнгөөр байр захиалагчдад холбогдох заалт, бартерын байранд огт хамааралгүй гэсэн тайлбар хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ нөхцөл байдлыг мэдэх хэд хэдэн гэрч байгаа. Гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлэхгүй байгаа тул * дүүрэг дугаар хороо др хотхон байр мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгч Б.Э болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ГДК.ХХК-нд даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ГДК.ХХК-ийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээр Б.Эы өмчлөлийн мкв газрыг мкв талбай бүхий орон сууцаар хэмжээнд нь дүйцүүлэн арилжихаар харилцан тохиролцсон. 2022 оны 12 дугаар сард орон сууцыг Б.Эд хүлээлгэж өгч байрандаа орсон. Б.Эаас авсан газар дээр төсөл хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд орон сууцны төсөвт өөрчлөлт орж үнэ өссөн. Гэрээний 2.3.2-т барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбоотой төгрөг гадаад валютын харьцах ханш нь гэрээ хийж байх үеийнй ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэрээний уг заалтыг үндэслэн орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалсан зөрүү төлбөр * төгрөгийг нэхэмжлэгч нэмж төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн бичиг баримтыг хариуцагчид даалгах тал дээр татгалзахгүй. Компаний зүгээс хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татвар болон үнийн өсөлттэй холбоотой давагдашгүй байдалд өртсөн учраас нэхэмжлэгчээс зөрүү төлбөр шаардаж байгаа юм гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Орон сууц хүлээлцсэн акт,
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий орон сууц өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй талаарх лавлагаа баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь “орон сууц захиалгын гэрээгээр өөрийн өмчлөлийн газрыг орон сууцаар арилжиж байрандаа орсон боловч, өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь “орон сууцны үнэ өссөн тул зөрүү төлбөр гаргуулна” гэх үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ, байр хүлээлцсэн акт, үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигчийн хооронд 202* оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Б.Эы өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний * дүүрэг хороолол горькийн гудамжны тоот мкв талбай бүхий газрыг хариуцагч ГДК.ХХК худалдан авч хариу төлбөрийг төлөх зорилгоор талбайн хэмээнд дүйцүүлж * дүүрэг дугаар хороо др хотхон байр мкв талбайтай өрөө мкв талбайтай орон сууцаар арилжихаар гэрээний 2.1, 2.2, 2.3 зааж харилцан тохиролцсон.
Орон сууц захиалгын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Шүүх хуралдаанд хариуцагч нь “орон сууцны үнэ өссөн тул зөрүү төлбөр * төгрөг гаргуулна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талууд Орон сууц захиалгын гэрээний 2.1, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авч хариу төлбөрт өөрийн гүйцэтгэлийн мкв талбай бүхий орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр гэрээ байгуулж гэрээний хугацаанд орон сууцыг эзэмшилд нь шилжүүлж, тухайн худалдаж авсан газраа төслөө хэрэгжүүлж байгаа үйл баримт тогтоогдож байгаа тул гэрээний 2.3.2-т заасан валютын харьцах ханш гэрээ хийх үеэс 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орно гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.
4.3. Хариуцагч ГДК.ХХК нь 202* оны 12 дугаар сард нэхэмжлэгч Б.Эы эзэмшилд орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн боловч гэрээний 3.5-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийн тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүй буруутай.
5. Хариуцагчийн тайлбар хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж, * дүүрэг дугаар хороо др хотхон байр мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгч Б.Э болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ГДК.ХХК-нд даалгах нь зүйтэй.
6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан * дүүрэг дугаар хороо др хотхон байр мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгч Б.Э болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч ГДК.ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн дансаас илүү төлсөн төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч ГДК.ХХК-наас төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К