| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/01025/И |
| Дугаар | 102/ШШ2024/01389 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/01389
| 2024 оны 03 сарын 19 өдөр | Дугаар | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * тоот ТС ХХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * тоот МШ ГҮТББ
Илүү төлсөн ашиглалтын зардал *төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 202* оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ТС ХХК-ийн захирал Т.Г, хариуцагч МШГҮТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТС ХХК нь хариуцагч МШГҮТББ-д холбогдох илүү төлсөн ашиглалтын зардал * төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ТС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Т.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МШГҮТББ нь * өмчлөгчдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, уг цогцолборын * мкв талбайн өмчлөгч болох* аж ахуйн нэгж, * иргэнээс ашиглалтын зардлыг хураан авч талбайн ашиглалт, хамгалаалт, цэвэрлэгээ, үйлчилгээг эрхэлж ирсэн. Манай компани уг цогцолборын *тоотод * мкв оффисийн талбайн өмчлөгч. Худалдаж авсны дараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 201* оны * дугаар сарын *ний өдрийн * тоот Талбайн хэмжилт хийсэн тухай дүгнэлт гаргуулж 201* онд МШГҮТББ-д хүргүүлсэн ч хариу өгөөгүй. 202* оны * сард УА ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд оффисын талбайгаас * мкв дутаж нийт талбайн хэмжээ * мкв болохыг нарийвчлан тогтоосон. Энэ тухай МШГҮТББ-д албан бичиг хүргүүлж, хариуд нь 202* оны * албан бичгээр ашиглалтын төлбөрийг * мкв-аар бодож багасгасан ч бид өнгөрсөн хугацаанд ашиглалтын зардалд илүү мкв-аар * төгрөг төлсөн байна. Уг төлбөрийг дараагийн төлбөрт суутган тооцуулах хүсэлт тавихад татгалзсан. МШГҮТББ нь сар бүр өмчлөгч нараас Эрсдэл хуримтлалын сан нэрийн дор хуримтлал үүсгэж өнөөдөрийн байдлаар * сая төгрөг хуримтлагдсан тухай өмчлөгч нарын хуралд танилцуулж байсан тул энэ сангаас асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Тус цогцолборт байрлах * аж ахуйн нэгж, * иргэнээс анх удаа нэхэмжлэл гаргасан нь манайх. Би цаашид ч энэ байгууллагатай холбоотой Цагдаагийн байгууллагад хандаж, хэвлэлийн бага хурал хийнэ. ТС ХХК нь 201*-202* оны хооронд ашиглалтын зардалд * төгрөгийг илүү төлсөн тул хариуцагч мш ГҮТББ-аас гаргуулна гэв.
2. Хариуцагч МШГҮТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон гүйцэтгэх захирал Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 200* онд жгг ХХК нь Гп цогцолборыг * гаруй иргэн, аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж барьж ашиглалтад оруулсан худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор байгууламж юм. 201* онд барилга ашиглалтад орж өмчлөгч нарт ашиглалтын үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн байдаг. Монгол улсад анхны олон өмчлөлийн хэлбэртэй үйлчилгээний зориулалттай цогцолбор байгууламжийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, аюулгүй байдал харуул хамгаалалт, инженерийн байгууламжийн үйл ажиллагааг хэвийн авч явах, хуулийн этгээдийн ямар хэлбэрийг сонгох талаар өмчлөгч нарын төлөөлөл хуралдаж холбогдох мэргэжлийн байгуулагуудад хандаж эхэлсэн. Ингээд судалгаа хийж хуулийн хүрээнд бичиг баримтыг боловсруулж МШГҮТББ-ийг 201* оны 05 сард үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Өмчлөгчийн эд хөрөнгийн гэрчилгээнд тусгасан цэвэр талбайд харьцуулан 1 мкв ашигтай талбайд ногдох төлбөрийг нийт өмлөгчдийн хурлаар баталж ирсэн. Тус цогцолборын *тоотод байрлах ТС ХХК-ийн өмчлөлийн талбайн зөрүүний талаар 201* онд манайд хандаж байгаагүй. Харин 202* оны 01 дүгээр сарын 24-ний 01 тоот албан тоотоор манайд хандсан тул бусад хавсаргасан хэмжилтийн материалтай танилцаад тооцооллыг * мкв-аар ашиглалт үйлчилгээний тооцоог хийх болсон тухай албан тоотоор мэдэгдэж Эд хөрөнгийн улсын бүртгэлд * мкв-аар шинэчлэн бүртгүүлж Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирүүлэх шаардлагатайг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл мкв-ийн өөрчлөлт хийсэн гэрчилгээний хуулбараа өгөөгүй байна. ТС ХХК-ийн өмчлөлийн * мкв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн ашиглалтын зардлыг тооцож авсан тул 201*-202* онд ашиглалтын төлбөрийг үндэслэлгүй нэмж *төгрөг илүү авсан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. ТС ХХК-ийн 201* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн МШГҮТББ-д хүргүүлсэн Төлбөр, тооцоо нийлэх тухай албан бичиг, ТС ХХК-ийн гаргасан илүү төлсөн ашиглалтын талбайн төлбөрийн тооцоо, 202* оны 01 сарын 24-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, МШГҮТББ-ын 202* оны 12 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр тооцооны тухай албан бичиг, Талбайн хэмжилт хийсэн хэмжилтийн зураг, ТС ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4. Хариуцагчаас ТС ХХК-тай байгуулсан Цахилгаан ус, дулаанаар дамжуулан хангах талбай ашиглалтыг зохицуулах гэрээ, 201* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Талбай ашиглалтын гэрээ гэх баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь “мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд манай өмчлөлийн талбай * мкв болох нь тогтоогдож МШГҮТББ-д 202* онд мэдэгдсэн. 201*-202* оны хооронд гэрчилгээнд бичигдсэн * мкв-аар ашиглалтын төлбөр төлсөн тул илүү төлсөн * төгрөг гаргуулна” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь “тс ХХК-ийн ирүүлсэн албан бичиг, хэмжилтийн материалтай танилцаад 202* оны 1 сараас тооцооллыг * мкв-аар хийж байгаа боловч мкв-ын өөрчлөлттэй холбоотой Үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээндээ өөрчлөлтийг шинэчлэн бүртгүүлж гэрчилгээ ирүүлээгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ * мкв-ыг үндэслэн ашиглалтын зардлыг тооцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. ТС ХХК нь * дүүргийн * хороо * хороолол энхтайван өргөн чөлөө гудамж *байр * давхарт *тоот хаягт байршилтай * мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч.
ТС ХХК нь хариуцагч МШГҮТББ-тай 201* оны 10 дугаар сарын 03-ны өдөр Талбай ашиглалтын гэрээ, 201* оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цахилгаан ус дулаанаар дамжуулан хангах, талбай ашиглалтын зохицуулалтын гэрээ тус тус байгуулж * *давхарын * тоотод байрлах *мкв оффисын зориулалттай өмчлөлийн талбайн ашиглалтын зардал болон бусад холбогдох зардлуудыг МШГҮТББ-ын ашиглалтын захиргаанд төлж ирсэн байна.
4.2. ТС ХХК нь өөрийн өмчлөлийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжилтийг 202* оны 12 сард УА ХХК-аар хийлгэж тус талбайн нийлбэр хэмжээг * мкв гэсэн дүгнэлтийг гаргасан тул нэхэмжлэгч нь Барилгын талбайн хэмжээний дүгнэлтийг үндэслэн 201*-202* онд төлсөн илүү ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардсан байна.
ТС ХХК нь 201* оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр * мкв талбайтай хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд Эд хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэмжилтийн компаний дүгнэлтийг үндэслэн илүү төлсөн ашиглалтын зардлыг шаардах эрхгүй.
5. Иймд хариуцагч МШГҮТББ-д холбогдох нэхэмжлэгч ТС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага илүү төлсөн ашиглалтын зардал * төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хүчин төгөлдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ТС ХХК нь * мкв талбайтай хөрөнгийн өмчлөгч тул хариуцагч МШГҮТББ-г үндэслэлгүй хөрөнгөжиж ашиглалтын зардлыг илүү авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч МШГҮТББ-д холбогдох илүү төлсөн ашиглалтын зардал * төгрөг гаргуулах нэхэмжлэгч ТС ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн * төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К