Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00175

 

 

 

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С. Хаяг: Б  аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух, 

 

Хариуцагч: Б  аймаг дахь М ын сургууль. Хаяг:Б  аймаг, Ө  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, 

 

Нэхэмжлэлийн шаардлага:Тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухайн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн  Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ну ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С  нь хариуцагч Б  аймаг дахь М ын сургуулийн захирал Ну д хологдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухайн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие 2009 оноос эхлээд тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  2009 оны бүтэц орон тоонд миний нэр физик, компьютерын багш гээд тушаалаар байгаа ч би тус сургуульд тасралтгүй, удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Анх ажилд орохдоо физикийн багшаар томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс соёлын ажил хариуцсан ажилтнаар шилжин ажилласан. Улмаар захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл барилгын өргөн мэргэжлийн багшаар ажиллаж ирсэн юм. Ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сургуулийн олон нийтийн ажилд идэвх, санаачилга гарган бусдыг манлайлан ажиллаж, Улсын хэмжээний урлаг, спортын уралдаанд, тэмцээнүүдэд ажилттай оролцон алт, мөнгөн медаль хүртэж, сурагчдаа амжилттай оролцуулж байсан. 2009 онд “Шилдэг нээлттэй хичээл заагч багш”, 2019 онд “шилдэг мэргэжилтэн”-ээр шалгарч байсан юм. Жишээлбэл, тус сургуулийн бүх доторх, гаднах засваруудыг захирлууд надад даалгаад хийлгэдэг юм. 

1.2 Намар буюу 2023 оны 9 дүгээр сард ажил олгогч надтай адил орон тоонд ажилладаг 8 багшид мэдэгдэх хуудас өгсөн мөртлөө ямар нэгэн шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ганцхан намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Хэрвээ сонгон шалгаруулалт явуулаад намайг ажлаас чөлөөлбөл би хүлээн зөвшөөрөх байсан. Бусад багш нарын одоо ур чадварыг би маш сайн мэддэг юм. Үнэнийг хэлэхэд барилгын чиглэлээр хүүхдэд юм заах биш өөрсдөө юм хийж чаддаггүй багш нар олон байгаа. Удаан жил би тэд нартай хамт ажиллачихсан юм чинь би тэр талаар маш сайн мэдэж байгаа. 

1.3 Би сургууль дотроо миний хийгээгүй, миний гар хүрээгүй, засвар хийгээгүй юм гэж ерөнхийдөө байхгүй байх. Түүнийг надтай хамтарч ажиллаж байсан захирлууд бүгд мэдэж байгаа. Тийм учраас надад мэдэгдэх хуудас өгөөд ганцхан намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4 Багш хичээл заахаас биш хүүхэд цуглуулна гэсэн юм байхгүй байна. Манай сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад орон тоо хасагдсан хэмээн намайг хууль бусаар чөлөөлсөн. Орон тоо хасагдсан ч гэсэн боловсролын салбарт 18 жил, үүнээс тус сургуульд 15 жил ажилласан, энэхүү хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, намайг орон тооны цомхотголд оруулж байгаад гомдолтой байна. Надаас хойш тус сургуульд ажилд томилогдсон Х , Ху  , А , Н , О , Бо нар нь барилгын багшаар тус сургуульд ажиллаж байгаа. Надаас хойш ажилд орсон 6 багш нараас цомхотгол хийхгүйгээр намайг хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Тэгээд тус сургуулийн өргөн мэргэжлийн багш болох Х  нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах ба миний бие цалингүй чөлөө хүсэж дараа оноос тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө өгөхөөс татгалзаж өргөдлийг хүлээж аваагүй, хоёр орон тоо цөөрсөн гэсэн атлаа надаас бусад долоон багш ажиллаж байна.

1.5 Сургуулийн захирал Ну  нь хувьдаа Ө  сумын 5 дугаар багт 5 давхар орон сууц барьж байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд манай сургуулийн барилгын оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэж байгаа гэдэг нэрийдлээр өөрийнхөө барилгыг бариулсан юм. Тухайн үед би дадлага удирдсан багшийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй Ну ий тус хувийн орон сууцанд оюутнуудыг ажиллуулж болохгүй талаар зөвлөж, татгалзсан. Үүнээс болж Ну  захирал чамайг зайлуулна хэмээн занаж байсан. Мөн сургуулийн гадна засварын ажлыг Вест вайврант С  гэдэг ХХК-ний нэрээр шууд гэрээ байгуулан, уг засварын ажлыг оюутнуудаар хийлгэсэн. Би оюутнуудын хөлсийг өгөх ёстой гэж хэлээд дахиад ад үзэгдэж байсан. Одоо үүнээс болж тус сургуульд хамгийн олон жил ажилласан барилгын багш байсан мөөртлөө цомхотголд орсондоо гомдолтой байна. Тэгээд ч орон тоо хасагдаагүй, орон тоо хасагдсан гэсэн атлаа барилгын өргөн мэргэжлийн багшийн 8 орон тооноос надаас хойш ажилд орсон 7 багш ажиллаж, тус сургуульд олон жил ажилласан намайг цомхотголд оруулж байгаа ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.  

1.6 Мөн 2023-2024 оны хичээлийн элсэлтийн квот захиалах үед багш нарын саналыг үл харгалзан Өрөг угсрагчийн нэг жилийн ангийг хасаж захиалга өгсөн нь бидний цаг хорогдох байдал хүргэж байгаа болно. Хичээлийн цаг хорогдсон явдал нь сургуулийн захирлын шууд буруугаас болсон бөгөөд үүнд ажилтан бидний буруу байхгүй. Цаг хорогдсон гэдэг манай квоттой холбоотой. Манай сургууль ерөнхий боловсролын сургууль шиг 1 дүгээр, 2 дугаар ангийн гэж элсэлт авдаггүй. Мэргэжил тус бүр дээр авдаг юм. Намар болон хавар манай удирдах ажилтнууд хуралдаж байгаад манайх энэ жил ийм ийм квот авъя гэж өөрсдөө яам руу квот санал болгодог юм. Манай сургууль маань 1965 онд анх барилгын чиглэлээр Барилгын техник мэргэжлийн сургууль гэсэн нэрээр нээгдэж байсан юм. Одоо хүртэл барилгын чиглэлээр хичээл сургалт явуулж байгаа. Сүүлийн 2 жилд барилгын өргөн мэргэжлийн ангид 2 жил дараалан элсэлт авахгүйгээр хасаад квот өгсөн учраас манай багш нарт ийм асуудал бас үүсэж байгаа. Нэг шалтгаан нь ийм байгаа 2 жил дараалан тусгай зөвшөөрөл нь байгаа мөртөө элсэлт аваагүй квотыг хассан. Мөн Шинээр анги бий болгож, шинээр олон багш ажилд авч орон тоог хэтрүүлсэн. Тодруулбал: Ноос ноолуур, оёдол, Аялал жуулчлал, зочид буудлын үйлчлэгч гэсэн ангиудыг шинээр бий болгож, шинээр ажилтан авсан ба илүү орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг багтаахын тулд үсчин, тогооч, оёдол зэрэг анги нэмж бүтэц орон тоог дур мэдэн өөрчилсөн. 

1.6 Ноднин жил манай А  багш жилийн чөлөө авсан, мөн квот байхгүй атлаа багш нар маань цагаа гүйцээд явж байсан. Энэ жил намар манайд заслын ангид 7 хүүхэд, өрлөгийн ангид 2 хүүхэд, бетон арматурын ангид 10 хүүхдийн элсэлт авсан байхад 9 дүгээр сарын 20-ны өдөр энэ 3 ангийг нийлүүлээд, элсэлтийг хаасан мөөртлөө бусад мэргэжлүүдийн ангийн элсэлтийг 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл авч байсан. Энэ байдал нь манай ангийн элсэлтэд нөлөөлсөн.  Энэ жил барилгын өргөн мэргэжлийн багшаар тус сургуульд Х , А , Б , Ху  , О  нар ажиллаж байгаа бол Бо гэх багш жилийн чөлөө авч, түүний орон тоо хэвээрээ хадгалагдаж байна. 

1.7 Иймд ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байгаа учраас Б  аймаг дахь М ын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв. 

 

2.Хариуцагч Б  аймаг дахь М ын сургуулийн захирал Ну ий хариу тайлбар, татгалзал:

2.1 М ын сургуулийн бүтэц орон тоо тухайн хичээлийн жилийн элсэлтийн тооноос шууд хамааралтай бөгөөд Б  аймаг дахь М ын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын саналыг үндэслэн Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалаар тус сургуулийн суралцагч элсүүлэх хяналтын тоог мэргэжил бүрээр баталж ирүүлсэн юм. Энэхүү суралцагч элсүүлэх хяналтын тооны дагуу элсэлт авах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан боловч 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар баталж өгсөн элсэлтийн тоонд хүрээгүй учраас багш нарын орон тоог цөөрүүлэх шаардлага гаргасан юм.

2.2 Энд хамгийн гол нь би С  багшийнхаа үр бүтээлтэй ажилласныг үнэлээгүй, авсан шагнал урамшууллыг нь эсвэл удаан жил ажилласан хөдөлмөрийг нь үнэлээгүйтэй биш үнэхээр энэ сургуулийн элсэлт нь хүрээгүй учраас би энэ хүн дээр тушаал гаргаж байгаа. Яагаад элсэлт нь ингээд бүрдэхгүй байгаа гэвэл 01-рт хүүхэд байгаа цагт багш нар байгаа, урдаа суулгасан хүүхэд байхгүй байвал багш хэнд нь хичээл заах вэ гэдэг асуудал энд үүсэж байгаа. 2-рт бид нар жил болгон багш нараас болон орон нутгийн, хувийн өмчийн компаниудаас, бусад аж ахуйн нэгж байгууллагуудаас элсэлтийн саналыг авдаг юм. Саналынхаа дагуу өнгөрсөн 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бид нар Б  -нд элсэлтийн саналыг хүргүүлсэн. Хүргүүлсэн санал энэ хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөгдчихсөн. Энд 1 жилийн мэргэжлийн 270 хүүхэд, 2,5 жилийн мэргэжлийн 180 хүүхэд, нийтдээ 450 суралцагч элсүүлнэ гээд яаманд саналаа хүргүүлсэн. Яам энэ саналыг хүлээж аваад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/280 гэсэн Б  -ны сайд Э даргын гарын үсэгтэй хавсралттайгаа тушаал ирсэн. Тушаал дээрээ яг бидний өгсөн мэргэжил бүрээрээ буюу 1 жилийн сургалттай 270 сурагчийн, 2,5 жилийн суралцагчтай 180 суралцагч, нийт 450 суралцагчтай квотыг батлаад өгсөн. Квотынхоо дагуу хавар багш нар амралтад явахдаа буюу 6 дугаар сард хурлаа хийгээд, хурал дээрээ бүх багш нарт танилцуулаад, намар бид нар ийм суралцагчтай хичээлийг эхлүүлэх юм байна, та бүхэн бэлтгэл ажлаа базаагаарай гэдэг шаардлагыг тавиад явчихсан

2.3 Намар 9 дүгээр сарын 01-нд хичээл эхэлсэн. Эхлэнгүүтээ багш болгон ангидаа хүүхдээ цуглуулаад, өөрийнхөө ажлын байрыг хамгаалж үлдээхийн тулд бүгдээрээ чармайж ажилласан. Гэтэл яамнаас нэг л өдөр 9 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэсэн байдлаар элсэлтийн тоогоо зогсоох тул 9 дүгээр сарын 15-ыг хүртэл мэдээг өгөөрэй гэсэн бичиг ирсэн. Гэхдээ зовлон нэгт 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байгаа бүх сургуулийн захирлууд хамт цахимаар хурлаа хийгээд энэ хугацааг 10 дугаар сарын 15-ны болгоод сунгуулсан. Энэ хооронд дахиад багш нартаа шаардлага өгсөн. Яагаад гэвэл энэ жилээс эхлээд бүх сургуулиуд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээрээ санхүүжих гээд байгаа учраас хүүхэд болгоны тоогоороо санхүүжилт авах тул багш нар минь хүүхдээ цуглуулаад ангиа бүрдүүлээрэй гэдэг даалгаврыг удаа дараа өгсөн. Хавтаст хэрэг дээр энэ талаар хийсэн 2 удаагийн хурлын протокол хавсрагдчихсан байгаа. 

2.4 Манайд нийт 19 мэргэжлээрээ элсэлтийг авч байгаа. Бүх мэргэжил болгоныг миний бие орой 10 цаг хүртэл суугаад анги болгон дээрээ багш нарыг суулгаж байгаад өдөр өдөртөө ирцийг авсан. Гэхдээ би үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Гэхдээ яг би өөрийнхөө гараар өдөр болгон ирцийн мэдээг аваад ингээд нэгтгэлээ хийж байсан. Ингэхэд хамгийн гол нь бид нар элсэлтийн саналаа өгөөд, өгсөн саналыг 100% батлуулж чадсан. Нэг ч мэргэжил хасагдаагүй. Нийт 36 ангийг элсүүлнэ гээд бид квотыг өгсөн ба өгсөн хэмжээгээрээ батлуулж авсан. 

2.5 Эдгээр 8 багштай холбоотой 3 анги байсан. 1 дүгээрт барилгын өрлөг, угсрагч гэдэг анги дээр нэхэмжлэгч хичээл заах бүрэн эрхтэй. Барилгын засал чимэглэлчин гэдэг анги дээр бас хичээл заах бүрэн эрхтэй. Бетон арматурчин гэдэг анги дээр ч хичээл заах бүрэн эрхтэй. Гэтэл С  багш 11 дүгээр сарын 01-нийг хүртэл бусад багш нар  элсэлт  авч байсан гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Ганцхан энэ ангийг хаагаад бусад ангид элсэлт аваад нэхэмжлэгчийн эрх ашгийг хаагаагүй. Бүх багш нарт боломжийг өгөөд 11 дүгээр сарын 01-нийг хүртэл эцэслээгүй. Нэг ч багш талхнаасаа хоцорчих вий дээ, нэг ч багш цаггүй болчих вий дээ гэдэг үүднээсээ энэ ажлыг бид 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж чадсан. 

2.6 Гэтэл бетон арматурчин гэдэг анги маань 11 дүгээр сарын 01-нийг хүртэл ганцхан хүүхэдтэй байсан. Ганцхан хүүхдэд хичээл заалгаад яаманд ямар төрлийн мэдээ өгөх вэ? Мөн барилгын засал чимэглэлчин гэдэг анги дээрээ өдөр болгон шаардлагыг өгсөөр байгаад хүүхдийн тоог 13 болгочихсон. Нийт 13 хүүхэдтэйгээ хичээлийг нь эхлүүлсэн. Барилгын өрөг угсрагч гэдэг анги дээр гуравхан хүүхэд байсан. Тиймээс тэр барилгын өрөг угсрагч, бетон арматурын 2 ангийг хаахаас өөр шийдвэр байсангүй. Энэ шийдвэрийг би ганцаараа гаргаагүй. Захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулаад өдөр болгон тоогоо аваад, хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн. 

2.7 Гүйцэтгэлтэй холбоотой санхүүжилт авч байгаа учраас журмын дагуу зохицуулъя, ямар нэгэн байдлаар гаднаас хөндлөнгийн шалгалт хийчихвэл 3 хүүхэдтэй, 1 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй ангийг юу гэж тайлбарлах уу гэсэн санал гарсан. Нэг ангид хүүхдийн тоо 15 байх ёстой тул ядаж хүүхдийн тоог 12-д хүргээрэй гэдэг шаардлагыг удирдах зөвлөлийн хүмүүст тавьсан. Тэгэнгүүтээ бид нар энэ ангиудыг нэг өдөр шийдвэрээ гаргаад маргааш нь хаачихсан биш 9 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний хүртэл 2 сар хүлээсэн. 2 сар хүлээхэд багш нар ерөөсөө хөдлөөгүй байсан учраас барилгын өрөг угсрагч, бетон арматурчин гэдэг 2 анги бүхэлдээ хаагдчихсан. Тухайн ангиудад 8 багш хичээл заах ёстой байсан. Түүнээс Болашак гэдэг багш цаг нь хүрэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр хуулийн дагуу хүүхэд асрах чөлөө авчихсан. Х , А , О , Б , Н , Ху   гэсэн 6 багш одоо хичээлээ зааж байгаа. 

2.8 Нэхэмжлэгч С ийн шүүхэд гаргасан гомдолд “Надаас сүүлд" томилогдсон Х.Х , А.Ху  , М.Н , Д.О , А.Бо нарыг цомхотгол хийхгүйгээр авч үлдээд, хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөн гомдолтой байна” гэжээ. Гэтэл С  нь 2009 онд анх ажилд "томилогдохдоо Ерөнхий эрдмийн физикийн багшаар ажиллаж байгаа багшийн ажлаас 2018 онд чөлөөлөгдөж, Соёлын ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сард дахин багшаар томилогдсон. Харин дээр дурдагдсан багш нар бүгд “Барилгын өргөн мэргэжил”-ийн багшийн албан тушаалд он удаан жил ажилласан, тухайн мэргэжлийн багшаар С ээс олон жил ажилласан багш нар болохыг өөрөө сайн мэднэ. Мөн тухайн багш нарыг ажилд томилсон тушаал шийдвэр нотолно.

2.9 Мөн 2023 онд Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан манай салбарын хууль болох “Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын тухай хууль” 2023 онд батлагдаж, 2023 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж байна. Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт: “М ын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн шалгуур тавьсан байдаг. Гомдол гаргагч С  нь Физик, компьютерын багш мэргэжлийн бакалавр, “Иргэний барилгын техникч” мэргэжлийн дипломын зэрэгтэй байгаа болно. Харин Барилгын өргөн мэргэжил”-ийн бакалавр зэрэггүй учир хуулийн дээрх шаардлага, шалгуурыг хангахгүй байна.

2.10 Мөн гомдолд “Тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш Х.Х  нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул би цалингүй чөлөө хүсэж, дараа нь тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө олгохоос татгалзсанд гомдолтой байна” гэжээ. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12-т зааснаар “ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд хувийн чөлөө олгох журамтай юм. Нэгэнт одоогийн байдлаар багшийн ажлын байр байхгүй учраас “хувийн чөлөө” олгох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

2.11 С  багш бас надад орж ирсэн. Би бас танаас чөлөө авмаар байна, жилийн чөлөө авъя гэхэд С т жилийн чөлөө авахаар байвал Хөдөлмөрийн хуулийн дагуу орон тоог чинь хадгалахын тулд ямар нэгэн хуулийн үндэслэлтэй нэг ч гэсэн бичгийг оруулаад ирээрэй, үнэхээр хүүхэд асрах чөлөөний болзлыг хангаж чадахгүй байвал сурч байгаа гэдэг нэг л тодорхойлолт надад авчраад өгөөрэй гээд 2 долоо хоног хүлээсэн боловч тийм бичгийг нэхэмжлэгч авчирсан юм нэг ч байхгүй. С  багш өнгөрсөн онд манай сургуулиас зөндөө багш нар жилийн чөлөө аваад явсан учраас бид нар нөхөөд явж байгаа гэлээ. Хүний амьдрал гэдэг чинь амар биш, нэг хүнийг ажлаасаа гарахад ард нь 4-өөс 5 хүний амьдрал миний нуруун дээрээ амар биш. Тийм учраас нэг ч багшийгаа хамгаалъя гэдэг үүднээсээ өнгөрсөн онд хүсэлт гаргасан 8 багшид чөлөө өгсөн. Тэгтэл энэ хүмүүс АТГ-т Ну  өөрийнхөө эрх ашгийг урвуулан ашиглаад 8 багшид чөлөө өгч байгаа гээд гомдол гаргачихсан. Намайг ч гэсэн хуулийн байгууллага хянаж байгаа учраас хүсэлт гаргасан хүний хуулийн дагуу хамгаалсан материал нь байх ёстой гэдэг үүднээсээ би нэхэмжлэгчид боломжийг нь олгоод, ядаж тодорхойлолт аваад ир гэж хэлсэн ч авчирсан юм нэг ч байгаагүй. Тэгэхэд би нэхэмжлэгчийг 11 сар хүртэл хүлээсэн. 

2.12 Багш нарын цагийн хуваарийг гаргахын тулд яамнаас жишиг цаг ирдэг юм. Б  аймаг дахь М ын сургууль дээр нийт 80 багш ажиллах ёстой байвал нийт төчнөөн кредит төчнөөн цаг байх ёстой гэж цаанаасаа шаардлага ирдэг. Тэр ирсэн цагийг манай сургалтын албаны менежер нэгтгэлээ хийгээд багш тус бүр дээр цагийн хуваарийг гаргана. Энэ цагийн хуваарь дээр С  багшид өгөх нэг ч цаг байгаагүй. Ядаж 5-10 цаг үлдвэл цагийн багшаар ч гэсэн авч үлдээхийг би бодсон. Гэтэл С т заах цаг нь байгаагүй учраас би түүнд мэдэгдэх хуудас өгсөн. 

2.13 Хэргийн материал дээрээ бүх багш нарын орсон тушаалыг болон мэргэжлийн дипломыг хавсаргаад өгсөн. С  багш маань 2009 онд орсон. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдаад 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш түүнд тавигдах шаардлагын талаар зааж мөн хуулийн 14.2-т М ын сургалтын байгууллагын багш нь тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсвэл үйлдвэр үйлчилгээний салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байх ёстой гэж заасан байгаа юм. Тэгэхэд С  2009 онд анхны хөдөлмөрийн харилцаанд орсон боловч физикийн багшаар явж барилгын өрөг угсрагчийн мэргэжлээрээ 2020 оны 11 дүгээр сард ажиллахаар болсон. Тэгэхэд хамгийн сүүлд тушаал гарсан С  болон Болашак гэсэн 2 хүн дээр тулахаас өөр арга зам байхгүй. Бусад 6 багш зургуулаа мэргэжлийн бакалаврын дипломтой. С  багшийн мэргэжлийн бакалаврын диплом нь физик, компьютерын багш. Хуульд дипломын зэрэгтэй байвал заавал ч үгүй 3-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн зэргийн шаардаж байгаа. Гэхдээ би нэхэмжлэгчээс зэргийг хүртэл шаардаагүй. Үнэндээ би энэ хүнийг ажлын байртай байхыг нь хүссэн. Удаа дараа шаардлагыг нь тавьчихсан. Ядаж нэг ангид 11-12 хүүхэд цуглуулаарай гэсэн боловч хангалттай хүүхэд цуглараагүй. Хүний амьдрал хязгааргүй, хүний амьдралаар хүн тоглож болохгүй. Тиймээс дээрх үндэслэлээрээ 11 дүгээр сард би С  багшийг өрөөндөө дуудаж авчраад тушаал гаргасан. 

2.14 Сул орон тоон дээр түр тушаал гаргасан. С  багш та 1 дүгээр сараас 6 дугаар сарын 01-нийг хүртэл энэ орон тоон дээрээ түр ажиллаад хөдөлмөрийнхөө хөлсийг аваарай гэж 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б/16 гэсэн тушаал гаргасан. Тухайн сул орон тоо бас маргаантай байсан учраас ядаж 6 дугаар сарын 01-нийг хүртэл С  багшийг ажилтай болгож байгаад хавраас эхлээд намар хүртэл хангалттай хэмжээгээр элсэлтийн квотыг өгөөд багш нарт цуглуулаарай, энэ жил бид 701 хүүхэдтэй хичээл эрхэлж байгаа, дараа жил 1000-д хүргэвэл хангалттай хэмжээгээр төрөөс санхүүжилт авах бүрэн эрхтэй, энэ жил гүйцэтгэлд суурилсан санхүүжилт шаардаж эхэлсэн учраас хүүхэдгүй багшид цалин өгөх боломж нь хязгаарлагдмал байгаад байгаа. Одоогийн байдлаар М ын сургууль нь нийт 701 хүүхэдтэй намар хичээл сургуулиа эхэлсэн. 450 хүүхдээр элсэлт авдаг мөөртлөө яагаад 701 хүүхэд болсон бэ гэсэн асуулт гарна. Шинэ элсэлт 450 байж байгаад өмнөх онд 2, 3 дугаар курс байсан хүүхдийн тоо нэмэгдээд 701 болж байгаа. 701 хүүхдээс өвөл 1 дүгээр сард төгсөлт хийлгэдэг юм. Энэ төгсөлтөөрөө 158 хүүхэд энэ жил төгсөөд явсан. Гэтэл одоо 443 хүүхэд сурч байгаа. 443 хүүхдээрээ нэг ангид элсэлт 15 байна гэж бодоход дөнгөж 37-38 наймхан багш ажиллах боломж нь энд бүрдээд байгаа юм. 

2.15 Гэтэл одоо 82 багш байгаа. Түрүүн ч гэсэн С  багш надад хэлсэн. Ну  гэдэг хүн ирснээс хойш 30-аас 40-өөд хүнийг ажилд авсан гээд хэлсэн. Гэхдээ цалингийн тодорхойлолт болон 2021-2022 онд баталсан Жанболат захирлын үед байсан Удирдах зөвлөлийн тогтоолыг хэрэг дотор хавсаргасан байгаа. Тэр үед Жанболат захирал 128 хүнийг надад хүлээлгээд өгсөн. 2022-2023 оны тогтоолыг бас хэргийн материал дээрээ хавсаргасан 2023-2024 оны буюу энэ намар гаргасан тогтоолыг би бас хавсаргасан. Энд би 2 хүний орон тоог нэмсэн. Одоогийн байдлаар 130 хүнтэй ажиллаад байгаа, 2 орон тоо нэмсэн. Яагаад энэ орон тоог нэмсэн бэ гэвэл жил болгон захирлуудын хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө дээрээ заавал ч үгүй тухайн аймгийн онцлогийг харгалзаж байгаад төрөлжилтийг хийх, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах тухай даалгаврыг өгсөн учраас 2022-2023 оны хичээлийн жилд ноос ноолуур боловсруулах технологийн ажилтан гэж нэг мэргэжил нэмсэн. Энд 29 кредиттэй 2 багш ажиллах ёстой байсан. Гэтэл би нэг л хүн авсан. Ж гэдэг хүнийг сонгон шалгаруулалтаар аваад, үлдсэн цагийг үнэхээр мэргэжил нь тарж байгаа тогоочийн ангид, фермерийн ангид болон бусад ноос ноолууртай холбоотой ангийн багш нарт хуваагаад өгсөн байгаа. Учир нь багш нарыг талхтай болгохыг хүссэн. 

2.16 Дараагаар нь 2023-2024 оны хичээлийн жилд мөн ч адилхан төрөлжилтөөрөө Б , Х  зэрэг баруун аймгууд аялал жуулчлалын 4 дүгээр бүс гээд Ерөнхий сайд зарласантай холбогдуулаад Б д байгаа боломж нь хаана байна гэдгийг, эрэлтийг нь хийж байгаад аялал жуулчлалын чиглэлээр нэг ангийг нээсэн. Аялал жуулчлал, жуулчны баазын менежмент гэдэг ангийг нэмсэн тул мөн адилхан нэг багшид 29 кредит ирж байгаа. Гэтэл бас 2 багш ажиллах ёстой. Гэхдээ энэ дээрээ би Ж  гэдэг нэг багшийг ажиллуулаад, мөн адилхан үлдсэн цагийг тогоочийн, зөөгч, баармений ангийн багш нартаа хувааж өгч байгаа. Миний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш М ын сургуульд захирлаар ажилласан хугацаанд нэмэгдчихсэн 2 орон тоо байгаа гэдгийг энд давхар хэлье. Тийм учраас С  багшид үнэхээр боломж олгоё, 9 дүгээр сарын 01-ний хүртэл ядаж би цалинтай болгоё гээд өөрт нь хэлээд тушаалыг нь гардуулах гээд би нэг өдөр түүнтэй уулзсан. Багш маань ирсэн. Багш тухайн өдөр аягүй гоё хүлээж авсан, намайг тэврээд баярлалаа захирал минь гээд л явсан. Маргааш нь өглөө нарийн бичиг залгасан, ирээгүй. Би өөрөө залгаад багш аа хаана байна гэсэн чинь С  багш өөрөө би энэ ажлыг авахгүй, би хуулийн дагуу Авлигатай Тэмцэх Газар зэрэг хүний эрхийг хөнддөг газар дээр гомдол бичнэ гэдэг хариу тайлбарыг утсаар мессеж болгоод өөрөө хүргэсэн. Үнэхээр би энэ багшийгаа гомдоогоод яах юм? Энэ багшийгаа цалингүй болгочхоод өнөөдөр би энд жаргаж суугаад яах юм? Нэг ч багш ч гэсэн болгоё гэдэг үүднээсээ хандсан. Надад ажлаас гарсан С  багшаас бусад багш байхгүй. 130 хүнийг үнэндээ дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хол хатуу гэдэг шиг болгох гээд чадах чинээгээ хичээгээд, ажиллуулаад цалинг нь өгөөд явж байгаа. 

2.17 Гэтэл С  багшийг 2-3 удаа дуудахад ирсэн ч үгүй, миний санал болгосон албан тушаалыг авсан ч үгүй. Гэхдээ би энэ хүнд өдий хүртэл ямар нэгэн санасан өш хонзон, ямар нэгэн бид хоёрын хооронд ураг овгийн болон бусад төрлийн ямар нэгэн асуудал огтхон ч байхгүй. Гэхдээ нэхэмжлэгч юу бодож санаад явж байгааг нь би одоо хүртэл ойлгохгүй. Энд яагаад гэвэл хавтаст хэрэгт тэр баримтлуулж өгсөн. Манай сургалтын менежер, Р  , арга зүйч Ри  хоёрын бүх мэргэжил 70 гаруй багш тус бүр дээр нь гаргасан хичээлийн хуваарь дээр хүртэл нэхэмжлэгчийн нэр байхгүй байхад би хаанаас ямар цагийг энэ хүнд олгож өгөх юм бэ? Яг нөхцөл байдал сургууль дээр ийм байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Б  аймаг дахь М ын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “С ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаартай тушаал, ажил олгогчтой 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 118 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б  аймаг дахь Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, мөн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/41 дугаартай, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/42 дугаартай тушаалууд, Баруун бүсийн Сургалтын Магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс 2014.03.05-ны өдөр С т олгосон сертификат, 2017.05.04-05 өдөр Баруун бүсийн арга зүйн төв, Баянхонгор аймгийн Политехникийн коллеж олгосон Батламж, 2023.04.28-ны өдөр  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны Институтийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс олгосон гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын гишүүн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаас 2009.11.26-ны өдөр олгосон №2156 дугаартай багшлах эрхийн үнэмлэх, Завхан дахь Магадлан Итгэмжлэгдсэн МСҮТөвөөс 2013.06.05-ны өдөр С т олгосон Өргөмжлөл, 2019.6.24-ний өдөр Хөдөлмөрийн яамны харьяа Барилгын политехник коллежоос олгосон “Иргэний барилгын техникч” мэргэжлээр Барилгын техникчийн зэрэг олгосон диплом, түүний хавсралт, 2020.10.01-ний өдөр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаас олгосон “Жуух бичиг” Монголын Залуучуудын холбооноос олгосон Хөдөлмөрийн алдар, 2021.1225-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдаас олгосон “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэг, 2021.06.29-ний өдөр Нийгэм, Зах зээл, эдийн засгийн судалгаа шинжилгээний “С ” ХХК дэргэдэх Иргэдийн ажилласан жилийн үнэлгээний албанаас олгосон “Салбарын хүндэт мэргэжилтэн” батламж, 2017.10.05-ны өдөр Б  аймгийн Засаг даргаас олгосон “Жуух бичиг”, тус аймгийн МСҮТөвийн захирлаас олгосон “Оны шилдэг мэргэжилтэн” үнэгүй аялах Эрхийн бичиг, М , Сургалт үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн даргаас 2021.10.05-ны өдөр олгосон Батламж, мөн даргаас олгосон Өргөмжлөл, 2009.12.28-ны өдөр Б  аймаг дахь МСҮТөвийн захирлаас 2009-2010 оны хичээлийн жилийн “Оны шилдэг Нээлттэй хичээл заагч багш”-ийн Өргөмжлөл, Тосон цэнгэл МСҮТөвөөс 2019.06.11-ний өдөр олгосон Өргөмжлөл, Х  аймаг дахь Политехник коллежийн захирлаас 2011.10.01-ний өдөр олгосон Өргөмжлөл, 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б  аймгийн Боловсрол, соёлын газраас олгосон “Арга зүйн багш”-ийн тэмдэг, мөн газраас олгосон “Ахлах багш”-ийн тэмдэг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б  аймгийн Засаг даргаас олгосон “Тэргүүний ажилтан” тэмдэг, ажил олгогчтой 2013.09.10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б  аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №56 дугаартай тэмдэглэл,  нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2024.01.31-ний өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2009 оны 9 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар дуустал хугацааны лавлагаа, Б  аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б  аймаг дахь МСҮТөвийн захирлын 2009.09.01-ний өдрийн “ажилд томилох тухай” 76 дугаартай тушаал, 2009-2010 оны хичээлийн жилд багш нарын гүйцэтгэх цагийг тус сургуулийн захирлаар баталсан багш нарын нэрсний жагсаалт, Б  аймаг дахь М ын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “С ийг ажилд түр томилох тухай” Б/16 дугаар тушаал, хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай 2024.02.09-ний өдрийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр гаргасан тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн захирлын Боловсрол Шинжлэх ухааны яамны М  сургалтын хэлтэст “хяналтын тоо хүргүүлэх тухай” 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаар албан бичиг, Б  аймгийн ЗДТГазрын дарга болон Аймгийн БШУГазрын дарга нарын баталсан Б  аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2023-2024 оны хичээлийн жил суралцагч элсүүлэх санал, Б  аймгийн 2023-2024 оны Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны баримжааг  тус аймгийн БШУГ дарга болон МСҮТөвийн захирал нар баталгаажуулсан, Б  аймаг дахь М ын сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Байгууллагын бүтэц орон тоо, албан хаагчийн нэг өдрийн хоолны мөнгө, цагаар ажиллах багшийн цагийн хөлсийг батлах тухай” 01 дүгээр тогтоол, уг тогтоолын 01 дүгээр хавсралт, Б  аймаг дахь М ын сургуулийн захирлын “тус сургуульд Барилгын өргөн мэргэжлийн багш ажилтан С т” гэж хаягласан 131 дүгээр албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “элсэлтийн хяналтын тоо батлах тухай” А/280 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар албан бичгээр өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт,  хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Барилгын өрөг угсраг, засал чимэглэгчийн мэргэжлийн  багш нарын 2023.03.16-ны өдөр болон 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тус тус хийсэн хурлын тэмдэглэл, тус сургуулийн захирал Ну ий 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2023-2024 оны хичээлийн жилийн ЦТТҮА мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн оёдол мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн тогооч, мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт,  2023-2024 оны хичээлийн жилийн цахилгааны мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн Мужаан мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, мөн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2022-2023 оны хичээлийн жилийн Үсчин, Гоо засалч мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2022-2023 оны хичээлийн жилийн Фермер мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн сантехник, гагнуурын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2022-2023 оны хичээлийн жилийн барилгын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, Б  аймаг дахь МСҮТөвийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “С ийг ажилд түр томилох тухай” Б/16 дугаар, мөн захирлын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “С ийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/57 дугаартай тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “С ийг нэг сарын туршилтын хугацаагаар БӨМ багшийн ажилд томилох тухай” Б/42 дугаартай тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 109 дугаартай тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “ажилд томилох тухай” 115 дугаартай тушаал, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/63 дугаартай “Ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/63 дугаартай тушаал, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “ажилд томилох тухай” Б/24 дугаартай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/73 дугаартай тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ”цагийн багш томилох тухай” б/61 дугаартай тушаал, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/20 дугаартай тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

5.Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар 09-ний өдрийн 130/ШЗ2024/000569 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч байгууллагын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 тоот албан бичгээр ирүүлсэн Б  аймаг дахь МСҮТөвийн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол, түүний хавсралт, мөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай тогтоол, уг тогтоолын 2 дугаар хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024.02.13-ны өдрийн Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим системээс гаргасан Б  аймаг дахь М ын сургуулийн багш нарын нэрсний жагсаалт, тус сургуулийн 2022 болон 2023 оны төсөв, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай” А/185 дугаартай тушаал, уг тушаалын 1,2,3 дугаар  хавсралт, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2024/000574 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч байгууллагын захирлын 202 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б  аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Т.Нурамгүлийг туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” Б/86 тоот тушаал, Монгол улс Хөдөө Аж Ахуйн их сургуулиас 2013 онд М.Н  олгосон Ландшафтын архитектур мэргэжлийн бакалаврын 00  дугаартай диплом, хавсралт, 2023 онд Барилга, Технологийн Политехник коллежоос олгосон “Иргэний барилгын техникч” мэргэжлийн 202300034 дугаартай диплом, Бын 2018 онд Монголын Үндэсний их сургуулиас “Барилгын инженер” мэргэжлийн бакалаврын 00  дугаартай Диплом, хавсралт, 2015 онд Батлан хамгаалахын их сургуулиас олгосон барилга, инженерийн байгууламжийн мэргэжлийн 00  дугаартай бакалаврын диплом, хавсралт, Х.Х ийн Улаанбаатар хот Барилгын техникумаас олгосон “мастер багшийн” мэргэжлээр Дээд тусгай дунд боловсролын улсын хорооноос олгосон №6700 дугаартай диплом, хавсралт, А.Ху  ийн 2009 онд К муж захиргааны Барилгын коллежоос олгосон “Барилга байгууламж барих, ашиглах” мэргэжлийн №0149162 тоот Диплом, хавсралт, А.Ху  ийн Монголын Барилгачдын нэгдсэн холбооноос 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон “засал чимэглэлчин” мэргэжлийн зургаадугаар зэргийн нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7.Нэхэмжлэгч С   нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...  Багш хичээл заахаас биш хүүхэд цуглуулна гэсэн юм байхгүй. Манай сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад орон тоо хасагдсан хэмээн намайг хууль бусаар чөлөөлсөн. Орон тоо хасагдсан ч гэсэн боловсролын салбарт 18 жил, үүнээс тус сургуульд 15 жил ажилласан, энэхүү хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, гэтэл ажил олгогчоос тухайн мэргэжлээр сүүлд ажилласан гэж орон тооны цомхотголд оруулж байгаад гомдолтой байна. Надаас хойш тус сургуульд ажилд томилогдсон Х , Ху  , А , Н , О , Бо нар нь барилгын багшаар тус сургуульд ажиллаж байна. Намар буюу 2023 оны 9 дүгээр сард ажил олгогч надтай адил орон тоонд ажилладаг 8 багшид мэдэгдэх хуудас өгсөн мөртлөө ямар нэгэн шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ганцхан намайг ажлаас чөлөөлсөн. Хэрвээ сонгон шалгаруулалт явуулаад намайг ажлаас чөлөөлбөл би хүлээн зөвшөөрөх байсан. Тэгээд тус сургуулийн өргөн мэргэжлийн багш болох Х  нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах ба миний бие цалингүй чөлөө хүсэж дараа оноос тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө өгөхөөс татгалзаж өргөдлийг хүлээж аваагүй, хоёр орон тоо цөөрсөн гэсэн атлаа надаас бусад долоон багш ажиллаж байна. Мөн 2023-2024 оны хичээлийн элсэлтийн квот захиалах үед багш нарын саналыг үл харгалзан Өрөг угсрагчийн нэг жилийн ангийг хасаж захиалга өгсөн нь бидний цаг хорогдох байдал хүргэж байгаа болно. Хичээлийн цаг хорогдсон явдал нь сургуулийн захирлын шууд буруугаас болсон бөгөөд үүнд ажилтан бидний буруу байхгүй. Тэгээд ч орон тоо хасагдаагүй, орон тоог яамнаас сайд баталдаг мөөртлөө, сургуулийн захирал дур мэдэн орон тоог өөрчилж байгаа нь хууль бус тул тус сургуулийн захирлын намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэж тайлбарлажээ. 

 

8.Хариуцагч Б  аймаг дахь М ын сургуулийн захирал Ну  нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:...тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд барилгын өрөг угсрагч, бетон арматурчны 2,5 жилийн сургалттай 2 ангид элсэлт хүрээгүй учир барилгын өргөн мэргэжлийн багш нараас орон тоог цөөрүүлж, ажил олгогчийн санаачилгаар С  багшийг ажлаас чөлөөлсөн. С  нь 2009 онд анх ажилд "томилогдохдоо Ерөнхий эрдмийн физикийн багшаар ажиллаж байгаа багшийн ажлаас 2018 онд чөлөөлөгдөж, Соёлын ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сард  барилгын өргөн мэргэжлийн багшаар томилогдсон тул уг мэргэжлээр ажиллаж байгаа багш нар бүгд “Барилгын өргөн мэргэжил”-ийн багшийн албан тушаалд он удаан жил ажилласан, түүнээс өмнө олон жил ажилласан багш  нар  байсан. Тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш Х.Х  нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул би цалингүй чөлөө хүсэж, дараа нь тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө олгохоос татгалзсанд гомдолтой гэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12-т зааснаар “ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд хувийн чөлөө олгох журамтай юм. Нэгэнт одоогийн байдлаар багшийн ажлын байр байхгүй учраас “хувийн чөлөө” олгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Багш нарын цагийн хуваарийг гаргахын тулд яамнаас жишиг цаг ирдэг юм. Б  аймаг дахь М ын сургууль дээр нийт 80 багш ажиллах ёстой байвал нийт төчнөөн кредит төчнөөн цаг байх ёстой гэж цаанаасаа шаардлага ирдэг. Тэр ирсэн цагийг манай сургалтын албаны менежер нэгтгэлээ хийгээд багш тус бүр дээр цагийн хуваарийг гаргана. Энэ цагийн хуваарь дээр С  багшид өгөх нэг ч цаг байгаагүй. Ядаж 5-10 цаг үлдвэл цагийн багшаар ч гэсэн авч үлдээхийг би бодсон. Гэтэл С т заах цаг нь байгаагүй учраас би түүнд мэдэгдэх хуудас өгсөн гэжээ.

9.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов: 

 

9.1 Б  аймаг дахь Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвийн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2021-2022 оны хичээлийн жилийн мөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилийн Б  аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн бүтэц орон тоог хавсралтаар баталсны тус тус хавсралтын 48-рт маргаан бүхий Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоогоор 8 орон тоотой баталсан байна.

9.2 Уг орон тооны дагуу Б  аймаг дахь МСҮТөвийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 109 тоот тушаалаар А.Ху  ийг БӨМ-ийн засал чимэглэлийн дадлагын багшаар, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 115 тоот тушаалаар А.Б , Х.Х  нарыг БӨМ засал чимэглэлийн дадлагын үндсэн багшаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/63 тоот тушаалаар Д.О г БӨМ онол дадлагын багшаар, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 тоот тушаалаар М.Н г БӨМ багшаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/57 тоот тушаалаар С ийг БӨМ онол дадлагын үндсэн багшаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 тоот тушаалын дагуу Быг БӨМ дадлагажигч багшаар тус тус нэр бүхий эдгээр 8 багш ажиллаж байсан байжээ.  

9.3 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмын 2.1 дэх хэсэгт Элсэлтийн саналыг бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, сургалтын байгууллагыг төрөлжүүлэх чиглэлийг үндэслэн жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор М , сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /хавсралт №1/ маягтын дагуу хүргүүлнэ гэж, 2.2 дахь заалтад М , сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү үлгэрчилсэн журмын 2.1 дэх заалтыг үндэслэн сургалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор элсэлтийн хяналтын тоог батлахаар журамласан байна.

Уг журмын дагуу ажил олгогч Б  аймаг дахь МСҮТөвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол шинжлэх ухааны яамны М  сургалтын хэлтэст тус төвийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх санал, Б  аймгийн 2023-2024 оны Хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн судалгааны баримжаа зэргийг хавсаргаж 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог батлуулахаар 29 дүгээр албан бичгээр хүргүүлсэн ба Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалаар элсэлтийн хяналтын тоог хавсралтаар баталсан ба хавсралтад Б  аймаг дахь МСҮТөвийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог 1 /нэг/ жилийн элсэлтийн хүүхдийн тоо 270, 2,5 жилийн элсэлтийн хүүхдийн тоо 180, нийт 450 тоогоор элсэлт авахаар баталсан байна.

9.4 Харин Б  аймаг дахь М ын сургуулийн Удирдах Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сургуулийн  2023-2024 оны хичээлийн жилийн байгууллагын бүтэц орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсны хавсралтын 26-рт Багш-ийн орон тоог Орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ гэж баталсан. 

9.5 Ажилтан С  нь ажил олгогч Б  аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 76 дугаартай тушаалаар физикийн багшаар, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн б/20 дугаартай тушаалаар Соёл нийт хариуцсан ажилтнаар, 2020 оны 9 дүгээр сарын 18-нs өдрийн Б/42 дугаартай тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын өргөн мэргэжлийн дадлагажигч багшаар нэг сарын туршилтын хугацаагаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар туршилтын хугацаа нь дууссан тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багшийн ажилд томилогдон тус тус ажиллаж байсан байна.

9.6 Улмаар ажилтан С ийг ажил олгогч байгууллагын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.4,83 дугаар зүйлийн 83.1,83.2 дахь заалтуудыг үндэслэж Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир  элсэгчдийн тоо багасаж, заах хичээлийн цаг хорогдож, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б  аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос шийдвэрлэсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан байна.

 

11.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Барилгын өрөг угсрах, засал чимэглэгчийн мэргэжлийн багш нартай  2023.03.16-ны өдөр болон 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус тус хийсэн хурлын тэмдэглэл, тус сургуулийн захирал Ну ий 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2023-2024 оны хичээлийн жилийн ЦТТҮА мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн оёдол мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн тогооч, мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн цахилгааны мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн Мужаан мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, мөн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2022-2023 оны хичээлийн жилийн Үсчин, Гоо засалч мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2022-2023 оны хичээлийн жилийн Фермер мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2023-2024 оны хичээлийн жилийн сантехник, гагнуурын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, 2022-2023 оны хичээлийн жилийн барилгын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

12.Гэтэл тус сургуулийн Барилга өргөн мэргэжлийн багш нарын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл нь Б  аймаг дахь Мэргэжлийн  боловсролын сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол шинжлэх ухааны яамны М  сургалтын хэлтэст “хяналтын тоо хүргүүлэх тухай” 29 дүгээр албан бичиг явуулахаас өмнө багш нараас элсэлтийн санал авсан тэмдэглэл байсан.

 

13.Харин  2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэлд сургалтын менежерээс “ ... Барилга засал чимэглэлийн 15 байсан үүнийг 30 болгоно гэж санал тавьсан боловч засаг чимэглэлийн 1 жилд 16 хан хүүхэд байна. Одоо яах уу? Элсэлтийн мэдээг 28-аас тасалбар болгон, үлдсэн 3 хоногт 30 болгож чадах уу? Энэ 16-аас сууж байгаа 9 хүүхэд байна. 3 жил бетон арматурчин 15 хүүхэд, барилгын өрөг угсрагч 15-аар квот батлуулсан боловч элсэлт байхгүй учир энэ анги хаагдсан. Одоо энэ заслын ангид 2-2 хүүхэд олно гэж бичиг өгөөрэй. Багш Х.А : Багшийн ажлын байрны тодорхойлолтод багш хүүхэд олно гэсэн чиг үүрэг байхгүй. Тийм учраас би хүүхэд олно гэж бичиж өгч чадахгүй. Багш А.Ху  : Нийгмийн түншлэл бас ажиллаж бидэнтэй хамт хүүхэд цуглуулж ажил хийх хэрэгтэй. Багш С : Хүүхэд ол гэж гарын үсэг зуруулахаа боль. Энэ бол төрийн дарамт шүү дээ гарын үсэг зурахгүй. Багш Х.А : сургуулиа сурталчлахад сумуудаар явуулах бензин мөнгө сургууль гаргах хэрэгтэй. Шийдвэр: 10-р сарын 1-ний хүртэл элсэлтийн квотыг 30 болгох, багш бүр нэг нэг хүүхэд авч ирэхээр тохиролцов гэсэн байна.

Энэхүү тэмдэглэлээс үзэхэд 2023-2024 оны хичээлийн жилд шинээр квотоор бетон арматурчин 15, барилгын өргөн угсрагч 15-аар тус тус батлуулсан байх боловч элсэлт байхгүй гэдгээр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг хоёр анги нь хаагдсан ба харин  барилгын засал чимэглэлийн 1 жил болон 2,5 жилийн элсэлтийн суралцагчийн тоо Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоо 15 тоо байсан, уг барилгын засал чимэглэлийн анги нь тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд байсан бөгөөд тухайн ангид багш бүр нэг нэг хүүхэд авч ирэхээр хурлаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн тэмдэглэлээр тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш нарын орон тоо хоёр орон тоогоор цөөрсөн байна гэж дүгнэх боломжгүй болно.

 

14.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5 дахь заалтад Захирлын хийж гүйцэтгэх 13 төрлийн үүрэг заасны 3.5.3 дахь заалтад “сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчийн тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно” гэж заасан ба багш нарын орон тоог багш суралцагчийн тооны дундаж харьцааг үндэслэн тогтоож эрхийн актаар шийдвэрлэхээр захирал үүрэг болгосон

Мөн дүрмийн 3.5.4 дэх заалтаар салбар зөвлөл, орон нутгийн удирдлага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, ажил олгогч, мэргэжлийн зөвлөл, нийгмийн бусад түнштэй хамтран ажиллах, суралцагчийг элсэн суралцах үеэс эхлэн, ажлын байртай холбох бодлого, арга хэмжээг удирдлагаар хангаж ажиллах”, 3.5.8 дахь заалтад орон нутгийн удирдлага, орон нутгийн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, ажил олгогч болон мэргэжлийн холбоотой хамтран хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж, элсэлтийг зохион байгуулах, иргэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв оновчтой сонгоход нь зөвлөгөө өгөх, төгсөгчдийн мөшгөх судалгаа хийх, олон нийтэд таниулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах тус тус  захирлын үүрэг байхаар дүрмээр зохицуулсан байна.  

 

15.Мөн Б  аймаг дахь Мэргэжлийн  боловсролын сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2022-2023 оны хичээлийн жилийн Барилгын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалтаас Х.Х , Х.А , Д.О  багш нарын цагийн хуваарилалтыг ирүүлсэн. Харин 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 2023-2024 хичээлийн жилийн Барилгын мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалтаас А.Б , А.Ху  , М.Н  багш нарын цагийн хуваарилалтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд бусад цагийн хуваарилалт нь өөр мэргэжлийн багш нарын хуваарилалт байсан ба 2022-2023 оны хичээлийн жилийн Барилгын өргөн мэргэжлийн багш Х.Х , Х.А , Д.О  нарын цаг нь 2023-2024 оны хичээлийн жилд хэдээр хоригдсон эсэх, мөн багш А.Б , А.Ху  , М.Н  нарын 2022-2023 оны хичээлийн жилд хэдэн цагийн хичээл зааж байснаас 2023-2024 оны хичээлийн жилд хэд болж багассан эсэхийг хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нотолж чадаагүй.

Эдгээр нотлох баримтуудаар Б  аймаг дахь М ын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн Барилгын өргөн мэргэжлийн суралцагчийн тоо өмнөх буюу 2022-2023 оны хичээлийн жилд хэд байснаас хэд болж цөөрсөн эсэх нь тодорхойгүй, мөн тус ангийн тоо өмнөх хичээлийн жилд хэд байснаас 2023-2024 оны хичээлийн жилд хэд болж цөөрсөн эсэхийг тус тус нотлох бичгийн нотлох баримт биш байна. 

 

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-д дэх хэсэгт заасан ...орон тоо цөөрүүлсэн... гэдэгт тухайн байгууллагын бүтцээс албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд аливаа байгууллага нь зорилгодоо нийцүүлэн, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц дэх адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тохиолдолд ийнхүү орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д заасан шаардлагад нийцнэ.

 

17.Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо 8 байгаад 6 болж цөөрсөн тул нэхэмжлэгч С тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц орон тоонд маргаан бүхий Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо 8 байсныг 2023-2024 оны хичээлийн жилд 6 болж багасгасан эсэх талаар албан ёсны эрхийн акт гарсан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

18.Ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ба ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг ажил олгогч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар хүлээнэ гэж зааснаар ажил олгогчоос 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 131 дүгээр албан бичгээр ажилтан С т мэдэгдсэн байх боловч маргаан бүхий Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоот цөөрсөн эсэхийг хариуцагчаас нотолж чадаагүй болно. 

 

19.Түүнчлэн хариуцагч буюу ажил олгогчоос хамгийн сүүлд тус мэргэжлээр ажилд орсон хоёр багш болох С , А.Бо нарыг цомхотголд оруулсан гэж тайлбарласан атлаа Барилгын өргөн мэргэжлийн багш Б-т хүүхэд асрах чөлөө хүссэнээр түүнд чөлөө олгосон, харин цалингүй буюу хувийн чөлөө хүссэн С ээс ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй учраас чөлөө олгоогүй гэж тайлбарлажээ.

 

20.Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах 13 үндэслэл заасны  60.1.3 дахь хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” мөн 60.1.12 дахь хэсэгт “хувийн чөлөөтэй байх хугацаанд” тус тус ажлын байр нь хэвээр хадгалахаар хуульчилсан бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 тоот албан бичгээр нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим системээс гаргасан Б  аймаг дахь М ын сургуулийн багш нарын нэрсийн жагсаалтад нийт барилгын өргөн мэргэжлийн 8 орон тооны багш нараас 01-рт А.Б , 2-рт Х.А , 3-рт М.Н , 4-рт Х.Х , 5-рт А.Ху  , 6-рт Б, 7-рт Д.О  гэх 7 багш ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

21.Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно. 

 

22.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б  аймаг дахь М ын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Б  аймаг дахь М ын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухайн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С ийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б  аймаг дахь Мэргэжлийн  боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А