Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2024/00069/И |
Дугаар | 130/ШШ2024/00195 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2024/00195
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х. Хаяг:Б аймаг, А сум, 01 дүгээр баг, Х гэх газарт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургууль Хаяг:Б аймаг, А сумын төвд үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Я ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.А шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч байгууллагын өмгөөлөгч нараас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэрийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А холбогдуулан тус сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Х нь Б сургуулийн А аймаг дахь салбар сургуулийг “бага ангийн багш” мэргэжлээр 2021 онд Бакалаврын зэрэгтэй 000 дугаарын дипломтой төгссөн ба улмаар мэргэжлээ дээшлүүлж магистр зэрэг авсан байна.
1.2 Б аймгийн А сумын Ерөнхий Б 1 дүгээр сургуулийн захиралд өргөдөл гаргаснаар тус сургуулийн захирал Ц.А нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Х ыг тус сургуулийн Монгол хэлний багш Н ын оронд анх багшаар тур томилж, дараа нь Н амралтын хугацаа дуусаж ажилд ороход 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 тоот тушаалаар чөлөөлсөн байна. Улмаар тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдон хорих ялаар шийтгэгдсэн Ч ийн оронд Монгол хэлний багшаар тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар томилон ажиллуулсан байна.
1.3 Нэхэмжлэгч Х нь Монгол хэлний багшаар ажиллаж байсан хугацаандаа ажил мэргэжлээр гологдож байгаагүй. Мөн ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаж, захиргаанаас арга хэмжээ авхуулаагүй байна. Гэтэл түүнийг ямар ч үндэслэлгүйгээр 1 жил 3 сарын дараа ажлаас чөлөөлсөнд гомдол гаргасан байна. Тус сургуулийн захирлаас түүнийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг шаардахад захирал “өнөө маргааш өгнө” гэсээр удааж байгаад “ял шийтгэгдсэн Ч ялаа эдэлж дуусгаад ирсэн тул түүнийг ажилд авч чамайг гаргаж байна” гэж хэлж 2023 оны 10 дугаар сорын 23-ны өдөр Х ыг ажлаас чөлөөлсөн гэх Б/40 дугаартай тушаалыг өгсөн байна.
1.4 Уг тушаалд түүнийг Жирэмсний амралтад явсан Т ы амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан Х ыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичсэн байсан. Ч ийн тухай огт бичээгүй байсан. Тухайн тушаал нь хууль зөрчиж байна гэж захиралд хэлж урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан.
1.5 Х нь тус сургуульд сургуулийн захирал Ц.А 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтаар гэм буруутайд тооцогдож 2 жил 1 сараар хорих ялаар шийтгэгдсэн, сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан Ч ийн оронд “Монгол хэлний багшаар томилогдсон ба түүнтэй 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагаагүй байгуулсан.
1.6 2022 оны 9 дүгээр сард шинэ хичээлийн жил эхэлж бүх багш нарт шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ хийхэд багш Х тай Ажлын албан тушаал нь Монгол хэл уран зохиолын багш, гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24-ээс эхэлж гэж бичиж 125 дугаартай хөдөлмөрийн гэрээ хийж нэг хувийг нь өөрт нь өгч ажиллуулжээ. Энэ 125 тоот гэрээний дараа Х тай өөр ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байна. Захирал нь үүнийгээ нотолж хэрэгт өөр гэрээ авч ирж өгөөгүй байна. Тухайн гэрээнд ямар нэгэн хугацаа заагаагүй байсан.
1.7 Харин 2023 оны 9 дүгээр сарын 04-нд бүх багш нарт дахин хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн байх ба багш Х тай 135 дугаартай хөдөлмөрийн гэрээ хийжээ. Үүнд: Монгол хэл уран зохиолын багш гэж мөн хугацаа заагаагүй 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэж бичиж орхисон байдаг. Гэтэл энэ хугацаа заагаагүй 135 дугаартай гэрээний хугацаад өөр өнгөтэй үзэг, балаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэж бичсэн бөгөөд үүнийг захирал Ц.А нь Х ыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/40 дугаартай тушаалаар “Т ны оронд ажиллаж байсан болгож” хуурамч тушаал гарган ажлаас чөлөөлсөн үед засварлаж дараа нь нэмж бичсэн байгаа нь тодорхой байна.
1.8 Хөдөлмөрийн гэрээ байгуулж Х ыг бусдын оронд түр авч ажиллуулж байсан бол захирал Ц.А нь уг үндсэн багшийн нэрийг бичиж түүний оронд түр ажиллаж байгааг мөн ажиллах хугацааг нь хөдөлмөрийн гэрээнд дурдаж бичсэн байх ёстой хууль, журам, зарчим нь ч тийм учир ямар нэгэн маргаан гарвал нотлох баримт болдог гэдгийг шүүх анхаарна уу. Х нь дээд боловсролтой, магистр цолтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, мэргэшсэн багш бөгөөд түүнийг ажилдаа гологдсон талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа.
Шүүхэд захирал Ц.А нь 15-16 орчим тооны ажилд түр орсон гарсан гэх Х тай холбоотой тушаалуудыг өгчээ. Эдгээр тушаалуудыг Х нь: “Огт мэдэхгүй юм байна. Надад ямар ч тушаалыг захирал өгч байгаагүй. Харин Ч ийн оронд багшаар авсан тухай 2022 оны Б/14 дүгээртэй тушаал болон 2023 оны Б/40 дүгээр тушаал мөн №125, 136 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүдийг л өгсөн” гэж хэрэгтэй танилцсаны дараа хэлж байсан. Түүнийг захирал өөрөө ч Х д өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч хэрэгт хавсаргаснаа хэлж байсан. Харин өөр тушаал, гэрээг Х д өгсөн, мөн мэдэгдсэн гэж байгаа бол түүнийг хүлээлцсэн, хурлаар хэлэлцсэн гэх мэт байдлаар хариуцагч хуульд зааснаар нотлох үүрэгтэй. Тийм учраас сургуулийн захирал Ц.А гаргаж өгсөн 2022 оны Б/14, 2023 оны Б/40 дүгээр тушаалаас бусад тушаалыг нотлох баримтуудаар үнэлэх ямар ч боломжгүй, үнэлэх үндэслэл эргэлзээтэй байна гэж үзэж шүүхэд анхаараасай гэж хүсэж байна.
1.9 Харин Ч багш хорихоос суллагдаж ирээд сургуулийн захирал Ц.А 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дугаартай тушаалаар монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ээж нь Т гийн оронд багшаар бүр мөсөн томилогдсон.
1.10 Нэхэмжлэгч Х ыг тус аймгийн А сумын Ерөнхий Б 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/14 тоот тушаалаар хорих ял шийтгэгдэн Ч ийн оронд монгол хэл, уран зохиолын багшаар авч ажиллуулсан тушаалыг болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэж тус сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч гэх Х нь тус сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар түр хугацаагаар ажиллаж байсан нөхцөл байдал нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.Үүнийг нарийвчлан тайлбарлавал:
2.1.1Тус сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол хэлний багшаар ажиллаж байсан Н ын оронд түр томилогдож, Монгол хэл, уран зохиолын багш Н ын жирэмсний болон амаржсаны амралт дууссан тул тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Н ыг ажилд томилж, Х ыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түр ажлаас чөлөөлсөн.
2.1.2 Тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Монгол хэлний багш Ч түр чөлөө авсантай холбогдуулан мөн өдрөөс Монгол хэлний багшаар Х түүний оронд түр томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Х ыг түр чөлөөлсөн.
2.1.3 Тус сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Х ыг болон цагийн багш нарыг чөлөөлөх тухай” А/17 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, дараа нь тус сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан.
2.1.4 Тус сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б жирэмсний амралт авсантай холбогдуулан цагийн багшаар ажиллаж байгаа Х ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-оос эхлэн түүний оронд түр хугацаагаар авч ажиллуулж байгаад тус сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б ын жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан Х ыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагийн багшаар Б ыг мөн өдрөөс эхлэн томилон ажиллуулсан.
2.1.5 Тус сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд цагийн багшаар ажиллаж буй Х ыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаад тус сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Т ы жирэмсний амралт 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул мөн өдрөөс Х ыг ажлаас чөлөөлсөн.
2.1.6 Тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Могол хэл, уран зохиолын багш Х ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан.
2.1.7 Тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Т нь жирэмсний амралт авсан тул түүний оронд нь Х ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түр ажиллуулж байгаад тус сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Т ы жирэмсний амралт дууссан тул түүний оронд нь түр ажиллаж байсан Х ыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс Т ыг томилсон болно.
2.2 Иймээс тус сургуульд түр хугацаагаар Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан Х ыг урьд эрхэлж байсан ажилд томилон ажиллуулах боломжгүй болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, Б аймгийн А сумын Ерөнхий Б 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/11 дүгээр, мөн захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Н ыг томилж, Х ыг чөлөөлөх тухай” Б/13 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/14 дугаартай тушаалууд, Б Их сургуулийн А н багшийн сургуулиас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “Суралцагчдыг зөв бичих чадварыг сайжруулах нь” сэдвээр хамгаалсан Боловсрол судлалын магистрын Е дугаартай диплом, хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 125 тоот Хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Х ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Т ыг томилох тухай” Б/40 дүгээр тушаалын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч С.А тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгч Х аас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нотариатын бүртгэлийн 0374 дугаарт бүртгэж С.А д олгосон итгэмжлэл, Б аймгийн А сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2023.11.03-ны өдрийн 255 тоот албан бичгээр мөн сумын ЭМТөвийн даргын 2023.11.03-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр гаргасан тус тус тодорхойлолт, Б Их сургуулийн А н багшийн сургуулиас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон “Багш, Монгол хэл -Уран зохиолын багш” мэргэжлийн бакалаврын 000 дугаартай Диплом, түүний хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 136 тоот Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/06 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гэх тайлбар, Б аймгийн А сумын Ерөнхий Б 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/11 дүгээр, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Н ыг томилж, Х ыг чөлөөлөх тухай” Б/13 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/14 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Х ыг чөлөөлөх тухай” Б/16 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Х ыг болон цагийн багш нарыг чөлөөлөх тухай” Б/17 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/29 дүгээр, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Боловсон хүчин томилон ажиллуулах тухай” Б/33 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Б ыг томилж, Х ыг цагийн багшаар ажиллуулах тухай” Б/12 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Х ыг үндсэн багшаар томилон ажиллуулах тухай” Б/14 дүгээр, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Т ыг томилж, Х ыг чөлөөлөх тухай” Б/22 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Цагийн багшаар ажиллуулах тухай” Б/25 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Х ыг томилон ажиллуулах тухай” Б/29 дүгээр, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Х ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Т ыг томилох тухай” Б/40 дүгээр тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 125 тоот 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 136 тоот, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 116 тоот тус тус гэрээнүүд, Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “С ийг томилон ажиллуулах тухай” Б/19 дүгээр тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн С тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ч ийг томилон ажиллуулах тухай” Б/26 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ч ийг чөлөөлөн ажиллуулах тухай” Б/28 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Т г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/37 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Ч ийг томилон ажиллуулах тухай” Б/39 дүгээр тушаалууд, түүнтэй 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 136 тоот Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Я тэй байгуулсан №37 дугаартай өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШЗ2024/00365 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2024/00662 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б гийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/200 тоот албан бичгээр тус прокурорын архиваас хуулбарлаж ирүүлсэн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Х аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие тус сургуульд хүний оронд ажиллаж байгаад захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/14 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтаар гэм буруутайд тооцогдож 2 жил 1 сараар хорих ялаар шийтгэгдсэн, тус сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан Ч ийн оронд “Монгол хэлний багшаар томилогдсон ба надтай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагаагүй байгуулсан болно. Харин Ч багш хорихоос суллагдаж ирээд сургуулийн захирал Ц.А 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дугаартай тушаалаар монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ээж нь Т гийн оронд багшаар бүр мөсөн томилогдсон. Гэтэл захирал Ц.А албан тушаалаа ашиглан, эрх хэмжээндээ байгаа тамга тэмдэг, албан бланкаа ашиглаж ажилд орсон тухай олон янзын орон гарсан тушаал гаргасан байна. Тус сургуульд ажиллаж байсан хорих ял шийтгэгдэн Ч багшийн оронд монгол хэл, уран зохиолын багшаар томилогдож, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан тул намайг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэж тайлбарлажээ.
8.Хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А баяр нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .... нэхэмжлэгч Х нь тус сургуульд цагийн болон жирэмсний амралт авсан багш нарын оронд түр ажиллаж байсан.Ч багшийн оронд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С багшийг Монгол хэлний багшаар томилсон. Иймээс тус сургуульд түр хугацаагаар Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан Х ыг урьд эрхэлж байсан ажилд томилон ажиллуулах боломжгүй гэжээ.
9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9.1 Б Их сургуулийн А н багшийн сургуулиас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон “Багш, Монгол хэл -Уран зохиолын багш” мэргэжлийн бакалаврын 000 дугаартай Диплом, мөн сургуулиас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “Суралцагчдыг зөв бичих чадварыг сайжруулах нь” сэдвээр хамгаалсан Боловсрол судлалын магистрын Е дугаартай диплом зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Х нь бакалаврын Багш, Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжилтэй, Боловсрол судлалын магистрын зэрэгтэй болох нь нотлогдож байна.
9.2 Ажил олгогч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирлын:
-2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэлний багш Н ын оронд ажиллаж байсан Монгол хэлний багш С ийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс өөрийн хүсэлтээр чөлөөлж, оронд монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг томилж мөн өдөр хугацаатай 116 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
-2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэлний багш Н ын амралтын хугацаа дуусаж ажилд орж байгаа тул оронд нь ажиллаж буй Монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
-2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэлний багш Ч түр чөлөө авсантай холбогдуулан оронд Монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон,
-2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Х ыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
-2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Х болон цагийн багш нарыг чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалаар тус сургуулийн нэр бүхий багш нарыг чөлөөлсний дотор тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Х ыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн,
-2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагийн багшаар томилж, мөн өдрийн 125 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байжээ.
-2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд нь цагийн багшаар ажиллаж байгаа Х ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-оос эхлэн томилсон,
-2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б ын жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан Х ыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагийн багшаар томилсон,
-2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд цагийн багшаар ажиллаж буй Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Х ыг 2023 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн томилсон,
-2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т ы жирэмсний амралт 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, оронд ажиллаж байсан Х ыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
-2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэл, уран зохиолын багш Х ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагийн багшаар томилсон,
-2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй Х ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн томилж, мөн өдөх 136 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэрээний бусад гэдэг дээр 2023.09.04-2023.10.26-ны өдөр гэж хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
-Улмаар мөн сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан Х ыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлж байсан байна.
10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Х ыг хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А нь тус сургуульд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт болон чөлөө авсан Монгол хэл, уран зохиолын багш нарын оронд нь түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан нь тогтоогдсон.
11.Гэтэл нэхэмжлэгч Х , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/14 тоот тушаалаар гэмт хэрэгт холбогдож хорих ялаар шийтгэгдсэн, тус сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан Ч ийн оронд “Монгол хэлний багш”-аар бүр томилогдон, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагаагүй байгуулсан гэж маргажээ.
12.Хэрэгт авагдсан хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэлний багш Ч түр чөлөө авсантай холбогдуулан оронд нь монгол хэлний багш мэргэжилтэй Х ыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр томилсон ба Ч ийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь тогтоогдсон.
13.Тус сургуульд монгол хэлний багш байсан асан Ч нь ялаа эдэлж гарч ирсний дараа ажил олгогч буюу хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй Ч ийг мөн өдөр томилж, мөн өдрийн Б/28 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаал гарч хичээлийн цаг хоригдсонтой холбогдуулан Т ы оронд томилсон Ч ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, дараа нь тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар түүнийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар чөлөөлж, тухайн багшийн оронд нь Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Ч ийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар томилж, мөн өдөр нэг жилийн хугацаатай 136 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
14.Ажил олгогчоос ажилтан Х ыг түр чөлөө авсан гэх хорих ялаар шийтгэгдсэн Ч ийн оронд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар томилсон байх боловч хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулаагүй улмаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Х ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагийн багшаар томилсон ба мөн өдөр хариуцагч буюу ажил олгогчтой нэхэмжлэгч Х нь 125 тоот Хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байх тул Ч ийн оронд Монгол хэлний багшаар бүр томилогдон, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
15.Улмаар хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирал Ц.А нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х ыг жирэмсний амралт авсан Монгол хэл, уран зохиолын багш Т ы оронд нь томилж, мөн өдөр 136 тоот хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хариуцагчаас зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
16.Түүнчлэн нэхэмжлэгч Х нь хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66 дугаар тэмдэглэлээр шийдвэрлэсний дараа буюу 1 (нэг) сар 4 (хоног)-ийн дараа шүүхэд гомдол гаргасан нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгч Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх боловч тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас уг 70200 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х ын Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан Б аймгийн А сумын Ерөнхий Б 01 дүгээр сургуулийн Монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж