Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2024/00022/И |
Дугаар | 130/ШШ2024/00232 |
Огноо | 2024-03-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00232
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р .Хаяг:Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: Б аймаг дахь М сургууль , Хаяг:Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай болон мөн өдрийн Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н / цахимаар/,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч З ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р нь хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Н -д холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай болон мөн өдрийн Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Б аймаг дахь М сургуулийн захирал нь 2023 оны 11 дүгээр сарын 27-нд надад 3 дахь удаагаа сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан нь багш нарын журнал хөтлөлттэй холбоотой байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод журнал хөтлөлттэй холбоотой зүйл байхгүй. Тэр талаар арга зүйчдийн ажлын байрны тодорхойлолтод заасан байна.
1.2 Гэхдээ миний бие ажлын байрны тодорхойлолт байхгүй гэсэн байдлаар хандаагүй. Багш нартай удаа дараа хурал хийгээд, журнал хөтлөлттэй холбоотой сургалт явуулж байсан. Журналын хуудас болгон дээр яаж хөтлөх ёстой, урьд өмнө жилүүдэд ямар алдаа дутагдал гаргаж байсан талаар 2 удаа сургалт явуулаад, дараагаар нь багш нарын хөтөлсөн журналыг нэг бүрчлэн шалгаж, юун дээр алдаж байгаа гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд, энэ дүн шинжилгээг 2 арга зүйчдээ хүргүүлсэн. Арга зүйчдэдээ ажлын байрныхаа тодорхойлолтод заасны дагуу багш бүртэй тулж ажиллаад, алдаа дутагдлыг арилгах талаар сануулж хэлсэн.
1.3 Түүнчлэн, ажил олгогч намайг сургалтын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан. Сургалтын албаны ажил өргөн цар хүрээтэй учраас би өдөр болгон багш нарын араас явж чадахгүй. Гэхдээ би захирлаар баталгаажуулаад, ажлын 5 хоногийн арга зүйч нартай хувааж аваад сургалтын үйл ажиллагаанд хяналтаа тавьсан. Хяналт тавих явцдаа багш нарын хичээлийн бэлтгэл, ямар алдаа дутагдал байгаа гэдэгт хяналтаа тавиад, гарсан алдаа дутагдлыг багш бүрд танилцуулаад, алдаа дутагдлыг хэрхэн арилгах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байсан. Энэ талаар багш нарын гарын үсэг бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Дараа нь захирлын зүгээс намайг дадлага сургалт дээр хяналт тавиагүй гэсэн үндэслэлийг тавьж байна. Дадлага сургалт дээр мөн адилхан 4 арга зүйчийн хамт хяналт тавих графикаа гаргаад, өөртөө оногдсон өдөртөө дадлага сургалт дээр зохих хяналтаа тавьж ажилласан. Дадлага сургалтын явцад хяналтаа тавиад өдөр болгон багш нартаа алдаа дутагдлыг нь танилцуулаад гарын үсгийг нь зуруулж авч байсан. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан байгаа.
1.4 Би ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэж байхад ажил олгогчоос дахин дахин надад сахилгын шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Ажил олгогчоос 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 тушаалаар буюу нэгнээр нь сахилгын шийтгэл оногдуулж, нөгөөхөөр нь албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Албан тушаал буруулж байгаа ажлын байр жирэмсний амралт авсан И гэх багшийн орон тоо байсан талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Н нь С ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд асуултад хариулахдаа хэлсэн байна. Хэрэв И багш ажилдаа эргэж орвол би ажилгүй болно. Учир нь одоогийн бүтэц орон тоогоор компьютерын багшаар 4 багш ажиллах ёстой. Би тус сургуульд 25 жил ажилласан хүн. Оюутан сургаж байгаа өрх толгойлсон эмэгтэй байна. Олон жил тус сургуульд ажиллаад ажилгүй үлдэх нь надад үхлээс ч аймаар юм болж байгаа.
1.5 Би ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ зохих ёсоор хийж байна. Ажиллах явцдаа алдаа дутагдал гаргаагүй. Журналыг зөв хөтлөх нь шууд багш нарын үүрэг. Өдөр болгон журналаа зөв хөтлөх тухайн багшийн үүрэг. Хэрвээ буруу хөтөлсөн бол арга зүйчид үүнийг засаж залруулах ёстой. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаалуудад дурдагдсан намайг гаргасан гэх зөрчлүүдийг би гаргаагүй. Намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Журнал хөтлөлтөд хяналтыг арга зүйч нарт тавих ёстой. Ажил олгогч журналд жилийн эцэст баталгаажуулалт хийгээгүй гэж мөн маргаан бүхий тушаалдаа дурдсан. Миний хувьд 2 арга зүйчид журналын зөрчлийн талаар албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын дагуу арга зүйчид алдаа дутагдлыг арилгуулаад надад танилцуулаад журналын ард нь гарсан зөрчлүүдийн талаар бичээд, зөрчлийг багш нартаа хэлээд ингэж арилгуулсан гээд танилцуулаад надаар гарын үсэг зуруулаад журналыг баталгаажуулах ёстой. Гэтэл арга зүйч нар журналын зөрчлийг арилгуулаагүй. Надад алдаа дутагдлын талаар танилцуулахгүйгээр архивд хүлээлгэж өгсөн. Би энэ талаар мэдээгүй. Энэ нь арга зүйчдийн буруу гэж бодож байна.
1.6 Журнал хөтлөх зааварт хөндлөнгийн үнэлгээний хэсэгт тухайн хичээлийн судалгаа, хийсэн ажилд нь тэмдэглэж, ололт амжилт, засан сайжруулах зөвлөмжийг тодорхой бичнэ гэсэн байна. Энэ журналын хяналт арын хэсэгт байгаа хяналтын хэсэг дээр журналтай танилцсан хэн болгон ч гэсэн, өөрөөр хэлбэл захирал, дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг гэх мэт хэн нь ч хамаагүй алдаа дутагдал, засаж сайжруулах ажлын талаар бичих ёстой. Гэтэл нэг ч хүн энэ дээр бичилт хийгээгүй байгаа. Энэ журналтай хэн ч танилцаагүй, надаас өөр хүн энэ журналтай танилцаагүй. Би өнөөдөр энэ журналтай танилцаад хөндлөнгийн алдаа дутагдлыг бичсэний төлөө буруутан болж байна. Журнал хөтлөлтөд хяналт тавих нь сургалтын албан менежерийн ажлын байрны тодорхойлолт байхгүй, харин эсрэгээрээ арга зүйчдийн ажлын байрны тодорхойлолтод байгаа. Би ажил олгогчийн маргаан бүхий тушаалуудад дурдсан зөрчлүүдийг гаргаагүй.
1.7 Тиймээс маргаан бүхий тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай болон мөн өдрийн Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Н ий хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Р нь сургалтын албаны менежерийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудаар өөрт оногдсон үүргээ зөрчсөн учраас миний бие ажил олгогчийн хувиар түүнд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай сургуульд Б яамнаас ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг ирж ажиллаад бидэнд ажилласан үр дүнгийн талаар дүгнэлтээ явуулсан. Энэхүү дүгнэлтийг би сая шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Үүнд сургалтын үйл ажиллагаанд тавигдах хяналт сул, бичиг баримт бүрдүүлэлт нь дутуу, сургалтын албаны зохион байгуулалт хангалтгүй байгаа учраас сургалтын албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн зохион байгуулах, холбогдох хууль дүрмийн дагуу сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг ханган, нарийн зохион байгуулалттайгаар ажиллах нь нэн шаардлагатай байна гэж миний нэр дээр буюу Б аймаг дахь М ийн захирал Н д гэж дүгнэлт ирсэн.
2.2 Энэхүү дүгнэлтийг хангаж ажиллахын тулд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Нэгдүгээрт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Арга зүйн зөвлөгөө, арга зүйн зөвлөл байгуулах баг гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөлийн ахлагчаар нь тус сургуулийн Сургалтын албаны менежер Р ыг томилон, ажил сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Дараагаар нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сургалтын үйл ажиллагааг сайжруулах комисс байгуулах тухай тушаалаараа мөн адилхан комисс байгуулсан. Ингээд удаа дараа Б яамнаас шалгалт ирээд бидний гаргасан алдаа дутагдал болгоныг удаа дараа тайлбарлаж, удаа дараа бидэнд дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж, багш ажилчдын хамт олны хурал дээр тухайн гарсан алдаа дутагдлыг ярьсан учраас би шаардлага тавьсан байгаа. 2022 онд Б аймаг дахь М ийн захирлын албан даалгавар гээд 12 нэр бүхий ажлыг бичиж өгч байсан.
2.3 Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай сургуульд Боловсрол шинжлэх ухааны яамнаас шалгалт ирсэн. Шалгалтын дүнгээ би сая нотлох баримтаар өгөөгүй. Яагаад гэвэл энэ шалгалтын дүнг Б яамны сайт дээрээ нэгдсэн дүгнэлтээрээ тавьсан. Үүнд манай Б аймгийн М сургуулийн сургалтын үйл ажиллагаа 16 хувьтай гарсан. Тухайн онд гарсан алдаа зөрчил болгоныг ирсэн ажлын комисс, хамт олонд танилцуулсан. Тийм хамгийн гол үйл ажиллагаа нь суралцагчдын болон багш нарын анхан шатны баримт болох журналаас зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчил болгоныг манай сургалтын албаны менежерт танилцуулаад дахиж дараа битгий алдаа гаргаарай, дараа нь ийм алдаа гарвал хатуу арга хэмжээ авна гэдгээ тухайн үед ойлгуулсан. Ойлгуулаад явсныхаа дараа би дээр дурдсан комиссуудыг байгуулж байгаа.
2.4 Нэхэмжлэгчийн зүгээс журнал дээр гарсан алдаа дутагдлыг би хянахгүй, арга зүйч нар хянана, хөндлөнгийн хэн ч гэсэн үзээд шалгаад гарсан алдаа дутагдлыг илрүүлж бичих ёстой гэж байгаа. Гэтэл Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд болон Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А/506, А/226 дугаар тушаалуудаар журам баталсан байгаа. Энэ журмын 2.4 болон 2.13 дээр чадамжийн нэгжийн үнэлгээний зохион байгуулалт гэсэн хэсэг байгаа. Энэ хэсэг дээрээ хөндлөнгийн үнэлгээний ажилд нь оролцсон үнэлгээний баг чадамжийн нэгжийн үнэлгээ хийж, холбогдох тэнхим, сургалтын менежер хяналт тавина гэж цагаан дээр хараар биччихсэн. Энэ нь сургалтын менежерийн 100% гүйцэтгэх ёстой ажил гэж үзэж байгаа. 47 журналд гарсан зөрчил болгоныг нотариатаар батлуулаад, канондоод нотлох баримтаар гаргаж өгсөн. Багш нарын анхан шатын бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа нь хууль журамтай. Энд хэн хянах ёстой, хэн баталгаажуулах ёстой, хэний үүрэг даалгавар болохыг тодорхой биччихсэн байгаа. Хяналтын хэсэг дээрээ тухайн мэргэжлийн, анги бүлгийн багш анги бүлгээ бичнэ, дараа нь хянасан хэсэг дээрээ сургалтын менежер гэж бичигдчихсэн. Сургалтын менежер гэдэг хүн тамгаа дараад гарын үсгээ зураад баталгаажуулаад архивд хүлээлгэн өгөөд, мөн багш болгон дээрээ гарсан алдаа дутагдал, зөрчлийг нь ойлгуулаад, тойрог хуудаст нь гарын үсгээ зуруулаад жилийн эцсээрээ багш нар амралтад явах ёстой.
2.5 Гэтэл 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналаас нэг ч журнал дээрээ баталгаажуулалт хийгдээгүй. Мөн 47 журнал дотор хэр олон алдаа оноо, дутагдал байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Журналын бүх алдаа дутагдлыг 2 хоног сууж байгаад миний бие илрүүлээд нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Багш бүртэй уулзаад алдаа дутагдлыг тайлбарлан өгч, цаашид алдаагаа давтан гаргахгүй байх талаар чиглэл өгч миний бие ажилласан. Гэтэл энэ нь уул ёсондоо Сургалтын албаны менежерийн үүрэг байсан. Нэхэмжлэгч Р нь сургалтын албаны менежерээр ажиллах хугацаандаа Б сайдын тушаалаар батлагдсан журамд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.
2.6 Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс намайг албан тушаал буруулж томилсон орон тоо нь И гэх багшийн орон тоо байсан, тухайн багш ажилдаа эргэж ороход миний бие ажилгүй үлдэнэ гэж тайлбарлаж байна. Би нэхэмжлэгчтэй холбоотой тушаал гаргахдаа ямар нэгэн хугацаа заагаагүй, хэн нэгэн хүний орон тоонд томилсон асуудал байхгүй. Мөн тушаалдаа би Р тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсугай гэж тодорхой бичсэн. Гуравдугаарт, би хатуу зүрхтэй, хүний амьдралаар тоглогдог хүн биш. Нэхэмжлэгч Р ы гаргасан алдаа түүнийг ажлаас халах хэмжээний алдаа байсан. Гэхдээ би түүний амьдралыг харгалзан үзэж түүнийг ажлын байртай болгож, цалин хөлсийг нь буруулахгүй өгч байгаа. М тухай хуульд бүх асуудлыг тодорхой заасан ч гэсэн Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 466 дугаар тогтоолын 4.3-т мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагад шаардлагатай багшийн орон тоог тухайн хичээлийн жилд хамрагдах суралцагчдын тоо, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэн тодорхойлон гэж зааж өгсөн. Тийм учраас дараа жил бид элсэлтийн саналаа хангалттай хэмжээгээр явуулна. Элсэлтийн саналтай холбоотой надад эрх зүйн хувьд ч гэсэн хувь хүний ч гэсэн ямар нэгэн сонирхол байхгүй. Би анх энэ ажлыг авахдаа 82 багштай байсан. Нэг багшийн ард 4-5 хүний амьдрал байгаа. 82 багшаас 1 ч гэсэн багшийг ажилгүй болгохгүй юмсын гэсэн сэтгэлээр ханддаг. Одоо 46 багшийн статусаар ажиллах байсан ч 36 багшийг би одоо хүртэл тэжээгээд асуудлыг нь болгоод байгаа. Дараа жил ч гэсэн элсэлтийн тоогоо хангалттай явуулаад, нэг ч багшийг ч гэсэн ажилгүй болгохгүйгээр, хамт олны эв нэгдлийг хангаад ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.
2.7 Тус сургуулийн бүтэц орон тоо удирдах зөвлөлийн хурлаар батлагдана. Удирдах зөвлөлийн хурлаараа элсэлтийн тоогоос хамаарч ажиллах багш нарын тоог тухайн байгууллага өөрөө шийдвэрлэдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/185 дугаар тушаалаар жишиг бүтцийг баталсан. Жишиг бүтэц тогтоосон сайдын тушаалын хамгийн сүүлийн хуудаст элсэлт, төгсөлттэй уялдуулан тухайн байгууллагын багшийн орон тоог шийдвэрлэнэ гэж заасан. Тийм учраас жил бүр удирдах зөвлөлийн хурлаар багшийн орон тооны асуудлыг хэлэлцдэг. И гэх багш жирэмсний амралтын дараа хүүхэд асрах чөлөө авсан нь үнэн. И багш надад 2024 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл чөлөө олгохыг захирал надаас хүссэн байсан. Үүний дагуу би Б/175 дугаар тушаалаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт заасны дагуу И т 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. Тийм учраас компьютерын багшийн бүхэл бүтэн цаг нь байгаа учраас нэхэмжлэгчийг ажиллуулахаас татгалзах зүйл надад байхгүй. Нэхэмжлэгч цалин хөлсөө бүтэн авч байгаа, ямар нэгэн байдлаар цалин хөлс нь хасагдсан асуудал байхгүй. Дараа жил Засгийн газрын тогтоолд заасны дагуу удирдах зөвлөлийн хурлаар багшийн орон тоог хангалттай батлуулж, нэхэмжлэгчийг хохироохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
2.8 Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 тоот тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “гомдлын шаардлага ихэсгэх тухай” нэхэмжлэл, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Р ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/177 тоот, мөн өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/176 тоот тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024.02.19-ний өдрийн шүүхийн журмаар хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт,2022-2023 оны хичээлийн жилд архив бичиг хэрэгт журнал хүлээлгэж өгсөн 2023.06.23-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сургалтын албаны менежерийн Багшийн ангийн журнал, чадамжид суурилсан сургалтын журнал хөтлөх зааварчилгаа өгөх хурлын ирцийн бүртгэл, 2023.11.20-ны өдөр Сургалтын албанаас ангийн журнал болон чадамжийн журналд хяналт хийж, хугацаат даалгавар хүргүүлсэн тухай сургалтын албаны менежерийн танилцсан арга зүйн нар гарын үсэгтэй баримт, 2023.10.31-ний өдрийн сургалтын албаны менежерийн онол, дадлагын ээлжит хичээл, хичээлийн боловсруулалт хэрхэн хийх талаар явуулсан сургалтын талаар багш нарт мэдэгдсэн баримт,үүнтэй холбогдуулан фото зураг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2024.02.19-ний өдрийн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Журнал хөтлөлтийн талаар хугацаат даалгавар хүргэсэн 2023.12.11-ний өдрийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сургалтын албанаас ангийн журнал болон чадамжийн журналд хяналт хийж, хугацаат даалгавар хүргүүлж байгаа тухай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн баримт, сургалтын албаны арга зүйч К нь багш нарт арга зүйн зөвлөгөө өгсөн тухай 7 хуудас баримт, тус сургуулийн захирлаас баталсан 2023-2024 оны хичээлийн жилд багш нарын хичээлийн бэлтгэлийг шалгаж, зөвлөгөө өгөх хуваарь,мөн сургуулийн захирлаас баталсан багш нарын хичээлийн бэлтгэл шалгалтын 4 хуудас баримт, М ийн сургалтын ерөнхий эрдмийн арга зүйч албан тушаалын тодорхойлолт, 2021.09.01-ний өдрийн М ийн сургалтын М арга зүйч албан тушаалын тодорхойлолт, 2021.09.01-ний өдрийн М ийн сургалтын албан менежерийн албан тушаалын тодорхойлолт, Б аймгийн боловсрол,шинжлэх ухааны газрын даргын нэхэмжлэгч Р д хаягласан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээрт хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022-2023 оны хичээлийн жилийн Дадлага сургалтын өдөр тутмын хяналтын бүртгэлийн дэвтрийн 36 хуудас баримт зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4.Хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар, 2023 оны 10 дугаар сар шалгасан журналуудын алдааны талаарх 7 хуудас баримт, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч З тай байгуулсан 6 дугаартай өмгөөллийн гэрээ, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “сургалтын үйл ажиллагааг сайжруулах комисс байгуулах тухай А/29 дугаартай тушаал,мөн захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “арга зүйн зөвлөгөө байгуулах тухай” А/32 дугаартай тушаал, Б аймаг дахь М сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд хөтлөгдсөн нийт журналд хийсэн шалгалтын 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн товч дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралт болох модон эдлэлийн мужаан мэргэжлийн ангийн журнал анги удирдсан багш К , Авто машины засварчин анги удирдсан багш Б , Ноос ноолуур боловсруулалтын технологийн ажилтан анги удирдсан багш Ж , Г анги удирдсан багш Ж , Барилгын мужаан анги удирдсан багш Н , Барилгын цахилгаанчид анги удирдсан багш А , Тогооч анги удирдсан багш С , Фермерийн аж ахуйн эрхлэлт анги удирдсан багш А , Барилгын сантехникч анги удирдсан багш М , Оёмол бүтээгдэхүүний оёдолчин анги удирдсан багш Б.Ж , Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан анги удирдсан багш Е , Барилгын өрөг угсрагч анги удирдсан багш С , Автомашины засварчин анги удирдсан багш Б , Үсчин анги удирдсан багш Х.Ж , Хүнд машин механизмын операторч анги удирдсан багш Б.А , Барилгын мужаан анги удирдсан багш Х , Оёмол бүтээгдэхүүний оёдолчин анги удирдсан багш Р , Барилгын засал чимэглэлчин анги удирдсан багш М , Гэр ахуйн цахилгаан анги удирдсан багш В , Зөөгч баармен анги удирдсан багш Г.Ж , Сантехник анги удирдсан багш С , Засал чимэглэлийн багш анги удирдсан багш Б , Г анги удирдсан багш О , Авто зам гүүр барилгын ажилчин-замчин анги удирдсан багш П , Хүлэмжийн аж ахуйн фермер анги удирдсан багш Н , тогооч анги удирдсан багш Г , Компьютерын оператор анги удирдсан багш С.Г , Барилгын мужаан анги удирдсан багш М , Барилгын засал чимэглэлчин анги удирдсан багш Б , Г анги удирдсан багш Н , Хөдөө аж ахуйн фермер анги удирдсан багш Т.Г , Автомашины засварчин анги удирдсан багш Е.Б , Барилгын цахилгаанчин анги удирдсан багш С.Ж , Оёмол бүтээгдэхүүний оёдолчин анги удирдсан багш Т.Н , Оёмол бүтээгдэхүүний оёдолчин анги удирдсан багш К.Н, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан анги удирдсан багш Ы.А, Сантехник анги удирдсан багш Б.И, Барилгын өрөг угсрагч анги удирдсан багш А.Б, Барилгын өргөг усрагч анги удирдсан багш Х.Х, Тогооч анги удирдсан багш З.Б, Үсчин анги удирдсан багш Х.Б, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан анги удирдсан багш Н.Л, Г анги удирдсан багш А.А, Барилгын мужаан анги удирдсан багш Б.Е, Сантехник анги удирдсан багш Л.Ц, Барилгын цахилгаанчин анги удирдсан багш М.А, Барилгын засал чимэглэлчин анги удирдсан багш А.Х, Б яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Э тус сургуулийн захирал хаягласан 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10/5867 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 тоот тушаалын 2 дугаар хавсралт болох Б аймаг дахь М төвийн Хөдөлмөрийн дотоод журам, Б аймаг дахь М төвийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, М сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн журналуудад хийсэн хөндлөнгийн хяналтын Илтгэх хуудас, тус сургуулийн Нийгмийн ажилтны илтгэх хуудас, тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналын эхний хуудас болон хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл, хяналтын хэсэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаал, уг тушаалын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн “Хувьсах зардлын дундаж норматив,итгэлцүүр,журам батлах тухай” 466 дугаартай тогтоол, уг тогтоолын 1,2,3 дугаар хавсралт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/506, А/266 тоот тушаал, уг тушаалын Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэх дүгнэх журам хавсралт хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШЗ2024/00709 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот албан бичгээр ирүүлсэн Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “А.И т хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/175 дугаартай тушаал, Б аймаг дахь М сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, уг тогтоолын 01 дүгээр хавсралт, Б аймаг дахь М төвийн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол, түүний хавсралт, мөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай тогтоол, уг тогтоолын 2 дугаар хавсралт, тус сургуулийн 2018, 2020, 2022, 2023, 2024 оны төсөв, Б аймаг дахь М сургуулийн багш нарын нэрсний жагсаалт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ТМ2024/00154 дүгээр тэмдэглэлийн холбогдох хэсгийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Р аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймаг дахь М сургуулийн захирал нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны надад 3 дахь удаагаа сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар мөн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 тушаалаар буюу нэгнээр нь сахилгын шийтгэл оногдуулж, нөгөөхөөр нь албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Сахилгын шийтгэл ногдуулсан нь багш нарын журнал хөтлөлттэй холбоотой байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод журнал хөтлөлттэй холбоотой зүйл байхгүй. Тэр талаар арга зүйчдийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан. Гэхдээ миний бие ажлын байрны тодорхойлолт байхгүй гэсэн байдлаар хандаагүй. Багш нартай удаа дараа хурал хийгээд, журнал хөтлөлттэй холбоотой сургалт явуулж байсан. Журналын хуудас болгон дээр яаж хөтлөх ёстой, урьд өмнө жилүүдэд ямар алдаа дутагдал гаргаж байсан талаар 2 удаа сургалт явуулаад, дараагаар нь багш нарын хөтөлсөн журналыг нэг бүрчлэн шалгаж, юун дээр алдаж байгаа гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд, энэ дүн шинжилгээг 2 арга зүйчдээ хүргүүлсэн. Арга зүйчдэдээ ажлын байрныхаа тодорхойлолтод заасны дагуу багш бүртэй тулж ажиллаад, алдаа дутагдлыг арилгах талаар сануулж хэлсэн. Би ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргээ зохих ёсоор хийж байна. Ажиллах явцдаа алдаа дутагдал гаргаагүй. Журналыг зөв хөтлөх нь шууд багш нарын үүрэг. Өдөр болгон журналаа зөв хөтлөх тухайн багшийн үүрэг. Хэрвээ буруу хөтөлсөн бол арга зүйчид үүнийг засаж залруулах ёстой. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаалуудад дурдагдсан намайг гаргасан гэх зөрчлүүдийг би гаргаагүй. Намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс маргаан бүхий тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай болон мөн өдрийн Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тайлбарлажээ.
8.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .... нэхэмжлэгч Р нь сургалтын албаны менежерийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудаар өөрт оногдсон үүргээ зөрчсөн учраас миний бие ажил олгогчийн хувиар түүнд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай сургуульд Б яамнаас ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг ирж ажиллаад бидэнд ажилласан үр дүнгийн талаар дүгнэлтээ явуулсан ба уг дүгнэлтээр 12 нэр бүхий ажлыг бичсэн байсан. Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай сургуульд Боловсрол шинжлэх ухааны яамнаас шалгалт ирсэн ба уг шалгалтын дүнгээр манай сургууль 16 хувьтай гарсан.Хамгийн гол үйл ажиллагаа нь суралцагчдын болон багш нарын анхан шатны баримт болох журналаас зөрчил илэрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс журнал дээр гарсан алдаа дутагдлыг би хянахгүй, арга зүйч нар хянана, хөндлөнгийн хэн ч гэсэн үзээд шалгаад гарсан алдаа дутагдлыг илрүүлж бичих ёстой гэж байна. Гэтэл Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд болон Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А/506, А/226 дугаар тушаалуудаар баталсан журмын 2.4 болон 2.13 дээр чадамжийн нэгжийн үнэлгээний зохион байгуулалт гэсэн хэсэгт “хөндлөнгийн үнэлгээний ажилд нь оролцсон үнэлгээний баг чадамжийн нэгжийн үнэлгээ хийж, холбогдох тэнхим, сургалтын менежер хяналт тавина” гэж цагаан дээр хараар биччихсэн. Энэ нь сургалтын менежерийн 100% гүйцэтгэх ёстой ажил мөн Р нь сургалтын албаны менежерээр ажиллах хугацаандаа Б сайдын тушаалаар батлагдсан журамд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9.1 Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийн 123.2.1 дэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.4 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 8.2 дахь хэсгийн 8.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус сургуулийн Сургалтын албан менежер Р нь багш нарын хичээлийн бэлтгэл, төлөвлөгөөг хугацаанд нь хянаж батлаагүй, энэ хичээлийн жилийн журналуудыг дутуу, алдаатай хөтөлсөн багш нарын алдаа дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй зэрэг зөрчил гаргасан тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.
9.2 Мөн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийн 123.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.3 дахь заалт, 5.4 дэх хэсгийн 5.4.1 дэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.4 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 8.2 дахь хэсгийн 8.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус сургуулийн Сургалтын албан менежер Р нь 2022-2023 оны хичээлийн жилийн журналуудыг хянаж, багш нарын гаргасан зөрчил, дутагдлуудыг цаг тухайд нь арилгуулаагүй, зарим журналуудад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөгөө, тэмдэглэл үйлдээгүй, хичээлийн жилийн эцэст журналуудыг нэг бүрчлэн шалгаж, зааврын дагуу хөтөлсөн эсэхийг хянан баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн түүнд албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж.
9.3 Улмаар мөн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг үндэслэн тус сургуулийн сургалтын албаны менежер Р ыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс компьютерын онол дадлагын багшаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчээс эдгээр ажил олгогчийн тушаалуудыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар тэмдэглэлээр мөн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дараа шүүхэд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаандаа гомдлоо гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
10.Ажил олгогчоос гурван дугаар бүхий тушаалаар ажилтан Р д сахилгын шийтгэл хүлээлгэсэн ба шүүхээс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад гаргасан гэх зөрчил тус бүрээр нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Арван нэг:Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11.1 Ажил олгогч буюу хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийн 123.2.1 дэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.4 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 8.2 дахь хэсгийн 8.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус сургуулийн Сургалтын албаны менежер Р нь багш нарын хичээлийн бэлтгэл, төлөвлөгөөг хугацаанд нь хянаж батлаагүй, 2023-2024 оны хичээлийн жилийн журналуудыг дутуу, алдаатай хөтөлсөн багш нарын алдаа дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй зэрэг зөрчил гаргасан тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байжээ.
11.2 Хариуцагч тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “сургалтын үйл ажиллагааг сайжруулах комисс байгуулах тухай А/29 дугаартай тушаал, мөн захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “арга зүйн зөвлөгөө байгуулах тухай” А/32 дугаартай тушаалуудаар багш нарын хичээлийн бэлтгэл шалгах, арга зүйн зөвлөгөө өгөх, дадлага сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад зөвлөн туслах “ арга зүйн зөвлөл”-ийг байгуулж зөвлөлийн даргаар сургалтын албаны менежер Р , гишүүд сургалтын албаны арга зүйч К , нийгмийн ажилтан Н , оёдлын багш Н, нийтийн хоол, нарийн боовны технологич багш Г.Ж гэсэн бүрэлдэхүүнтэй томилсон байжээ.
11.3 Түүний дагуу сургалтын албаны менежер Р нь 2023-2024 оны хичээлийн жилийн “Багш нарын хичээлийн бэлтгэлийн шалгаж, зөвлөгөө өгөх хуваарь” болон “Багш нарын хичээлийн бэлтгэл шалгалтын хуудас” зэргийг төлөвлөж тус сургуулийн захирлаар батлуулж, улмаар “Багшийн ангийн журнал, чадамжид суурилсан сургалтын журнал хөтлөх зааварчилгаа өгөх” мөн “онол дадлагын ээлжит хичээл, хичээлийн боловсруулалт хэрхэн хийх талаар” тус тус сургалт явуулахаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус бүрд багш нарт мэдэгдэж улмаар багш нарт хичээл заасан болох нь хэрэгт авагдсан сургалт явуулж буй фото зургаар тогтоогдсон.
11.4 Улмаар сургалтын албаны менежер Р нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сургалтын албанаас ангийн журнал болон чадамжийн журналд хяналт хийж, хугацаат даалгавар хүргүүлэхдээ тус сургуулийн албанаас 2023 оны 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 20-ны хүртэл ангийн журнал болон чадамжийн нийт 43 журналд хяналт хийж, нэг бүрчлэн шалгаж, анги тус бүр гаргасан алдааг бичиж эдгээр зөрчлүүдийг заасан хугацаанд арилгуулж зөрчлүүдийг хэрхэн арилгуулсан эсэх, өгсөн арга зүйн зөвлөгөө, авсан арга хэмжээний талаар эргээд тайлангаар мэдэгдэхийг ерөнхий боловсролын болон М хариуцсан арга зүйчдэд үүрэг болгосны дагуу арга зүйч Р ийн М сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн журналуудад хийсэн хөндлөнгийн хяналтын Илтгэх хуудас, түүний “журнал хөтлөлтийн талаар хугацаат даалгавар”-ыг багш нарт танилцуулж, арга зүйн зөвлөгөө өгсөн, мөн тус сургуулийн сургалтын албаны арга зүйч К нь багш нарт арга зүйн зөвлөгөө өгч, танилцуулсан тухай хуудсаар багш нарт арга зүйн зөвлөгөө өгч ажилласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
11.5 Гэтэл нэхэмжлэгч Р нь багш нарт ангийн журнал, чадамжид суурилсан сургалтын журнал хөтлөх зааварчилгаа өгөх мөн онол дадлагын ээлжит хичээл, хичээлийн боловсруулалт хэрхэн хийх талаар тус тус сургалт явуулж, улмаар 2023-2024 оны хичээлийн жилийн багш нарын журнал болон чадамжийн нийт 43 журналд хяналт хийж алдаа зөрчлийг илрүүлж, багш нарын гаргасан зөрчлүүдийг заасан хугацаанд арилгуулж зөрчлүүдийг хэрхэн арилгуулсан гэх мэт журнал хөтлөлтийн талаарх хугацаат даалгавар өгч ажилласан байхад ажил олгогч буюу хариуцагчаас эдгээр зөрчлийг өөрөө илрүүлсэн мэтээр 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Б/159 дугаартай тушаалаар багш нарын хичээлийн бэлтгэл, төлөвлөгөөг хугацаанд нь хянаж батлаагүй, 2023-2024 оны хичээлийн жилийн журналуудыг дутуу, алдаатай хөтөлсөн багш нарын алдаа дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй зэрэг зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчид ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнээлээ.
12.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Р д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй, нэхэмжлэгч Р нь ажил олгогчийн гаргасан гэх зөрчлийг өөрөө илрүүлж, багш нарт хугацаат даалгавар өгч ажилласан байхад түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн уг тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол нь үндэслэлтэй байна.
Арван гурав: Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/176 дугаартай мөн өдрийн “Р ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.1 Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаартай тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилийн журналуудыг хянаж, багш нарын гаргасан зөрчил, дутагдлуудыг цаг тухайд нь арилгуулаагүй, зарим журналуудад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөгөө, тэмдэглэл үйлдээгүй, хичээлийн жилийн эцэст журналуудыг нэг бүрчлэн шалгаж, зааврын дагуу хөтөлсөн эсэхийг хянан баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан нь хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн түүнд албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, улмаар мөн захирлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг үндэслэн тус сургуулийн сургалтын албаны менежер Р ыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс компьютерын онол дадлагын багшаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
13.2 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналын эхний нүүр болон хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл хийх хуудас, архивд хүлээлгэж өгөх сүүлийн хуудас, Б аймаг дахь М сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд хөтлөгдсөн нийт журналд хийсэн шалгалтын товч дүгнэлт, Б аймаг дахь М сургуулийн 2023.12.25-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, Б яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Э тус сургуулийн захиралд хаягласан 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10/5867 дугаар албан бичиг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаал, уг тушаалын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаартай тогтоол, уг тогтоолын 1,2,3 дугаар хавсралт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/506, А/266 тоот тушаал, уг тушаалын Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэх дүгнэх журам хавсралт хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
13.3 Гэтэл тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналаас 36 журналын хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл хийх хуудсанд нэхэмжлэгч Р нь багш бүрийн журнал хөтлөлтийн алдаа, дутагдлыг бичиж, хяналт хийж, зөвлөгөө тэмдэглэл үйлдсэн болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс ирүүлсэн журналын хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл хийх хуудсаар тогтоогдож байна.
13.4 Мөн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд болон Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А/506, А/226 дугаар тушаалуудаар баталсан Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журмын 2.13 дахь заалтад чадамжийн нэгжийн үнэлгээний зохион байгуулалтыг заасны 2.13.2 дахь заалтаар Хөндлөнгийн үнэлгээний ажилтан оролцсон үнэлгээний баг чадамжийн нэгжийн үнэлгээ хийж, холбогдох тэнхим, сургалтын менежер хяналт тавина” гэж зааснаар тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналаас 36 журналын хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл хийх хуудсанд нэхэмжлэгч Р нь “Чадамжийн нэгдсэн төлөвлөгөө батлагдсан сургалтын төлөвлөгөө ёсоор бичих, суралцагчдад чадамжийн давтан үнэлгээ хийх” гэх зэрэг хөндлөнгийн зөвлөгөө бичиж байсан нь тухайн журналуудаар нотлогдож байна.
13.5 Харин тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 47 журналаас 11 журнал болох Барилгын мужаан 3г-анги удирдсан багш Х , Барилгын сантехникч 3ж-ангийн багш М , Автозам, гүүр барилгын ажилчин-замчин 1Л-2 анги удирдсан багш П , Г 1т-2 анги удирдсан багш Ж , Барилгын цахилгаанчин 3д анги удирдсан багш А , Барилгын мужаан 1г -2 анги удирдсан багш Н , Сантехникч 1 бүлэг 2к2 анги удирдсан багш С , Сантехник 2ж анги удирдсан багш Б.Инабат, Г 1т анги удирдсан багш Н ,ЦТТУА 2а анги удирдсан багш А , Автомашин засварчин 2в анги удирдсан багш З.Бибигүл гэх багш нарын журналд хөндлөнгийн зөвлөгөө, тэмдэглэл хийгдээгүй мөн 47 журналын хяналтын хэсэг дээр журналыг зааврын дагуу ашигласан болохыг хянаж архивд хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн хянасан сургалтын менежер гэх дээр гарын үсэг зураагүй гэх зөрчил гаргасан нь журналуудын холбогдох хэсэг, Б аймаг дахь М сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд хөтлөгдсөн нийт журналд хийсэн шалгалтын товч дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
13.6 Эдгээр зөрчлүүдийн талаар ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захирал Н нь ажилтан Р д 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 дугаартай болон Б/176 дугаартай тушаалуудаар албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тухайн өдөр сургалтын менежер болон арга зүйч нартай хурал хийж хуралдаанд сахилгын шийтгэл авахаа мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай хуулийн шаардлагыг хангасан байна.
13.7 Гэвч маргаан бүхий 2022-2023 оны хичээлийн жилийн багш нарын 47 журналыг тус сургуулийн арга зүйчээс сургалтын менежер Р аар хянуулж гарын үсэг зуруулж байгаад хүлээлгэн өгөх ёстой боловч сургалтын менежерээр хянуулаагүй 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр архивд хүлээлгэж өгсөн ба сургалтын менежер Р ы үйлдсэн зөрчлүүдээс хамгийн сүүлд үйлдэгдсэн буюу тухайн хичээлийн жилийн журналыг архивд хүлээлгэж өгөхөөс өмнө шаардаж хянаагүй зөрчил үйлдэгдсэн буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааг тоолоход, ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор бус зургаан сар хоёр хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сард хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн байх тул ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захирал Н ий ажилтан Р д 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 дугаартай болон Б/176 дугаартай тушаалуудаар албан тушаал буруулах, өөр албан тушаалд томилох сахилгын шийтгэл ногдуулсныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
14.Нөгөөтээгүүр Б аймаг дахь М сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургалтын албан менежер албан тушаалын тодорхойлолтоор багш нарын журналд хяналт тавих, журнал хөтлөлтийн алдаа, дутагдлын талаар зөвлөгөө тэмдэглэл үйлдэх, журналын хяналтын хэсэг дээр журналыг зааврын дагуу ашигласан болохыг хянаж архивд хүлээлгэн өгөхийг зөвшөөрөх чиг үүрэг албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт байхгүй байна.
15.Харин тус сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан М ийн сургалтын М арга зүйч нарын албан тушаалын тодорхойлолтоор “журнал хөтлөлтөд тогтмол хяналт тавьж зөвлөгөө өгнө” гэж зааснаар тус сургуулийн арга зүйч нарын ажлын чиг үүрэг байх ба тус сургуулийн сургалтын менежерийн ажил байдлын тодорхойлолтод зааснаар арга зүйч нарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэхээс биш 2022-2023 оны хичээлийн жилийн багш нарын 47 журналуудыг хянаж, багш нарын гаргасан зөрчил, дутагдлуудыг арилгуулах, журналд хөндлөнгийн хяналт хийх үүргээ биелүүлээгүйд тус сургуулийн сургалтын менежерийг шууд буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
16.Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “ажил олгогч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 тушаалаар буюу нэгнээр нь сахилгын шийтгэл оногдуулж, нөгөөхөөр нь албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Албан тушаал буруулж байгаа ажлын байр жирэмсний амралт авсан И гэх багшийн орон тоо байсан талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Н нь С ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд асуултад хариулахдаа хэлсэн байна. Хэрэв И багш ажилдаа эргэж орвол би ажилгүй болно. Учир нь одоогийн бүтэц орон тоогоор компьютерын багшаар 4 багш ажиллах ёстой тул би ажилгүй үлдэх гээд байна” гэж маргажээ.
17.Б аймаг дахь М төвийн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2021-2022 оны хичээлийн жилийн мөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилийн Б аймаг дахь М төвийн бүтэц орон тоог хавсралтаар баталсны тус тус хавсралтын 42-43-рт маргаан бүхий компьютерын багшийн орон тоо 4 орон тоотой баталсан ба уг орон тооны дагуу нэр бүхий Л , Е, Т, И багш нар ажиллаж байсан ба багш И нь тус сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/175 тоот тушаалаар 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан болох нь тогтоогдсон.
18.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмын 3.5 дахь заалтад захирлын үүргийг заасны 3.5.3 дахь заалтад сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчийн тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно” гэж заасан ба уг журмын дагуу Б аймаг дахь М сургуулийн Удирдах Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн байгууллагын бүтэц орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсны хавсралтын 26-рт Багш-ийн орон тоог Орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ гэж баталсан байна.
19.Гэтэл тус сургуулийн 2021-2022 оны, 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц орон тоонд компьютерын багшийн орон тоо 4 орон тоотой байсан ба улмаар уг орон тоог 2023-2024 оны хичээлийн жилд 5 орон тоотой болгож шийдвэрлэсэн эрхийн актыг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч Н нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ТМ2024/00154 дугаартай С ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай тэмдэглэлд “...Компьютер дээр нийт 4 багш ажиллаж байгаа. Тэрний И гэдэг багш өнгөрсөн онд декрет аваад явчихсан. Энэ онд хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Энэ чөлөөтэй байхад бид нар бас дотроосоо үнэхээр багшийн цаг нь хүрэлцэхгүй байвал тухайн багш өргөдөл гаргаад хувийн чөлөө аваад орж ирэх хүртэл нь бид нар энэ цагийг хорогдуулж болдог юм. Тийм учраас И гэдэг багш өөрийнхөө хувийн хүсэлт өргөдлийг гаргаад 2 дугаар сарын 01-нийг хүртэл би чөлөөтэй байна гэдгээ мэдэгдчихсэн учраас тухайн үед сургалтын менежер Р гэдэг хүн яг энэ багш нарын хуваарь дээрээ 1 дүгээрт байна. И багш нийт 648 цагтай байх ёстойгоос нь хорогдуулаад 108 цагийг И багшид авч үлдээгээд бусад цагийг бусад багш нартаа хуваарилаад өгсөн. И багш маань 2 сарын 1-ээс хөдөлмөрлөх эрх нь үүсэж байгаа учраас саяхан би нэхэмжлэгчид нийгмийн ажилтны орон тоог санал болгосноос хойш Р гэдэг хүнийг тухайн албан тушаал дээр, И ын оронд түр томилж байгаа. И нь 2 дугаар сарын 01-нд хичээлд орох байсан боловч өөрөө дахиж хүсэлт гаргасан. Миний хүүхэд нялх хүүхэдтэй, бие султай, өвчтэй байсан учраас 2024 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл дараа хүүхэд асрах хувийн чөлөөгөө авъя гэдэг хүсэлтийг гаргасан. Тэгэхэд 2 дугаар сарын 01-нд энэ хүний орон тоо нь ил болж, заах цаг нь бүрэн гарч ирсэн учраас 2 дугаар сарын 1-ээс эхлээд би Р ыг энэ албан дээрээ томилсон” гэх тайлбар мөн түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ажилтан Р д албан тушаал буруулж, өөр албан тушаалд томилох сахилгын шийтгэл ногдуулахдаа тус сургуулийн орон тооны албан тушаалд бус хүүхэд асрах чөлөөтэй байгаа багшийн орон тоонд томилсон болох нь тогтоогдсон тул ажил олгогчоос нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
20.Мөн ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захирал Н нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/176 дугаартай тушаалуудад Хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг үндэслэл болгосон боловч ажилтан Р тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.
21.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд нотлох баримтаар Б яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10/5867 албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү албан бичгийн ажилтан Р д сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулж, өөр албан тушаалд томилсон эрхийн актад үндэслэл болгоогүй, мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022-2023 оны хичээлийн жилийн дадлага сургалтын өдөр тутмын хяналтын дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байх тул эдгээр талуудаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
22.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/176 дугаартай тушаал, мөн өдрийн “Р ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Р ыг тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
23.Нэхэмжлэгч Р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалт, 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Р д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/176 дугаартай тушаал, мөн өдрийн “Р ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/177 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Р ыг тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р ы энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймаг дахь М сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж