Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0347

 

2023           04             11                                       128/ШШ2023/0347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг  даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ц.Б*******, РД:РЮ*******, Хаяг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот;

Хариуцагч:Улсын ерөнхий прокурорын газар, Хаяг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18;

Хариуцагч:Монгол Улсын ерөнхий прокурор;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ё.Н*******,

Нэхэмжлэгч Ц.Б*******ын гаргасан ”Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэх” шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэх” гэж тодорхойлсон.

Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06  дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4 дэх хэсгийн 2.4.18, 2.4.19 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулан ажлаас халсан байна.

1.2.Нэхэмжлэгч Ц.Б******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байна.

1.3.Нэхэмжлэгчийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.4.18-д заасан "прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна", 2.4.19-д заасан "албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй" гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг үл зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Учир нь Прокурорын ёс зүйн зөвлөлөөс намайг буруутгаж байгаа үндэслэл болсон яллагдагч Г.Н гэгчийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр залилагч хэмээн хэлсэн гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаараа ёс зүйн зөвлөлийн хурал дээр ч тайлбарлаж хэлсэн болно. Г.Н гэгч урьд нь шүүхээр 6 удаа зөвхөн залилангийн хэргээр ял шийтгүүлсэн этгээд ба энэ удаагийн олон тооны хохирогчтой залилангийн хэргийг миний бие анхнаас нь хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд хянах болон шүүхэд шилжүүлэх шатанд Г.Н нь удаа дараа өөрөө болон бусдаар дамжуулан прокурорт нөлөөлөхийг оролдож байсан бөгөөд миний бие дээрх тохиолдол бүрд прокурорын ёс зүйг эрхэмлэн шударга ёс, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш Г.Н нь шинээр өмгөөлөгч авах, өмгөөлөгчөө удаа дараа солих, өдрийн үйлдсэн өөр хэрэг байгаа гэх мэтээр хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг мөн 5 удаа хойшлуулж чадсан. Сүүлийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Г.Н нь дахин өмгөөлөгчөө сольж, хэрэг үйлдээгүй мэтээр мэлзэж, прокурор намайг үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн хэмээн гүтгэж хэргийг удаашруулах, ял завших зорилгоор шүүхийн өмнө хэлж дайрсан болно. Миний хувьд Г.Нийн үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон, урьд нь энэ хүн залилах гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн этгээд, үйлдсэн хэрэгтэйгээ холбоотойгоор удаа дараа надад нөлөөлөхийг оролдож байгаа тул түүний үйлдсэн хэргийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгчид хандан гаргасан. Энэхүү миний гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж, уг хуралдаанаас Г.Нт холбогдох хэргийг гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.

Гэтэл тэрээр энэхүү байдалд дургүйцэж, намайг зөвхөн өөрийг нь шоронд явуулах гээд байгаа мэтээр ойлгож, түүний нөлөөнд автаагүй, хууль журмын дагуу ажлаа хийж байгаа хүнийг өш хонзон санах, хэргийг удаашруулах, ял завшуулах боломж эрэлхийлсэн увайгүй өмгөөлөгч нартай нийлж, миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Уг хэрэгт буюу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаануудад 4 өөр өмгөөлөгч ээлжлэн өмгөөлөл хийж, миний эсрэг хийж болох бүх л арга заль хэрэглэцгээсэн. Хожим нь гэм буруугийн шүүх хуралдаан болж тэрээр шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдож ял шийтгүүлсэн болно. 345 Ёс зүйн зөвлөл нь шүүх хуралдаанд хэлсэн миний үгийг шууд утгаар нь ойлгож, хэргийн нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн болон түүний өмгөөлөгч нарын хууль зөрчөөгүй мэт харагдах боловч шударга ёс, хууль ёсонд үл нийцэх удаа дараагийн үйлдэлд бүхэлд нь бодитоор дүгнэлт хийлгүйгээр зөвхөн намайг ёс зүй зорчсон гэж дүгнэсэнд Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Э нэрээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14/1477 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар "дүгнэлтийг эс зөвшөөрвөл холбогдох журмын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариуг ирүүлсэн. Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт гарсан өдрөөс хойш Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газраас байнга нэр бүхий хүмүүс утсаар холбогдон таныг дарга прокурорын ёс зүй зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан учраас ажлаас гарах хүсэлтээ ег гэсэн шаардлагыг тавьж байна хэмээн ярьсан. Миний бие Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргана гэдгээ хэлсэн бөгөөд уг гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Э нэрээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14/1477 дугаартай дээрх хариу мэдэгдэх хуудас ирснээс хойш Хэрэг эрхлэх газраас байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтнаар дамжуулан, мөн миний утсаар надтай холбогдож хүсэлтээ өг гэж удаа дараа шаардаж ажил хийх урам зориг, нөхцөлгүй болгосон. Хөдөө орон нутагт томилогдож, улмаар тус байгууллагад хэрхэн манлайлан ажиллаж байсан талаар тухайн орон нутгийн шүүх, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын хамт олон, нэгжийн удирдлагаас асуухад бүгд мэднэ, хэлнэ гэж боддог.

Иймд миний бие дээд шатны удирдлагаас хандаж байгаа хууль бус шаардлага нөхцөл байдалд үл тэсвэрлэж, тэднээс гаргах шийдвэрийн хүлээе гэж нэгжийн удирдлагад хэлэн ажлаа орхиж, өөрийн гэр орондоо хотод ирсэн.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаартай тушаалаар “...Ц.Б******* нь хуульд заасан чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар.... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.4.18, 2.4.19 дэх заалтыг зорчсон болох нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул түүнийг "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсугай гэсэн шийдвэрийг үл зөвшөөрч байна. Учир нь уг сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн 1 дэх үндэслэл болох "хуульд заасан чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон" гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, би мэдэхгүй, миний бие танилцаагүй. Дээр бичсэнчлэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн дээд шатны удирдлагаас ажлаас гарах хүсэлтээ ег гэдэг хууль бус шаардлагыг утсаар болон нэгжийн удирдах албан тушаалтнаар дамжуулан байнга хэлүүлж, ажил хийх ямар ч боломжгүй нөхцөл байдалд оруулж, өөрийг нь шахаж явуулаад дараа нь албаны шалгалт хийж ажлаас нь халъя гэсэн хууль бус, хуучирсан арга барилаар надад хандсан нь тодорхой байгаа. Ер нь ажлаас гарах хүсэлтээ өг гэсэн шаардлага хууль ёсонд нийцэх үү. 345 2 дахь үндэслэл буюу "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.4.18, 2.4.19 дэх заалтыг зөрчсөн гэсэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг анхнаасаа миний бие хүлээн зөвшөөрөөгүй болно. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дээр бичсэн болно. Ийм шийдвэрт үндэслэн хүнийг ажлаас гарах хүсэлтээ өг хэмээн шантаачилж, ажиллах нөхцөлийг нь боож, хааж байгаад ажлаас тэр дундаа төрийн албанаас халах шийдвэр гаргана гэдгийг хүний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлтэй холбоотой бусад тайлбар, хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно.” гэв.

2.1.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Тушаал нь бичиглэлийн алдаатай. Зарлигаар гэсэн байгаа гэвч хэний зарлигаар гэдэг нь тодорхойгүй. Бид нар муйхарлаад л Ерөнхийлөгчийн зарлигаар гэж ойлгож явж байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалын үндэслэл болсон 2022 оны 05 сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлтэд Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.19 дэх хэсэгт заасныг зөрчсөн тогтоогдсон гэсэн. Тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд прокурорын чиг үүргийг гүйцэтгэж шүүх хуралдаанд оролцож байх явцдаа яллагдагчийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Г.Нийг залилагч гэж хэлсэн нь прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж ёс зүйн зөвлөл үзсэн. Би тухайн хүний нэр төрд халдаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг хэдэн удаа хойшилсон, яллагдагчийн хувийн байдал, хэдэн удаа ял шийтгэгдэж байсан байдал, урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч түүний өмгөөлөгч нар ялихгүй зүйлээр нийт 4 удаа хойшилсон. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгчид Г.Нийн талаар тодорхой тайлбарласан учраас прокурорын тайлбарын саналаа товч хэлсэн. Хэрэг бол тодорхой. Г.Н урьд өмнө ял шийтгүүлж байсан залилагч хүн гэдэг утгаар хэлсэн. Прокурорын ёс зүйн дүрэмд прокурор ямар байдлаар хэлсэн үг нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан болох вэ гэдгийг заасан байдаг. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.19 дэх хэсэгт албан үүргээ хэрэгжүүлэх явцад эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд нэр төрд халдсан байдлаар илэрхийлж болохгүй гэж заасан. Тэрийг ёс зүйн зөвлөл буруугаар ойлгосон гэж бодсон. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18 биеэ авч явах байдал бусад зүйлээд гэсэн байна. Энэ зүйл заалтыг ямар үндэслэлээр баримталсныг би ойлгоогүй. Монгол Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Уг хуралдааныг ахалж оролцсон, ёс зүйн зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах Д.Э гэдэг хүн өөрийн гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гээд өөрийнхөө гаргасан дүгнэлтэд хариу өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлт гарснаас Улсын Ерөнхий прокурорын Хэрэг эрхлэх газраас над руу байнга ярьж ажил хийх нөхцөл бололцоогүй дарамталдаг байсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарчихлаа, өргөдлөө өгөөд эвтэйхэн яв зайл гэсэн утгатай хэлүүлсэн. Нэгжийн удирдлага буюу утсаар байнга ингэдэг байсан. Ямар ч ажил хийх боломжгүй болсон учраас ажлаа орхиод явсан. Нэгэнт нэгжийн удирдлагуудаар дамжуулж хэлсэн учраас хяналтын прокурорт чиг үүргээ хэрэгжүүлэх сэтгэл зүйн нөхцөл байдал байхгүй. Ажлын уур амьсгал ч гэсэн ажлаасаа гарах гэж байгаа гэдэг байдлаар хандана. Хэрэг эрхлэх газрын дарга Ц******* ингэж болдог юм уу. Эрх зүйт төр, Үндсэн хуультай нийгэмд прокурор Үндсэн хуулийг хэрэгжүүлэх талаар анхааралтай хандаж ажиллах ёстой байтал прокуроруудыг томилох, чөлөөлөх үүргийг гүйцэтгэдэг хүн ийм байдлаар шаардлага тавьж ажлаа орхиж яах нөхцөлийг бий болгосон. Хэрэг эрхлэх газрын дарга Ц*******т би гомдол гаргасан. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч байна. Энэ нь прокурорын ёс зүйн дүгнэлтэд үндэслэж гарсан. Ёс зүйн зөвлөл нь миний нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Нэхэмжлэгч Ц.Б*******ын гаргасан "Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна 1.Иргэн Г.Нээс Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс шалгахад аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б******* нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа Г.Нт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад "...Г.Нийн үйлдсэн хэрэг тодорхой болсон. Одоо хамгийн гол нь эд нарын яриад байгаа асуудал болохоор хэргийг ялихгүй удаах, хойш нь буцаах гээд байгаа асуудал байгаа.... Г.Н бол залилагч хүн. Ойлгомжтой..." гэсэн үг хэлсэн нь иргэн Г.Нийн гомдол, тайлбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Энэ асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд "...прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, нийгмийн үнэт зүйл болох нийтийн итгэл үнэмшил, найдварыг хүлээх, үнэлэмжийг өсгөх, аливаа зохисгүй үйлдэл хийхээс зайлсхийж мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлэхгүй байх прокурорын байгууллагын нэр төр, алдар хүнд, соёлыг хамгаалахад үлгэр дуурайлал үзүүлэх учиртай. Хяналтын прокурор Ц.Б******* нь бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, зохимжгүй байдлаар тодорхойлж илэрхийлсэн нь "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.19-д заасан хэм хэмжээг зөрчсөн.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримт, оролцогчдын гаргасан гомдол, хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан асуудлыг нэгтгэж үндэслэл бүхий дүгнэлт хийх хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, дан ганц яллагдагч Г.Нийн зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, зохимжгүй тодорхойлж илэрхийлсэн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тухайн хэргийг шударга, зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшил, прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулах сөрөг үр дагавартай байх тул "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн дүгээр зүйлийн ,18-д заасан хэм хэмжээг зорчсон гэсэн шийдвэр гаргасан байна. Ц.Б******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-д заасан "прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.

 Мөн "албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй" гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэн Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын 6.7, 6.8 дахь хэсгийн 6.8.1 дэх заалтыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт гаргасан нь хууль ёсны үндэслэл бүхий байна.

2. Ц.Б******* нь аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй. хуульд заасан албан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын прокуроруудын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл, аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.А тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын сахилгын дүрэм"-ийн 1.3 дугаар зүйлийн 1.3.4 дэх заалт буюу "хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй" гэж түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бий болсон. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний едрийн******* дугаартай тушаалаар хяналтын прокуророор ажиллаж байсан Ц.Б*******ыг хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Прокурорын ёс зүйн дүрэм"- ийн 2.4 дэх хэсгийн 2.4.18, 2 4.19 дахь заалтыг зөрчсөн болох нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсан байна

Иргэн Ц.Б******* нь нэхэмжлэлдээ сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн 1 дэх үндэслэл болох "хуульд заасан чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, би мэдэхгүй, миний бие танилцаагүй" гэжээ. аймгийн М сум дахь сум дундын прокурорын газраас албаны шалгалт хийсэн материалыг танилцуулах, ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулах, ажилдаа ирэх эсэх талаар түүний эзэмшлийн 99******* дугаартай утас руу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын -ний өдрүүдийн хооронд 8, 8, 8 дугаартай утаснаас залгасан боловч холбогдох боломжгүй унтраастай байсан, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр холбогдож "Албаны шалгалт явуулж материалжуулан Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлэх болсон тул материалтай танилц" гэж хэлсэн боловч Ц.Б******* нь "ажлаас чөлөөлөх нь тодорхой болсон учир ажилд очихгүй, тушаал гарсны дараа ажлаа хүлээлгэж өгнө. материалтай танилцах шаардлагагүй, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа" гэсэн тайлбар хэлсэн талаар аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 3.А 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэл үйлдсэн байна. 5/345 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын сахилгын дүрэм"-ийн 3.1 дэх хэсэгт "Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгалтын материалтай танилцах эрхтэй болохыг тухайн прокурорт тайлбарлаж өгнө. Тухайн прокурор шалгалтын материалтай танилцахаас татгалзвал энэ талаар тэмдэглэл үйлдэнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр иргэн Ц.Б*******оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.” гэв.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Нээс Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст холбогдох шалгалтыг явуулсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Ц.Б******* прокурорын ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн. Ёс зүйн зөвлөл 2022 оны 05 сарын 30-ны өдөр хуралдаж дүгнэлт гаргасан. Шалгалтын явцад хяналтын прокурор Б******* 2022 оны 03 сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Нийг залилагч, ойлгомжтой гэсэн үг хэллэг хэрэглэсэн болох нь шалгалтын явцад цугласан баримт, шүүх хуралдааны бичлэг, гомдол гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон. Дүгнэлтдээ прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг чанд сахина, нийгмийн үнэт зүйл болох нийтийн итгэл үнэмшил найдварыг хүлээх, үнэлэмжийг өсгөх, аливаа зохисгүй үйлдлээс зайлсхийх мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлэхгүй байх прокурорын байгууллагын нэр хүнд алдар хүндийг хамгаалахад үлгэр дуурайл үзүүлэх ёстой.

Гэтэл прокурор Ц.Б******* нь бусдын зан төлөв, ёс суртахуун алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц зохимжгүй байдлаар шүүх хуралдааны үед тодорхойлж хэлсэн. Энэ нь прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.19 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн. Улсын яллагч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогчдын гомдол хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын нэгтгэн дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй. Шүүгдэгч Нийн ёс суртахуун, алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар тодорхойлж хэлсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг хэргээ үнэн зөв шийдвэрлүүлэх, прокурорт итгэх итгэлийг алдагдуулах үнэлэмжийг бууруулах сөрөг үр дагавар үүсгэсэн. Иймд 2.4.18 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн. Прокурорын ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргахдаа зөвхөн Нийн тайлбар мэдүүлгийг үндэслээгүй. Шүүх хуралдааны бичлэг, ёс зүйн зөвлөлийн хуралдаанд өгсөн Б*******ын тайлбарыг тал бүрээс нь судлаад дүгнэлт гаргасан. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Ц.Б******* нь аймгийн М сум дахь сум дундын прокуророор ажиллаж байхдаа 2022 оны 06 сарын 16-ны өдрөөс 06 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй. Хуульд заасан албан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй. М сум дахь Сум дундын прокурорын газрын прокуроруудын 06 сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харагдана. Тухайн өдрийн цагийн бүртгэл, Ерөнхий прокурорын албан үүргийг орло гүйцэтгэгч А тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдоно. Ц.Б******* нь хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Энэ нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон.

Ингээд албаны шалгалтыг М сум дахь Сум дундын прокурорын газраас хийсэн. Энэ материалыг танилцуулах, ажилдаа ирэх эсэхийг тодруулах, ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 06 сарын -ний өдрийн хугацаанд Б*******ын өөрийн эзэмшдэг гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. 2022 оны 06 сарын 27-ны өдөр Б*******той холбогдсон. Ингээд албаны шалгалтын материалыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлнэ материалтай танилцах талаар хэлэхэд нь ажлаас чөлөөлөх нь тодорхой болсон тул ажилд очихгүй. Ёс зүйн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг зөвшөөрөхгүй. Тушаал гарсны дараа ажлаа хүлээлгэж өгнө гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Энэ нь тухайн үед Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан прокурор А 2022 оны 06 сарын 27-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан. Үүнийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Ц.Б*******од сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тушаал гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны үйл баримтад:

            1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар төрийн албанаас сахилгын шитгэл оногдуулж, ажлаас халсан захиргааны шийдвэр хэлэлцсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч Ц.Б*******ыг Улсын ерөнхий прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилж, мөн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1******* дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлж, аймгийн М сум дахь сум дундын прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилжээ. /ХХ-1-н 45-47 дахь тал/

2.2.Иргэн Г.Нээс Улсын ерөнхий прокурорын газарт хандан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б*******од холбогдуулан ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдлыг гаргасан байна. /ХХ-2-н 6 дахь тал/

2.3.Уг гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс  шалгалт явуулж, Улсын ерөнхий прокурорт хандан 2022 оны 05 дугаар сарын 16-ний өдөр бичгээр гаргасан 8/61 дугаартай Танилцуулгадаа “Ц.Б*******ыг яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогч нарт төлсөн хохирлын мөнгөн дүнг засварлаж хавсралтыг солиулсан, шүүх хуралдааны үеэр Г.Н бол залилагч хүн, ойлгомжтой” гэж хэлсэн үйлдлүүдийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг Прокурорыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулах саналыг гаргажээ. /ХХ-2-н 70-71 дэх тал/

2.4.Үүний дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хяналтын прокурор Ё.Н*******ээс Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Эд хандан дахин 8/62 дугаартай “Прокурорын ёс зүйн талаарх гомдлыг шалгасан тухай” танилцуулга хийж,  прокурор Ц.Б*******ыг дээрх 2 үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг  Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнүүлэх хүсэлт гаргажээ. /ХХ-2-н *******-78 дахь тал/

2.5. Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр прокурор Ц.Б*******ыг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн Нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.19-д  заасан хэм хэмжээг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байна. /ХХ-1-н 33-35 дахь хуудаснууд/

2.6.“Г.Нээс гаргасан гомдлын дагуу явуулсан шалгалтын материал” гэх баримтыг шүүх хуралдаанд эх хувиар судалсан бөгөөд уг баримтад Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд огт авагдаагүй байна. /ХХ-2-н 3-78 дахь тал/

2.7.Нэхэмжлэгч Ц.Б******* нь Прокурорын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, хурлын тэмдэглэл шалгалтын материалд авагдаагүйтэй холбоотой маргаагүй.

2.8.Үүнээс гадна Ц.Б******* 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш хугацаанаас 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 8.5 хоног ажилдаа ирээгүй болох нь аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын прокуроруудын хурлын тэмдэглэл, ажлын цагийн бүртгэл /ХХ-1-н 48-51 дэх тал/ зэрэг баримтаар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй болно.

2.9.Харин нэхэмжлэгчээс ажилдаа очоогүй, албан үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаа  Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт гарсны дараа Улсын ерөнхий прокурорын газраас над руу байнга  утасдаж, ажлаа өгөхийг олон удаа шаардсан учраас би ажил хийх боломжгүй нөхцөлд байдалд хүрч, сэтгэл санааны дарамтад орсон  учраас ёс зүйн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаад ажилдаа очоогүй гэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

2.10.Энэ шийдвэрийн 2.8-д дүгнэсэн “Ц.Б*******ын ажлаас тасалсан, удирдлагаас ажлаа өгөхийг шахаж шаардсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй” гэдэг нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт биш, нотлох баримт байхгүй, шүүх тогтоох боломжгүй гэсэн ойлголт болно.

2.11.Тодруулбал,  нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх гэрчээр “прокурорын удирдлагаас Ц.Б*******ыг ажлаа өгөхийг утсаар шаардаж дарамталсан” гэдгийг нотлох Э.Аоос мэдүүлэг авахад тэрээр “Ц.Б******* руу утсаар ярьсныг мэдээгүй” гэж  мэдүүлсэн, мөн Ц.Б*******ын 99******* дугаарын утсанд Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны 05 дугаар сарын 30-аас хойш 1 сарын хугацаанд дуудлага ирсэн эсэхийг шалгахад уг үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй хугацаа өнгөрсөн байна. /Энэ талаар нууцын зэрэглэлтэй баримт шүүхэд ирсэн[1]/

2.12. Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар  тушаалаар Ц.Б*******ыг аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

2.13.Ц.Б******* нь аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын   прокуророор томилогдсон байхад түүнийг тус прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас халж шийдвэрлэсэн нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт мөн юм.

2.14.Энэ шийдвэрийн хууль зүйн үр дагавар /факт/  нь Ц.Б*******ыг аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас чөлөөлсөн үр дагавар үүсгээгүй гэж үзэж болох боловч, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу уг актын захиргааны актын зорилго нь Ц.Б*******ыг албан тушаалаас халах гэж үзэж, түүний үр дагаварт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

2.15.Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар  тушаалын үндэслэл нь Ц.Б*******ыг яллах дүгнэлтийн хавсралтыг өөрчилсөн үйлдэлд буруутай тооцсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2 удаагийн шүүх хуралдаан дээр маргаагүй, мөн түүний  өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан үйлдэл нь маргаан бүхий актын үндэслэл биш байх тул хариуцагчийн маргаагүй үйл баримтад шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй байсан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдсон.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, зэрэг дэв бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах” гэж заасан байна.

3.2.Ийнхүү хуулийн энэ заалт нь аливаа шийтгэлийг оногдуулахдаа “тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзах” эрх зүйн зарчмыг агуулсан хуулийн зохицуулалт болохоос гадна аливаа шийтгэлийг хөнгөнөөс хүнд рүү нь дараалсан байдлаар оногдуулах зарчим эрх зүйн зарчмыг тусгасан хууль зүйн зохицуулалт юм.

3.3.Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “Прокурор Ц.Б******* нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо “Г.Нийн  үйлдсэн хэрэг нь тодорхой болсон, Одоо хамгийн гол нь эд нарын яриад байгаа асуудал болохоор хэргийг ялихгүй удаах, хойш нь буцаах гээд байгаа асуудал байгаа, Г.Н бол залилагч хүн. Ойлгомжтой ...” гэж бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, зохимжгүй тодорхойлолт илэрхийлсэн нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.19-д заасан хэм хэмжээг зөрчсөн”, Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримт, оролцогчийн гаргасан асуудлыг нэгтгэж, үндэслэл бүхий дүгнэлт хийх хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, дан ганц яллагдагч Г.Нийн зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндэд сөрөг нөлөөл үзүүлэх, зохимжгүй үг хэллэг, утга санааг илэрхийлсэн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын тухайн хэргийг шударга, зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшил, прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай байх тул шийдвэрээ гаргахдаа  Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.18-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэснээс дүгнэвэл Ц.Б*******ын эдгээр үйлдлүүдийг ёс зүйн зөрчил гэж үзсэн байна.

3.4.Харин Ц.Б*******ыг яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогч нарт төлсөн хохирлын мөнгөн дүнг засварлаж хавсралтыг солиулсан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж дүгнээгүй тул энэ үйл баримт маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш болно.

3.5.Ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх хуралдаан дээр нэхэмжлэгч Ц.Б******* нь өөрийн энэ “үйлдлийг гаргах ёсгүй үйлдэл” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж заасны дагуу түүнд холбогдуулан гаргасан энэхүү  Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн болно.

   3.6.Гэвч шүүх зөрчлийн шинж байдлыг нь авч үзэхдээ, Ц.Б******* нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа буюу өөрийн хяналт тавьсан эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд прокурорын хувиар оролцохдоо яллагдагчийн талаар зохих үг хэллэг сонгосон нь түүнийг мэргэшүүлэх чадавхжуулах зэрэг мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлагатай байхад шууд прокурорын албан тушаалаас чөлөөлөх, халах үндэслэл болохгүй, зөрчилд нь тохирсон шийтгэл биш гэж үзэж байна.

3.7.Мөн нэхэмжлэгч Ц.Б*******ыг төрийн албанаас халах болсон хоёр дахь үндэслэл нь түүнийг хуульд заасан албан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж маргаан бүхий актад заажээ.

3.8.Нэхэмжлэгч Ц.Б*******ын “ажилдаа ирээгүй нь ёс зүйн дүгнэлтийн дараа гарсан үйлдэл байгаа бөгөөд үүнийгээ дарамтад орсон, удирдлагаас ажиллах нөхцөлгүй болгосон”  гэх тайлбарыг шүүх хүлээж авсан.

3.9.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан байдаг.

            3.10.Хуулийн энэ заалт нь төрийн байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа, ялангуяа хүний субъектив эрх рүү  чиглэсэн захиргааны актыг гаргахдаа уг эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг заавал сонсох, түүгээр тайлбар, нотлох баримт гаргуулсны үндсэн дээр шалтгаан нөхцөлийг нь тогтоох, шалтгаан нөхцөлд нь тохирсон арга хэмжээ авах, зохицуулах, хариуцлага тооцох үзэл санааг агуулж байгаа юм.

 3.11.Иймд Улсын ерөнхий прокуророос Ц.Б*******ыг шууд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн прокурорын албан тушаалаас чөлөөлөхөөсөө өмнө түүнийг сонсох, сонсох ажиллагаа явуулсан бол одоо шүүхэд тогтоох боломжгүй байгаа нөхцөл байдлыг тогтоох, түүний ажилдаа очих боломжгүй байгаа шалтгааныг арилгуулах боломжтой байсан тул  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан журмыг зөрчиж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захиргааны буруутай ажиллагаа байна гэж үзэв.

3.12.Шүүхээс дээрх Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан журмыг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт нь Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газарт хамааруулж байгаа дүгнэлт болно.

3.13.Харин аймгийн М сум дахь Сум дундын  Ерөнхий прокурорын прокурорын үүрэг гүйцэтгэж байсан Э.А “Ерөнхий прокурорын шийдвэр гараагүй байхад ирж ажлаа хийхгүй юм уу” гэж утсаар холбогдсон үйлдлийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

3.14.Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.Б*******ыг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” албан үүргээ гүйцэтгээгүй, Г.Н бол залилагч хүн. Ойлгомжтой ...” гэж бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, зохимжгүй тодорхойлолт илэрхийлсэн гэх үйлдэлд нь холбогдуулан прокурорын албан тушаалаас чөлөөлсөн Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар  тушаал нь “тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй” нь  Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасантай нийцээгүй, түүнийг ажилдаа ирээгүй шалтгааныг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан журмыг зөрчсөн, түүнд оногдуулсан “төрийн албанаас чөлөөлөх” сахилгын  шийтгэл хүндэдсэн гэж дүгнэлээ.

3.15.Эдгээр хууль зүйн үндэслэлээр Ц.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шийдвэр гаргаж байна.

Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу “маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон” нотлох баримтыг зөвхөн хэрэгт  цуглуулсан.

4.2.Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн  үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Б*******ыг урьд эрхэлж байсан аймгийн М сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 9 сар, 13 хоногийн цалин хөлсийг нөхөн гаргаж, уг цалин хөлс холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн  төлүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

[1] Энэ нь нэхэмжлэгч Ц.Б*******ын хувь хүний нууцад хамаарах баримт тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.