Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/00724

 

 

 

 

 

 

 

 

2024 02 20 182/ШШ2024/00724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, Маршал таун, 115 дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, ******* төвийн байранд байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Х.Эрдэнэцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2012 онд "******* *******" ХК-д ахлах инженерийн албан тушаалд ажилд орсон. Улмаар "******* ******* ХК-д ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын албан тушаалуудад үе шаттайгаар тус тус дэвшин ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, "******* *******" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг-ийг тус тус үндэслэн Ц.******* намайг Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг заасан байх бөгөөд ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо дээрх хуулийн үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэж заасныг зөрчиж "******* *******" ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотой удирдлага өөрчлөгдсөн нөхцөл байдалд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж байгаад гомдолтой байна.

Уг тушаалд Ц.******* намайг "эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй" хандсан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд аливаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй хичээнгүй ажилласаар ирсэн. Миний бие ажиллаж байх хугацаандаа хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөөлөлд барилга, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний эскиз зураг төсөл гаргах, тооцоо судалгаа хийх, уурхайн захиалгаар барилга байгууламжийн эскиз зураг төсөл хийж гүйцэтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан.

Үүнд 2012 онд ******* ******* ХК-ийн Гашуун сухайт-ын хилийн боомт орох төв замаас "Ногоон" гарц руу гарах хэсэгт 60 м авто зам тавих, гааль хяналтын ажилчдын байр бэлдэх, шалгах тавцан хийх зэрэг ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлж, ашиглалтад оруулсан. Баярс Констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн засварын барилгыг ашиглалтанд оруулсан. Цагаан хадан дахь 24 метр урттай авто жинг суурилуулах ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалтад оруулсан.

-2013 онд Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт 30 га газар дээр барилга барихаар "******* хороолол-ын судалгаа, тооцоо хийсэн ба 1000 ажилчдын хотхоны төслийн зураг төсвийг хоёр хувилбараар хийж, захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Мөн Даланзадгад суманд барихаар төлөвлөж буй "******* ******* ХК-ийн ажилчдын орон сууцны хорооллын зураг төсвийг төслийн үе шатанд хийсэн

-20******* онд Уурхайн 250 хүний багтаамжтай Цанхи хотхоны барилга угсралтын ажлыг "Геомандал Стар" ХХК-аар гүйцэтгүүлсэн ба захиалагчийн хяналт тавин ажиллаж, байнгын ашиглалтанд оруулсан. Төслийн хүрээнд шинээр баригдах хуурай аргаар нүүрс угаах үйлдвэрийн барилга байгууламжийн барилга угсралтын ажлын төсөвт өртгийг зураг төслийн дагуу төсвийн томсгосон үнэлгээгээр тооцож, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд санал өгсөн.

-2015 онд Цанхийн зүүн уурхайд Уужим-од ХХК нь гүний гаалийн хяналтын бүс байгуулах барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэхэд байнгын хяналт тавин ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Цанхи хотхоны бохир ус цэвэрлэх байгууламжийн шингээлтийн талбайн өргөтгөлийн ажлыг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Арвин сүлжээ ХХК-аар хийж гүйцэтгүүлж, ашиглалтанд оруулсан. Цанхи хотхоны гүний худгийг Элгэн ХХК-иар угсруулж, хянан шалгаж, ашиглалтанд оруулсан.

-2016 онд Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тухайн хариуцсан инженерүүдэд үүрэг даалгавар өгч, цаг тухайд нь биелэлтэд хяналт тавьж ажилласан. Компанийн Зүүн Цанхийн уурхайн нүүлгэн шилжүүлэлтийн сайжруулсан төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг Дэлхийн банкны "Уул, уурхайн салбарын институцийг бэхжүүлэх төслөөс гаргасан удирдамжийн дагуу Бодлого судлалын төв, Соошил Састайнэбилити ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн ба энэхүү ажлыг хүлээн авах ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

-2018 онд Компанийн Цанхийн зүүн уурхайн гаалийн хяналтын бүсийг шилжүүлэх боломжийг судлах, бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан ба одоо байгаа хяналтын бүсээс шилжүүлэн байршуулах хөрөнгийн жагсаалт, мөн шинээр худалдан авалт хийж, суурилуулах хөрөнгийн жагсаалтыг үндэслэн төсөв тооцоог гаргаж, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөвт тусгуулав. Ажилчдын хотхон, захиргааны барилга барих газрын зөвшөөрлийг Цогтцэций сумын газрын албаны мэргэжилтэн болон сумын Засаг даргатай уулзалт хийж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсныг 2019 оны төлөвлөгөөнд тусгуулж, захирамж гаргуулсан. Хуурай аргаар нүүрс баяжуулах туршилтын үйлдвэр барих төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, Нагата инженеринг компанийн захирал КУБО болон Монгол дахь төлөөлөгчтэй удаа дараа уулзалт, хурал хийсэн ба барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын төсвийг томсгосон үнэлгээгээр гаргаж, компанийн 2019 оны төсөвт оруулсан.

-2019 онд Уурхайн гаалийн хяналтын бүсэд түлхүүр гардуулах нөхцөлтэй манифестийн барилга угсралтын ажлыг "Цамхаг өргөө" ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уурхайн ашиглалтанд хүлээлгэн өгөв. ******* ******* ХК-ийн Уурхайд баригдах агуулахын барилгын зураг төсөв, барилга угсралтын ажлын даалгавар шинэчлэн боловсруулж, дэд захирлаар баталгаажуулж, захиалга гаргасан нэгжид хүргүүлэв. Шинээр баригдах барилга байгууламжуудын гадна шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын техникийн тодорхойлолт боловсруулсан. ******* ******* ХК-ийн 10 жилийн ойд зориулан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд компанийн үүсэл түүхтэй холбоотой эд материалаар болон уурхайн бүс орчмоос олдсон олдворуудаар үзмэр гаргахаар төлөвлөн, музейн барилгын зураг төсвийн тооцоо гаргаж, тесвийн төсөлд тусгасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ******* ******* ХК-ийн нэрэмжит гудамж тохижилтийн ажлыг гүйцэтгэх Цэлмэг зам" ХХК, Зураг төсөл боловсруулах "Бест дизайн констракшн ХХК болон Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ерөнхий архитектор, Засаг даргын Тамгын газартай харилцан зөвшилцөж ******* ******* ХК-ийн нэрэмжит гудамж тохижилтийн ажлыг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглагч талд хүлээлгэн өгч, гэрээг дүгнэсэн.

Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу IPO гаргахтай холбоотой Менежментийн багийн ажлын хэсэгт орж ажиллаж, хувьцаа /IРО/ гаргах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төслүүдийн мөнгөн урсгалыг гаргах, санхүүгийн модель хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах бэлтгэл ажлыг хангах, санхүүгийн модель гаргах ажлыг төсөл тус бүрийг хариуцсан мэргэжилтэн болон удирдлагуудаас санхүүгийн модель болон санхүүгийн тооцооллыг нэгтгэн авч, ажлын хэсгийн тайлан гаргаж холбогдох удирдлагуудад хүргүүлсэн. Мөн дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн чиглэлээр Dataroom-д оруулах материалыг нэгтгэн оруулав.

******* ******* ХК-ийн 2020 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан барилга байгууламж, дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг төсөвт тусгуулах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны төслийн саналыг бусад газар хэлтэс нэгжүүдээс авч нэгтгэн боловсруулж Эдийн засаг, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэст өгсөн.

******* ******* ХК-тай тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулсан компаниудын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулахад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хүргүүлсэн. Мөн ажлын хэсгийн нарийн бичгийн хувьд дэд ажлын хэсгүүдийн ирүүлсэн ажлын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэж, урьдчилсан дүгнэлт гаргасан.

-2020 онд ******* ******* ХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал тус бүрээр нэгтгэн гаргаж өгсөн.

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хил хаасны улмаас нүүрсний борлуулалт зогссон, ногдол ашиг хуваарилах болсон зэргээс шалтгаалж компанийн 2020 оны мөнгөн урсгал тасалдах эрсдэлтэй болсон учир нэн тэргүүнд шаардлагатай байдлаар хэлтсийнхээ хөрөнгө оруулалтын төсвийг эрэмбэлэн, төлбөр төлөх хугацааг тодорхойлж гаргасан.

Батлагдсан төсвийн дагуу 2020 онд хийгдэх бараа, ажил, үйлчилгээний хугацаа болон техникийн тодорхойлолтыг Худалдан авах ажиллагааны хэлтэст гаргаж өгсөн.

******* ******* ХК болон "Хабул констракшн ХХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2020/415 гэрээгээр хийж гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 га газарт хийх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хүлээн авах ажлын хэсгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг тохижилтын ажлын гүйцэтгэлийг хянан үзээд, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтанд авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж, ажлын хэсгийн тайлан гаргаж, баталгаажуулан тушаалын биелэлтийг ханган ажиллав.

******* ******* ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтсийн үйл ажиллагааны 2021 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсвийн санал, он дамжин гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, танилцуулга зэргийг нэгтгэн боловсруулж, Эдийн засаг, төсвийн хэлтэст гаргаж өгсөн. Шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдийн нэрсийг холбогдох байгууллагуудаас авч Барилга, хот байгуулалтын яаманд санал хүргүүлсэн.

Барилга, дэд бүтцийн хэлтсийн ажилтнуудыг салбар болон орон нутагт томилолтоор ажиллуулах хуваарь гаргаж батлуулав.

******* ******* ХК-ийн удирдах ажилтнуудын шуурхай хурлаас өгсөн үүрэг, даалгавар газраас хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, төлөвлөгөө, статистик мэдээг 7 хоног бүрийн 5 өдөр гарган өгч байна.

******* ******* ХК болон "Анод катод" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэй компанийн хотхоны гадна инженерийн шугам сүлжээний угсралт, зураг төсөв боловсруулах гэрээт ажил хийгдэж дууссан ба гэрээг дүгнэж акт үйлдэн ашиглалтанд хүлээн авсан.

-2021 онд шинээр баригдах оффисийн барилгын эскиз зургийг зураг төслийн байгууллагатай хамтран гаргасан. БХБЯ-тай хамтарсан ажлын хэсгээс гаргасан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын даалгаварт санал хүргүүлсэн.

******* ******* ХК-ийн Хотхоны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЭТТ-2021/65 дугаартай 4 сарын хугацаатайгаар графикийн дагуу хийж гүйцэтгэхэд хяналт тавин ажиллаж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулсан.

Шинэ байгуулагдах дагуул хотын төслийн талаар судалгаа хийж Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хотын дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажиллаж байна.

-2022 онд салбарт хэрэгжих компанийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг газар дээр нь хэмжилт хийж техникийн тодорхойлолт болон ажлын даалгаврыг гаргасан.

******* ******* ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Барилга, дэд бүтцийн газар эрсдлийн үнэлгээ, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж Эрсдлийн удирдлагын газарт хүргүүлсэн. Газрын бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбогдуулан газрын бүтэц хүний нөөцийн талаар санал боловсруулж оруулсан.

Барилга дэд бүтцийн хяналтын журмын төсөлд санал тусгуулсан. Компанийн уурхайн ус хангамжийн хэтийн төлөв, цаашид үүсэх усны хэрэглээ, хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөөний талаар судалгаа хийж, ус хангамжийн төлөвлөлтийг боловсруулж батлуулсан.

******* ******* ХК-ийн уурхайн захиргааны барилга байгууламжийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн У-2022/58 дугаартай дүгнэлтээр ашиглалтад оруулсан. Барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, техникийн комисс ажилласан туршилт, тохируулгын ажил хийгдэж байна.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Техникийн комисс ажиллуулж, хурлын шийдвэрээр ашиглалтанд оруулж туршилт, тохируулгын ажлыг эхлүүлсэн.

Уурын зуухны барилгыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн У-2022/61 дугаартай комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан.

******* ******* ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил хийж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь ажлаас чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалтай танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор буюу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариуцагч ******* ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хариуцагч "******* ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргаанаа шийдвэрлүүлсэн. Мөн нэхэмжлэгч Ц.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан ба тус байгууллагын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/2994 албан бичгээр тухайн байгууллагад гурван талт хороо байгуулагдаагүй тухай хариуг өгсөн учир нэхэмжлэлээ шүүхэд гаргасан болно.

 

Иймд ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Ц.*******ыг Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 123,278,463 төгрөг болж байна гэв.

 

2.Хариуцагч ******* Таван толгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Нэг. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд ....нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр.... тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад үүссэн тухайлсан нөхцөлийг хангуулах шаардлагатай гэж үзсэн үед өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг уг хуулиар Засгийн газарт олгожээ.

Энэ хуулийн хүрээнд тогтоох онцгой журам буюу Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор ******* ******* ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна. Тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-3.5 дах хэсэгт заасан арга хэмжээг онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчид Засгийн газраас даалгаж, бүрэн эрх олгосон байна.

Хоёр. Ц.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тоот тушаалыг Бүрэн эрхт төлөөлөгч гаргахдаа онцгой дэглэм тогтоосон энэ үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох" болон Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "******* ******* ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "....шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь аливаа хууль зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээг авсан болно. Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас чөлөөлсөн тоот тушаалын үндэслэл болсон дээрх хууль тогтоомжид маргаагүй байна.

Түүнчлэн Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ хуулийн дагуу тогтоосон онцгой журмыг баримтлан Бүрэн эрхт төлөөлөгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд Ц.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй юм.

Гурав: Компанид томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 тоот тогтоолоор компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Нэхэмжлэгч Ц.******* нь Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан "******* орд дахь барилга байгууламж дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлыг удирдан зохион байгуулах" зорилтын хүрээнд гол гүйцэтгэх чиг үүрэг нь Барилга, дэд бүтэцтэй холбоотой үндсэн үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хянах батлуулах, хэрэгжилтийг хангах, дэд бүтцийн барилга угсралтын ажил болон бусад бүтээн байгуулалтад хяналт тавин ажиллах байсан.

Гэвч компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд Уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширч захиалагчийн талаас тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн байна гэж Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитаар тогтоогдож, компанид онц их хэмжээний төлбөрийн акт тавигдсан.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ******* ******* ХК-ийн Уурхайн ажилчдын хотхон барихаар "Лаки Лайф" ХХК-тай ЭТТ-2020/188 тоот дугаартай Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр анх 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртэгтэй хотхоны барилгын ажлыг, батлагдсан зураг төсвийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Үүнээс хойш уг үндсэн гэрээнд долоон удаа нэмэлт өөрчлөлт орж, төсөвт өртөг нь даруй 3 тэрбум төгрөгөөр өсч 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЭТТ-2020/188-07 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 11.5 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа болно.

Түүнчлэн, уг барилгын ажлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, захиалагчийн хяналтыг эрчимжүүлж 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулахыг удаа дараагийн Удирдах ажилтны шуурхай хурлаас (2022.04.22, 2022.05.30, 2022.08.01) үүрэг даалгавар өгч, Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 28 өдрийн А/390 тоот тушаалаар Барилга, дэд бутцийн газарт (Ц.******* нарт) хугацаат үүрэг даалгавар өгч байсан.

Мөн нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй тул компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/376 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд уг тушаалтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дөрөв. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолоор авч хэрэгжүүлэхийг даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болно.

Иймд Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул "******* *******" ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгээр "Ц.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалын хуулбар /хх-8/, Ц.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №G/2022/0255 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-10-12/, Ажлын байрны тодорхойлолт /хх-13-*******/, Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-15/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/2994 албан бичиг /хх-16/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-33/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолын хуулбар /хх-34/, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/376 дугаартай Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-35/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал /хх-36/, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №G/2022/0255 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-37-39/, Ажлын байрны тодорхойлолт /хх-40-43/, "Лаки Лайф" ХХК-тай 2020 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан ЭТТ-2020/188 тоот дугаартай "Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ" /хх-44-75/, Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд /хх-76-89/, ******* ******* ХК-ийн 2022.04.22, 2022.05.30, 2022.08.01-ны өдрийн Удирдах ажилтны шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавар /хх-90-103/, ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ажил эрчимжүүлэх тухай" А/390 тоот тушаал /хх-104/, Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажлын явцын мэдээ /хх-105-106/, ******* ******* ХК-ийн дүрэм /хх-125-130/, ******* *******" ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-131-*******1/, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЭТТ-2020/79 дугаартай Уурхайн захиргааны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хэрэгжилтийн хүрээнд талуудын хооронд хийгдсэн хэлцэл /хх-177/, 2022 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн Б/403 дугаар Ц.*******ыг ажилд томилох тухай /хх-178/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн У-2022/58 дугаартай Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-179-180/, 2022 оны Барилга, дэд бүтцийн газрын хагас жилийн тайлан /хх-181, 2-хх-1-21/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/394 дугаартай тушаал /2хх22-25/, ******* ******* ХК-ийн цалин хөлс олгох журам /2 хх2-26/, 2022 оны 10 дугаар сарын 25-ны А/677 дугаартай тушаал /2хх-27-28/, Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай 201/А0160093 ҮАГ-2020/12-ГА дугаартай акт /2хх 31-32/, Үндэсний аудитын газрын зөрчил арилгуулах тухай 844/А0160093 ҮАГ-2020/12-ГА албан шаардлаа /2хх 33/, 2022 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн Б/403 дугаар ажилд томилох тухай тушаал /2хх-34/, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/754 дугаар ажилд томилох тухай тушаал /2хх-35/, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/308 дугаар ажилд томилох тухай тушаал /2хх-36/, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 386 дугаар ажилд томилох тухай тушаал /2хх-34/, ажлын байрны тодорхойлолт /2хх-38-45/

 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 201/АО160093, ГАГ-2020/12-ГА дугаар төлбөрийн акт, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн албан шаардлага /2хх-47-50/, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 201/АО160093 ГАГ-2020/12-ГА дугаартай төлбөрийн акт /2хх-109-110/, 849/АО160093 ГАГ-2020/12-ГА дугаартай зөрчил арилгуулах албан шаардлага /2хх-111-112/, Акт, албан шаардлагын бүртгэл хяналтын хуудас /2хх-113-115/, Сонсох ажиллагаа явуулсан 5, 6 дугаар тэмдэглэл /2хх-116-122/, Уурхай ажилчдын хотхоны барилгын ажлын гүйцэтгэлд төлбөрийн акт тогтоосон төсвийн тооцоо /2хх-123-138/, ******* ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар байгууллагын удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй байтал хариуцагч ******* ******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон. Түүнчлэн тушаалын үндэслэлд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд аливаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй, хичээнгүй ажилласаар ирсэн гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон. Уг эрхийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэрээр удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үүний улмаас компанид хохирол учруулсан. гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 386 дугаар тушаалаар Ц.******* нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Барилга, бүтээн байгуулалтын албанд ахлах мэргэжилтнээр, улмаар Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд төслийн ахлах инженер, Барилга, дэд бүтцийн хэлтэст ахлах инженер, 2022 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн Б/403 дугаар тушаалаар Б.******* нь мөн өдрөөс эхлэн Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байгаад Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогджээ. /1хх 8, 10-12, 2хх 34-37/

 

Ажил олгогч ******* ******* ХК нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаал гаргахдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус баримтлан Засгийн газраас ******* ******* ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. /1хх 8/

 

4.2 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж,

2 дахь заалтад Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж хуульчилсан бөгөөд өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

4.3 Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн, Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол гарган, ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тодорхой бүрэн эрхийг олгожээ.

Уг тогтоолын 3.1 дэх заалтад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгаж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ******* ******* ХК-нд дахин 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоохоор тус тус шийдвэрлэсэн байна.

 

5. Ажил олгогч ******* ******* ХК-аас ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж тайлбарлан Удирдах ажилтны шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавар, гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/390 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилчдын хотхоны барилга бариулахаар ******* ******* ХК нь Лаки лайф ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ЭТТ-2020/188 дугаар Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Компанийн удирдах ажилтнуудын шуурхай хурал /№17/-аас Барилга, бүтээн байгуулалтын ажлын талаар салбарын хотхоны барилгыг 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хүлээж авах ба гадна тохижилтыг өөрсдөө хийх талаар гэрээг өөрчлөх үүрэг даалгавар,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн удирдах ажилтнуудын шуурхай хурал /№22/-аас Уурхайн захиргааны болон кемпийн барилгыг ашиглалтад оруулах талаар анхаарч, шинээр авсан боловсон хүчнийг дайчилж 9 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан байх үүрэг даалгавар,

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн удирдах ажилтнуудын шуурхай хурал /№31/-аас салбарт байгуулагдаж байгаа 5 төсөл арга хэмжээг 8 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар бэлэн болгох ажлын хүрээнд хяналт тавьж салбарт томилолтоор ажиллах үүрэг даалгаврыг тус тус Барилга, дэд бүтцийн газарт үүрэг болгож, хариуцах албан тушаалтныг Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.Амгаланбаяр гэж шийдвэрлэжээ.

Уг баримтуудаас үзвэл Барилга, дэд бүтцийн газарт Барилга, дэд бүтцийн хэлтэс, Төлөвлөлт, зураг төслийн хэлтэс хамаарч байх тул нэхэмжлэгч тал хариуцах албан тушаалтныг Ж.Амгаланбаяр гэсэн учир Ц.*******д өгсөн үүрэг даалгавар гэж үзэхгүй гэх татгалзал нь үндэслэлгүй.

 

6. Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/390 дугаар Ажил эрчимжүүлэх тухай тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан Уурхайн захиргааны барилгын барилга угсралтын ажил, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хугацаат үүрэг даалгаврыг Барилга, дэд бүтцийн газрын дарга Ж.Амгаланбаяр, Төлөвлөлт зураг төслийн хэлтсийн дарга Б.Энхзул, мэргэжилтэн Г.Энхмөнх, цахилгааны инженер Г.Мөнгөндуулга, Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Ц.*******, ахлах архитектор Г.Сэрчиндоо, мэргэжилтэн Г.Дэжидмаа нарт даалгажээ. /2хх 104/

 

Дээрх хэрэгт бичгийн баримт болон Ажилчдын хотхоны барилга угсралтын ажлын явцын талаарх баримтыг харьцуулан үзвэл ажилчдын барилгыг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулаагүй байх тул нэхэмжлэгч Ц.*******ын эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

7. Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар байгууллагын удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй боловч тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бий болсон онцлог нөхцөл байдал буюу хариуцагч компанид онцгой дэглэм тогтоогдсоны улмаас компанийн зохион байгуулалтын бүтэц, үүргийг оновчтой тогтоож, шинэчлэх түүнтэй холбоотой харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль буюу нийтлэг баримталдаг хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзлээ.

Тиймээс нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй болно.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсний бүрдэлд үр дүнгийн урамшуулал, шагналт цалин хамаарах бөгөөд цалин хөлс нь хоршоо утгатай, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, эдгээр нь бие биедээ харилцан хамааралтай, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар байдаг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Ц.*******ын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 123,278,463 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-д холбогдох ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ