Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2024/00043/И |
Дугаар | 142/шш2024/00248 |
Огноо | 2024-02-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 142/шш2024/00248
2024 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2024/00248 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ******** аймаг ************* сум,*******,*******,*******, *********** овогт *******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,879,302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,
Хариуцагч ***********,
Хариуцагч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 06 сарын 21-ний өдөр 129060420040 тоот Зээлийн гэрээгээрд 4,000,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр ********-тай гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарыи 21-ний өдөр дуусах байсан боловч тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна.
Иймд хариуцагч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээл 2,867,174 төгрөг, үндсэн хүү 3,333,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666,688 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,879,302 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч **********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т***************-аас 2019 оны 06 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Энэ хугацаанд графикийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл төлөлт хийж явсан. 2022 он гэдэг нь крона вирусийн оргил үе байсан. Засгийн газраас бүх зүйлийг хорьсон тийм үе байсан. Бид нар санхүүгийн бололцоогоор төлж явсан. Хэдийгээр крона гэж яриад байгаа боловч тэрний үр дүн нь одоо гарч байгаа. Манай эхнэрийн ажилладаг газрын үйлчлүүлэгч нар нь байхгүй болсон. Би авто замын салбарт ажил хийдэг хүн. Бид нарын гэрээ түрээсийн өр шир гээд их хуримтлагдаж бид нарт давагдашгүй хүчин зүйл болсон гэж ойлгоод байгаа. Бид нар зээлийн гэрээнд байгуулсан үүргээ биелүүлэх гэж их хичээсэн ч бид нарт давагдашгүй хүчин зүйл гарсан гэж л тайлбарлах гээд байна. Хоёрдугаарт бид нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд үндсэн зээлийн 2,867,174 төгрөгийг төлөөд, засгийн газрын тогтоол гараад зарим төрлийн зээлийг царцаасан тэрэнд банк санхүүгийн байгууллага хамрагдаагүй байх. Гэрээний хүү, зээлийн хүү зэргийг зогсоох хөнгөлөлтүүд байсан байх, тэрэнд хамруулах боломж байна уу. Эндээс үндсэн хүү болох 3,333,440 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү болох 666,688 төгрөгийг хөнгөлж өгөөд бид нар үндсэн зээл болох 2,867,174 төгрөгийг өөрсдийн орлогод нийцүүлээд 2 жилийн дотор сар сард нь хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бас адилхан саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, зээлийн гэрээ /хх-6-10/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ************, ****************** нарт холбогдуулан 6,879,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч , нарын хооронд 2019 оны 06 сарын 21-ний өдөр Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж *******д 4,000,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж хариуцагчид мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд хамтран гүйцэтгэгчээр ********* гэрээнд гарын үсэг зурсан байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүн, гэрээ байгуулагдсан болон үүргээ зөрчсөн эсэх талаар маргахгүй байна.
Харин үндсэн хүү 3,333,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666,688 төгрөгийг хөнгөлж, үндсэн зээл болох 2,867,174 төгрөгийг 2 жилийн дотор сар сард нь хуваан төлөх хүсэлтэй байна гэж байгааг хангах боломжгүй байна.
Хариуцагч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээл 2,867,174 төгрөг, үндсэн хүү 3,333,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666,688 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,879,302 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *********, ************* нараас үндсэн зээл 2,867,174 төгрөг, үндсэн хүү 3,333,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666,688 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,879,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********** нараас 119,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН