Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 142/шш2024/00355

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************** Хүрэнбулаг баг Найрамдал талбай өөрийн байранд байрлах /хуучнаар Эрдэнэт үйлдвэр ХХК/ /регистрийн дугаар 2074192/

 

Хариуцагч: ************** Баянцагаан баг *******-ийн байранд байрлах *******-д холбогдох

 

Хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/, өмгөөлөгч , , хариуцагч -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хоёр талын 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 лугаартай гэрээний 2-ын 4-т заасан заалтыг үндэслэн гэрээний Б тал болох "****** өөрийн хувь хөрөнгөөс 10 хүртэл хувийг "Төслийг анхнаас нь удирдаж ирсэн төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгээр эзэмшүүлнэ гэснийг үндэслэн энэхүү шаардлагаа гаргаж байна.

 

Нэхэмжлэгч миний "*****" ХХК-д төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь "******"ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2019-02-15-ны өдөр гаргасан гомдлоор нь нотлогдох юм. ийн дээрх гомдлын шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хэсэгт"2012-05-01-ний өдрөөс 2012-12-31-ний өдөр хүртэл төслийн зөвлөхөөр ажиллаж байсныг сэргээн тотоосугай"гэж өөрчлөлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээхийг хүссэн байна.

 

Миний нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоод байгаа 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай гэрээ надад олдохгүй байгаа хэдий ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018- 09-06-ны өдрийн А-1/3559 дугаартай тоот,"*********-ийн Хууль эрх зүйн газрын даргын 2019-01-09-ны өдрийн 117/25 дугаартай тоотуудаар дээрх гэрээг би өөрөө байгаа газруудаас нь гаргуулан авах боломжгүйн дээр анхнаасаа 10 жилийн хугацаатай байгуулагдсаны зэрэгцээ,дээрх гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болох нь тус тус хүчин төгөлдөр болох нь тус тус нотлогдох юм.

 

Иймд: намайг "********"ХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн нь ХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

 

1.ИХШХШТХ-ийн 6 дугаар бүлгээр нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал: Тус хуулийн 62-р зүйлд Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан ба 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар хэмээн хуульчилсан. Гэтэл тус нэхэмжпэл нь ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан атлаа, хувь хүний нэрээр байх бөгөөд энэ нь хуулийн шаардлагыг хангаагүй атал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

 

2.Мөн хуулийн 14-р зүйлд Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах зохицуулалт хуульчлагдсан ба 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол вэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана хэмээн г.гьчилсан. Гэтэл шүүх ХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших нэхэмжлэлийг шийдвэрлэх удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргах нэхэмжлэлийг хуулийн уг шаардлагыг зөрчин харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь мөн л үндэслэлгүй байна.

 

Мөн шүүх нэхэмжлэлд ХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг бус Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг хариуцагчаар гэхаар нэхэмжпэл гаргасан нь чухам ямар үндэслэлээр хариуцагч болж байгаа, нэхэмжлэлд заагаагүй компаниудыг хариуцагч-аар татсан зэрэг нь үндэслэлгүй байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэгч миний ***-д төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь Гүйцэтгэх захирал ийн ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдлоор нотлогдоно хэмээн дурьджээ.

 

Уг нэхэмжлэлд дурьдагдаж буй үйл баримтын талаар шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд одоо хяналтын шатанд байгаа хэргийн материалыг нотлох баримт болгон дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэмж тодруулбал ын нэхэмжлэлтэй 2010 оноос 2012 оны хооронд ХХК-д ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай" нэхэмжпэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00129 дүгээр идвэр, ирхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалтай хэрэгт тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй ХХК-иас ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу хяналтын гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ба тус гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байгаа болно.

 

Гэтэл шүүх ИХШХШТХ-ийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасны дагуу

 

нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой атал хүлээн авч иргэний хэрэг 'эсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

4.Иргэн нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Гийн хувь хөрөнгийн 10 хувь эзэмших эрхээ ХХК-д бус иргэн Эрдэнэцэцэг надад холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаар иргэн ын гаргасан тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасан нэхэмжпэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 65.1.7-д заасан уг гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэлийн талаархи хэргийг Улсын дээд шүүх шийдвэрлэж байгаа, мөн 14.2-т заасан нэхэмжлэл гаргах харьяаллыг зөрчсөн, нэхэмжлэлийг хувь хүнд холбогдуулан гаргасан зэрэг үндэслэлүүдээр Шүүх нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн хууль зүйн үндэслэлтэй атал шүүх хүлээн авч ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

 

Тиймээс нь нэхэмжпэлээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, иргэн надад холбогдуулан гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж байгааг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн 2019 оны 03 сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан Эрдэнэт лдвэр ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын -ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 2.4 дэх заалтыг гэслэн хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж манай үйлдвэрийн газрыг хариуцагчаар татсан байна.

 

********* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын 17-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 2.4 дэх заалтад хамааруулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Энэхүү гэрээнд ХХК нь өөрийн хувь хөрөнгөөс тодорхой нөхцөлтэйгээр 10 хүртэл хувийг төслийг анхнаас нь удирдаж ирсэн төслийн гүйцэтгэх удирдлагад эзэмшүүлэхээр заасан нь манай үйлдвэрийн газарт хамааралгүй байна.

 

Иймд азар нь иргэн ын эрх, ашиг рхолыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байх тул энэхүү хэргийн хариуцагч болох үндэслэлгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************-ийн 2019.01.09-ний өдрийн 117/25 дугаартай албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.09.06-ны А-1/3559 дугаартай албан бичиг, *********** ХХК, ************ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ орчуулга зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь ХХК болон -т холбогдуулан ХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ХХК болон -ын хоёр талын 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай гэрээний 2-ын 4-т заасан заалтыг үндэслэн гэрээний Б тал болох "********" ХХК өөрийн хувь хөрөнгөөс 10 хүртэл хувийг "Төслийг анхнаас нь удирдаж ирсэн төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгээр эзэмшүүлнэ гэснийг үндэслэн энэхүү шаардлагаа гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2010 оны 12 сарын 01-ний өдрөс эхлэн ХХК-д Катодын зэс төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор Үйлдвэрийн Ерөнхий инженерийн ажилд томилогдсон байна. Ийнхүү ажиллаж байгаад нэхэмжлэгч нь 2012 оны 04 сарын 30-ны өдрийн 12/16 дугаартай тушаалаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ / х.184-р тал/

 

ыг ажиллаж байх хугацаанд 2011 оны 02 сарын 01-ний өдөр № 11/02 тоот Шингэн ачиж буулгах системтэй, стандарт бус савны цогц байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилласан байх бөгөөд ХХК-ийн зөвлөх буюу Ерөнхий инженер ын удирдлага дор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрээний хугацаанд хийж хүлээлгэн өгсөн болно гэж Юто ХХК-ийн захирал Ө.Хүдрээ тодорхойлсон байна./х.187-р тал/

 

Гэрч / 2022 оны 5 сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны цагаан сарын дараа Эрдэнэтээс таньдаг найз энд ийм ажил гарч байна гээд тухайн үед миний эзэмшдэг компани Юто ХХК нь яг тийм барилга байгууламжийн зөвшөөрөлтэй байсан. Би өөрөө мэргэжлээрээ ажилласан туршлагатай болохоор надад санал тавьсан. Би ХХК дээр очиж энэ ажлыг хийе гэж өөрөө санал тавьж анх уулзаж байсан. Тэгэхэд Ерөнхий инженер , гүйцэтгэх захирал ****, худалдаа эрхэлсэн захирал **** нартай уулзсан. Ажил эхлэхэд Э*** компанийн зураг төсөл байгаагүй ажил эхэлсэн. Ажлаа хийсний дараагаар зургаа нөхөж хийсэн ийм ажил. Ажлыг эхлүүлэхдээ Ерөнхий инженерийн удирдлага доор төмөр замын трасс гарчихсан байсан. Төмөр зам дээр хүчил ачсан цистерн ирж зогсоно, буулгаж авах төхөөрөмж энэ хавьд байрлана гэх жишээний бусад байгууламжуудыг улаан шугам тавиад зай хэмжээ аваад шууд ажилдаа орсон. нь талбай дээр байнга хамт ажиллаж байсан. Бүх угсралтын шатны ажилд биечлэн зөвөлгөө өгч, тухайн үед гар зураг гаргаж байсан. Захиалагчийг 100 хувь төлөөлсөн байр суурьтай оролцож байсан. Өөрөө удирдаж заавар зөвлөмж өгсөн. Ажил гүйцэтгэж байгаа компанийн зүгээс явцын ил далд ажлын актыг зургаар баталгаажуулаад явж байсан. Сүүлд хүлээлгэж өгөхөд гүйцэтгэгч компани нь актаар бүрэн хүлээлгэж өгсөн байгаа гэжээ./ х.21-25 /

 

Талууд ********* ХХК болон ХХК-ийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна.

 

Энэхүү гэрээ байгуулагдсан талаар Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн А-1/3559 дугаартай албан бичгээр давхар батлагдаж байх бөгөөд уг гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг ажиллаж байгааг баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч т хаяглан хүргүүлсэн дээрх Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн А-1/3559 дугаартай албан бичигт Таны ирүүлсэн Эрдэнэт үйлдвэр ХХК болон ХХКомпанийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга **********баталсан Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх, үгүй бол ямар үндэслэлээр хэзээ хүчингүй болсон талаар тайлбар өгөхийг хүссэн хүсэлттэй танилцлаа. Дээрх асуудлыг тодруулах зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны А-1/1953 дугаар албан бичгийг *********** ХХК-д хүргүүлж тайлбар тодруулга авсан болно.

 

Иймд Эрдэнэт үйлдвэр ХХКомпани болон ХХКомпанийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өлдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хоёр тал хамтран ажиллаж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг ажиллаж байгаа болохыг танд үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Түүнчлэн ******ХХКомпани нь ХХКомпанитай 2010 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан №5/225-10 тоот Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ, 2013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан №АИ-13/02 тоот Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 06 сарын 24-ний өдөр байгуулсан №5/199-15 тоот гэрээнүүдийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг ***********компанийн гүйцэтгэх захиралын 2018 оны 06 сарын 11-ний өдрийн А/462 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байгаа талаар 2018 оны ХБ-120-12/814 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн гэсэн байна.

 

Хариуцагч ХХК-ийн 2012 оны 04 сарын 30-ны өдрийн № 12/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 39.1-д заасны дагуу өөрийнх нь хүсэлтийг харгалзан үйлдвэрийн ерөнхий инженер ыг 2012 оны 05 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсүгэй. 2. ыг Үйлдвэрийн зураг төслийн ажилд үр бүтээлтэй оролцож байсныг нь тэмдэглэн сайшааж, төслийн зөвлөхөөр урин ажиллуулсугай. 2.т 2012 оны 05 сарын 01-ээс үйлдвэрийн зураг төслийн ажил дуустал сарын 1.0 сая төгрөгийн цалин олгож байхыг ерөнхий нябо ***** зөвшөөрсүгэй. Захирал ********* гэсэн байна. / х.216-р хуудас /

 

Түүнчлэн хавтаст хэргийн 217-р хуудсанд ХХК-ийн захирлын 2013 оны 12 сарын 22-ны өдрийн 12/116 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал авагдсан байх бөгөөд дээрх тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дугаар зүйл заалт болон ажилтны хүсэлтийг тус тус үндэслэн Тушаах нь: 1.Төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа ыг 2012 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. 2. тай холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг нягтлан бодогч *****хүний нөөцийн ажилтан Б********* нарт даалгасугай. Захирал **********гэжээ. Дээрх тушаалаас үзэхэд нэхэмжлэгч нь Ачит-Ихт ХХК-нд төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь батлагдаж байна.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК болон ХХКомпанийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан,Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга ******** баталсан Хамтран ажиллах гэрээ-ний 2-р зүйлийн 2.4-д Энэ төслийг анхнаас нь удирдаж ирсэн Төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгээр компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг Б тал /Ачит Ихт ХХК/ өөрийн хувь хөрөнгө эзэмшүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

*********-ийн Эрдэнэтийн овооны балансын бус хүдэрийг овоолгон уусгах технологиор боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2014 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авсан болох нь Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн Т-37 тушаалаар батлагдаж байна./ х.162-р хуудас /

 

Хариуцагч азрын хувьд нэхэмжлэгч тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь тус үйлдвэрт ажиллаж байгаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, эрх эдэлж үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч -т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримтлан нь ХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоосугай.

2.ын нэхэмжлэлтэй -т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН