Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 142/шш2024/00383

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******, Х**************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын талбайд байрлах, ***************-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******************-т холбогдуулан *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие *******************нь *******-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторинг инженерийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ***************-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг дотоод сүлжээгээр танилцуулсан ба тухайн тушаалтай танилцаад үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж үзэж, уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг тус маргаан таслах комисст гаргасан. Тус маргаан таслах комиссоос ойлгомжгүй хариу өгснийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба хариуг 2023 оны 09 дүгээр сарын 27-нд өгсөн тул шүүхэд хандаж байна.

 

Намайг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр зөрчил гаргасан гэж дээрх тушаал арга хэмжээ авсан. Тухайн өдөр үйлдвэрийн ил уурхай дээр зөрчил гарлаа, анхаарал тавь гэсэн үүрэг авсан. Ингээд өгсөн үүрэг даалгаварын дагуу Ил уурхайн ХАБЭА-н товчоон дарга *********** 757-71259 дугаарт холбогдож,очих хүсэлтийг илэрхийлэн, унаа гаргаж өгөөч гэхэд манай товчооноос нэг хүн ажиллаж байна, унаа гаргах боломжгүй байна. Энэ ажлын талаар ********** дарга руу удахгүй илтгэнэ гэсэн. Үйл явдлын талаар ******** даргад илтгэх гэтэл Авилагтай тэмцэх газраас сургалттай гээд өрөөндөө байгаагүй. Эргээд би *********** холбогдоод очих хүсэлтээ илэрхийлэхэд манай хяналтын инженер ********** ажиллаж байна. Үйл явдлын талаар ******** даргад өөрөө хэлэх гээд өрөөнд нь сая очлоо, байхгүй байна. Ил уурхайн карьер явах унаа байхгүй, таныг хүргүүлэх боломжгүй байна гэсэн. Ийм л үйл явдал болсон ба зөвшөөрөлгүй миний бие Ил уурхайн хэсэгт орох боломжгүй болсон. Гэтэл намайг даалгавар биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Надад унаа гаргаж өгхөөс илт татгалзаж байсан ажилтны үйлдэлд намайг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Иймд ************* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй *******ийн нэхэмжлэлтэй, "*******-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөшөөрөхгүй байна. Үүнд:

*******ийн шүүхэд гаргасан тайлбарт удирдлагаас өгсөн хяналт шалгалттай холбоотой үүргийг гүйцэтгэхэд Ил уурхайн ХАБЭА-н товчооны дарга ***********унаа гаргаж өгөөгүй, зөвшөөрөлгүй ил уурхайн хэсэг орох боломжгүй болсон гэжээ. Гэтэл *******-ийн дуудлагын авто машин ашиглах түр журмын 4.1.1-д зааснаар Авто тээврийн цехийн ээлжийн диспетчерт холбогдон унаа захиалах ёстой ба энэ үйлдлийг ******* нь хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн ХАБ-ын хэлтсийн албан хэрэгцээнд 2 авто машин хэрэглэгддэг ба эдгээр авто машиныг хэрэглээгүй байна.

Мөн Ил уурхайн хэсэг зөвшөөрөлгүй орох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй юм. Учир нь ХАБ хэлтсийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа ажилтан нь үйлдвэрийн газрын аль ч хэсэгт зорчиж, ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой.

Иймд түүний гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй бөгөөд ерөнхий захирлын Б/1932 тоот тушаалд заасан Ажил үүргээ биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 8.15.6-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, тушаал /хх-4/, ажлын байрны тодорхойлолт /хх-5-7/, хөдөлмөрийн гэрээ /хх-8-11/, *******-ын хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-12-14/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэр /хх-15-18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Хөдөлмөрийн дотоод журам /хх-45-58/

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023.04.26-ны өдөр үйлдвэрийн газрын Ил уурхайн экскаватор 27 дээр хөлдүүс унасан асуудлаар ХАБЭА-ийн зөрчил, аюултай тохиолдол гарсан эсэх талаар лавлагаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 107/154 дүгээр албан бичиг, *******ийн ажил байдлын талаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан номер 02 хурлын тэмдэглэл, ажилтан *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тайлбар, Ил уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн товчооны дарга ************ хэлтсийн дарга ******** тухайн үед гаргасан илтгэх хуудас, *******ийн ажлын байрны тодорхойлолтыг тус тус ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би *******-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторинг инженерийн албан тушаалд ажилладаг. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу тус ажлыг гүйцэтгэхээр холбогдох албан тушаалтнуудад хандсан боловч унаа гаргаж өгөөгүй, зөвшөөрөлгүй ил уурхайн хэсэг орох боломжгүй байсан. Гэвч надад нь *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, *******-ийн дуудлагын авто машин ашиглах түр журмын 4.1.1-д зааснаар Авто тээврийн цехийн ээлжийн диспетчерт холбогдон унаа захиалах ёстой ба энэ үйлдлийг ******* нь хэрэгжүүлээгүй, мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа ажилтан нь үйлдвэрийн газрын аль ч хэсэгт зорчиж, ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байдаг гэж тайлбарлаж байна.

 

4.2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06 цаг 10 минутын орчимд ил уурхайн 1175 метрийн түвшинд уулын ажлын хэсгийн ЭКГ-12К маркийн 27 экскаваторын ажлын мөргөцгөөс хөлдүүс унаж экскаваторын зүүн урд хэсгийн напорын талбайн трансформаторын суурь цохигдон гуйлзайсан гэмтэл гарч, машинчийг мөргөцөгт ажиллах технологийн заавар болон мөргөцгийн паспортын дагуу ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргаагүй гэж үзсэн байх бөгөөд, уг гэмтэл, зөрчлийг хянах, шалгах үүргийг инженер *******д өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.а. Ажил олгогч ******* нь *******тэй 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь *******-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторинг инженерийн албан тушаалд ажиллах болсноор талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

5.б.Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу инженер ******* нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын шуурхай мониторингийн хяналт шалгалтыг явуулах, үйлдвэрийн газарт эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, зааварчилгааг баталсан журмын дагуу чанартай зохион байгуулах ажилд хяналт тавих, оролцох, хэлтсийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд оролцож ажиллахаас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэг хүлээсэн байна.

Дээрх үүргийг хүлээсэн ажилтан *******д хэлтсийн дарга *********** 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цаг 10 минут орчимд ил уурхайн уулын тэсэлгээний хэсэгт гарсан гэмтэлтэй холбогдуулан товчооны дарга ******** уулзаж, газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгах, шалтгаан нөхцөлийг олох үүргийг даалгасан байх бөгөөд, ******* нь ********* утсаар холбогдож, очих хүсэлтээ илэрхийлэн унаа хүсэхэд Хяналтын инженер *********т шалгахаар явсан, одоогоор тийшээ очих машин байхгүй, болсон үйл явдлын талаар ************* даргад мэдэгдэнэ гэж хариу мэдэгдсэн болох нь ********** тодорхойлолтоор тогтоогдож байна.

5.в. Иймд *******д удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан үндэслэлээр *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно,

123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан хөдөлмөрийн гэрээний болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөнийг тушаалд тусгах, энэ нь нотлогдсоноор хууль зүйн үндэслэлтэй болох юм.

5.г. *******-ын ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаар тушаалаар *******-ын хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх бөгөөд, уг журмын 8.15.д хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлд ногдуулна. Үүнд: 8.15.6-д ажил үүргээ биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан гэжээ.

5.д.Инженер ******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх зорилгоор холбогдох албан тушаалтан ******** холбогдсон байх тул өгсөн үүрэг даалгаварыг огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч үүрэг даалгаврын дагуу тодорхой үйлдэл хийж, зохих хүчин чармайлт гаргасан байна.

Түүнчлэн хариуцагчаас ******* нь холбогдох журмын дагуу унаа захиалаагүй, ил уурхайн хэсэгт нэвтрэх бүрэн боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

 

6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д 2023 оны 05 сараас эхлэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/1932 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН