Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2024/00012/И |
Дугаар | 142/шш2024/00451 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 142/шш2024/00451
2024 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2024/00451 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, *************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, 2-р баг, ******************-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5,892,333.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч **************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
Хариуцагч 2024 оны 03 сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ************** 1440/16 тоот 320 м.кв орон сууцанд оршин суудаг *********** 2022 оны 07 сараас 2023 оны 12 сарыг хүртэлх төлбөр болох 5,892,333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.хариуцагч ************** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ************** нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Акуа вилла хотхон 1240/16 тоот байшин *********** ХХК-ийн захирал ************* худалдаж авсан. 2021 он 08 сарын 02-ны өдөр ************* ТӨҮГ-т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. ************ нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй Акуа СӨх-ийн захирал ************ нь *************төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, ***********-ийн 2023 оны 12 сарын 15-ны өдөр ********** явуулсан мэдэгдэл /хх-4/, төлбөрийн нэхэмжлэл /хх-5-7/, сууц өмчлөгчдийн холбоог байгуулах тухай хурлын тэмдэглэл /хх-8-10/, *********** хотхоны СӨХ-ын удирдах зөвлөл /хх-11/, ************-д эд хөрөнгө хүлээлцсэн акт болон хөрөнгийн жагсаалт /хх-12-15/, мэдэгдэл /хх-16/, ***********-ийн дагаж мөрдөх дүрэм журам /хх-17-20/, мессэжээр харилцсан харилцаа /хх-21-22/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, *************-ийн гэрчилгээ /хх-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариу тайлбар, тайлбартай холбогдуулсан зураг /хх-37-46/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ************* хотхоны 1440/16 тоот 320 м.кв орон сууцанд оршин суудаг ************* 2022 оны 07 сараас 2023 оны 12 сарыг хүртэлх төлбөр болох 5,892,333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, *********** хотхон 1240/16 тоот байшин ************ ХХК-ийн захирал ************** худалдаж авсан. 2021 он 08 сарын 02-ны өдөр **************-т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. ************ нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй ************-ийн захирал ************ төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсаны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үндэслэн ***************дүүргийн 4 дүгээр хороонд ************** байруудыг хамруулан **********өмчлөгчдийн холбоог бүртгэж Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2020 оны 03 сарын 23-ны өдөр № 20/13 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Хариуцагч ************ нь тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг байх бөгөөд СӨХ-ны төлбөрөөс 2022 оны 7 сард 297.000 төгрөг төлснөөс хойш 2023 оны 12-р сарыг хүртэлх төлбөр болох 5,892,333,33 төгрөгийг төлөөгүй болох нь 2023 оны 08 сарын 02-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2021 оны 04 сарын 25-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2022 оны 01 сарын 25-ны төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлүүлэх тухай 2023 оны 12 сарын 15-ны өдрийн №000030 дугаартай мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
Хариуцагч 2024 оны 03 сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч ********* 5,892,333.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,227 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********** 54,613.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН