| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0151/З |
| Дугаар | 128/ШШ2023/0407 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0407
2023 05 03 8/ШШ2023/0407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:“Ш ш” ХХК /РД:******/;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Г,
Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яам;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О, Ш.Г;
Хариуцагч:***аймгийн Засаг дарга;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.З;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:Д.Д
нарын хооронд үүссэн “хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол *,***,***.*** /*** тэрбум *** *** *** *** мянга *** ***/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Ш.Г, хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь тус шүүхэд 2021 оны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ш ш” ХХК-тай ***аймгийн төвд “Г” төслөөр баригдсан 5.1 м.кв зам, зам байгууламжийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа Монгол Улсын Засгийн Газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ***аймгийн төвд “Г” төслөөр баригдсан 5.1 м.кв зам, зам байгууламжийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “Ш ш” ХХК-д учирсан *,***,***.*** /*** тэрбум *** *** *** *** мянга *** ***/ төгрөгийг Улсын төсөвт оруулах төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгах”[1] гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан.
1.2.Уг нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэл гаргагчид учирсан гэх 8,*******,******* төгрөгийн задаргааг шүүхэд нотлох баримтаар ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7207 дугаар, мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар 2 удаа боломж олгосон.
1.3.Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэрийн хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийг хангаагүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
1.4.Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ш ш" ХХК-тай ***аймгийн төвд "Г" төслөөр баригдсан 5.1 км авто зам, зам байгууламжийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ***аймгийн төвд "Г" төслөөр баригдсан 5.1 км авто зам, зам байгууламжийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахыг хариуцагч нарт даалгаж, Нэхэмжлэгч “Ш ш" ХХК-тай ***аймгийн төвд "Г" төслөөр хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам, зам байгууламжийн барилгын ажлын санхүүжилтийн талаар захиргааны ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч "Ш ш" ХХК”-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хохиролд *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийг гаргуулах” гэж тодруулсан.
1.5.Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилж, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тодруулж, “Хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас”Ш ш” ХХК-д учирсан хохиролд *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон.
1.6.Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр сарын 24.1-д заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яам болон ***аймгийн Засаг даргын Тамгын Газрыг хариуцагчаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
1.7.Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ***аймгийн Засаг даргын Тамгын газрыг жинхэнэ хариуцагч ***аймгийн Засаг даргаар сольж шийдвэрлэсэн.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ш ш ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн **тоот тогтоолоор батлагдсан "Г төсөл"ийн хүрээнд зарлагдсан тендерт оролцож Г төслийн удирдах хорооны *** оны ** дугаар сарын **-ны өдрийн **дугаар тогтоолоор ***аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтаар шалгарсан. Энэхүү тогтоолоор зөвшөөрөгдсөн компанитай эхний ээлжид 3.2 км авто замын барилгын ажил эхлүүлэх гуравласан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв баталгаажсаны дараа магадалсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхээр "Гэрээ байгуулах зөвшөөрөл" олгогдсон.
Г төслийн хэрэгжүүлэх нэгжийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ****тоот мэдэгдлээр "Ш ш" ХХК нь эхний ээлжид "***аймаг, У сумын хуучин Усны аж ахуйн уулзвараас шинэ дулааны станц-Төв зам-Улаан уулын пост хүртэлх 3.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад шаардлагатай мэдээллийг бэлтгэж ирүүлнэ үү" гэх албан бичиг ирүүлсний дагуу ***аймаг У суманд 3.2 км хатуу хучилттай авто замын нийт төсвийг **.***.***.***.**төгрөг байхаар тохиролцсон ба 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гүйцэтгэгч, Санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн Банк Захиалагч "Г" төсөл хэрэгжүүлэх нэгжийн хооронд **.***.***.***.**төгрөгийн нийт өртөг бүхий 3.2 км хатуу хучилттай авто зам барьж гүйцэтгэх гуравласан гэрээ байгуулсан бөгөөд манай компани нь ажлын гүйцэтгэлийн хөлсөө бүрэн авч дууссан. Уг төсөл дээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн аан Түүнчлэн Эдийн засаг хөгжлийн яамны Г төслийн хэрэгжүүлэх нэгжээс 2015 оны 03 сард яаралтай зарласан хурлаар Тендерийн удирдах хорооны *** оны ** дугаар сарын **-ны өдрийн **тоот "Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" тогтоолын 2 дахь хэсэгт заасан үлдэгдэл 5.1 км авто зам ажлыг гүйцэтгэх чиглэл өгсөн ба захиалагч болон орон нутгийн удирдлагуудын зүгээс ажлын санхүүжилтийг аль болох шуурхай шийдвэрлүүлж ажиллах бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг шууд гэрээ байгуулах замаар хийхээр тохиролцсон боловч гэрээ байгуулаагүй 5.1 км авто замын ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
Ажил гүйцэтгэх явцад захиалагч Г төслийн хэрэгжүүлэх нэгж болон ***аймгийн Засаг даргын Тамгын газарт ***аймгийн У суманд баригдсан 5.1 км авто замын *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, гэрээ байгуулах талаар хандаж байсан боловч хэн хэрхэн ямар журмаар шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Үүний дараагаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ****/**тоот албан бичгээр ***аймгийн Засаг даргад, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7/**тоот албан бичгээр ***аймгийн ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Н-д "Г төслийн хүрээнд хийгдсэн зам барилгын ажлын 5.1 км авто замын ажлын захиалагч байгууллагыг тодорхой болгон холбогдох гэрээ болон санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж улмаар 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2877 тоот албан бичгээр хариу хүлээн аан ба уг албан бичигт нэхэмжлэгч компанийн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Э, Сангийн сайд Б.Ч, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Г нарт хүсэлтийг уламжилсан боловч эдгээр байгууллагууд нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанийн 5.1 км авто зам барилгын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийн санхүүжилтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байна.
Мөн Монгол Улсын Сангийн сайд Б.Ч-н манай компанид хуулбар хувиар ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн */****дугаартай албан бичгээр "Зам тээврийн хөгжлийн сайд Д.Г, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б, г төслийн захирал Б.Б нарт төслийн удирдах хороог шинэчлэн байгуулж зохих журмын дагуу дээрх ажлын захиалагч талыг тодорхой болгох барилгын ажлын гэрээ байгуулах тал дээр анхаарч ажиллах талаар" албан бичгийг хүргүүлсэн боловч мөн л хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй болсон.
Улмаар Засгийн газарт 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот “***аймгийн У хотод Г төслийн хүрээнд хийгдсэн зам барилгын ажлын талаар тайлбар хүргүүлж гомдол гаргах тухай” албан бичгээр манай компанийн ***аймаг У хотод 5.1 км авто зам барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан ажлын хөлс *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийг шийдвэрлүүлж өгөх талаар гомдол гаргасан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Мөн 2016 оны 11 дүгээр сараас Засгийн газрын б бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2016 оны дугаар сарын 21-ны **** тоот тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж "Г" төслийн хэрэгжүүлэх нэгж нь аль яамны харьяа болох нь тодорхой бус болж, шууд харьяалан төслийг хэрэгжүүлэх дээд байгууллагууд тодорхойгүй болсон нь Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа дуусгавар болох үндэслэлгүй байна.
Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэж, мөн хуулийн 34.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус хуульд зааснаар захиргааны гэрээ байгуулах үүргийг захиргааны байгууллагад хамруулан хуульчилсан.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бичгээр гаргахдаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш ш ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн **тоот тогтоолоор батлагдсан Г төслийн хүрээнд зарлагдсан тендерт оролцож Г төслийн удирдах хорооны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор ***аймгийн У суманд хийх бүтээн байгуулалтын авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтаар шалгарсан. Энэхүү тогтоолоор зөвшөөрөгдсөн компанитай эхний ээлжид 3.2 км авто зам, барилгын ажил эхлүүлэхээр гуравласан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв баталгаажсаны дараа магадалсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхээр гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон. Г төслийн хэрэгжүүлэх нэгжээс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл ирүүлсний дагуу гэрээ байгуулах шаардлагатай холбогдох баримт бичгээ хүргүүлж 2014 онд замыг ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Үүний дараагаар 2015 оны 01 дүгээр сард үлдэгдэл 5.2 км автозамыг зураг төслийг барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажиж гүйцэтгэхэд бэлэн болсон.
Улмаар 2015 оны 3 дугаар сард г төслийг хэрэгжүүлэгч нэгж болон ***аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарын урилгын дагуу яаралтай зарласан хурлаар энэ автозамыг ажлыг үргэлжлүүлэн хийх чиглэл өгсөн. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхдээ ***аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооноос шалгаруулсан Т х ХХК-тай хамтран ажиллаж уг ажлыг дуусгасан. Дууссан ажлын санхүүжилт болон гэрээг төсөл хэрэгжүүлэх нэгж болон тухайн хариуцагч нараас 2014 оны дугаар сард Засгийн газрын б, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор манай захиалагч талын шууд харьяалан захирах байгууллага тодорхойгүй байна.
Энэхүү асуудал тодорхой болсны дараагаар гэрээг байгуулаад санхүүжилтээ дээд шатны байгууллагад тайлагнаж шийдвэрлүүлж өгнө гэж тайлбарлаж байсан хэдий ч гэрээгээр гүйцэтгэж дууссаны дараагаар гэрээгүй, гэрээгүй учраас санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзаж Засгийн газрын **дугаар тогтоолоор хүлээсэн төслийг зохих журмын дагуу зохион байгуулах төслийн удирдах хорооны шалгаруулсан гүйцэтгэх этгээдтэй гэрээ байгуулах, гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэхэд нь хяналт тавих, ажлын үе шат бүрийг холбогдох байгууллагад тайлагнана, санхүүжилтийг шийдвэрлүүлэх үүргээ биелүүлж ажиллагаагүй улмаас нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүйгээр өдийг хүртэл хохироосоор байна.
Засгийн газрын 2013 оны **дугаар тогтоолоор хүлээсэн төслийг зохих журмын дагуу зохион байгуулах төслийн удирдах хорооны шалгаруулсан гүйцэтгэгч этгээдтэй гэрээ байгуулах, төслийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлын үе шат бүрийг холбогдох байгууллагад тайлагнана, санхүүжүүлэх үүргээ биелүүлж ажиллагаагүйн улмаас нэхэмжлэгч байгууллага хохирсоор байна. Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **дугаар тогтоолоор г төслийг хэрэгжүүлэх нэгжийн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжүүлэх эрх үүрэг нь тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн яаманд олгогдсон. 2014 онд 02 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын б зохион байгуулалт өөрчлөлт орж Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг үндэслэн захиалагч талын эрх, үүрэг нь Зам тээвэр хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын -ны өдрийн 1 дугаар тушаалаар үндсэн захиалагч талын эрх, үүрэг нь Зам тээвэр хөгжлийн яаманд шилжсэнээр захиалагч нь тодорхой болсон.
Нэхэмжлэгчээс 2015 оны 08 дугаар сард 5.1 км авто замын *.***.***.*** /*** тэрбум *** зуун *** нэгэн *** *** зуун *** *** мянга *** зуун ***/ төгрөгийн өртөг бүхий авто зам, барилгын ажлыг төсвийг ***аймгийн Засаг даргын Тамгын газар болон Г төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэх талаар одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.
Мөн бидний зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ****/**тоот албан бичгээр ***аймгийн Засаг даргад, мөн оны энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Н-д хандахад, энэхүү бичгийг хүлээн аваад Ерөнхий сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайд нарт уламжилсан. Тухайн үед шийдвэрлэх чиг үүрэг нь Зам тээврийн яам руу шилжүүлээд, тодорхой болсон байсан. Мөн ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Тухайн үеийн гүйцэтгэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. ***аймгийн Засаг дарга н.Боос Зам тээврийн газарт хүргүүлсэн баримтуудаас тодорхой харагдана. Улмаар хариуцагч нар гэрээ байгуулж, гэрээ байгуулаагүйтэй холбоотой санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөс татгалзсан, энэхүү ажлыг 2 хувааж гүйцэтгэх болсон шалтгаан нь тухайн үеийн зураг төслөөс шалтгаалсан тэрнээс бүхэлдээ манайх шалгарсан. Гэрээ байгуулаагүйтэй холбоотой манай компани хохирч байна. Иймээс хариуцагч этгээдүүдтэй захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоож, хариуцагч нарын гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй улмаар нэхэмжлэгч компанид учирсан хохирлыг *.***.***.***төгрөгийг гаргуулж өгч нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Концессын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар аль алинаар нь зохицуулагдахгүй.
Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдоогүй тухайд, Г төслийн хэрэгжүүлэгч нэгж нь 2015 оны 01 дүгээр сард Барилгын хөгжлийн төвөөр баталгаажсан зураг төслүүд гаргаад өгсөн. Үүнийг бодитоор манай компанид шилжүүлж өгсөн тендерийн хяналтын зөвлөх үйлчилгээгээр ***аймгийн Засаг даргаас шалгаруулж өгөөд ажил гүйцэтгэсэн гэдгээр үгүйсгэгдэж байна. Хэрвээ зөвшөөрөөгүй байсан бол зураг төслийг хэрэгжүүлж өгөхгүй эрх хэмжээ хангалттай байсан. Ажлыг тусад нь хийж гүйцэтгэх шалтгаан нөхцөл нь ***аймгийн төвд хийгдэх барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ш ш” ХХК-ийг ерөнхий байдлаар зөвшөөрсөн. 2014 онд 3.2 км авто замын ажил нь батлагдсан байдаг. 5.1 км авто замын ажил 2014 оны сүүлээр батлагдахаар байгаа. Тэр батлагдаад тусдаа гүйцэтгэхээр болсон.
Гэрээ болон санхүүжилтийн тухай нийтийн төсөвт өртөг нь 27 тэрбум төгрөгтэйгөөр батлагдсан. Үүнтэй холбоотой баримт нь 2015 онд Барилгын хөгжлийн төвөөс гаргасан магадлал нь хавтаст хэрэгт байгаа. Үргэлжлэл ажлыг захиалагч тал манайхтай гэрээ байгуулаад үүнийг Сангийн яаманд хүргүүлээд шийдвэрлүүлэх үүрэг нь захиргааны байгууллагад байсан. Манайхаас ажил гүйцэтгэгч учраас шууд дээшээ хандах эрх хэмжээ нь байхгүй. Нийт байдлаар төсөвт тусгагдсан. 5.1-ээр төсөвт тусгагдаагүй. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам тус ажлыг удирдан зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж хэрэгжүүлэх чиг үүрэг нь 2015 оны 5 дугаар сарын -ны өдрийн 9 дүгээр тушаалаар Эдийн засгийн яам татан буугдаж, эрх хэмжээ нь Зам, тээврийн хөгжлийн яаманд ирсэн байна. Эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, хөндлөнгийн хяналт тавих, гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэснээс харахад үүнийг хариуцаж гэрээ байгуулах үүрэг нь хангалттай харагдаж байна. Засгийн газрын 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар тогтоолоор Г төслийн нэгжийг татан буулгаад Хөгжлийн хөтөч-дэд б нэгжид эрхийг шилжүүлсэн. Энэ замын ажлаас сүүлд шилжсэн учраас хамааралгүй юм.
Мэдэгдлийн тухайд эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна. Учир нь бодит үйлдлээрээ зөвшөөрсөн. Энэ байгууллага нь бүтээн байгуулалтын ***аймгийн яг төвд хийсэн. Төвийн бүсийн 80 хувьд авто зам тавьсан. Үүнийг гэрээ байгуулаагүй гэдгээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвшөөрөл олгогдоод зөвшөөрлийн дагуу явагдсан төсөл нь батлагдсан уу батлагдсан, зураг төслийн дагуу явагдсан уу явагдсан, ***аймгийн Засаг дарга бодит эс үйлдэхүйгээр авто зам ажилд захиалагч талын хяналтыг тавьж оролцсон. Чиг үүргийнхээ хэмжээнд эрх, үүрэг шилжүүлж аваад хариуцлага хүлээн эрх хэмжээ Зам, тээврийн хөгжлийн яаманд бий болж байна. Тиймээс захиргааны гэрээ байгуулах эрх хэмжээ байсан гэж үзэж байна. Хариуцагч нартай захиргааны эрх зүйн гэрээний харилцаа байсан болохыг тогтоож, хариуцагч нарыг захиргааны гэрээ байгуулаагүй улмаас учирсан хохирлыг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
4.Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ш ш" ХХК-иас гаргасан "Хариуцагч нартай нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол *.***.***.***төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэлээр Зам, тээврийн хөгжлийн яам, ***аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн "Г төсөл"-ийг батлах тухай **дугаар тогтоолоор "Г төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга, аймгийн Засаг дарга нарт даалгасан. Үүний дараагаар Засгийн газрын 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн "Г" төслийн нэгжийг татан буулгаж, "Хөгжлийн хөтөч-дэд б" төслийг баталж, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай" **** дугаар тогтоол гарсан.
Уг тогтоолын 4 дэх хэсэгт "Хөгжлийн хөтөч-дэд б" төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь холбогдох төрийн байгууллагатай хамтран удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг, "Г" төсөлд хуваарилагдсан хөрөнгийг "Хөгжлийн хөтөч-дэд б” төсөлд шилжүүлэн санхүүжүүлэхийг Сангийн сайдад тус тус даалгасан. Мөн тогтоолын харалтын 6.1.1-т "Төслийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалт, удирдамжаар ханган ажиллах төсөл хэрэгжүүлэх байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байна" гэж баталсан байхад нэхэмжлэгчээс Г төслийн захиалагч талын эрх, үүрэг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд шилжсэн байхад гэрээ байгуулаагүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд "Г төсөл"- ийн нэгж болон У сумын Засаг дарга нар 5.1 км ажлын санхүүжилтийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгнө, ажлаа гүйцэтгэж байгаарай" гэх хариуг өгсөн гэжээ. Үүнээс үзвэл, эрхий бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, санхүү, хөрөнгө мөнгийн шийдвэрлээгүй асуудал дээр яамыг гэрээ байгуулах ёстой мэтээр тайлбарлаж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй байхын сацуу нэхэмжлэгч компани ямар баримт бичгийг үндэслэж ажил хийсэн нь тодорхойгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ хуульчилсан ба Засгийн газрын 2016 оны **** дугаар тогтоолын дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагатай хамтран удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Сангийн сайдад даалгасан, мөн Г төслийн нэгж нь "Хөгжлийн хөтөч-дэд б" төсөл болон өөрчлөгдсөн байх мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч жинхэнэ хариуцагчаар солино" гэж зааснаар холбогдох ажиллагааг явуулах ёстой. Иймд дээрх дурдсан үндэслэл, тайлбар зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэгчээс гаргасан "Хариуцагч нартай нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол *.***.***.***төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагын Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ заасныг шүүх анхаарч харна уу гэж хүсэж байна. Яагаад гэвэл 3.2 км авто зам дээр асуудал байхгүй, 5.2 км авто зам дээр асуудал байгаад зураг төслийг батлаад төсөвт санхүүг нь тусгаад захиалагчийн хяналтыг орон нутгаас тавиад хэрэгжүүлээд ажиллаад яан ч гэсэн яам хариуцагч биш юм. Авто замын тухай хуулиараа тухайн орон нутгийн Засаг даргын эрхлэх асуудал. Нийслэлийн авто замыг яам хариуцдаггүй юм. Зам гэхээр Зам, тээврийн хөгжлийн яаманд хамаарна гэж ойлгож болохгүй. Зам, тээврийн хөгжлийн яам нь олон улсын чанартай авто замыг хариуцна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Г төслийг батлах тухай **дугаар тогтоолоор Г төслийг хэрэгжүүлэн ажиллах, зохион байгуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Аймгийн Засаг дарга нарт даалгасан. Үүний дараагаар Засгийн газрын 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн “Г төслийг нэгжийг татан буулгаж, Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төслийг баталж, төслийн хэрэгжүүлэгч байгуулах тухай” 96 дүгээр тогтоол гарсан.
Уг тогтоолын 4 дэх хэсэгт Хөгжлийн хөтөч-дэд б төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь холбогдох төрийн байгууллагатай хамтран удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг, Г төслийн хуваарилагдсан хөрөнгийг Хөгжлийн хөтөч-дэд б төсөлд шилжүүлэн санхүүжилтийг Сангийн сайдад даалгаж, мөн тогтоолын харалтын 6.1.1-т төслийн үйл ажиллагаа нэгдсэн бодлого, зохицуулалт удирдлагаар хангаж ажиллахыг, төсөл хэрэгжүүлэгч байгууллага санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна гэж заасан. Нэхэмжлэгчээс Г төслийн эрх, үүрэг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд шилжсэн байна гэдэг нь энэхүү тогтоолоор няцаагдаж байна.
Нөгөө талаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Г төсөл болон У сумын Засаг дарга нарын 5.1 км авто замын ажлыг санхүүжилтийг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлэтэл ажлаа гүйцэтгэж байгаарай гэх тайлбар өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурддаг. Үүнээс үзвэл эрх бүхийн байгууллагаас шийдвэр нь гараагүй, санхүү мөнгөний асуудал нь шийдвэрлэгдээгүй байхад яамыг гэрээ байгуулах байсан гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгч нь ямар баримтыг үндэслэж тухайн 5.2 км ажлыг хийсэн гэдэг нь нотлогддоггүй. Угаасаа Хөгжлийн хөтөч-дэд б, Засгийн газраас, Сангийн яамнаас ирсэн тайлбаруудад зураг төсөлгүй, захиалагчийн хяналтгүй, төсөвт суугаагүй, тендер сонгон шалгаруулалт байхгүй ажил хийсэн. Гэрчийн мэдүүлгээр 3.2 км авто замын ажил дээр 100 гаран ажилчид цуглуулчихлаа, бид нар буцаамааргүй байна үргэлжлүүлээд 5.2 км авто замын ажлаа хиймээр байна гэсэн нь нотлогддог.
Энэ үеэс хууль зөрчиж эхэлсэн. Яагаад гэхээр зураг төсөлгүй, захиалагчийн хяналтгүй, төсөвт суугаагүй, тендер сонгон шалгаруулалтгүй ийм ажлаа гэрээ байгуулах ёстой, энэ нь Зам, тээврийн хөгжлийн яаманд шилжиж ирсэн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яамтай хамаатуулаад байгаа 2015 оны 5 дугаар сарын -ны 6 дугаар тушаал гэж яриад байна. Гэхдээ энэ 5.1 км авто замын ажил биш. 3.1 км авто замын ажил юм. Гэхдээ энэ нь зураг төслийг нийслэлд хийгээрэй гэсэн болохоос биш яам энэ ажлыг хийгээрэй гэсэн агуулгатай биш юм. Авто замын тухай хуулийн 11.1.-т авто зам, замын байгууламжийн техник технологийн хяналтыг захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Мөн хуулийн 20.4-т Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно, 21.1-т Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлд барилгын ажлыг зураг төсөлгүйгээр хийхийг хориглоно гэж заасан. Тухайн г төсөл нь энэ хуулиар явагдана. Нэхэмжлэгч талаас Улсын Их Хурлын гишүүн Н*******, Сангийн сайдад бичиг хүргүүлж байсан үүнд хариу өгч байгаагүй гэж захиалагчийн төсөл нь Зам тээврийн хөгжлийн яаманд ирсэн гэж тайлбарлаад байдаг. Энэ буцаагаад тус яамны 2016 оны 01/2010 тоот албан бичгээр үгүйсгэгддэг. Яамтай эрх зүйн маргаан байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын нутаг дэгэрт хууль дүрэм үйлчилдэггүй мэтээр төсөвт суугаагүй, тендер зарлагдаагүй, захиалагчийн хяналтыг хэн хийх нь тодорхойгүй, зураг төсөл нь батлагдаагүй ажил дээр Тендерийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Авто замын тухай хууль, Барилгын тухай хуулиудыг зөрчиж дур зоргоороо өөрсдөө ажил хийчхээд тэрийгээ улсад хүлээлгэж өгөхгүй, гэрээ байгуулах харилцаа байхгүй 5.1 км авто зам ажил дээр ирж байсан бичиг байхгүй. Тэгэхээр дээрх үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Нотлох баримтад яамыг оролцуулсан, төлөөлүүлсэн нэг ч баримт байхгүй. **** дугаар тогтоолоор 3 дахь хэсэгт өр авлагыг тооцоог нийлж Хөгжлийн хөтөч-дэд б төслийн блансаас блансад шилжүүлэх арга хэмжээг аугай гэж, 4 дэх хэсэгт нь Хөгжлийн хөтөч-дэд б төслийн хэрэгжилтэд хяналт тавьж үйл ажиллагааг нь холбогдох төрийн байгууллагатай хамтран удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг, Г төсөлд хуваарилагдсан хөрөнгийг Хөгжлийн хөтөч-дэд б төсөлд шилжүүлэн санхүүжүүлэхийг Сангийн сайдад тус тус даалгасан. Энэ Сангийн яамны дор Хөгжлийн хөтөч-дэд бүтцэд ирж байна. 3.2 болон 5.1 нь үргэлжилсэн ажил, гэтэл 3.2 км авто замын ажилд г төсөл байхад 5.1 км замын ажил дээр яагаад яам очих ёстой гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна.
Сангийн сайд болон Улсын Их Хурлын гишүүн н.Н******* нараас ирсэн бичигт Концессын тухай хуулийн 8.1 дэх заалтыг дурдаж өгсөн байдаг. 8.1.1-т. концессын зүйлийн жагсаалтад ороогүй төрийн, эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор олгох нь байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл юм. Төсвийн тухай хуулийн 29.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулалт явагдах ёстой. Нэхэмжлэгч тал хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Яагаад гэхээр 3.2 км автозамын төсөлд харилцаанд орж яваад 5.1 км ажил дээр яамыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Хөгжлийн хөтөч-дэд бтэй байгуулсан гэрээ байхгүй. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэрээ байгуулаагүй улмаас учирсан 8.4 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ 8.4 тэрбум төгрөгийг нэхэмжлэх эрх нь нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоосны эцэст нэхэмжлэлийн шаардлага яригдах учиртай юм. Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр үндэслэл болсон нийтийн эрх зүйн маргаантай харилцаатай эсэх талаас нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үг өгүүлбэр хэлсэнгүй. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригддаггүй, тоологддоггүй онцлогтой. Нийтийн эрх зүйн харилцаатай эсэхийг тогтооход 2 зүйлийг шалгана. Үүрэг нь ирсэн юм уу эрх нь ирсэн юм уу гэдэг асуудлын харна. Захиалагч нь яам гэдэг нэг ч үг өгүүлбэр гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаан бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа нийтийн эрх зүйд орсон харилцаа нь яам “Ш ш” ХХК-ийн хооронд байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
8.4 тэрбум төгрөгийг бодитойгоор хохирол учирсныг яаж тогтоогоод байгаа гэдгийг нотолж чадсангүй. 8.4 тэрбум төгрөг хийсэн гэдэг ажлын тайлан улсын комисс хүлээж аваагүй, захиалагчийн хяналтгүй, зураг төсөл нь асуудалтай энэ тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс яамыг 2 үндэслэлээр буруутгаад байна. Сайд болон Улсын Их Хурлын гишүүний бичигт хариу өгсөнгүй, 2015 оны 6 дугаар тушаал гаргасан гэж маргаад байгаа энэ дээр 5.1 км ажил тусаагүй гэж тайлбарлачхаад энэ үндэслэлээр манайхыг татаж байгаа нь манайхыг хариуцагчаар татаж байгаа үндэслээ няцааж байна гэж ойлгож байна.
Улсын Их Хурал, сайд нарт 2016 онд Концессын тухай хууль, Барилгын тухай хууль, Автозамын тухай хуулиар болохгүй байна гэдэг хариуг нэхэмжлэгч компани болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Гэрээ байгуулах боломжгүй гэж 2016 онд мэдэгдсэн. Уг шийдвэрийг гаргахдаа дараахь хуулиудыг анхаарч хараасай гэж хүсэж байна. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлд Авто зам, замын байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийг заасан байдаг. 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна. Яамны олон улсын замыг хариуцна, орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн замыг яам хариуцахгүй юм. Авто замын тухай хуулийн 11.1, , 17.3, 20.1, 20.4, Төсвийн тухай хуулийн 28.6, 29.4, Барилгын тухай хуулийн 40.2, Концессын тухай хуулийн 8.1.1 дэх заасан үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7.Хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан авто зам барих ажлын захиалагч нь Эдийн засаг хөгжлийн яам /Одоогоор Зам, тээвэр хөгжлийн яам/-ны харьяа "Г төсөл" хэрэгжүүлэх нэгж бөгөөд ***аймгийн Засаг даргын Тамгын газрын саналын дагуу 5.1 км хатуу хучилттай авто замын ажлыг тухайн үед “Ш ш” ХХК-аар гэрээгүйгээр хийж гүйцэтгүүлсэн байна. “Ш ш” ХХК нь Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын **тоот тогтоолоор батлагдсан "Г төсөл"-ийн хүрээнд зарласан зам барилгын ажил гүйцэтгэх тендерт оролцож 2014-2015 онд хийгдэх авто зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр шалгарсан. Улмаар 3.2 км авто зам барилгын ажлыг хийж байх явцад уг ажлын үргэлжлэл нийт 11.64 км болох 5.1 км авто зам баригдах шаардлагатай болсон ба 2015 ондоо багтаан уг ажлыг бүрэн хийж гүйцэтгэх чиглэл ирсэн.
Тус компанитай гэрээ байгуулах эрх ***аймгийн Засаг даргад олгогдоогүй, эрх шилжиж ирээгүй тул гэрээ хийгдээгүй байна. 2014 оны дугаар capaac Засгийн газрын б бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан нь мөн ажлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан нөхцөл байдалд оруулсан байна.
Иймээс Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 05 дугаар тогтоол болон Зам, тээвэр хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын -ны өдрийн 9 дүгээр тушаал зэргээр Г төслийн захиалагч талын эрх, үүрэг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд шилжсэн тул гэрээ байгуулах эрх мөн тус яаманд шилжихээр байна. Тодруулбал, гэрээ байгуулах эрх одоог болтол ***аймгийн Засаг даргад олгогдоогүй, эрх шилжиж ирээгүй, нэхэмжлэгч компани тухайн үед Засаг дарга, түүний Тамгын газарт гэрээ байгуулах талаарх хүсэлтээ ирүүлээгүй байна” гэжээ.
8.Хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:“Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ буруу тайлбарлаж байна. Монгол Улсад төсөв бүрдүүлэх, төсвийг захиран зарцуулах эрх, Төсвийн хуулийг Улсын Их Хурал баталдаг. Улсын Их Хурал төсвийг баталсны дараа Засгийн газарт захиран зарцуулах эрх нь байдаг.
***аймгийн Засаг дарга төсөв батлах, төсвийг захиран зарцуулах том хэмжээний хөрөнгө оруулалт дээр эрх байхгүй юм. Тэгэхээр эрх байхгүй байхад нэхэмжлэгчээс ***аймгийн Засаг даргыг гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. ***аймгийн Засаг даргыг гэрээ байгуулах үүргээ ямар баримтаар нотлоод байгаа баримт байхгүй байна.
Үнийн дүн дээр маргаантай, яагаад гэхээр энэхүү ажлыг хийхдээ тухайн яриад байгаа мэдэгдэл дээр эхний ээлжид 3.2 км автозамыг барьж дууссаны дараа зураг төсөв нь баталгаажсан бол дараагийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж заасан. 2015 онд энэхүү ажлаа хийж байхдаа ямар төсөв баримталж байсан юм. \
Тэр төсөв одоо хүртэл хавтас хэрэгт ч байхгүй. Тэгэхээр тухайн үеийн Засаг даргаас нэхэмжилж байсан үнийн дүн одоо үеийнхээс бүгд зөрүүтэй байна. Тухайн үед байхгүй 2021 онд нөхөж хийсэн төсвөөрөө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ хангаж чадахгүй байна. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд хүсэлтээ гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулаад яан бол одоо нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхой болох байсан.
Захиргааны гэрээ байгуулах талаар ярихад Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтаар Захиргааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Мөн хуулийн 58 дугаар зүйлд эрх зүйн хэм хэмжээг нөхөн тохируулж хэрэглэх тухай заасан. Бичгээр байгуулаагүй бол энэхүү гэрээг байгуулсанд тооцохгүй юм. Тухайн үед Ц даргатай амаар зөвшөөрсөн байж болно гэхдээ Ц даргад зөвшөөрөх эрх байхгүй учраас илт хууль бус шийдвэр байна. Гэхдээ захиргааны шийдвэрийг амаар гаргаж болно. Энэ тохиолдолд дараа баталгаажуулж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулах ёстой байсан. Дээрээс нь энэ компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг сайн судалсан байх шаардлагатай байсан. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажил дээр аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгөх боломжгүй.
Гэтэл манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төсвийн удирдагч нь мөнгө байхгүй битгий бариулаарай гэж хэлсэн байхад нэхэмжлэгч компани нь барьсан. Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлэхдээ хүмүүс ирээд бариад өгье гэхэд бариулсан, Аймгийн Засаг даргад шууд зогсоох эрх байхгүй, мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын эрхийн асуудал байсан” гэв.
9.Хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компаниас ***аймгийн төвд 5.1 км авто зам гэж ярьсан, яг 5.1 юм уу, 4.9 юм уу гэдгийг баталсан ямар ч баримт байхгүй байна. Нотлох баримтаар өгсөн зураг төсвийг үзэхээр 950 метр болон 890 метрийг зураг байна. 5.1 гэсэн ямар ч зураг алга. Эрх олгосон шуурхай хуралдаанаар 5.1 км авто замыг хийхийг зөвшөөрсөн гэдэг гэтэл тэр хуралдааны тэмдэглэлд нэг ч тийм үг, үсэг байхгүй.
***аймгийн Засаг дарга гэрээг байгуулах эрх байгаа эсэхийг тайлбарлаж чадсангүй. Яг эцсийн гэрээг нь Г төсөл байгуулна. Захиалагч нь Г төсөл болохоос ***аймгийн Засаг дарга биш юм. Зураг төсөлд хийсэн магадлал нь ажил хийгдсэнээс хойш сүүлд хийгдсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байхаар заасан, мөн Барилгын тухай хуулийн 23, 25 дахь заалтаар яаж магадлал хийхээр заасан. Тэгэхээр энэ байгууллага зураггүй, төсөвгүй, захиалгагүй, зөвшөөрөлгүй хийсэн байна.
2015 оны Засгийн газрын 222 дугаар тогтоолоор эрхлэх зөвшөөрөлгүй барилгыг хүлээж аваагүй бол шүүхээр шийднэ гэж заасан байдаг. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл 6 төрлийн бичиг баримтыг бүрдүүлээд ашиглалтад авах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад өгч байх ёстой байсан. Бүх асуудлыг Монгол Улсын хуулиар нэгийг нь биелүүлээгүй байж одоо тулган шаардаад байгаа хууль бус үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.
Нийтийн эрх зүйн харилцаа үүсэхэд 2 зүйлийг шаарддаг. 1-т иргэн аж ахуй нэгж байгууллага болон захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтны эрхлэх ажлын хүрээнд хуулиар олгосон захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны олгосон эрх, үүргийн хүрээнд байх ёстой. Тэгэхээр аймгийн Засаг даргын хувьд г төслийг эрхлэх хүн биш байсан учраас эрх зүйн харилцаа үүсэхгүй, 2-т эрх зүйн харилцаа үүсгэхийн тулд ямар нэгэн албан бичиг солилцож байж энэ хоёрын хооронд харилцаа үүсэх ёстой байсан. Тэгэхээр хавтас хэрэгт үзэхэд 5.1 км замын ажлыг хийх ямар ч бичиг алга байна. Тиймээс энэ асуудал дээр эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэгч тал нийт замынхаа урт болон төсвийг баталж чадсангүй. Хариуцагч 2 байгууллагыг яг хариуцагч юм гэдэг нотолж чадсангүй. Санхүүжүүлэх зардлыг улсын төсвөөр шийднэ гэснээс биш аймгийн төсвөөс шийднэ гэсэн үг үсэг байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Энэ хэрэгт “захиргааны актын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр авах” үйл баримтын талаар маргасан болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Г төслийн Удирдах хорооны *** оны ** дугаар сарын **-ны өдрийн **дугаар тогтоолоор ***аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто замын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс сонгон шалгаруулсан “Ш ш” ХХК-иар гүйцэтгүүлэхээр, тус компанитай эхний ээлжинд 3,2 километр авто замын барилгын ажил эхлүүлэх гуравласан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхийг тус тус Г төслийн удирдагчид даалгаж шийдвэрлэж байжээ.
2.2.Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь ***аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто замын 3,2 км зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр захиалагч “Г” төсөл, санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулсан болохоо нэхэмжлэгч тайлбарласан ч уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгөөгүй.
2.3.Дээрх гэрээний дагуу хийгдсэн 3,2 километр авто зам, замын байгууламжийн ажлын төсөвт зардал нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тусгагдсан, уг ажил нь хийгдсэн, Улсын комисс хүлээн авч, холбогдох төлбөрийг төсвөөс төлж санхүүжилт дууссан болох нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ асуудлаар маргаан байхгүй байна.
Дээрх үйл баримтаар маргаан байхгүй учраас шүүхээс нотлогдсон эсэхийг дүгнэх шаардлагагүй байна.
2.4.Уг 3,2 километр авто замын ажлыг хийж, гүйцэтгэж дууссаны дараа буюу 2015 оны 6 дугаар сараас “Ш ш” ХХК нь ***аймгийн төв, У сумын нутаг дэгэрт нэмж авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламжийг барьсан гүйцэтгэсэн нь бодитой үйл баримт болох нь ***аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. /ХХ-3-н 98-9 дэх тал/
2.5.Нэхэмжлэгчээс ийнхүү нэмж тавьсан автозамыг 5,1 километр гэж тайлбарлаж байгаа ба уг авто замыг тавихдаа Г төслийн Удирдах хорооны *** оны ** дугаар сарын **-ны өдрийн **дугаар тогтоолд зааснаар ажлыг зураг төсөл, төсөв батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 2015 оны улсын төсөвт зардал нь тусаж батлагдаагүй байхад уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам болон ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын мэтгэлцээн, гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар тогтоогдсоныг нэхэмжлэгч үүнийг няцааж чадаагүй тул уг үйл баримт нотлогдсон гэж үзлээ.
2.6.Тодруулбал, нэхэмжлэгчээс “Г төслийн 2015 оны 03 дугаар сард хийсэн яаралтай зарласан хуралдаанаас үлдэгдэл 5,1 километр автозамын ажлыг хийж гүйцэтгэх чиглэл өгсөн, ажил гүйцэтгэх гэрээг шууд гэрээ байгуулах замаар хийхээр тохиролцсон” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхойлсон.
2.7.Уг байдлыг тодруулахаар шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний төв архивын санд үзлэг явуулахад “Г” төслөөс Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл 01-26 дугаартай тэмдэглэлийг архивд хүлээлгэн өгснөөс Захирлын зөвлөлийн шуурхай хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлд “Уын асуудал манай дээр байна” гэснээс өөр асуудал тэмдэглэгдээгүй /ХХ-3-н 134 дэх тал/, 10 дугаар сарын -ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Улаанбаатар хотод хийгдэж байгаа замын ажлыг эрчимжүүлэх талаар зөвхөн яригдсан /ХХ-3-н137 дахь тал/ байгаа хуулбарлан аан, харин бусад хуралдааны тэмдэглэл нь тус төслийн дотоод ажлыг хэлэлцсэн, ***аймагт тавигдах 5,1 километр замын асуудал хэлэлцэгдээгүй байх тул хэрэгт нотлох баримтаар аваагүй болно.
2.8.Мөн үзлэгээр “Г” төслийн 2015 оны Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг дүгнэсэн хурлын тэмдэглэл гэх баримтад үзлэг хийхэд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс өөр, тус компанийн асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл байхгүй, Төслийн удирдах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд гарсан тогтоол гэх баримт хадгалагдаагүй байна. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд/
2.9.”Дэд б-хөгжлийн хөтөч” төслийн албан байранд шүүхээс баримт бичгийн үзлэг явуулахад “Г” төсөлтэй холбоотой баримт хадгалагдаагүй, бүгдийг архивд хүлээлгэн өгсөн байв. /ХХ-3-н158 дахь тал/
2.10.Үндэсний төв архивд хадгалагдаж байгаа 2015 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс хойш дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг шүүж үзэхэд “Г” төсөл нь 2015 оны 03 дугаар сард яаралтай хуралдаан гэгчийг явуулсан тэмдэглэл байхгүй болох нь тогтоогдсон, иймд уг төслөөс яаралтай хуралдаанаар “Ш ш” ХХК-ийг ***аймгийн төв, У сумын нутаг дэгэрт нэмж 5,1 километр авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламж барих чиглэл өгсөн гэх нэхэмжлэгчийн уг тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэв.
2.11. 20-2016 онд ***аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “ ... надтай концессын гэрээ байгуулаач гэхэд нь би гэрээ байгуулах эрхтэй хүн биш учраас Засгийн газраас авна гэвэл үргэлжлүүлээд хийж болно. Би захиалагчийн хяналт тавиад явж болно. Миний аймагт хийгээд өгье гэж байхад захиалагчийн хяналт тавиад хийлгэнэ ш тээ”, “ ... Г төсөл гэрээ байгуулах ёстой”, “... Би Улсын Их Хурал, Засгийн газарт мөнгийг нь олгуулахаар удаа дараа хандаж байсан”, “ /ХХ-3-н 181-182 дахь тал/ гэв.
2..Гэрч Д.Ц-н мэдүүлгээс үзвэл тус аймгийн Засаг даргын эрх мэдлийг хэрэгжүүлж байсан албан тушаалтан хууль зөрчиж, У сумын нутаг дэгэрт нэмж 5,1 километр авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламж барих гэрээ байгуулах эрхгүй гэдгээ мэдэж байсан атлаа ийнхүү улсын төсөвт зардал нь тусгагдаагүй замын ажлыг хийлгэсэн болох нь тогтоогдож байна.
Гэвч аймгийн Засаг даргын хууль зөрчин, замын ажлыг хийхийг зөвшөөрсөн үйлдэл нь нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийг зөвтгөх үндэслэл болохгүй, учир нь Монгол Улсын нутаг дэгэрт хууль зөрчсөн аливаа үйлдлийг хэн байвч гаргах эрхгүй, ийм үйлдлийг зөвшөөрч болохгүй гэдгийг иргэн, хуулийн этгээд, төрийн албан тушаалтан, байгууллага бүгд мэдэж байх ёстой болно.
2.13.Нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь ***аймгийн У сумын нутаг дэгэрт нэмж 5,1 километр авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламж барихдаа эрх бүхий этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, уг замын ажлын төсвийг эрх бүхий төсөвчнөөр хийлгээгүй, зардлын хөрөнгийн төсвийг батлуулаагүй, уг ажлын зардлыг Монгол Улсын 2015, 2016 оны төсөвт суулгаагүй байхад барьж байгуулсан хууль бус ажиллагааг байгаа нь тогтоогдлоо.
2.14.“Ш ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр Магадлалын дүгнэлт гаргуулсан гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50/2015 дугаартай Зураг төслийн баримт бичгийн магадлалын дүгнэлт нь “11.13 км урт хучилттай авто зам” гэх бичилтийн ард хаалтан дотор /9 г, 3,25 км урт 9 уулзвар/” гэсэн байгаа ч мөн дүгнэлтэд туссан 9 гны замын уртын нийт уртын нийлбэр нь 11.13 км, нийт зардлын нийлбэр дүн нь 26,558,816,995 төгрөгөөр хянасан гэж дүгнэснээс үзвэл уг магадлалын дүгнэлт нь 11.13 километр авто замд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна. /ХХ-2-н 182 дахь тал/
2.15.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн Төсөвчний баталсан “У сумын төвийн авто замын барилгын ажлын төсөв нь “2021 онд гаргасан төсөв” байгаа тул уг авто замын ажлыг эхлүүлэхдээ автозамын ажлын төсвийг батлуулаагүй байсан болох нь тогтоогдов.
2.16.Засгийн газрын 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар тогтоолоор ”Г” төслийг татан буулгаж, ..., аймаг, томоохон суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Хөгжлийн хөтөч-дэд б” төслийг баталж, уг төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Сангийн сайдад даалгасан байгаагаас үзвэл ”Г” төслийн чиг үүргийг “Хөгжлийн хөтөч-дэд б” төсөлд шилжүүлсэн, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг болох нь тогтоогдож байна. /ХХ-1-н 153 дахь тал/
2.17.Дээр тогтоогдсон үйл баримтуудаас гадна ***аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц нь “Г” төслөөс гэрээ байгуулаагүй, улсын төсөвт зардал нь тусгагдаагүй байхад ***аймгийн төвд “Г” төслөөр баригдаж буй 5.1 км авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах дугаартай тендер гэгчийг зарлаж, уг ажлын гүйцэтгэгчээр “Т х” ХХК-ийг шалгаруулж хууль бус ажиллагаа явуулж байжээ. /ХХ-1-н 170-190 дэх тал/
2.18.Мөн түүнчлэн “Г” төслийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 299 дүгээр албан бичгээр “Ш ш” ХХК-д хандан “Г” төслийн удирдах хорооны *** оны ** дугаар сарын **-ны өдрийн **дугаар тогтоолоор *** аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжинд 3,2 км авто замын барилгын ажлыг танай компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн болон уг тогтоолын хүрэнд замын барилгын ажлыг гүйцэтгэх шаардлагатай бөгөөд тогтоолд заагдаагүй, захиалагчийн зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэхгүй байхыг мэдэгдэхийн хамт илүү ажил гүйцэтгэсэн нөхцөлд санхүүжилт олгогдохгүй захиалагч тал хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж, энэ албан бичгийн хувийг нь ***аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байгаагаас үзвэл /ХХ-1-н 226 дахь тал/, нэхэмжлэгчийн шүүхэд тайлбарлаж байгаа “... 2015 оны 03 дугаар сард хийсэн яаралтай зарласан хуралдаанаас үлдэгдэл 5,1 километр автозамын ажлыг хийж гүйцэтгэх чиглэл өгсөн, ажил гүйцэтгэх гэрээг шууд гэрээ байгуулах замаар хийхээр тохиролцсон” гэдэг нь няцаагдаж байна.
2.19.Нэхэмжлэгч талаас энэ албан бичгийг хүлээж аваагүй гэж маргаагүй тул нэхэмжлэгч энэ бичгийг мэдсэн гэж үзлээ.
2.20.Мөн түүнчлэн “Ш ш” ХХК-ийн зохих шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэсэн байгаа 3,2 километр авто замыг ажлыг гүйцэтгэх шийдвэр гаргасан ***аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто замын /3,2 км/-ын зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсөл болоруулах гэрээ /ХХ-2-н 1/, Зөвлөх үйлчилгээний гэрээ /ХХ-2-н 1**дахь тал/, Зургийн даалгавар /ХХ-2-н 167 дахь тал/, Магадлалын ерөнхий дүгнэлт /ХХ-2-н 182 дахь тал/ зэрэг бичгийн баримтаас үзвэл уг авто замын ажлын захиалагч нь “Г” төсөл, санхүүжүүлэх үүрэгтэй этгээд нь “Хөгжлийн банк” болох нь тогтоогдсон.
2.21. “Ш ш” ХХК нь ***аймгийн төвд 11,13 км зам тавихаар тендерт шалгарсан, Магадлалын ерөнхий дүгнэлтэд уг хэмжээгээр тусгасан ч энэ нь 5,1 километр авто замын ажлыг гэрээ байгуулахгүй, захиалагчийн зөвшөөрөлгүй уг ажлыг хийх эрх олгож байгаа явдал биш зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Мөн Автозамын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж, 17.3-т “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж тус тус заажээ.
3.2.Хуулийн дээрх заалтаас үзвэл ***аймгийн төв У суманд 5,1 километр зам, барилгын ажлыг Улсын комиссоос хүлээн аан тохиолдолд эзэмшигч нь ***аймгийн Засаг дарга болох ёстой байна.
3.3.“Г” төслийн удирдах хорооноос тогтоол гарч, ***аймгийн төвд 5,1 километр зам, барилгын ажил гүйцэтгэх эрх олгоогүй, ийм ажлыг захиалаагүй, улсын комисс уг ажлыг хүлээн аваагүй, уг ажлын төсвийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар улсын төсөвт тусгаагүй байгаа тул уг замын эзэмшигчийг ***аймгийн Засаг дарга, эсхүл түүний эрх олгосон этгээд гэж үзэхгүй, эзэмшигч биш тул “Ш ш” ХХК-д одоогоор төлбөр, эсхүл хохирол нөхөн төлөх үүрэг хүлээхгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш байна.
3.4.Энэ ажлын зардлыг улсын төсөвт тусгаж, олгох ёстой гэж эрх бүхий этгээдээс үзсэн тохиолдолд ***аймгийн Засаг даргын, эсхүл Зам тээврийн хөгжлийн сайдын алины төсөвт тусгах ёстой гэдэг нь хуулиар тогтоогоогүй, Зам, тээврийн хөгжлийн яам нь Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн үр ашиг, ач холбогдлыг үндэслэн болоруулж, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хангах” гэж, мөн зүйлийн 10.1.5-д “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл орон нутгийн чанартай авто замын ажил санхүүжилтийг хариуцах эрхгүй, энэ авто замын захиалагч нь биш байгаа тул мөн энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна.
3.5.Төрийн ямар байгууллага, албан тушаалтнаас уг авто замын ажлыг хүлээж авах, зардлыг олгох асуудлыг шүүх тогтоох эрх хэмжээгүй учраас шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгч өөрөө энэ асуудлаа тодруулах нь зүйтэй гэж үзсэн.
3.6.Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Авто замын захиалагч нь тухайн авто замын техник, эдийн засгийн үндэслэлийг болоруулах ажлыг зохион байгуулна” гэж, мөн зүйлийн 18.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл болоруулах ажлын даалгаврыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, бусад авто замын хувьд тухайн авто замын захиалагч батална гэж тус тус заажээ.
3.7.***аймгийн төв У суманд баригдсан авто зам, барилгын ажлын захиалагч нь “Г” төсөл байсан ба тухайн 5,1 километр авто замын техник, эдийн засгийн үндэслэлийг “Г” төсөл, эсхүл аймгийн Засаг даргаас аль нь ч батлаагүй, “Г” төсөл нь зөвшөөрөл олгоогүй тул санхүүжүүлэхгүй гэж мэдэгдэж байсан байна.
3.8.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь ***аймгийн төв У сумын төвд баригдах 11,13 километр замын зураг төслийг баталсан байгаа боловч энэ нь авто замын ажлыг санхүүжилтийг шийдвэрлээгүй, захиалагчаас зөвшөөрөл өгөөгүй байхад, ажлыг эхлүүлэх эрх олгож байгаа захиргааны шийдвэр биш болно.
3.9.Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 20.4-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна.
3.10.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж, 42 дугаар зүйлийн 42.7-д “..., төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно” гэж, 57 дугаар зүйлийн 57.5-д “Орон нутгийн төсөвт Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно” гэж тус тус заасан.
3.11.Ийнхүү Төсвийн тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй болон төсөвт тусгаагүй арга хэмжээний зардлыг санхүүжүүлэхийг хориглосон тул ***аймгийн төв У суманд баригдсан 5,1 километр авто замын ажлыг захиалагчийн зөвшөөрөлгүй, захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, тухайн жилийн болон одоог хүртэл улсын төсөвт зардлыг нь тусгаагүй ажлыг хийж гүйцэтгэсэн нь хууль бус ажиллагаа буюу нэхэмжлэгчийн өөрийн нь хууль зөрчсөн ажиллагаа болох нь нотлогдлоо.
3..Тодруулбал, “Ш ш” ХХК нь тендер шалгаруулалтын ялагчаар шалгарахдаа хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй боловч захиалагчийн гэрээгүй ажлыг гүйцэтгэсэн нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн.
3.13.***аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц нь “Ш ш” ХХК-ийг Засгийн газраас санхүүжилтээ авч чадна гэвэл барьж болно, би захиалагчийн хяналтаа тавиад явна” гэсэн зөвшөөрөл нь Д.Ц хуулиар олгоогүй эрх хэмжээг өөртөө бий болгосон тул түүний энэ үйлдлийг гэрээний эрх зүйн харилцаа үүсгэсэн гэж үзэхгүй, харин Зам, тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжлэгчид аливаа байдлаар зөвшөөрөл олгоогүй, ямар нэг харилцаа үүсгээгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан “Хариуцагч нартай гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож”, ийм харилцааг байгааг шүүх хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.
3.14.Өөрөөр хэлбэл, аливаа эрх зүйн харилцаа нь хуульд заасан журамд харшлахгүйгээр үүссэн, уг харилцаа нь хууль зөрчөөгүй, хуульд заасан шаардлагад нсэн байгаа тохиолдолд шүүхээс энэ эрх зүйн харилцааг хүлээн байсан болохыг зөвшөөрөх ёстой болно.
3.15.Мөн түүнчлэн ***аймгийн Засаг дарга болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас ***аймгийн төв У суманд баригдсан 5,1 километр авто замын ажлын гэрээг байгуулах эрхгүй, нэгэнт хийчихсэн ажлын гэрээг нөхөн байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул уг гэрээг байгуулаагүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэл байхгүй байна.
3.16.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжилсэн 8,*******,373,160 төгрөгийн зардлаа нотолсон санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй, ийм баримт байхгүй байгаа ба энэхүү үнийн дүнгээ 2021 онд төсөвчин М.Г хийлгэсэн үнийн дүнгээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.17.Учир нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан тул авто зам, барилгын ажлын төсвийг магадлалаар баталгаажуулаагүй зардлыг шүүх хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
3.18.Иймд нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасныг зөрчиж, авто замын ажлыг явуулсан буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн Зам, тээврийн хөгжлийн яам, ***аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болж байна.
3.19.Шүүхээс энэ хэрэгт Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангуулах боломжгүй гэж үзсэн.
3.20.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гээд мөн зүйлд “Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа ... бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасан байна.
3.21.Иймд нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Ц авто замын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгөх эрхгүйгээр мэдсээр байж уг ажлыг эхлүүлсэн байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчмаар хамгаалагдахгүй болно.
3.22.Шүүхийн энэ шийдвэр нь нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийн барьж, бүтээн байгуулсан авто замыг иргэд, нийтийн эрх ашгийг үүднээс төрийн эрх бүхий байгууллага худалдан авах, зардлыг шийдвэрлэх зэрэг ажиллагаанд саад болохгүйн хамт “Ш ш” ХХК-ийг бусад журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, зөвхөн хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам, ***аймгийн Засаг дарга нарт хариуцуулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийсэн дүгнэлт болно.
Дөрөв.Шүүхийн явуулсан процесс ажиллагааны талаар:
4.1.Нэхэмжлэгчийн өмнө хариуцагчаар тодорхойлсон Сангийн яам, Хөгжлийн банк, Хөгжлийн хөтөч-Дэд б төслүүд нь өөрсдийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж маргаснаас үүдэн нэхэмжлэгчээс Зам, тээврийн хөгжлийн яам, ***аймгийн Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтээ гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солихыг зөвшөөрөөгүй бөгөөд шүүх санаачилгаараа жинхэнэ хариуцагчийг тогтоох боломжгүй, хэн хариуцах нь шүүхэд тодорхой биш байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
4.2.Нөгөө талаас нэхэмжлэгчээс жинхэнэ хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлээ гаргах эрх нь өөрт хадгалагдаж байгаа, шүүхийн энэ шийдвэр нь өөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.
4.3.Нэхэмжлэгчээс нэмж тавьсан автозамыг уртыг 5,1 километр гэж тайлбарласан ч хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас уг замын уртыг зөвшөөрөхгүй, зарим тавьсан авто замыг давхардуулж гаргасан, зарим газарт зам тавигдаагүй гэж тайлбарласныг шүүх шалгаж, тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
4.4.Учир нь уг авто замын ажлыг хийж гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөөгүй, улсын комисс ажиллаагүй, техникийн баримт бичиг нь тодорхой бус, зураг төсөл нь магадлалаар баталгаажаагүй авто замыг анхан шатны шүүх хаанаас хаа хүртэл байгааг хэмжүүлэх, шалгах хууль зүйн боломжгүй гэж үзсэн.
4.5.***аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэсэн дагуу хүлээн авахаас тагалзах хууль зүйн боломжгүй байна.
4.6.Учир нь нэхэмжлэгч “Ш ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Зам, тээврийн хөгжлийн яам болон ***аймгийн Засаг даргад хамтруулан, адил байдлаар хариуцуулахаар тодорхойлж нэхэмжилсэн бөгөөд энэ нь шүүх нэг ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай, өөр шүүхэд хувааж шийдвэрлүүлэх боломжгүй нэхэмжлэл байсан тул ийнхүү хүлээн авч шийдвэрлэсэн.
Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
5.1.Гэрч Д.Цгээс “***аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын бодлогын хэлтэст 3 хайрцаг баримт байх ёстой, Улсын Их Хурал, Засгийн газарт мөнгийг нь олгуулахаар удаа дараа хандаж байсан” гэж мэдүүлсний дагуу эдгээр нотлох баримтыг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч ***аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ийм баримт байхгүй гэж тайлбарлан гаргаж өгөөгүй болно.
5.2.Нэхэмжлэгчээс авто замыг тавихад зарцуулсан 8.4 тэрбум төгрөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны болон бусад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дээрх болон энэ баримтыг гаргуулахтай холбоотой санал, хүсэлтгүй байсан тул шүүхэд мэдэгдсэн, мэдэх боломжтой нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
5.3.”Хөгжлийн хөтөч-дэд б” төслөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр албан бичиг, түүнд хааргасан материал хүлээлцсэн тэмдэглэлээр ***аймгийн Засаг даргад хандан У суманд хэрэгжүүлсэн бүх г авто зам, уулзварын зураг төсөл, зам барилгын ажлын баримт материал 62 ботийг хүргүүлсний дотор нэхэмжлэгчийн тавьсан гэх 5,1 километр авто замд хамаарах зам уулзвартай холбоотой баримтыг Нэг дэх хэсгээр хүргүүлсэн, уг тэмдэглэлд ***аймгийн Засаг даргын орлогч Т.Н нарын 5 хүн гарын үсэг зурсан байгаа боловч хариуцагч ***аймгийн Засаг даргаас ийм баримтыг хүлээж аваагүй гэж тайлбарлав.
5.4.Хэрэв дээрх баримт нь ***аймгийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байхад шүүхээс нуусан үйл баримт хожим тогтоогдвол энэ нь уг этгээдийг хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Автозамын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 17 дугаар зүйлийн 17.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1,Төсвийн тухай хуулийн 24.4, 42.7 заалт, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг тус тус баримтлан “Ш ш” ХХК-ийн “Хариуцагч нартай гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 8,*******,373,160 /Найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан анаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол *,***,***.*** /*** тэрбум *** *** *** *** мянга *** ***/ төгрөгийг гаргуулах” гэж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тодруулсан болно.