Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/шш2024/00467

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-р хороолол, **************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж багийн 29 дүгээр гудамж, ******************-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,032,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Прокурор *********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************,

Хариуцагч *************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Орхон аймгийн **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарны 10-ны өдрийн 2023/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрч гомдол гаргасан. Уг гомдлын дагуу шүүх хуралд оролцож 2023 оны 11 сарын 29-ны өдрийн 2023/ДШМ/70 тоот ************д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

 

Уг магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаа-р шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...4 032 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг ...4,032,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжпэгч нь нотлохбаримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж магадласан.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу *******-оос тусламж үйлчилгээний зардлын төлбөр болох 4,032,000 төгрөгийг нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч ************ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Намайг гэм буруутай шүүхийн тогтоол гарсан. Одоо хүчин төгөлдөр болсоныг мэдэхгүй байна. Үүний дараа нэхэмжлэлийг шийдүүлнэ гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/357 дугаартай шийтгэх тогтоол /хх-3-9/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/70 дугаартай магадлал /хх-10-14/, итгэмжлэл /хх-15/, яаралтай тусламжийн хуудас /хх-16/, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо /хх-17/, эмчийн үзлэгийн хуудас /хх-18-23/ зэргийг гаргаж өгсөн.

 

4.нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Гэмтэл согог үндэсний төвийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 01/03-97 дугаартай албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

************ нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 4,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн **************** нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас тусламж үйлчилгээний зардлын төлбөр болох 4,032,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч *************ийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч -оос 1,354,000 төгрөг гаргуулан ****************, иргэний нэхэмжлэлээс 4,032,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/70 тоот магадлалаар дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...4,032,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг ...4,032,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжпэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж өөрчлөлт оруулсан байна.

 

Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас тусламж үйлчилгээний зардлын төлбөр болох 4,032,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

 

Хариуцагч ************ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********** нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн ***************ын сангаас дээрх мөнгө гарсан болох нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/357 дугаартай шийтгэх тогтоол /хх-3-9/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/70 дугаартай магадлал /хх-10-14/, яаралтай тусламжийн хуудас /хх-16/, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо /хх-17/, эмчийн үзлэгийн хуудас /хх-18-23/, Гэмтэл согог үндэсний төвийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 01/03-97 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасныг баримтлан хариуцагч **********оос 4,032,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****************т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *************** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах ь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 79,462 төгрөгийн тал хувь 39,731 төгрөгийг хариуцагч ************аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН