Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00491

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00491

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, **** тоотод оршин суух, **********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 1***** тоотод оршин суух, ***************

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, ******* тоотод оршин суух, ***************нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********

Хариуцагч ***********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *********нь хариуцагч ***************** нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*********би *******гийн хүсэлтээр 1******* улсын дугаартай цагаан өнгөтэй Prius 20 автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдахаар болж *********** нэр дээр шилжүүлж 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний данс болох Хаан банкны *********** тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлж хийсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд ************ худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

******** би **********аас приус-20 маркийн автомашиныг худалдан авсан ба 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ********** дансанд 5,000,000 төгрөг шилжүүлснээр төлбөр тооцоо дууссан. Нэхэмжилж буй 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.а Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ********* нь ******** приус 20 маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн бөгөөд, уг төлбөрөөс 5,000,000 төгрөгийг ******** дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг төлж дуусгаагүй байна. Одоогоор *********** нь санхүүгийн боломжгүй байгаа тул график гаргаад боломжоороо төлж дуусгах болно гэжээ.

 

3.Хариуцагч ************шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие *********** нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэг эмэгтэй миний ************дугаарын утсаар холбогдож машин барьцаанд тавьж зээл авах гэсэн юмаа гэж хэлсэн. За тэгээд нарийн ширийн асуудлыг ярилцахаар уулзахад ********* гэх эмэгтэй өөр автомашины эзэн болон өөрийн нөхөр 2 эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд машин барьцаалж зээл авах гэсэн юмаа. Машинаа зарах гэтэл ББСБ-т зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохоор яаралтай мөнгө хэрэгтэй байна. Машинаа зарахаар тохирсон тул удаахгүй мөнгөө өгөөд машинаа авна гэх утга агуулга бүхий зүйл ярьж ирсэн.

Ингээд бид аман хэлэлцээр хийж би автомашиныг нь барьцааны зүйл болгон хүлээн авч өөрийн грашид хийгээд ******** Хаан банкин дахь ********** тоот дансанд Машины зээл гэсэн гүйлгээний утгаар 6,000,000 (зургаан сая) төгрөгийг ********** миний Хаан банкин дахь ********** тоот данснаас шилжүүлсэн.

Тэгээд хэд хоногийн дараа гэдгийг яг сайн хэлж мэдэхгүй байна. Машины эзэн **************, нөхрийн хамт зээлийн төлбөрт төлөх мөнгөө бэлнээр нь авчраад төлбөр мөнгөө төлж, машинаа миний грашаас аваад явсан.

Миний хувьд автомашиныг барьцааны зүйл болгож, 6 сая төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн төлбөрөө төлсөн тул автомашиныг нь буцаан хүлээлгэж өгсөн л асуудал байгаа болохоос тухайн автомашиныг худалдаж авах ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд тухайн автомашиныг өөрийн нэр дээр огт шилжүүлж аваагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Орхон аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-3/, Дэнж багийн засаг даргын тодорхойлолт /хх-5-7/, *********-ын автомашины өмчлөх эрх шилжүүлэх тухай хүсэлт /хх-23/, *************-ын автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, ****************данс хуулга /хх-25-31/

4.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: **********-ийн дансны хуулга /хх-33/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

4.3.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Хаан банк ХХК-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Хаан банк ХХК-аас ***********ийн ********** тоот дансны хуулгыг ирүүлсэн болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түүний утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

7.Нэхэмжлэгч ************ нь хариуцагч *********** нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

8.Хариуцагч *********** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, **************д 5,000,000 төгрөг шилжүүлснээр төлбөр тооцоо дууссан гэж тайлбарласан. Харин хариуцагч *********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг боломжоороо төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хариуцагч *********** автомашин худалдан авах гэрээ, хэлцэл хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг эс зөвшөөрсөн.

9.Шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

10.Маргаан бүхий автомашин нь ************-ын нэр дээр бүртгэлтэй байсан байх бөгөөд, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ********* нь өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай цагаан өнгөтэй, Prius 20 автомашиныг 13,000,000 төгрөгөөр хариуцагч ********-д худалдсан тул автомашины өмчлөх эрхийг ********д шилжүүлэх тухай хүсэлтийг *********-д гаргасан байх тул ************** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, амаар байгуулсан байх бөгөөд, нэхэмжлэгч гэрээний үүрэг буюу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан *********-д гаргасан хүсэлт, **********-ын Авто тээврийн төвд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтуудаар нотлогдож, харин хариуцагч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч ******* нь ********аас автомашин худалдаж аваагүй, ******н хүсэлтийн дагуу ********* суудлын автомашиныг барьцаалан 6,000,000 төгрөгийн зээл олгосон, ******* 6,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн тул автомашиныг ********* өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй.

Түүнчлэн хариуцагч ****** нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ************** Хаан банкны *********** тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ч ************ нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн ***********өмчлөлийн автомашиныг барьцаалсан гэж байгаа боловч ************* нь ***********ОРБ суудлын автомашины өмчлөгч этгээд болох нь тогтоогдохгүй байх тул ************ нарын хооронд фидуцын гэрээ байгуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч ********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй.

Мөн хариуцагч ******** нь *******-аас ***** улсын дугаартай цагаан өнгөтэй, Prius 20 автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан байгаа ч ************ нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ************ийн нэр дээр өмчлөлийг шилжүүлэх хүсэлт гаргасан байх тул хариуцагч ********** тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч *******8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ***********-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****-с улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **********-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН