Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2024/00132

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.С холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******гийн ******* нь Говь- Алтай аймгийн ******* сумд оршин суудаг. ******* нь манай нөхрийн ахынх эхнэр бөгөөд бид 2023 оны 12 дугаар сард хоорондоо Улаанбаатар хотод байхдаа муудалцсан юм. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* нь хэн гэдэг хаягнаас ирсэн, хэн бичсэн нь тодорхойгүй фэйсбүүк чатыг намайг өөр лүү явуулж, янз бүрээр хэл амаар доромжилсон гэж тухайн фэйсбүүк чатыг хадмуудын фэйсбүүк мессенжэр руу явуулсан байна. Учир нь хадмууд энэ асуудлаас болж, нөхөр болон тэдний гэр бүл намайг буруугаар ойлгож бидний дунд таарамжгүй байдал бий болоод байгаа учир хийгээгүй хэргийнхээ төлөө буруугаар ойлгогдож байгаадаа туйлын их гомдолтой байна.

Иймд миний бие 2023 оны 12 дугаар сард тухайн маргалдсан асуудал болсноос хойш тэр хүнлүү чат бичээгүй, огт яриагүй байхад намайг гүтгэж минии нэр хүндэд халдаж байгаа учир ******* лүү намайг фэйсбүүк чат болон бусад байдлаар холбогдож түүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй болохыг тогтоож хадмууд болон тэдгээрийн ойр тойрны хүмүүст худлаа мэдээлэл тарааж гүтгэж байгааг тогтоож, миний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь ... *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН