Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

 

 

      2021           12           23                                            2022/ДШМ/16

 

П.Б, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд

шүүгдэгч П.П.Бн өмгөөлөгч Б.Баясгалан,

шүүгдэгч Б.Б.Цгийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Жгийн гаргасан давж заалдах гомдлоор П.Б, Б.Ц нарт холбогдох 2106005691017 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн П.Бн Б.Ц, 1998 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зохиомж дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарынхаа хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 30 дугаар гудамжны 0411 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВЮ98092211/;

            П.Бнь Б.Б.Цтэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дотор Ө.Жтай “захиалсан бараа ирээгүй” гэх асуудлын улмаас маргалдан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь “хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Б.Б.Ц нь П.П.Бтэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дотор Ө.Жтай “захиалсан бараа ирээгүй” гэх асуудлын маргалдан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь “хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.П.Б, Б.Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Б, П.Бн Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.П.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Б.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор П.П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар П.П.Б, Б.Б.Ц нарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 250.360 төгрөгийг шүүгдэгч П.П.Б, Б.Б.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ө.Жд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, П.П.Б, Б.Б.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.Ж давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Асгайт худалдааны төвөөс захиалсан бараагаа авах гэж очоод бараа түгээлтийн хүмүүс болох П.Б, Б.Ц нартай маргалдаж, улмаар аав, хүү 2 намайг бүлэглэн зодож миний хамрын яс хугарч, салст нь гэмтсэн. Мөн тархи толгойдоо их хэмжээний шарх, сорви, гэмтэл доргилт авсан.

Тухайн үед цагдаа дуудаж гомдол гаргасан. Гомдлын дагуу хэргийг шалгаж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүх хурал болж Баянзүрх дүүргийн шүүгч Баасанбат шүүсэн боловч ёс зүйгүй алдаа гаргаж хэргийг буруу шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч миний бие болон прокурор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн боловч нөгөө анхан шатны шүүгч Баасанбат дээр ирсэн.

Баасанбат шүүгч намайг хүлээлгүй шүүх хуралдааныг эхлүүлж, намайг онлайнаар оролцуулсан боловч цуурайтаад, танхимд байгаа хүмүүсийн үг сонсогдохгүй байсан.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүх хуралдааны явц надад нэг ч сонсогдоогүй, би ойлгоогүй, мөн ирээдүйд гарах зардал буюу миний хохирлыг эмнэлэг нотолсон байхад шүүгч “ирээдүйд гарах зардлыг шүүх тодорхойлохгүй” гэсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Түүнчлэн, П.Б, Б.Ц нар миний бодит хохирол болох төлбөрийг маш их удааж, дутуу өгсөн. Иймд гомдолтой байна.

Би 10 сарын турш хүлээж байна. Цаашдаа миний бие муудах, хамрын хугарал, салст гэмтсэнээс болж дотороо идээтэй байна гэсэн. Хурдан эмчилгээнд орохгүй бол алсдаа хүндрэх магадлалтай. Иймд шүүгдэгч нараас хурдан хохирлын мөнгөө авч эмчилгээгээ эхлүүлмээр байна. Миний хүсэлтийг хүлээн авна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч П.П.Бн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Шүүхээс иргэний журмаар нэхэмжлэхээр үлдээсэн эмнэлгийн баримтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нь анхан шатны шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй, цахимаар шүүх хуралд оролцсон. Хохирлыг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардлыг төлөх үүрэг нь учруулсан этгээдэд байгаа боловч зайлшгүй гэдгээ хохирогч өөрөө нотолж чадаагүй. Нэг хуудас эмнэлгийн нэхэмжлэх баримт оруулж ирсэн. Энэ нь эмчийн тодорхойлолтгүй асуудалтай баримт ирсэн тул шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисныг буруутгах үндэслэл байхгүй. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б.Цгийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан “сонсоогүй, ойлгоогүй” гэдэг нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа. Хохирогчийг шүүх хуралд оролцох бүхий л боломжоор хангасан. Хохирогч шүүх хуралд 1 цаг 20 минутын дараа ирсэн. Шүүх 1 цаг гаран хүлээсэн. Шүүх хурал дууссаны дараа миний хажууд зогсож байгаад шилжүүлсэн. Дутуу гэж байгаа нь шийдэгдээгүй үнийн дүнг хэлж байгаа гэж ойлгож байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Шүүх хохирогчийг 1 цаг хүлээсэн. Хохирогч шүүх хуралдааны дундуур ирчихээд “би шүүх хуралд орох ёстой” гэж байсан. Шийтгэх тогтоолд хохирлын талаар баримтаа гаргаж өгөөд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн талаар тайлбарлаж өгсөн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

П.П.Б, Б.Б.Ц нар нь бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дотор Ө.Жтай “захиалсан бараа ирээгүй” гэх асуудлын улмаас маргалдан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь “хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирлын баримтууд /1хх 8-9, 11, 18, 24-27/,

хохирогч Ө.Жгийн “...2021 оны 2 дугаар сарын 2-ны орой 18 цагт би цайзын АСАЙТ худалдааны төвийн 3 давхарт өмнө нь захиалсан бараагаа авах гээд очих үед нэг эмэгтэй миний захиалсан барааг хайж хайж байснаа “байхгүй байна” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйтэй бараанаас болж жаахан маргалдсан. Би тухайн эмэгтэйг хэл амаар доромжлоогүй, пизда гэж хэлээгүй. ...Аав нь гэх хүн миний хоолойноос гараараа боогоод хойш татсан чинь хүүхэд нь миний толгойноос уураглаж бариад тэр 2 нийлээд намайг тэр лангууны гадна хэсгийн хүн зорчдог хэсгийн шалан дээр унагаасан. Тэгээд намайг шалан дээр унасан байх үед хоёулаа миний нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. Яг хэн нь өшиглөсөн болохыг би хараагүй. Тэр аав болон хүү гэх 2 хүн над руу дайрч гэмтэл учруулсан. ...Над руу далайгаад гүйгээд ирэхээр нь би гарыг нь бариад хамгаалаад, бид 2 ноцолдоод би ард нь гараад тэврээд авсан. Тэр үед аав нь гэх хүн араас ирсэн. ...” /1хх 28-33, 34-36, 37-39/,

гэрч Өгийн “...2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр би АСАЙТ худалдааны төвийн 3 давхарт байх лангуун дээрээ ажлаа хийгээд байж байтал орой ажил тарахын өмнөхөн 18 цагийн үед манай эсрэг талын лангууны хүүхэн дээр нэг эрэгтэй хүн ирчихсэн “бараагаа авъя” гээд байгаа бололтой яриад байх шиг байсан. ...Нөгөө залуу “яасан даварчихсан пизданууд вэ, чи өөдөөс цод цод гээд том дугараад байгаарай” гэж хэлж байсан.Тэгж байтал тэдний лангуун дотор байдаг төмөр хэсэг нь дугараад зодоон болж байгаа чимээ сонсогдсон. Би 3 давхарын цонхны тэнд очоод нөгөө лангууны зүгт харсан чинь тэр лангууны урд нэг залуугийн хамарнаас нь цус гарчихсан зогсож байсан. ...” /1хх 54-57/,

гэрч Б.Дийн “...нөгөө лангуу руу эргээд харсан чинь аав нь гэх залуу тэр 2 дээр гүйж очсоноо дайраад байсан залуугийн араас нь гараараа бариад хойш нь татаад тэгээд тэр 3 тус лангуунаас гараад шалан дээр унасан. ...Тэр банди болон тухайн үед хэрүүл хийж байсан залуу хоёрын биед ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. Тэр 3 газар унасны дараа юу болсныг би хараагүй. ...” /1хх 58-60/,

гэрч С.Цгийн “...зодолдоод  байгаа юм шиг чимээ гарахаар нь би лангуунаасаа гараад харсан чинь нэг залуухан саарал цамцтай залуу, мөн нэг 50 орчим насны 2 хүн газар хэвтэж байсан. Нөгөө залуу газар унаад эвхэрээд хэвтчихсэн, харин нөгөө 2 хүн тэр залуугийн 2 талаас нь өшиглөж байсан. Тэгээд тэнд байсан нөгөө 2 хүнийг болиулаад, газар хэвтэж байсан залууг босгоод ирсэн. Тэгсэн чинь тэр залуугийн хамар хэсэг нь тэр чигтээ цус болчихсон, хамарнаас нь цус гараад байсан. ...” /1хх 61-63/,

гэрч Ц.Эийн “...ус авчихаад буцаад лангуун дээрээ иртэл 13 дугаар лангууны өмнө нөгөө хэрэлдээд байсан залуугийн хамар нь шалбарчихсан, тэр хэсгээс нь цус гарч байсан. Тухайн лангууны урд тэр залуу, лангууны дотор байсан хүү, тэрний аав нь гэх 3 хүн хоорондоо маргалдаад байсан. ...Тухайн зодуулсан гэх залуу тэр лангууны эмэгтэйг хэл амаар доромжилсон эсэхийг би одоо санахгүй байна. Ямар ч л байсан тэд нар хоорондоо чанга хэрэлдээд байсан. ...” /1хх 69-72/,

яллагдагч П.П.Бн “...2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр орой 16-17 цагийн үед АСАЙТ худалдааны төвийн 3 давхарт бараагаа ялгаад байж байхад урд талын манай эхнэрийн байдаг лангуун дээр бөөн шуугиан, маргаан болоод байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би яваад очтол манай хүү Б.Цг нэг танихгүй залуу лангуун дотор шалан дээр унагаачихсан дээрээс нь дарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тэр 2 дээр очоод нөгөө залуугийн ар нуруу хэсгийн хувцаснаас нь татсан. Тэгээд татаад босгосон. ...Цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр залууг өшиглөөгүй. Тэр залуу намайг цохиогүй. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй. ...Эхнэрийг маань цохиж зодоогүй, хэл амаар доромжилсон. ...” /1хх 109-112/,

яллагдагч Б.Б.Цгийн “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгээр тайлбарлаж авч ирж өгөх болно. ...” /1хх 118-120/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ө.Жгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1260 дугаартай /1хх 73-76/,

“...2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1260 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дух, зүүн чамархай, 2 нүдний зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтлүүдийг тус бүрт нь салгаж гэмтлийн зэрэг тогтоовол гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин нийлүүлбэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 252 дугаартай /1хх 89-101/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.П.Б, Б.Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.П.Б, Б.Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч П.П.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Б.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор П.П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар П.П.Б, Б.Б.Ц нарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Жгаас “...ирээдүйд гарах зардал буюу эмнэлгээс нотолж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан ЭМЖЖ эмнэлгийн нэхэмжлэх хуудас /1хх 11/ нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхээс 250.360 төгрөгийг шүүгдэгч П.П.Б, Б.Б.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ө.Жд олгуулахаар, хохирогч Ө.Ж нь холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ