Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0412

 

 

 

 

 

 

   

   2023          05           05                                     128/ШШ2023/0412

 

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Эрдэнэчимэг би, Б.Ө******* нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжийн иргэн П.Ж*******, Ц.Т******* нарт, 2016 оны ******* угаар захирамжийн иргэн Э.Бё тус тус холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ө******* өөр газар шинээр олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс газрыг сонгож, кадастрын зураг хийлгэж, эзэмшүүлэх боломжтой эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шалгахад олгох боломжтой гэсэн тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн болно.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эхлээд шүүх дэх нэхэмжлэлээсээ бүрэлд нь татгалзаж, хэргээ хаалгах шаардлагатай, түүний дараа дээрх өргөдлийн дагуу шинээр газар олгох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн.

Иймд дээрх байдлаар газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө*******аас  газрын давхцалыг арилгаж, өөрийнх нь сонгосон газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөх боломжтой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвшөөрсөн бөгөөд зохих газрыг сонгож, газар эзэмших хүсэлтээ хуульд заасан холбогдох баримтын хамт газрын албанд өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч нь Б.Ө*******  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэр гаргана гэсэн болзлыг тавьж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг нь шүүх хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл нь хууль зөрчөөгүй, хариуцагч болзол тавьсан шаардлагыг биелүүлнэ гэсэн нэхэмжлэгчийн итгэл үнэмшлийг шүүхээс энэхүү шийдвэрээр хамгаалах боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл нь “хариуцагч Б.Ө******* сонгосон газрыг эзэмшүүлэх шийдвэрээ гаргана” гэсэн итгэлийг төрүүлсэн байгаа ба хариуцагчаас энэхүү амлалтаа биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Ө******* нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасны дагуу захирамжаа буцаан хянах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Б.Ө******* өмгөөлөгчөөс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжийн иргэн П.Ж*******, Ц.Т******* нарт, 2016 оны ******* угаар захирамжийн иргэн Э.Буянбадрахад тус тус холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ