| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2022/00208/И |
| Дугаар | 140/ШШ2024/00096 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 140/ШШ2024/00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох тохиролцооны гэрээний үүрэгт 211.00.000 төгрөг гаргуулахыг хүссэн, Б.ийн сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох дээрх тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нарыг танхимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* нарыг онлайнаар, нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: “...миний бие Завхан аймгийн сумын багт байрлах айлын нийтийн байрны 11г, 11д гэсэн тоотуудыг өмчилдөг бөгөөд түүндээ амьдардаг. Тус байртай харалдаа урд хэсгийн хэсэг газрыг мөн гэр ийн хэрэглээний зориулалтаар эзэмшдэг.
2019 оны 03-р сард тус байрны 11в тоотод оршин суудаг Б.******* гэх залуу орж ирж уулзан энэ байрыг нурааж дээр нь шинээр олон давхар байшин барихаар төлөвлөж байна. 11а, 11б айлууд зөвшөөрсөн. Та зөвшөөрвөл оронд нь шинэ байрнаас байр өгнө гэж санал тавьсан. Миний байр банкны барьцаанд байсан бөгөөд тус жижиг т олон давхар байшин барих боломж бага, мөн буулгаад буцааж барьж чадахгүй бол орон гэргүй болчихно гэж айгаад би зөвшөөрөөгүй. 2019 оны 0 сард Б.******* тус байрны дунд хэсгээс эхлээд нураасан. Нэгэнт байрны хэсгийг буулгаад эхэлсэн тул би ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 09-р сарын 09-ний өдөр “Тохиролцооны гэрээ” байгуулж өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газруудын хамт нийт 12.000.000 төгрөгөөр түүнд худалдан борлуулах, төлбөрийг 2019 оны 09-р сарын 2-ны өдрийн дотор урьдчилгаа 20.000.000 төгрөг, 2020 оны 0-р сарын 1-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, үлдэгдэл 112.000.000 төгрөгийн төлбөрт шинэ баригдах ******* айлын орон сууцны давхарт 32 м кв, 1 давхарт 8 м кв орон сууцыг тус тус надад шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тэрээр миний байшинг буулгаад тус хэсэг дээрээ тоглоомын талбайтай агуулах барихаар төлөвлөж байгаа гэж дурдаж байсан. Гэрээ байгуулсны дараа урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 06 сард тус нийтийн байрыг дундуур нь хөрөөдөж миний байрны хэсгийг үлдээгээд бусад хэсэгт нь ухаад барилгын ажил явуулж эхэлсэн. Нийтийн эзэмшлийн байрыг хөрөөдсөний улмаас миний байрны цэвэр, бохир ус, халаалт тасарч, байрны дотор хана нимгэн шууд гадагш харьцаж дулаан алдаж сийгэх болсон. Үүнээс болоод төрийн хяналт шалгалтын байгууллага захиргааны хэргийн шүүх зэргээр маргасан боловч амжилттай шийдвэрлэгдээгүй. Б.******* тус барилгаа өөрийн эхнэр болох О.*******ийн нэрээр баримт бичгийг нь бүрдүүлж барьж 2021 оны 10 сард ашиглалтад оруулсан. Тэрээр намайг хяналт болон шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр байшин нь ашиглалтад орсон боловч шилжүүлэн өгөх ёстой байраа шилжүүлээгүй. Тус 2 орон сууцны байрыг бусдад худалдан борлуулсан тул орон сууцыг шаардах боломжгүй болоод байна. Миний байр болон газрыг авч түүн дээр юм бариагүй ч тэрээр дээр дурдсанаар тус байрны дулаан, халуун хүйтэн ус, ариутгах татуургыг байнгын доголдолтой болгосон, орох гарах гарцын хувьд 3м өргөнтэй нарийхан зурвас үлдээж машин орж гарахад маш хэцүү болгосон, тулгаж давхар орон сууц барьснаар нарны тусгал хаах, дээрээс юм унах гээд байрны амьдрах орчин нөхцөлийг асар муутган дордуулж манай гэр ийн эрүүл мэнд амь нас өмч хөрөнгөнд аюул эрсдэл учрахуйц орчин бий болгосон. Иймд анх байгуулсан Тохиролцооны гэрээг хэрэгжүүлж тус байр газрыг Б.*******д шилжүүлэн өгч түүний төлбөрөөр өөр аюулгүй, аятай нөхцөлд амьдрах байр, сууц олох шаардлага үүсээд байна. Нэгэнт 2021 онд орон сууц ашиглалтад ороход гэрээнд заасан орон сууцуудыг шаардах болон шилжүүлэн авах боломжгүй болсон тул худалдан авагчаас орон сууцны үнийн дүнг мөнгөн хэлбэрээр авахаас өөр боломжгүй болсон. Бидний хувьд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд буюу төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа газрыг, үл хөдлөх хөрөнгийн хамт өгөх буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүрэн шилжүүлэх боломжтой. Иймд Б.*******эс 2019 оны 09-р сарын 09-ний өдрийн “Тохиролцооны гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 11.000.000 төгрөг, гэрээнд зааснаар худалдан авагч нь төлбөр төлөөгүй хэтрүүлсэн хоног тутам 0, хувийн алданги тооцож үүнийг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.-д зааснаар 70.00.000 төгрөгийн алданги нийт 211.00.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.******* эгчээ та одоо ямар байр авах уу, хоёулаа гэрээгээ хийе гээд байхаар нь энэ чинь нийтийн байр, буулгахад тодорхой дүрэм, журамтай, нийтийн байрыг буулгасан тохиолдолд хууль байдаг гээд гарын үсэг зурахгүй байхад яг одоо эгчээ танд орон сууцны 2-3 өрөөг өгье гэрээ хийе гэсэн. Манайх тэр нийтийн байрнуудынхаа хамгийн том талбайтай байшин нь байсан. Б.*******, гэдэг хүнтэй хамт орж ирчхээд гэрээ байгуулаад надад урьдчилгаа болгож 1,000,000 төгрөг өгсөн тэгсэн тухайн үед хийсэн гэрээнийхэн оныг андуураад зөрүүтэй бичсэн байна гээд дахин гэрээ байгуулж байсан” гэв.
Хариуцагч Б.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тийм учраас төлөх өр төлбөр байхгүй. Бидний амьдарч байсан нийтийн байр бол 192 онд баригдсан өвөлдөө маш хүйтэн гаднаа нийтийн нойлтой өвөлдөө нойл нь хөлддөг, халаалтын шугамыг нь хүртэл сольж янзалж байсан ч угаасаа хуучин байр болохоор олигтой болохгүй байсан учраас хөрш айлуудтайгаа хамтраад шинэ орон сууц бариад амьдрахаар тохиролцсон, тухайн үед Ж.******* гуай “би чам шиг мөнгөгүй шалдан бандид итгэхгүй байна би тэгж гэр орноороо тоглуулахгүй танай 3 айл хамтраад юмаа хий, надад ямар ч хамаа байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үеэс эхлээд манайх нөгөө 2 айлынхаа газрыг байртай нь худалдаж аваад өөрийнхөө байрыг буулгаад өөрсдөө хүний гэр түрээсэлж голын зах дээр амьдраад, машинаа зараад барилгынхаа зураг төслийг гаргуулж барилгынхаа ажлыг эхэлсэн. 2019 оны 09 сард Ж.******* гуай өөрөө гэрээний төсөл бичээд Б.*******тэй уулзаад тохиролцооны гэрээ хийж гарын үсэг зуруулсан юм байна лээ. Энэ нь болохоор нэг талдаа ашигтай манайд ашиггүй, илт хохиролтой барилга эхлэхээс өмнө 30 сая төгрөгийг, орон сууц дууссаны дараа 2, 2 өрөө байрыг өгнө, алданги тооцно гэсэн гэрээ байсан учраас дээрх тохиролцооны гэрээнээс татгалзлаа гэдгээ утсаар хэлээд 09 дүгээр сарын 27 -ны өдөр татгалзсан мэдэгдлийг нотариатад өгсөн. Яагаад гэрээнээсээ татгалзах болсон гэвэл энэхүү байр банкны барьцаанд байсан манайх банкны өмнөөс хариуцлага хүлээх эрсдэлтэй байсан. Манайх барилгын ажлаа эхлүүлээд явж байхад *******г гуай одоо танайх манай байрыг аваад барилга барь гэсэн шаардлага тавьсан одоо ямар ч боломжгүй, барилын зураг төсөл гараад ажил эхэлчихсэн учраас боломжгүй та анхнаасаа зөвшөөрөөгүй шүү дээ гэхэд Ж.******* гуай тэгвэл би гомдол гаргаад явна гээд гомдлоо гаргаад явсан. Аймгийн үе үеийн хоёр дарга, , , Улсын Их Хурлын хоёр гишүүн, сум, гэр , , хэргийн шүүх, гээд бүгдэд нь гомдлоо гаргаад энэ болгон ирж шалгаад бичиг баримтын хувьд зөрчилгүй гэдэг дүгнэлт гаргасан. хэргийн шат шатны шүүх ч шийдвэрээ гаргасан. Одоо 211.00.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байшиндаа өөрсдөө амьдарч байгаа манайд шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шийдвэр гарсан манайх 16 м кв талбайнхаа 1 м кв талбайд нь орон сууцаа барьсан илүү гаргаж барьсан зүйл байхгүй, хэл амаар доромжилж байсан гэдэг нь ч худлаа, харин өөрөө барилгын ажил эхэлснээс хойш ажилчдыг хэл амаар доромжлоод ажил хийлгэдэггүй байсан, за хэдүүлээ нөгөө эгчийг ирэхээс өмнө гаднах зүйлээ эмхлээд дотор тал руугаа хурдан оръё гэдэг байсан. Тэр галын машин түргэний тэрэг өмнө нь нийтийн байр байхад хүртэл ордоггүй л байсан, харин ч манайх тэр байранд нүүж ирснээрээ олон жил ашигладаггүй байсан амбааруудыг өөрсдийнхөө машин тэргээр булгаж зай гаргаад тэр талбайгаа хайргаар янзалж байсан, харин одоо жижиг машин тэрэг орохоор зайтай болгосон байгаа. Энэ айлууд бүгд надтай гэрээ хийсэн, ******* гуай ч гэсэн хэрвээ энэ гэрээг хийх байсан бол надтай хийх байсан гэж бодож байна. Анхнаасаа Ж.******* гуай гэрээ хийгээд явсан бол өнөөдөр тэр хүмүүстэй адилхан орон сууцандаа орчих байсан. Манайх байшинд нь хөөс тавьж өгсөн, гадна талыг нь шавардаж өгөхгүйгээр та гэрээнийхээ урьдчилгаанд авсан мөнгөөрөө янзлаад авчих эсхүл манайд 1,000,000 төгрөгөө буцаагаад өгчих гэсэн шаардлага тавьсан байгаа. Ж.******* үнэхээр орон сууц авахыг хүсэж байсан бол барилгын үйл ажиллагааг зогсоолгохгүй байсан байхаа гэж бодож байна. Гэрээнийхээ биелэлтийг биелүүлсэн бол өнөөдрийг хүртэл ингээд явахгүй байсан. Одоо хүртэл манайх зээлтэй нэхэмжилсэн 211.00.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал нь нийтийн айлын хувийн сууцыг буулгаж Б.******* байшин барьж эхэлснээс хөршийн нөлөөлөлтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэж байна. Ж.******* гуай эхлээд байшингаа өмчлүүлэхийг зөвшөөрөөгүй барилгын ажил эхлээд нэлээдгүй явсны дараа аргагүйн эрхэнд тохиролцооны гэрээ байгуулсан. Сая хоёр тал өөрсдийнхөө тухайн үеийн харилцаа нөхцөл талаар ярьж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тохиролцооны гэрээ байгуулсан. Энэ тохиролцооны гэрээ нь хуулийн *******9 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр агуулгыг нь талууд өөрсдөө тогтоосон байна. Гэрээний үндсэн шинжийг аваад үзэхээр Б.******* Ж.*******гийн *******8 м кв газрыг хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөр худалдаж авахаар тохиролцож эсвэл үнийг төлнө 2020 оны дүгээр улиралд ашиглалтад оруулах ирээдүйд баригдах орон сууцныхаа давхарт 32 км 1 давхарт 8 км орон сууцыг тус тус худалдана гэж, хэрэв заасан хугацаанд орон сууц ашиглалтад орохгүй бол мөнгийг нь төлнө, хугацаанд нь мөнгийг нь төлөөгүй бол алданги 0, хувиар хоног тутамд тооцно, барилгын ажлыг дуусах хүртэл хугацаанд Ж.*******гийн аюулгүй хангаж ажиллана гэсэн ийм нөхцөлүүдийг тохиролцсон. Дээрх эд хөрөнгүүдийн үнэ гэрээн дээрээ нийт 12.000.000 төгрөг гэж заасан. Иргэний хуулийн дүгээр зүйлд зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл талууд Тохиролцооны гэрээ гэж нэрлэсэн гэрээ, гэрээнд заасны дагуу Б.******* 1.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн тэрнээс хойш гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй 211,00,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй учраас аюулгүй байдлаа хангах үүднээс төр захиргааны байгууллагад хүсэлт тавьж байсан. Ж.******* хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүрэг мөн биелэгдээгүй, барилга баригдаад ашиглалтад орсон учир дахин хэргийн шүүхэд хандсан. Иргэний хуулийн 20 дүгээр зүйлд зааснаар гэрээний үүргээсээ татгалзсан тохиолдолд аль нэг талдаа мэдэгдэх үүрэгтэй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэхтэй холбоотойгоор алданги тооцох ёстой, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиар тооцож 70 сая 00 мянга төгрөгийн алданги, үндсэн төлбөрт 12 сая төгрөг нийт 211.00.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй иймд нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж хамгаалж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тохиролцооны гэрээний агуулга хуулийн зохицуулалтад хамааралтай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар дөө худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарна гэдэгтэй талууд ижил байр суурьтай байгаа юм байна гэж ойлгогдлоо. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Б.******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 09-нд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө хариуцагч Б.*******д худалдах хариу төлбөрийн зарим хэсгийг мөнгөөр зарим хэсгийг орон сууцаар төлөх агуулгатай гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээний харилцаа хуулийн 23 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээний заалтаар зохицуулагдана гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас ирээдүйд худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байна опцион гэрээ байсан ч гэсэн худалдах худалдан авах гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хэрэглэгдэнэ гэдгийг хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т заасан байдаг. Угаасаа опцион гэрээний зохицуулалт хуульд хоёрхон заалттай эхний заалт нь опцион гэрээ гэж ямар гэрээг хэлэхийг тодорхойлсон, хоёр дахь заалт нь энэ гэрээнд худалдах худалдах авах гэрээний заалтууд нэгэн адил хэрэглэгдэнэ гээд заачихсан. Иймээс энэ гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний талаарх хуулийн зохицуулалт хэрэглэгдэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээ байгуулагдсаны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-нд хариуцагч Б. ******* гэрээнээс татгалзаж буйгаа нөгөө талдаа мэдэгдсэн үйл баримт болсон. 2019 онд ******* гуайн байшин банкны барьцаанд байсан учраас тухайн үед нураагаад барилга барих боломжгүй байсан гэдгийг тайлбарладаг ингээд гэрээнээсээ татгалзсан байдаг. Нотариатад өгсөн бичиг дээр байшин банкны барьцаанд байгааг мэдэхгүйгээр, түүний үр дагаврыг мэдэхгүйгээр гэрээ байгуулсан байна гэдгээ тусгасан байсан энэ баримт нь хэрэгт байгаа. Гэрээнээс татгалзана гэдгээ нөгөө талдаа утсаар ярьсан татгалзсан тухай бичгээ нотариатын туслах Д.д өгөөд туслах утсаар ******* гуайд мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 20 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг заасан 20.1-д гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан заавал өөрийн биеэр ч юм уу бичгээр ч юм уу мэдэгдэнэ гэсэн тусгайлсан шаардлага заагаагүй Ийм учраас нотариатын туслахаар дамжуулан нөгөө талдаа мэдэгдсэн нь хуульд нийцэж байна. Гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүх, хэргийн шүүх дээр аль алин дээр нь тайлбарладаг, тийм учраас гэрээнээс татгалзсан гэдгийг мэдсэн, мэдэж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бичгээр байгуулсан гэрээг заавал бичгээр татгалзана гэдгийг хуулийн ямар зүйл заалтад үндэслэлд хаана тэгж заасныг тодорхой нэрлэж заахгүй байна. Миний тухайд хуулиас үзээд тийм заалт байхгүй байна гэж харсан. 2019 оноос хойш уг гэрээ дуусгавар болсон тухай талууд захиргааны хэргийн шүүх дээр хүртэл тайлбарлаж байсан. 2022 оноос хойш ******* гуай 211.00.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгч 2019 оноос хойш уг гэрээг дуусгавар болоогүй хүчинтэй байгаа гэж тайлбарладаг, хэрвээ энэ гэрээг хүчинтэй гэж үзэж байсан бол өнгөрсөн хугацаанд хуулийн 13 дугаар зүйл, 206 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээний зорилгод хүрэхийг эрмэлзээд нөлөө талынхаа эрх ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байх байсан. Гэтэл 2019-2021 онуудад талуудын хооронд юу болсон бэ гэхэд ******* гуай барилгыг бариулахгүй байх сонирхолтой байсан, байхгүй бол барилга барих боломжгүй. хэргийн шүүхээр А/172 дугаартай барилга барих зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгуулна гээд гурван шатны шүүхээр маргасан. хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан. Барилгын гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ шийдвэрт Б.******* гомдол гаргаагүй бол өнөөдөр барилга баригдах боломжгүй байх байсан давж заалдах шатны шүүх болон шатны шүүхээр ******* гуайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, О.*******ийн орон сууц баригдаж, барилга ашиглалтад орчихсон байгаа учраас 211.00.00 төгрөгийг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2019 онд амьдарч байсан хуучин байраа буулгаж шинэ орон сууц бариад амьдрах орчноо сайжруулахаар шийдсэн юм. Тэгээд хажуу айлуудынхаа саналыг авахад 3 айл зөвшөөрч Ж.******* эгч манайх боломжгүй, та нар тэрийгээ өөрсдөө хий гэсэн. Ингээд би Ж.******* эгчээс бусад айлуудын хамт хуучин байраа буулгаж, 2019 оны зун барилгын зураг төсөл хийлгээд суурийг нь цутгаж карказны ажил эхэлсэн байсан. Тэр үед Ж.******* эгч манай газрыг одоо авч нийлүүлээд барьчих гэсэн. Тэгэхэд нь барилгын зураг төсөл хийлгээд суурь цутгасан байсан болохоор боломжгүй гэдгээ хэлэхэд Ж.******* эгч уурлаж тэгвэл хэлдэг т нь хэлж танай барилгыг зогсоолгоно гэсэн. Улмаар , т гомдол гарган ажил зогсоолгож, барилга дээр ажилласан хүмүүст уурлаж загнаж ажил хийхэд саад учруулж эхэлсэн. Тухайн үед бид өөрсдийн гэр орноо буулгаад зээл авч орон сууц барьж байсан тул барилгын ажлыг зогсоох зэргээр хугацаа алдаж болохгүй байсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул би Ж.******* эгчийн хэлсэн өндөр үнэтэй хашаа байшин худалдан авах мөнгөний боломжгүй, мөн барилгын ажил хэдийнээ эхэлсэн байсан ч аргагүйн эрхэнд Ж.******* эгчийн санал болгосон Тохиролцооны гэрээнд гарын үсэг зурсан. Дараа нь эхнэртээ уг гэрээг үзүүлэхэд эхнэр маань зөвхөн нөгөө талын ашиг сонирхлыг тусгасан, манайд хохиролтой ийм гэрээнд гарын үсэг зурахгүй байсан гээд зөвшөөрөөгүй. Мөн энэ гэрээний талаар хуулийн зөвлөгөө авахад барьцаанд байгаа байшинг тухайн үед нурааж барилга барих нь хууль зөрчинө гэсэн тул гэрээнээс татгалзсан. Иймээс би Ж.*******гийн хашаа байшинг 12 сая төгрөгөөр худалдаж авах хүсэл зориг эрмэлзэлгүй байсан боловч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж гэрээнд гарын үсэг зурсан, мөн гэр ийн дундын хөрөнгө буюу 6 мкв, 28 мкв талбайтай байрыг Ж.*******д өгөхөөр гэрээ байгуулахдаа О.*******ийн зөвшөөрлийг аваагүй зэрэг нь Иргэний хуулийн 6-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа тул Тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Нотариатаар батлуулсан тохиролцооны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Ж.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээ түүний үр дагаврыг талууд бүрэн ухамсарлаж байгуулсан бөгөөд насанд хүрсэн, хэрэг хүлээх чадвартай бие хүн. Гэсэн атлаа гэрээ байгуулсны дараа эхнэр зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ичгэвтэр явдал юм. Мөн тэрээр сөрөг нэхэмжлэлд худал үндэслэл бичсэн бөгөөд тэрээр анх байшинг буулгаж байр барих санал гаргахаасаа эхлээд намайг байшингаа буулгуулаад миний шинээр барих байрнаас байр аваач гэх санал тавьж байсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй харин Д.******* тэр саналаа байнга тавьж байсан бөгөөд байшинг хөрөөдөж буулган амьдрах орчин нөхцөлийг нэн хүнд болгосон тул арга мухардан Б.ийн тавьсан саналын дагуу өөрийн байшин, газраа Д.ийн шинэ барих байраар солихоор гэрээ хийсэн. Түүнээс миний бие Б.*******эс анх гуйж санал тавьсан зүйлгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө Тэр туслах над руу утсаар ярьсан зүйл байхгүй, энэ гэрээг хүчин төгөлдөр л гэж үзэж байна гэв.
Өмгөөлөгч Э.*******: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хэд хэдэн үндэслэл байгаа тохиролцооны гэрээнд туссан гэрээний зүйл болох орон сууцны жинхэнэ захиалагч нь иргэн О.******* юм, өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Б.******* биш О.******* гэж үзэх үндэслэлтэй. О.******* нь тэрхүү тохиролцооны гэрээг байгуулахыг зөвшөөрөөгүй учраас хуулийн 68 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд Б.ийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл эхний үндэслэл болж байна. Хэрвээ хариуцагч Б.*******, О.******* нарыг эхнэр нөхөр гэдэг утгаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө дундын өмч гэж маргах тохиолдолд ч гэсэн Б.******* дур мэдэж хэлцэл байгуулах боломжгүй, гэр ийн дундын хөрөнгийг дангаараа захиран зарцуулах эрхгүй, гэр ийн насанд хүрсэн зөвшөөрлийг заавал авахаар заасан. Мөн хуульд зааснаар Б.******* зөвшөөрөл аваагүй хуульд заасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д зааснаар хуулиар тогтоосон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар уг хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй байгаа учир давхар энэ үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байгаа. хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан. Тохиролцооны гэрээнд Ж.******* гуай өөрийн үл хөдлөх эд хөрөнгө хашаа байшингаа Б.*******д шилжүүлнэ гэсэн нөхцөлийг заасан түүний дагуу талууд хуулийн шаардлага хангасан гэрээг байгуулах ёстой байсан. Иргэний хуулийн суурь зохицуулалт байгаа талууд тухайн үед гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасны дагуу хуульд заасан шаардлага дүрмийн дагуу гэрчлэгдээгүй нь нотлогдож байгаа. Тухайн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Ийм учраас тохиролцооны гэрээ хуульд заасан хуулийн хэд хэдэн зүйл заалтыг хангахгүй байгаа. Улсын дээд шүүхийн 02 дугаар зөвлөмж дээр анхаарах зүйлүүдийг тодорхой зааж өгсөн, хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 109 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндэслэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг. Яагаад зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй вэ гэхээр О.*******аас зөвшөөрөл авах ёстой гэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан үүнтэй холбоотой хариуцагчийн өмгөөлөгч хууль, гэр ийн холбогдох зохих заалтуудыг дурдлаа хэлбэрийн агуулга мөн ярьж байна. Талууд гэрээгээр тохиролцож эхлээд мөнгийг төлөх гэрээ хийсэн, тэр мөнгөндөө ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, шилжүүлэх боломжгүй бол мөнгийг нь төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс Завхан аймгийн сумын багийн даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжийн тодорхой хэсгийг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн үнэмлэхийн хуулбар, тохиролцооны гэрээ, Y-09*******00120 дугаартай, Y-09*******00038 дугаартай өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, ******* дугаартай, дугаартай гэр ийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, кадастрын зургууд, банканд дахь өөрийн дансны хуулга, 2 ширхэг фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.ийн болон банкин дахь харилцах данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэжээгээр зогсоосон, мөн нэхэмжлэгчийн амьдарч буй айлын нийтийн байрны 11г, 11д тоотуудын амьдрах орчин нөхцөл хэрхэн дордож эрх ашиг сонирхол нь зөрчигдсөнийг дээр нь очиж үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулсан, 2023.06.28-ны өдрийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг ирүүлсэн байна. нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн П., Д., Н. нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт хавсаргасан байна.
Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, өөрийн банкны дансны хуулга, эхнэр О.*******ийн банкны дансны хуулга, өөрсдийн нэрээр банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.*******гийн өмнө нь төрийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд хандан үйл баримтын талаар гаргасан тайлбар, баримтуудыг Завхан аймгийн хэргийн анхан шатны шүүхийн 1******* тоот шийдвэртэй хэргийн материалаас хуулбарлан гаргуулсан, мөн хариуцагч Б.******* хэрэгт авагдсан “тохиролцооны гэрээ”-нээс татгалзах мэдэгдлийг 2019 оны 09-р сарын 27-ны өдөр нотариатч Д.т өгч байсан гэх нотариатын үйл ажиллагааны баримтуудыг гаргуулсан, нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлийн болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь банкны барьцаанд байдаг эсэх талаарх лавлагааг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ж.*******гийн Y-09*******00038 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд тавигдаж байсан эсэх талаарх мэдээллийг холбогдох банкнаас гаргуулж хэрэгт хавсаргасан байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийн заалдах шатны шүүхийн 2020.12.23-ны өдрийн дугаар магадлалтай хэргийн шүүх хуралдааны бичлэг, Завхан аймгийн архивын баг дахь О.*******ийн 13 айлын орон сууцны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын дээд шүүхийн шүүхийн 2021.03.1-ны өдрийн 76 дугаартай тогтоолын шүүх хуралдааны бичлэгүүдийг хэрэгт хавсаргасан. 2023.06.1-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Д., П. нарын гэрчийн мэдүүлэг, Завхан аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.13-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.23-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, 202.03.13-ны өдрийн итгэмжлэл, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ийн хүсэлтээр иргэн Д.ыг гэрчээр асуусан мэдүүлгийг хэрэгт хавсаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Тохиролцооны гэрээний үүрэгт 211.00.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Энэ хүнээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тийм учраас төлөх өр төлбөр байхгүй. Уг тохиролцооны гэрээ нь манайд илт хохиролтой гэрээ байсан, мөн Ж.******* гуайн байр банкны барьцаанд байсан учир бид гэрээнээс татгалзлаа гэдгээ утсаар хэлээд 09 дүгээр сарын 27 -ны өдөр татгалзсан мэдэгдлийг нотариатад өгсөн. Ж.******* гуай тэгвэл би гомдол гаргаад явна гээд аймгийн үе үеийн хоёр дарга, , , Улсын Их Хурлын хоёр гишүүн, сум, гэр , , хэргийн шүүх, гээд бүгдэд нь гомдлоо гаргаж байсан. Одоо 211.00.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байшиндаа өөрсдөө амьдарч байгаа манайд шилжүүлж өгсөн зүйл байхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт 2 гэрээ нотлох баримтаар авагдсан ба нэг нь 2019 оны 09-р сарын 09-ний өдөр, нөгөө нь 20******* оны 09-р сарын 09-ний өдөр тус тус байгуулагдсан байна.
Талууд тохиролцооны гэрээг 2019 оны 09-р сарын 09-ний өдөр байгуулж гэрчлүүлсэн гэдэг дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Уг тохиролцооны гэрээгээр иргэн Ж.******* нь өөрийн өмчлөлийн Завхан аймгийн сумын баг хэсэг гудамж 11д, 11г тоот хаягт байршилтай тоот гэрчилгээнүүдтэй тоот үл хөдлөхийн дугаартай 6 мкв, 28 мкв талбайтай орон сууц, тоот гэрчилгээтэй 1******* мкв, 70 м кв талбайтай гэр ийн хэрэгцээний зориулалттай газруудыг нийт 12.000.000 төгрөгөөр иргэн Б.*******д худалдах урьдчилгаанд 2019 оны 09-р сарын 2-ны өдрийн дотор Ж.*******гийн банкны тоот дансанд 20.000.000 төгрөгийг, 2020 оны 0-р сарын 1-ны өдрийн дотор 10.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 112.000.000 төгрөгт шинэ баригдах ******* айлын орон сууцны -р давхарт 32 мкв, орон сууц, давхарт 8 мкв орон сууцыг тус тус худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Төлбөр тооцоог бүрэн барагдуулсны дараа газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төлбөрөөс хоногт 0, хувиар алданги тооцож худалдагч Ж.*******д төлөх, Жич: Энэ барилга нь 2020 оны -р улиралд ашиглалтад орох ба товлосон хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гэрээнд заагдсан нийт үнийн дүнг худалдан авагч Б.*******эс нэхэмжлэх болно гэж тус тус тохиролцжээ.
Гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч Б.*******эс нэхэмжлэгч Ж.*******д урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн, харин гэрээнд заасан төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх ба хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ нь мөн хуулийн дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарна гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл тодорхой цаг хугацаа эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцсон буюу нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн өмчлөлийн байр болон газрыг хариуцагч Б.*******д түүний ирээдүйд баригдах орон сууцнаас авах болзолтойгоор зарим төлбөрийг мөн ирээдүйд шилжүүлж авах болзолтойгоор гэрээ хийсэн байна.
Энэхүү гэрээ нь аливаа гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд чөлөөтэй, агуулгаа өөрсдөө тодорхойлж байгуулсан, гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр болсон байна гэж үзлээ.
Дээрх Тохиролцооны гэрээгээр эхлээд хариуцагч Б.******* гэрээний үнийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, төлбөр тооцоо бүрэн барагдсаны дараа нэхэмжлэгч Ж.*******гээс болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагчид шилжүүлэхээр тус тус үүрэг хүлээсэн байгааг анхаарах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон , хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуульчилжээ.
Хариуцагч Б.******* нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй, ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь хохирол арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Мөн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2019 оны 09-р сарын 27-ны өдөр хариуцагч Б.******* дээрх гэрээнээс татгалзаж буй мэдэгдлээ уг гэрээг баталгаажуулсан тойргийн нотариатчид хүргүүлж байсан болох нь Завхан аймгийн Нотариатч Д.ийн шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.
Энэ талаар тухайн үед нотариатын туслахаар ажиллаж байсан Д. мэдүүлэхдээ “Б.******* тухайн үед гэрээнээс татгалзаж байна гэсэн мэдэгдэл оруулж ирж өгч байсан, ...нөгөө талд нь мэдэгдэж байсан” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч Ж.******* “...надад мэдэгдээгүй, бараандаа явж байх замд надад мэдэгдсэн” гэх байдлаар зөрүүтэй тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.ийн хувьд гэрээнээс татгалзах санал гаргах эрхтэй юу, тийнхүү татгалзсан саналыг нэхэмжлэгч Ж.*******д мэдэгдсэн юм уу, гэрээнээс татгалзсаныг Ж.******* мэдсэн, мэдэх боломжтой байсан уу гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм.
Иргэний хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж, мөн 20.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж хуульчилсан байна.
Хуулийн дээрх заалтаар хэрэв Б.******* гэрээнээс татгалзаж байгаа бол энэ тухайгаа гэрээний нөгөө тал болох Ж.*******д урьдчилж мэдэгдэх, харин гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй Ж.******* тогтоох, энэ тогтоосон хугацаанд Б.******* гэрээнээс татгалзаж буйгаа дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхгүй, татгалзах эрхээ алдана гэж ойлгохоор байна.
Гэрээнээс татгалзах хэлбэрийг хуулиар тусгайлан зохицуулаагүй ч гэсэн гэрээнээс татгалзаагүй тал нь нэмэлт хугацаа тогтоохоор зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбаруудаас үзэхэд Б.ийн татгалзлыг Ж.******* мэдсэн эсэх нь эргэлзээтэй, Ж.*******гээс тогтоосон хугацаанд Б.*******эс дахин мэдэгдсэн зүйл байхгүй учир Б.ийг гэрээнээс татгалзах эрхээ алджээ гэж дүгнэхээр байна.
Иргэний хуулийн 17-р эгт үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлуудын талаар авч үзсэн ба мөн хуулийн 220-22 зүйлүүдэд заасан “нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болох” , “ хүндэтгэн үзэх шалтгаант байдал үүсэх”, “гэрээний нөгөө тал болох Ж.*******гийн үүрэг зөрчсөн үйлдлээс шалтгаалах” зэрэг Б.******* үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсон гэх байдал тогтоогдохгүй байна.
Цаг хугацааны хувьд Б.******* эхэлж гэрээнд зааснаар 2019 оны 09-р сарын 2-ны өдрийн дотор мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж эхлэх ёстой байсан, энэ үүргээ биелүүлээгүй учир Ж.******* 2020 оны 0-р сарын 1-ны өдөр Завхан аймаг дахь хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2020 оны 0-р сарын 11-нд сумын даргад гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Б.ийн хувьд Ж.*******г хууль байгууллагаар гомдол гаргаж явлаа гэдэг үндэслэлээр гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх боломжгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.*******гийн хувьд 2020 оны 0-р сарын 1-ны өдөр Завхан аймаг дахь хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба нэхэмжлэлийн агуулга нь Завхан аймгийн сум баг хэсгийн гудамжинд байрлах айлын эзэмшлийн 11-р байрны нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар иргэн О.*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Завхан аймгийн сумын даргын 2019 оны 07-р сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн утгатай шаардлага байсан, мөн энэ шаардлагаар Завхан аймгийн сумын даргад гомдол гаргаж байсан.
хэргийн шат шатны шүүхээр Завхан аймгийн сумын даргын 2019 оны 07-р сарын 22-ны өдрийн А/172 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Иргэний хэргийн шат шатны шүүхээр дээрх Тохиролцооны гэрээг нотариатаар баталгаажуулсан нотариатын үйлдэл үйл ажиллагаа хуульд нийцээгүй хууль бус болохыг тогтоож нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл болон Иргэний хэргийн шат шатны шүүхүүд талуудын хооронд байгуулагдсан дээрх Тохиролцооны гэрээний агуулга, хэлбэр, хүчин төгөлдөр эсэх талаар хөндөөгүй, хянан шийдвэрлээгүй, нээлттэй үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй юм.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.*******гийн амьдарч буй байр, , амьдрах орчин нөхцөлийг дээр нь очиж үзлэг хийж баримтжуулж авсан байх ба хариуцагч Б.ийн шинээр барьсан давхар орон сууц, Ж.*******гийн одоо амьдарч байгаа байр хоёрын хоорондох зай нь бага, 2 хүн зэрэгцээд явах боломжгүй, байшингийн халаалтын шугаман дээгүүр цутгалт хийсэн, бохирын шугам нь байшингаас 1 метр зайтай, цонх онгойх боломжгүй өмхий үнэртдэг, давхар орон сууцны усны хаялга нь хашааных нь хаалганы хажууд маш ойрхон, бороо орохоор ус тогтоод хашаанаас гарч орж болохгүй, тал талаасаа битүү буланд шахагдсан байрлалтай гэсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан фото зурагнууд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Ж.*******гийн амьдрах орчин нөхцөл доройтсон, байр нь үнэгүйдсэн, хоёр айл нэг ханаар тусгаарлагдсан дундаа нэг ханатай нийтийн эзэмшлийн байрыг нураах тохиолдолд тухайн нийтийн байрны оршин суугчдын бүгдийнх нь зөвшөөрөл, эрх ашиг сонирхлыг анхаарч үзэж хэрэв бүгдтэй нь зөвшилцөлд хүрээгүй нөхцөлд заавал нураах боломж байхгүй байсан юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрэхээр нотлох баримт фото зургууд хэрэгт авагдсан байна.
Иймд тохиролцооны гэрээний үндсэн үүрэгт 12 сая төгрөг төлөх байснаас төлсөн 1 сая төгрөгийг / энэ талаар талууд маргаагүй/ хасаад үлдэгдэл 11 сая төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232., 232.6 дахь хэсгүүдэд зааснаар төлөгдөөгүй үлдсэн төлбөрөөс хоногт 0, хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байгаа учир 0 хувиар тооцож 70.00.000 төгрөг, нийт 211.00.000 төгрөгийг хариуцагч Б.*******эс гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.*******эс хариуцагч Ж.*******д холбогдуулан Тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр шаардлагадаа “...гэр ийн дундын эд хөрөнгө буюу 6 мкв, 28мкв талбайтай байрыг Ж.*******д өгөхөөр гэрээ байгуулахдаа эхнэр О.ийн зөвшөөрлийг аваагүй, мөн Ж.*******гийн байр тухайн үед банкны барьцаанд байсан, дээрх гэрээ нь мөн хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлүүдийг дурдсан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...гэрээ түүний үр дагаврыг талууд бүрэн ухамсарлаж байгуулсан бөгөөд насанд хүрсэн, хэрэг хүлээх чадвартай бие хүн. Гэтэл гэрээ байгуулсны дараа эхнэр зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ичгэвтэр юм. Миний бие Б.*******эс анх гуйж санал тавьсан зүйлгүй болно” гэж тайлбарлан маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан Тохиролцооны гэрээгээр ирээдүйд шинээр баригдах үл хөдлөх эд хөрөнгө буюу 6 мкв, 28мкв бүхий орон сууцнуудын тухайд хийгдсэн гэрээ байна, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл юм.
Гэрээ байгуулах үед тодорхойгүй байсан ямар нэгэн үйл явдал хожим нь бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон тухайлбал тодорхой цаг хугацааны дараа шинээр баригдах орон сууц ашиглалтад орох, эсхүл 2020 оны 0-р улиралдаа багтааж ашиглалтад ороогүй тохиолдолд гэрээний талуудад эрх, үүрэг үүсэхээр заасан гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7 дахь хэсэгт болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсон дараагийн өдрөөс гүйцэтгэнэ гэж заасан. Дээрх тохиролцооны гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох 6 мкв, 28мкв бүхий орон сууцнууд ашиглалтад ороогүй, орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд гараагүй байсан ба тухайн орон сууцнууд Б.*******, О.******* нарын чухам хэнийх нь өмчлөл, эзэмшилд гарах нь тодорхойгүй, Ж.******* үүнийг урьдчилж мэдэх боломжгүй байсан учир гэрээ байгуулахад Б.*******, О.*******аас зөвшөөрөл авах шаардлагагүй байсан гэж үзэв.
Нөгөөтээгүүр Б.*******, О.******* нар нь нэг гэр ийн хүмүүс, энэ нь аливаа гуравдагч этгээдийн хувьд илэрхий шалгах шаардлагагүй, маргаангүй үйл баримт гэж тооцогдоно, ийм учир гэрээнд эдгээр хүмүүсийн хэн алин нь нөгөөгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө талдаа өгөхөөр нөхцөлийг бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл гэр ийн эхнэр нөхөр болох Б.*******, О.******* нар нь хэн алин нь нөгөөгөө аливаа гуравдагч этгээдийн өмнө бүрэн төлөөлөх эрхтэй гэж ойлгох нөхцөлийг Ж.*******д бүрдүүлсэн учир төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжтой юм.
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж хуульчилсан байна.
Б.ийн төлөөлөх эрхгүй байсан байдлыг О.******* аливаа гуравдагч этгээдийн тухайд ашиглаж болохгүй юм.
Б.*******, Ж.******* нарын хооронд хийгдсэн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй юм.
Мөн нөгөөтээгүүр Иргэний хэргийн шүүхээр уг гэрээг баталгаажуулсан нотариатын үйлдлийг нь хүчингүй болгосон болохоос талууд хүсэл зоригийн илэрхийллийг хүчингүй болгоогүй гэдгийг анхаарах шаардлагатай ба, ер нь аливаа гэрээ хэлцэл болгоныг заавал нотариатаар гэрчлүүлсэн байхыг хуулиар шаардах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн 211.00.000 төгрөгтөө тохирсон улсын тэмдэгтийн хураамжаас 300.000 төгрөгийг нь төлсөн үлдэгдлийг нь төлөхөөс тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны дүгээр сарын *******-ний өдрийн 72 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ж.*******г улсын тэмдэгтийн хураамжийн үлдэгдэл 91,0 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мөн үлдэгдэл хураамжаа төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжийн үлдэгдэл 91,0 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Харин хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө” гэж заасан ба нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт болон түүнтэй холбоотой баримтуудаа ирүүлээгүй болно.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны дугаар сарын *******-ны өдрийн 976 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагч Б.ийн , банкууд дахь зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 211.00.000 төгрөгийн хэмжээгээр зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна.
Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2022 оны дугаар сарын *******-ны өдрийн 976 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай” захирамжийн үйлчлэл дуусгавар болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11.2.3, 116, 1******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******эс гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг, алдангид 70.00.000 төгрөг, нийт 211.00.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
2. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ийн сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох “Тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,000 төгрөг, мөн төлөөгүй үлдэгдэл 91,0 төгрөг нийт 1,21,0 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Б.ийн төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 1,21,0 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ