Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2024/00262

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2024/00262

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,,,-нд холбогдох гэм хорын хохиролд 19 101 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: ,,,, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ид холбогдуулан гэм хорын хохиролд 19 101 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн улсын дугаар бүхий ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд явах замд буюу 2023 оны 2 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газарт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогссон байх үед Mitsubishi supergeat маркийн дугаарын машин мөргөж миний бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан юм. Булган аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Mitsubishi supergeat маркийн дугаарын машины 100 хувь буруутай үйлдэл гэдгийг тогтоож, хөлсөөр машин барьж байсан жолооч амь хохирсон үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох иргэний хариуцагчаар тогтоосон юм. улсын дугаар бүхий ачааны машиныг миний бие зээлээр худалдаж авсан, түүний зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 3.0 сая төгрөгийг төлж ирсэн бөгөөд уг машинд ослоос болж эвдэрч гэмтсэн, зайлшгүй солих шаардпагатай сэлбэг хэрэгслийг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 12.685.000 төгрөгөөр тооцсон ба -энэ үнийг, - шинжээчийн хөлсөнд төлсөн 616.000 төгрөгийг, -осолтой холбоотойгоор миний бие гэмтэл авч сэтгэл санаанд гүнзгий хямралд орсон, машин техник хөдпөх боломжгүй болсон тул Хөвсгөл аймгаас эхнэр хүүхдүүд ирж буцсан унааны хөлс, Орхон аймагт буудалд байрласан хөлсөнд нийт 800.000 төгрөгийг, -өөрийн тээврийн хэрэгсэл дэх 38 тонн нүүрсийг Орхон аймагт буулгаж ачиж зөөвөрлөхөд 1 ковш, 1 чиргүүлтэй самосваль ажиллуулсны хөлс 2.500.000 төгрөгийг, -өөрийн машиныг Улаанбаатар хотруу ачуулсан трайллерийн хөлс 2.500.000 төгрөгийг, эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд Хөвсгөл аймгаас Булган аймагт ирж мэдүүлэг өгөх, дахин ирж шинжээч томилсон тогтоолтой танилцах, дахин шинжээчийн дүгнэлттэй танилцах, түүний хөлс төлөх, дахин хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах, дахин прокурорын шатанд хавтаст хэрэгтэй танилцах, Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт нийт 5 удаа ирж буцсан бөгөөд нэг удаагийн зардалд приус машины бензин тосонд гаргасан 150.000 төгрөгөөр тооцож нийт 750.000 төгрөгийн, нийт 12.685.000+616.000+800.000+2.500.000+2.500.000+ 750.000=19.101.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд гэм хор учруулсны хохирол болох 19.101.000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч надад олгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан багасгасан шаардлагадаа: нэхэмжлэлийн шаардлагаа буруулж 13 539 600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тухайн хэрэг болсноос хойш Булган аймгийн цагдаад мэдүүлэг тайлбар өгч байсан. Нэхэмжлээд байгаа мөнгө нь нэхэмжлэгч тал өөрөө даатгалын компанид даатгалаа хийлгэсэн байсан бол даатгалаасаа бүрэн төлүүлэх боломжтой байсан. Аливаа нэг замыг ашиглаж байгаа компани хууль дүрмийнхээ дагуу ачаа тээврийн даатгал болон жолоочийн даатгал зэргийг заавал хийлгэж байж явах ёстой гээд заасан байгаа. Үүний дагуу манайх бүх даатгалаа хийлгэсэн байгаа. Тухайн компани яагаад даатгалгүй машинтай гэрээ байгуулаад ачаа тээвэр хийлгүүлдэг юм, тухайн жолооч нь үүргээ биелүүлээд яагаад даатгалаа хийлгүүлэхгүй явж байдаг юм. Аль ч даатгалд даатгалтай байсан тухайн даатгалын компанидаа үнэлгээгээ өгчихөд хэн хэндээ амар бүх даатгал нь гарчих байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөх боломжгүй, мөн манай жолоочийн амь нас хохирсон байгаа. Хуулиндаа нас барсан тохиолдолд аливаа нэг талын нэхэмжлэлийг хангахгүй орхидог үндэслэл байгаа юм байна лээ. Үүний дагуу шийдэж өгөөч гэсэн хүсэлтэй байна. гэжээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Булган аймгийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-4-6/, Хас-Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-7-9/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-10-11/, LFWFWUMX741A22480 аралын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-12/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-13/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-14/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-15/, Булган аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-16-19/, цагдаагийн АSAP сангийн лавлагаа /хх-20/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчид, эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /хх-21/, Булган аймгийн Цагдаагийн газрын шийдвэр, баримт бичиг гардуулан өгсөн тэмдэглэл /хх-22/, Булган аймгийн Цагдаагийн газрын Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчид, эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан батлагаа /хх-24/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /61-67/, фото зураг /хх-68-71/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн эзэмшлийн улсын дугаар бүхий ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүрсний уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд явах замд буюу 2023 оны 2 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газарт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зоссон байх үед Mitsubishi supergeat маркийн дугаарын машин мөргөж миний бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан юм. Би ачааны машиныг зээлээр худалдаж авсан, түүний зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 3.0 сая төгрөгийг төлж ирсэн бөгөөд уг машинд ослоос болж эвдэрч гэмтсэн, зайлшгүй солих шаардпагатай сэлбэг хэрэгслийг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 12.685.000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 616.000 төгрөг, замын зардал 328 600 төгрөг, нийт 13 539 600 төгрөгийг нэхэмжилж байна.Анх нэхэмжилсэн хохирол болох 19.101.000 төгрөгийг бууруулж одоо 13 539 600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.

3.Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр буюу Аль ч даатгалд даатгалтай байсан тухайн даатгалын компанидаа үнэлгээгээ өгчихөд хэн хэндээ амар бүх даатгал нь гарчих байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөх боломжгүй, мөн манай жолоочийн амь нас хохирсон байгаа. Хуулиндаа нас барсан тохиолдолд аливаа нэг талын нэхэмжлэлийг хангахгүй орхидог үндэслэл байгаа юм байна лээ. Үүний дагуу шийдэж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Булган аймгийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-4-6/, Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-7-9/, Булган аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-10-11/, Булган аймгийн Цагдаагийн газрын Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23/, Булган аймгийн Цагдаагийн газрын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, Булган аймгийн Цагдаагийн газрын иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27/, гэрэл зураг /68-71х / зэрэг баримтаар 2023 оны 02 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Нарангийн гүүр гэх газар 21 цаг 50 минутын орчим гийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас улсын дугаартай Mitsubishi supergeat тээврийн хэрэгсэл мөргөж, уг тээврийн хэрэгслийг / улсын дугаартай Mitsubishi supergeat/ жолоодож явсан жолооч нас барсан, жолооч ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байна.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

6. Нэхэмжлэгч улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд 37 сая төгрөгөөр худалдан авч уг автомашины үнээс 17 сая төгрөг төлсөн, 20 сая төгрөг төлөөгүйгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан ньын ...би улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд д 37 сая төгрөгөөр зарсан. Машины үнээс 17 сая төгрөг авсан. Одоо 20 сая төгрөг аваагүй дутуу байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй, миний нэр дээр байдаг. Гэхдээ энэ машин надад хамаагүй, би эзэмшдэггүй, 2020 оноос хойш эзэмшиж байгаа гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, техникийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул г улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, тэрээр нэхэмжлэл гаргах, учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэв.

7. улсын дугаартай Mitsubishi supergeat маркын тээврийн хэрэгслийг 2021 онд Капитрон банкны зээлээр худалдан авч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан, талийгаач 2021 оны 06 дугаар сараас хөлсөөр ажиллаж байсан үйл баримт хариуцагчийн тайлбар, хариуцагчийн Цагдаагийн газарт гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч д учирсан эд хөрөнгийн хохирол жолооч ын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, улсын дугаартай Mitsubishi supergeat маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан нас барсан, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч өөрөө жолооч ад тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Иймдоос Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгийн хохирол 12 685 000 төгрөг, шинжээчийн хөлс 616 000 төгрөг, нийт 13 301 000 төгрөг гаргуулж д олгож нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж замын болон буудлын зардал 238 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 455 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 224 455 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтланоос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 13 301 000 төгрөгийг гаргуулан д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,оос улсын тэмдэгтийн хураамжид 224 455 төгрөгийг гаргуулан д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ