Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00398

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00398

 

 

 

 

 

 

 

 

2024 03 01 142/ШШ2024/00398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,-д холбогдох гар утасны төлбөрт 3 959 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч , хариуцагч холбогдуулан гар утасны төлбөр болох 3 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие нь 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз нөхдийн хувиар танилцаж байсан. 2022 оны 7-р сард хамт ажиллаж байх үедээ миний нэр дээр гар утас лизингээр авч болдоггүй юм надад өөрийнхөө нэр дээр гар утас лизингээр аваад өгөөч өөрөө сар сардаа төлбөрөө төлнө гэж амлаж байсан. Тухайн үед зөвшөөрөөгүй боловч тэр үеэс хойш удаа дараа гуйсан учир би 2022 оны 9 дүгээр сард Сайн электроникс" гар утасны компаниас 2.499.900 / хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий 6а1аху маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр өөрийн нэр дээр лизинг үйлчилгээгээр хайрцаг, болон бусад дагалдах хэрэгслийн хамт шинээр нь авч гардуулж өгсөн. Улирлын ажил хийдэг байсан учир ажил зогссоноос хойш холбоо барихаа больсон байсан. Сайн электроникс компаниас надруу удаа дараа төлбөрөө төлөх сануулга ирж хэлэхэд төлбөрөө өгнө гэж байсан. Тэрнээс хойш төлөөгүй. Эхний нэг сарыг би өөрөө төлсөн. холбоо тасарч огт төлбөр төлөгдөөгүй. Утасаа авахгүй холбоо барьж чадахгүй байгаа учир энэ хүнээс гар утасны үндсэн төлбөр болох 2.499.900 / хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг хүүний мөнгө нэмэгдэн 3.959.000 / гурван сая есөн зуун тавин есөн мянга / төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие найз болох той хамт 2022 оны 09 сараас 10 сар хавьцаа Улаанбаатар дахь Сайн Электроникс гар утасны компани орж Galaxy Galaxу S21FЕ маркийн утсыг авсан нь үнэн. Аваад найз болх нь хуучин утас болох GT мастер маркийн утсыг надад өгсөн. Найз болох ын таньдаг эгч нь Дорноговь аймагт барилгын шаврын ажлын санал болгосон. Бид 2 явахаар болж, гэрт нь амьдарч байсан найзаасаа 600 000 төгрөгийг зээлж авсан, очоод найз болох нь эгчтэйгээ хэрэлдэж буцаж ирсэн. Гэрт нь амьдарч байсан нь бид хоёроос 600 000 төгрөг нэхсэн. Galaxу S21FЕ маркийн болон GT мастер утсыг 2022 оны 10 сар хавьцаа Улаанбаатарт Тахилтын тэнд ломбарданд 640 000 төгрөгөнд тавьсан. Тэгээд найзынхаа 600 000 төгрөгийг өгсөн. Хоёулаа ажилгүй, мөнгөгүй болсон тул хэрэгцээний мөнгө олохын тулд GT мастер зарах гэсэн боловч үнэд хүрээгүй. Ярилцаж байгаад Galaxу S21FЕ маркийн утсыг чихэвчийн хамт 600 000 төгрөг хавьцаа зарсан. Зараад Яармагт барилгын ажил хийсэн, ажил хийж байх хугацаанд GT мастер утасны төлбөрийг 209 000 төгрөг 2 сар төлсөн. Ажлаа дуусгаад ломбарднаас GT мастер утсаа авч би утасгүй үлдсэн. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, -ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/84 дугаартай албан бичиг /хх-4/, мессенжэр чатны хуулга /хх-5-6/, , нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ /хх-7-9/, барьцааны гэрээ /хх-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11/, оос олгосон итгэмжлэл /хх-34/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас өөс д олгосон итгэмжлэл /хх-71/-ыг гаргаж өгсөн.

5. Шүүх -иас зээлийн төлөлтийн талаарх дансны хуулга /хх-83/-ыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз нөхдийн хувиар танилцаж байсан. 2022 оны 7-р сард хамт ажиллаж байх үедээ миний нэр дээр гар утас лизингээр авч болдоггүй юм надад өөрийнхөө нэр дээр гар утас лизингээр аваад өгөөч өөрөө сар сардаа төлбөрөө төлнө гэж амлаж байсан. Тухайн үед зөвшөөрөөгүй боловч тэр үеэс хойш удаа дараа гуйсан учир би 2022 оны 9 дүгээр сард Сайн электроникс" гар утасны компаниас 2.499.900 төгрөгийн үнэ бүхий Galaxу S21FЕ маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр өөрийн нэр дээр лизинг үйлчилгээгээр авч хайрцаг, болон бусад дагалдах хэрэгслийн хамт шинээр нь авч гардуулж өгсөн. зээлээ төлөөгүй учир эхний хэдэн сар би төлсөн. холбоо тасарч огт төлбөр төлөгдөөгүй. Утасаа авахгүй холбоо барьж чадахгүй байгаа учир энэ хүнээс гар утасны үндсэн төлбөр болох 2.499.900 төгрөг хүүний мөнгө нэмэгдэн 3.959.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... миний бие найз болох той хамт 2022 оны 09 сараас 10 сар хавьцаа Улаанбаатар дахь Сайн электроникс гар утасны компани орж маркийн утсыг авсан нь үнэн. Аваад найз болох нь надад хуучин утас болох GT мастер маркийн утсыг надад өгсөн. ...Гэрт нь амьдарч байсан болохоор бид хоёроос 600 000 төгрөг нэхсэн. маркийн болон GT мастер утсыг 2022 оны 10 сар хавьцаа Улаанбаатарт Тахилтын тэнд ломбарданд 640 000 төгрөгөнд тавьсан. Тэгээд найзынхаа 600 000 төгрөгийг өгсөн. Хоёулаа ажилгүй, мөнгөгүй болсон тул хэрэгцээний мөнгө олохын тулд GT мастер зарах гэсэн боловч үнэд хүрээгүй. Ярилцаж байгаад Galaxy S21 FE утсыг чихэвчийн хамт 600 000 төгрөг хавьцаа зарсан. Зараад Яармагт барилгын ажил хийсэн, ажил хийж байх хугацаанд GT мастер утасны төлбөрийг 209 000 төгрөгөөр 2 сар төлсөн. Ажлаа дуусгаад ломбарднаас GT мастер утсаа авч би утасгүй үлдсэн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, , нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтуудаар нь -тай зээлийн гэрээ байгуулж 2 499 900 төгрөгийн зээл авч Сайн электроникс -иас маркийн утсыг худалдан авсан үйл баримт тогтоогдсон.

5.Нэхэмжлэгч ... маркийн утсыг өгсөн гэж, хариуцагч ... маркийн утсыг зээлээр аваад өөрөө тэр утсыг аваад надад өөрийнхөө барьж байсан GT мастер маркийн утсыг өгсөн....Ярилцаж байгаад Galaxy S21 FE утсыг чихэвчийн хамт 600 000 төгрөг хавьцаа зарсан. Зараад Яармагт барилгын ажил хийсэн, ажил хийж байх хугацаанд GT мастер утасны төлбөрийг 209 000 төгрөгөөр 2 сар төлсөн. Ажлаа дуусгаад ломбарднаас GT мастер утсаа авч би утасгүй үлдсэн гэж, өөрөөр хэлбэл зээлээр худалдан авсан маркийн утсыг авсан эсэх нь талуудын маргааны зүйл болж байна.

6.Хэрэгт авагдсан , нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/84 дүгээр тодорхойлолт -ийс ирүүлсэн зээлийн дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч -иас 2 499 900 төгрөгийн зээл авч Сайн электроникс -иас маркийн утсыг худалдан авсан нь тогтоогдож байх боловч уг гар утсыг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн ... маркийн утсыг өгсөн гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

8.Хариуцагч ... маркийн утсыг зээлээр аваад өөрөө тэр утсыг аваад надад өөрийнхөө барьж байсан GT мастер маркийн утсыг өгсөн гэсэн тайлбар гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр , нарын хооронд бичсэн гэх мэсэжинд үзлэг хийхэд маркийн болон GT мастер 2 утасны чухам аль утасны төлбөрийн талаар харилцаж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... GT мастер утасны төлбөрийг төлж байсан, харин маркийн утас д байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд маркийн утасны төлбөрийг төлж байсан нь -ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

9.Иймд нэхэмжлэгч маркийн гар утсыг хариуцагч өгсөн болох нь нотлогдохгүй, тэрээр маркийн гар утасны төлбөрийг хариуцагч өөс шаардах эрхгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 246 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ын хариуцагч холбогдуулан гаргасан 3 959 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 246 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА