Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2024/00423

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2024/00423

*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, ************** Оюут баг 2-2-62 тоотод оршин суух хаягтай,*******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 408 975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь тус байгууллагаас 2018-06-06 өдөр 103210621 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 /Таван сая / төгрөгийн зээлийг 4 /Дөрвөн / сарын хугацаатай, сарын 4,9% /Дөрөв аравны есөн / хувийн хүүтэйгээр авсан. Төлбөр төлөгч зээлийг эргэн төдөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх арга хэмжээ авсан боловч зээл төлөгдөхгүй 1886 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Байгууллагын зүгээс өмнө нь нгүүхэд хандаж байсан бөгөөд 2020-04-29 өдөр тоот дугаартай хаяг тодорхойгүй шалтгаанаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нгүүгчийн захирамж гарсая. Одоо зээлдэгчийн хаяг тодорхой болсон тул дахин нэхэмжлэх гаргаж байна. Зээлдэгчийн төдөх 103210621 тоот гэрээййй төлбөр Үндсэн зээл - 5,000,000.00 /Тавансая/ төгрөг, Үндсэн хүү - 4,572,310.41 /дөрвбн сая таван зуун далан хоёр мянга бурван зуун арван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг. Нэмэгдүүлсэн хүү-836,664.90/ найман зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг ерэн мөнгө/ төгрөг. Нийт 10,408,975.31 /Арван сая дөрвөн зуун найман мянга есөн зуун далан таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХХК, нарын хооронд байгуулсан 103210621 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-3-4/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-5/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээ /хх6-7/, зээлийн дансны хуулга /хх-8-11/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-12/, зээл хүсэгчийн анкет /хх-13/, Орхон аймгийн*******ын Оюут багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай алан бичиг /хх-16/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн МХ-001 дугаартай хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл /хх-17/, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрийн хуулбар /хх-18-19/, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас /хх-/ зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 103210621 тоот зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас 10 408 975 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ... гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 103210621 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл зэрэг баримтаар хариуцагч нь ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 103210621 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, сарын 4.90 % хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

5.Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч хүү төлж байгаад ковид болсон тул хуримтлагдсан хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

8.Нэхэмжлэгч үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүү 4 572 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 836,664 төгрөг, нийт 10 408 975 төгрөг нэхэмжилснээс хариуцагч ...7 000 000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан.Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хүү 4 572 310 төгрөг гэж тайлбарлаж байгаа.

9.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан. 

10.Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хариуцагч 2018 оны 10 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манайх т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүйгээс шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан гэсэн тайлбар гаргасан, нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сард ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

12. Хариуцагч 2018 оны 10 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд 3 жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сард шүүхэд хандаж байгаа нь хүү нэмэгдэх үндэслэл болжээ. 

13.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувь 2 704 487 төгрөг / хүү 4 572 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 836,664 төгрөг=5 408 974₮/, нийт 7 704 487 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2 704 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 494 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 138 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгт 7 704 487 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 704 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 494 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 138 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА