| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00451/И |
| Дугаар | 142/ШШ2023/00674 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2023/00674
| 2023 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 142/ШШ2023/00674 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* онд төрсөн, ******* настай, аймаг Баян-Өндөр сум ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: онд төрсөн, настай, аймаг, Баян-Өндөр сум, Дэнж *******, тоотод оршин суух, /................/-д холбогдох 9 552 120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч -*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч А.д холбогдуулан 9 552 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.тай 201 оны 0-р сард танилцаж дотно харилцаатай болсон бөгөөд бие биедээ тусладаг болсон. Бид хоёр хэн аль нь *******а насны 2,2 хүүхдүүдтэй. Тэрээр хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Би таксинд явдаг байсан. Ингээд энэ хугацаанд би түүнд туслаж дэлгүүрийн барааны үнэнд нийт ,252,120 төгрөг өгсөн. Энэ нь банкны хуулгаар нотлогддог юм. Мөн түүнд бараа татах зайлшгүй шаардлага гарсан учраас 2020 оны 01-р сарын 15-нд "Түмэн Зоос" нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газарт би өөрийн зүүж явсан монетон гинжээ тавиад түүний Хаан банкны 509311799 тоот дансанд тэр дор нь 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Хамгийн сүүлд 2020 оны 09-р сарын 11-нд 257,200 төгрөг шилжүүлсэнээс хойш түүний зан ааш хувирсан. Сүүлдээ намайг гэмт хэрэгт гүтгэх болсон. Ингээд 2020 оны 11-р сараас хойш бидний харилцаа тасарсан. Энэ мөнгөө буцааж авах талаар ярьсан боловч надад өгөөгүй. Иймд А.гаас 9.552.120 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
2. Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* ийм нэхэмжлэл гаргасанд би их гайхаж байна. Би Г.*******д мөнгө өгөх биш харин мөнгө авах ёстой хүн. Намайг дэлгүүр ажиллуулж байхад хайртай сууя гээд гүйдэг байсан. Би түүнд зөвшөөрөөгүй тул намайг хорлох олон юм хийсэн. Миний Juke машины дугуйг олон удаа хагалж машиныг шатаасан. Өөртөө машин захих нэрээр хүний данс руу мөнгө хийлгэж хулихдуулсан гэж хэлээд надад өгөөгүй. Эцэст нь манай гэрт хулгайгаар орж эд зүйл хулгайлж баригдан нэг жилийн тэнсэх ял авсан. Баримттай нь л энэ болохоос энэ хүн зөндөө гэмт хэрэг хийсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа камер тавиулснаас хойш гайгүй болсон. ******* нь ганц бие эмэгтэй хүнийг дарамталсан ба эд хөрөнгөөр их хохироосон. Би түүнээс мөнгө зээлээх хүн биш гэдгийг миний дансны хуулга хөрөнгөнөөс харж болно. Би хувьдаа компанитай, байнга үйл ажиллагаа явуулдаг боломжтой хүн. Тиймээс энэ нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* өдөр нь надаас архи зээлж аваад шөнө зараад маргааш нь юм уу 2,3 хоноод мөнгийг нь над руу хийдэг байсан. Би түүнээс нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй юм. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс аймгийн Баян-Өндөр сумын Чингэл *******ийн засаг даргын 2023 оны дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай албан бичиг /хх-3/, Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Түмэнзоос барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-5/, Г.*******ын эзэмшлийн 512712065 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-3/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас *******д бараа зээлээр олгож байсан гэх баримт /хх-56/, Fantastic shop дэлгүүрт ажиллаж байх үеийн бичвэр /хх-57/, аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 202/ЗШ/102 дугаартай шийтгэвэр /хх-5-59/, аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол /хх-60-63/, Fantastic shop дэлгүүрийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /хх-64/, Fantastic shop дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь /хх-66/, Апу трейдинг ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай тодорхойлолт /хх-67/, А.гийн дансны хуулга /хх-6-74/, фейсбүүк чатны хуулга /хх-75/, 12 хуудастай дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...А.д бараа авахад нь зээлсэн 252 120 төгрөг, мөн 2020 оны 01-р сарын 15-нд "Түмэн Зоос" нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газарт би өөрийн зүүж явсан монетон гинжээ тавьж 1 300 000 төгрөг авч Ө.гийн Хаан банкны 509311799 тоот дансанд шилжүүлсэн.Дээрхи мөнгүүдийг А.д зээлсэн учраас буцаан гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байгаа.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А. өөрөө хувьдаа аж ахуй нэгжтэй хоёр дэлгүүр ажиллуулдаг. Ө. Г.*******аас мөнгө зээлж авч байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 102 дугаар шийтгэвэр зэрэг баримтуудаар Г.*******, А. нар 201 оноос 2021 оны хооронд хамтран амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Г.******* А.д дэлгүүрийн бараа авахад нь зориулж 252 120 төгрөг, мөн 2020 оны 01-р сарын 15-нд "Түмэн Зоос" нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газарт монетон гинжээ барьцаалж 1 300 000 төгрөг авч өгсөн.Энэ мөнгөнүүдийг би А.д зээлсэн тул А.гаас 9 552 120 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч ...би Г.*******аас мөнгө зээлээгүй, харин Г.******* надаас зээлсэн мөнгөө буцаан өгсөн гэж маргаж байгаа.
6.Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
7.Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч Г.*******аас шүүхэд ирүүлсэн түүний дансны хуулгаас тэрээр гэсэн гүйлгээний утгаар өөр хүнд мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байна.
.Харин А.гийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд Г.*******ын 512712065 данснаас А.д мөнгө шилжиж ирсэн байх боловч гүйлгээний утган дээр /Давкаа баярлалаа/ гэж шилжүүлж байснаас А.гийн ...******* өдөр нь надаас архи зээлж аваад шөнө зараад маргааш нь юм уу 2,3 хоноод мөнгийг нь над руу хийдэг байсан. гэсэн тайлбар үндэстэй байна.
9.Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Г.******* А.гийн ажиллуулдаг Fantastic shop дэлгүүрт сууж зарагдсан барааны үнийг А. руу шилжүүлж байсан гэсэн тайлбар өгсөн нь гэрч -Эрдэнийн ...би 4 жилийн өмнө байх А.гийн Fantastic shop дэлгүүрт ажилладаг байсан.Г.******* надтай ээлжээр энэ дэлгүүрт сууж байсан.Би бараагаа зараад мөнгийг нь А.гийн данс руу шилжүүлдэг байсан.Г.******* бас А.гийн данс руу шилжүүлдэг байсан байх гэсэн мэдүүлэг, Г.*******аас 2020 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр орлого гэсэн утгаар А.гийн хаан банкны данс руу мөнгө шилжүүлж байсан дансны хуулгаар нотлогдож байна.
10.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Г.******* 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А.гаас 5 300 000 төгрөг зээлсэн.Үүнийгээ нэхэхэд Г.******* ...би гинжээ ломбарданд тавьж мөнгө авч өгнө гээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Түмэн ломбардаас 1 300 000 төгрөгийг, өөрөө 350 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан нь А.гийн Г.*******ын 512712065 тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 300 000 төгрөг шилжүүлсэн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 509 311 799 дансаар 1 300 000 төгрөг, 350 000 төгрөг шилжүүлж авсан дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.Иймд 1 300 000 төгрөгийн хувьд А. Г.*******д 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн мөнгөө буцааж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11.Иймд дээрхи үндэслэлүүдээр Г.*******, А. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна гэж үзэж Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 74 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч А.д холбогдуулан гаргасан 9 552 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 74 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА