Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 84/ШШ2024/01189

 

 

 

 

 

 

2024оны өдөр

сар р 184/ШШ2024/01189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /РД: *******/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, ****, ************, *********

Хариуцагч: ******* ********* ********** /РД: М********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ***********

Гэрээний үүрэгт 27,212,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагч ************* хариуцагчийн өмгөөлөгч А***********х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Э********** нь ************* ББСБ ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл хүссэн. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр DF50875 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 40,565,718 төгрөгийг 30 сарын хугацаатай, 3.2 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Манай байгууллага Хаан банкны 5*********** тоот данснаас хариуцагч Э**********ын Хаан банкны 5********** тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж, 15,565,718 төгрөгийг зээлдэгч зарлагын баримтад гарын үсэг зурж баталгаажуулснаар зээлийн гэрээ бодитой байгуулагдсан.

Зээл олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаан хариуцагч 6 удаагийн төлөлт хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,128,704 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын20-ны өдөр 4,881,591 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,128,904 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2,128,704 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 281,581 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,128,704 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч сар бүрийн 25-ны өдөр зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг тус тус төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 39,975,908 төгрөг, хүүгийн төлбөрт 17,116,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,782,930 төгрөг, нийт 62,275,281 төгрөгийг төлөөгүй манай байгууллагыг алдагдалд оруулж байна. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны зүйл болох **** УБЕ улсын дугаартай Мерседес бенз Атенго маркийн автомашин, **** УНГ улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашинуудыг тус тус ******** ББСБ ХХК-д хүлээлгэн өгч, 14 хоногийн дотор барьцаа хөрөнгийг зарж өрийг барагдуулж дуусгах, мөн төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Барьцаа хөрөнгийг Э******* ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүд 35,313,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон. Зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 35,313,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 250,000 төгрөгийг тооцож зөрүү 27,212,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* ББСБ ХХК-д барьцаалсан автомашинуудыг хүлээлгэн өгч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний 3.1.4 дүгээрт зааснаар эд хөрөнгө барьцаадах барьцааны гэрээний 2.8 дугаарт тус тус заасны дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ************* ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж байна.**** УБЕ улсын дугаартай Мерседес бенз Атенго маркийн автомашин,**** УНГ улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашинуудыг тус тус 25,000,000 төгрөгөөр үнэлж бусдад зарж хохирлоо гарган авахыг талууд харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн үнэлгээгээр **** УНГ улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашиныг 11,000,000 төгрөг, *** УБЕ улсын дугаартай Мерседес бенз Атенго маркийн автомашиныг 23,373,000 төгрөг, нийт 35,313,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрөөс суутган тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 онд ковидын цар тахлын үед хилийн хорио, гаалийн зөвшөөрөл зэрэг гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалж шатахуун худалдан борлуулах үйл ажиллагаа тасалдаж, машины эвдрэл гарсан учраас зээлийг төлж барагдуулах боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн.

Миний бие 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээл 1,189,810 төгрөг, зээлийн хүүнд 938,894 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 931,236 төгрөг, зээлийн хүүнд 1,197,468 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 7 дугаар сард зээлийн төлбөрт 1,074,532 төгрөг, хүүнд 1,054,172 төгрөг, нийт 2,218,704 төгрөгийг төлж, 624,183 төгрөгийн илүү төлөлтийг хийсэн. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн төлбөрт 996,646 төгрөг, зээлийн хүүнд 1,132,058 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 1,064,604 төгрөг, зээлийн хүүнд 1,064,100 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 281,704 төгрөгийн сунгалт хийсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн төлбөрт 1,131,804 төгрөг, зээлийн хүүнд 996,900 төгрөг, илүү төлөлт 333,724 төгрөг, нийт 2,462,428 төгрөг, нийтдээ 14,011,835 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн зээлийн төлбөрт 6,388,632 төгрөг, зээлийн хүүнд 7,623,203 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 48,709,542 төгрөгөөс барьцааны гэрээнд заасан түргэн зарагдах үнэ болох 45,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,709,542 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсанд тооцогдсон тул мөн хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх зээлдүүлэгчийн үүрэг дуусгавар болж, зөвхөн үндсэн зээлийн төлөх үүрэг үлдсэн гэж ойлгож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д******* ББСБ ХХК-ийн дүрмийн хуулбар, ТЗ101/556 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээл хүссэн өргөдөл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн DF50875 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн DF50875 дугаар барьцааны гэрээ, **********н 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гар бичмэл, зээл төлөлтийн дансны хуулга,Тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны кассын зарлагын ордер, Зээл төлөлтийн дансны хуулга, Эбил эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1******* дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10721 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1******* дугаар захирамж,

Хариуцагч талаас ирүүлсэн баримтын тухайд: Зээлийн төлөлтийн тооцооны баримт, Хаан банкны 5*********** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч ********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,212,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч *********** нь нэхэмжлэгч*********** ББСБ ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 40,565,718 төгрөгийг 3.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэхээр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ********** УНГ улсын дугаартай, Huindai Miqty маркын /цистерн/ автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 13,14,15,16/

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд болон хариуцагч гэрээгээр тохиролцсон 40,565,718 төгрөгийг /Хаан банк дахь**** тоот дансанд 25,000,000 төгрөг, бэлнээр 15,565,718 төгрөг/ хүлээн авсан тухайд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, хариуцагч /зээлдэгч/-д шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд зээлийн эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлдөө шилжүүлэн авса*****УНГ улсын дугаартай, Huindai Miqty маркын /цистерн/ автомашиныг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан байна.

Хариуцагч барьцааны зүйл болох автомашиныг 14 хоногийн дотор худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлөхөө бичгээр илэрхийлсэн бөгөөд тухайн өдрөөс зээлийн гэрээг цуцлагдсан гэж маргасан. /хх-ийн 17/

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хоёр автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний ********* ХХК-д хандсан, үнэлгээгээр автомашинуудын үнийг 35,313,000 /0412 УНГ 11,940,000 төгрөг, 5762 УБЕ 23,373,000 төгрөг/ төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 29/

Талуудын хооронд байгуулсан DF50875 дугаартай барьцааны гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн түргэн борлогдох үнийг 45,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч автомашиныг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл 39,975,908 төгрөг, хүүгийн төлбөр 17,116,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,782,930 төгрөг, нийт 62,275,281 төгрөгөөс үнэлгээгээр тогтоогдсон 35,313,000 төгрөгийг хассан дүн болох 26,962,281 төгрөг, үнэлгээний төлбөр 250,000, нийт 27,212,283 төгрөг гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь 14,011,712 төгрөг төлснийг үндсэн зээлийн төлбөрт 6,388,632 төгрөг, зээлийн хүүнд 7,623,203 төгрөгийг тооцон авсан, мөн нэмэгдүүлсэн хүү 3,024,025 төгрөгийг нэхэмжлэгч авахгүй байхаар тохирсон гэх агуулгатай байна. /хх-ийн 26/

Хариуцагчийн Хаан банк дахь 5********* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчийн ******оон дансанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 19,312,140 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна. /хх-ийн 79, 80/

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд үндсэн хүү 17,116,281 төгрөгийн 20 хувь нь 3,423,256 төгрөг байхаас гадна энэхүү нэмэгдүүлсэн хүүгээс 3,024,025 төгрөгийг хариуцагчаас авахгүй байхаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.2, 235.4 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд нэхэмжлэгч фидуцийн зүйл болох автомашиныг худалдан борлуулах эрхтэй хэдий ч гэрээнд тусгагдсан үнийн дүнгээр буюу 45,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн үлдэгдэл төлбөр 26,962,281 төгрөгөөс фидуцийн зүйл болох ****НГ улсын дугаартай, Huindai Miqty маркын автомашиныг үнэлсэн *********тимэйт ХХК-ийн үнэлгээ болох 35,313,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнэ 45,000,000 төгрөгийн зөрүү 9,687,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,782,930 төгрөг, мөн зээл төлөлтийн зөрүү 5,300,428 төгрөгийг тус тус хасаж, үнэлгээний хөлс 250,000, нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү 499,231 төгрөгийг нэмж тооцохоор байна.

Иймд хариуцагч***********ас 7,134,647 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 20,077,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч фидуцийн зүйл болон автомашинуудыг хураан авсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээг цуцлагдсан гэж маргасан үндэслэлгүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч *************Б ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хүүг тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/ -ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********7,134,647 /долоон сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,077,636 /хорин сая далан долоон мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ