Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/01785

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             04              05                                            184/ШШ2024/01785

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,480,442.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* Банк” ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/48 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/49 тоот зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/48 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр БГ/48 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/49 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БГ/49 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж лизингийн зээлээр худалдан авсан гар утас зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/48 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,584,768.7 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,016,511.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,668.1 төгрөг нийт 3,605,947.9 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/49 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,780,544.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 371,869.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,787 төгрөг нийт 2,154,200.5 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *******гаас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/48 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд     2,415,231.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт         3,013,545.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 259,0055 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 5,717,832 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/49 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл  219,455.8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт  506,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,292 төгрөг, нийт 762,610.9 төгрөг, бүгд 6,480,442.9 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,480,442.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,480,442.9 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,480,442.9 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,480,442.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,480,442.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,480,442.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,480,442.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 59,350 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,700 төгрөгөөс 59,350 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***