Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1645

 

МАГАДЛАЛ

2019.09.09                                                Дугаар 1645

 

М.Э-ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч  НШШГГ-т холбогдох

          Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х банктай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114 314 542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21 325 614 төгрөгөөр, Баянхошуу 11-7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30 750 460 төгрөгөөр, Баянхошуу 11-45 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8 666 667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 611 тоот хаягт байрлалтай газрыг 9 906 333 төгрөгөөр тус тус НШШГГ-с үнэлж, үнэлгээг тогтоосон бөгөөд, дахин 30 хувиар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэн миний эрх ашгийг болон тухайн хашаа байншинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэрээр М.Э, Э.У нараас 114 134 542 төгрөг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Э, Э.У нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан. Дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болон хамтран өмчлөгчид, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндөнгийн шинжээч томилуулж, “Д” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эы хариуцагч  НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Өмчлөгч нар болон талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгүуллага нь ямар “Шинжээчээр шинжилгээ хийлгэж байгаа талаар дуудаж мэдэгдээгүй шинжилгээ хийлгэхэд байлцуулаагүй тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Ийм нөхцөл байдал байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогтоогүй гэж буруу дүгнэсэн. Энэ ажиллагааг хийлгэхийн тулд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох өмчлөгч нарын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шинжээч томилуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч  НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1805 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/01660 дугаар тогтоолоор М.Э, Э.У нараас 122 623 475 төгрөгийг “Х Б” ХХК-д олгохоор, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч М.Э нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх шийдвэрийн дагуу гарсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №785 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №18270253 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

/хх 25-26, 45/

Хариуцагч  НШШГГ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн №785 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 45-64/

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч М.Э, Э.У болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нараас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг нийт 457 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн улмаас  НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Д” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 91, 92-121/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан М.Э, Э.У болон бусад өмчлөгч нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 70 649 074 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргажээ. /хх 92-121/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч М.Э, Э.Унарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/18389, 4/18390, 4/18388, 4/18387, 4/18386, 4/18384, 4/18383, 4/18391 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 123-130/

Нэхэмжлэгч М.Э нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгч М.Э нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь шинжээчийн үнэлгээний талаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэлд, тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн             167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ