Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2024/00017

 

 

 

 

 

 

 

 

2024 01 10 153/ШШ2024/0001*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******гийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овогт ... холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй бариа гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа, гэрийн доторх эд хогшил, тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлс, охин Т. нарын хэрэглээний хувцас зэргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.*******ь,

Хариуцагч: Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.*******туяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.*******ь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ү.тэй 201******* онд танилцаж үерхэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хурим хийж тусдаа гэр бүл болон амьдарч эхэлсэн. 2021 оны ******* дүгээр сарын 1*******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр анхны охин маань төрсөн ба 2 хоногийн дараа нас барсан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Т. төрсөн. Охин Т. ээж Х.*******ь миний асрамжид эрүүл бойжиж байна.

Миний бие охины хамт өөрийн аав Б.*******ы гэр бүлд ам бүл *******-лаа амьдарч байна. Охин Т. өвдөөд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт хэвтсэн. Энэ үед нөхөр Ү. охин бид 2-ыг эргэж тойрч халамжилж байсан. Бид 2 өмнө нь хүүхдээ алдаж байсан учир ярилцаж тохиролцоод эмнэлгээс гараад миний аав Б.*******ы гэрт амьдарсан. Нөхөр Ү. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл охин бид 2-ын хамт миний аав Б.*******ы гэрт амьдарсан.

Ү. надаас сална гээд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өөрийнхөө аав Т.ий гэрт амьдарч байгаад 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Казакстан улс руу яваад 2023 оны 06 дугаар сарын эхээр буцаж ирсэн. Бидний харилцаа хөндийрсөн тул ******* аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2 удаа өргөдөл гаргасан боловч бид эвлэрч чадаагүй.

Нөхөр болох Ү. нь эвлэрүүлэн зуучлал дээр сүүлд өргөдөл өгснөөс хойш надтай холбогдоогүй, охиноо эргэж тойрч ирээгүй. Зээлийн асуудал яригдаж ХААН банкнаас Ү.ийг эрж сураглахад 2023 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч Казакстан улс руу явсан байсан. Хадам аав болох Д. нь бидний амьдарч байсан гэр болон охин бид 2-ын өдөр тутам өмсдөг хувцсыг өгөхгүй, охин бид 2-ыг хүлээж авахгүй байгаа тул би охиныхоо хамт өөрийн аав Б.*******ы гэрт амьдарч байна. Миний бие сэтгэл санаагаар унаж сэтгэл зүйн гүн хямралд орж байгаа ба охиныхоо хамт бие даан амьдрах хүсэлтэй байна. Миний бие Д.ийд албан ёсоор бэр болж очих үед бидэнд гэр барьж өгсөн ба бид өөрийн гэрт хадам аав ээжээс тусдаа амьдарч байсан. Миний бие бие даан амьдарч охиноо эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэхийн тулд өөрийн гэсэн гэр хэрэгтэй байна.

...Хүүхэд бид хоёрыг хадам аав, ээж хоёр хөөж явуулсан. ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр анхны хүүхэд маань төрж 2 хоногийн дараа эндсэн. Хүүхэд маань эндсэнээс хойш хадам аав, ээж болон нөхөр бид хэдийн харилцаа маш их хөндийрсөн. Хадам аав, ээж хоёр намайг дандаа өвчтэй хэмээн доромжилдог байсан. Нөхөр маань сошиал орчноор садар самуун сурталчилсан видео бичлэг болон зураг худалдан авч үздэг байсан. Олсон орлогоо бид нарт бус аав, ээждээ өгдөг болсон. Хүүхэд маань эндсэнээс хойш 3 сарын дараа би Ган-Уянга нэртэй ******* нэрийн дэлгүүрт кассчинаар ажиллаад 2 удаа Улаанбаатар хотод эмчилгээнд явж ирээд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 дахь охиноо эсэн мэнд төрүүлж авсан. Охин маань одоо эрүүл, эсэн мэнд миний бие дээр бойжиж байгаа. Охин бид хоёрыг хөөж явуулснаас хойш бид 2 аавынд наймуулаа аав, ээжтэйгээ, ахтайгаа, 2 дүүтэйгээ, бэр эгчтэйгээ наймуулаа амьдардаг надад үнэхээр хэцүү байна. Би зөвхөн гэр, хувцас хоёроо авахыг энэ хүнээс нэхэмжилсэн. Би хадам аав, ээж хоёртойгоо өмнө нь үг ярьж үзээгүй. Эвлэрүүлэн зуучлахад би 2 удаа хандсан хүүхэд минь өвдөөд байна, чи ирчхээч, аавыгаа санаад байна гэхэд манай нөхөр ерөөсөө ирээгүй. Нөхөр маань угаасаа ирэхгүй гэсэн байр суурьтай хандсан. Өөр хүнтэй болсон. Та хоёр амьдралдаа зохио гэсэн. Тийм болохоор би хадам ааваасаа гэрээ иж бүрэн тавилгаа, охиныхоо хувцсыг, тоолуулсан мал хөрөнгөө авахыг нэхэмжилж байна... Би Ү.тэй цуцлуулаагүй. Албан ёсны гэр бүл хэвээрээ байгаа. Гэрлэлтээ цуцлуулах гэхээр Ү. байхгүй байгаад байгаа юм. ...5 ямаа идшиндээ гаргасан... Манайх идшээ худалдаж авдаг байсан. Хааяа л малнаасаа авдаг...

Иймд хариуцагч Д.ээс бидний өмчлөлийн ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгатай гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа, Гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлс Х.*******ь, охин Т. нарын хэрэглээний хувцас зэрэг эд зүйлийг гаргуулан охин бид 2-ыг аятай тухтай орчинд амьдарч, өсөж бойжих боломж олгоно уу... гэв.

2. Хариуцагч Д. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хүү Ү. нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Казакстан улс руу явсан тул ирэхээр нь уг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Үлдэгдэл 10 бог мал, хувцас бэлэн байгаа бөгөөд өгөхөд татгалзах зүйлгүй.

... Ү., Х.*******ь хоёрыг би тусдаа гаргасан. Х.*******ь өөрөө гэрээ хаячхаад зугтаад л явсан. Гэр нь эзгүй, айлын хашаан дотор бараг сар гаруй байсан. ...Банкны зээл шаардаад байхаар нь гэрийг нь зарсан. Хоёулаа хамт байхдаа идшиндээ малаа авч хэрэглэдэг байсан. Үлдсэнийг нь Ү. зарсан. Зарим мал нь ноднин хавар зудад үхсэн. Гэр бүл болоод цаашаа амьдарна гэвэл түшиг тулгуур болно. ******* ханатай гэр барьж өгөөд дотор талын тавилгыг нь бүгдийг нь тавьж өгсөн... 20 толгой хонийг өөрсдөө идшиндээ хэрэглэсэн, 10 толгой ямаа байгаа. Гэрийг нь 5,000,000 төгрөгөөр зарахдаа Ү.ийн зөвшөөрлийг авч, түүний нэр дээрх банкны зээлэнд өгсөн. Х.*******ээс зөвшөөрөл аваагүй. Тавилгыг нь бүгдийг нь зарсан... Хөлдөөгч, зурагт, 2 хаалгатай хөлдөөгч, нэг ширхэг модон ор байгаа... Модон суурь, модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, буйдан, хоолны явган ширээг зарсан. Бусад эд хөрөнгийг мэдэхгүй байна... гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Ү., Х.*******ь нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн багийн иргэн Ү.ийн 2022 онд тоолуулсан малын жагсаалт, ******* аймгийн ******* сумын өрхийн эмчийн 2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Дариягийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Х.*******ийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар,

Хариуцагч Д.ээс шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие Ү.тэй 201******* онд танилцаж үерхэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хурим хийж тусдаа гэр бүл болон амьдарч эхэлсэн боловч Ү. надаас сална гээд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өөрийнхөө аав Т.ий гэрт амьдарч байгаад 2023 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Казакстан улс руу яваад ирээгүй. Хадам аав болох Д. нь бидний амьдарч байсан гэр болон охин бид 2-ын өдөр тутам өмсдөг хувцсыг өгөхгүй, охин бид 2-ыг хүлээж авахгүй байгаа тул Д.ээс бидний өмчлөлийн ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгатай гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа, Гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлс Х.*******ь, охин Т. нарын хэрэглээний хувцас зэрэг эд зүйлийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Д. нь ...Гэр болон зарим эд хөрөнгийг нь зарж, Ү.ийн банкны зээлийг төлсөн. Мал байхгүй. Учир нь адуу нь өнгөрсөн өвөл зуданд үрэгдсэн, хонийг хүү Ү., Х.*******ь нар нь идшиндээ хэрэглэсэн. Үлдэгдэл 10 бог мал болон Х.*******ийн хувцас бэлэн байгаа бөгөөд өгөхөд татгалзах зүйлгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Иргэн Ү., Х.*******ь нар нь 2021 оны ******* дүгээр сарын 1*******-ны өдөр гэр бүлж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Т.Дария төрсөн болох нь тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...Миний нөхөр болох Ү. нь 2023 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Казакстан улс руу яваад ирээгүй, над руу холбогдож ирэхгүй гэж хэлсэн. Харин хадам аав болох Д. нь бидний амьдарч байсан гэр болон охин бид 2-ын өдөр тутам өмсдөг хувцсыг өгөхгүй байгаа бөгөөд би өөрөө охинтойгоо бие даан амьдрахын тулд Ү. Х.*******ь бидний гэр бүл болсноос хойш бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй бариа гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлсийг гаргуулах хүсэлттэй байна... гэж, хариуцагч Д.ээс ...Гэр болон зарим эд хөрөнгийг нь зарж, Ү.ийн банкны зээлийг төлсөн. Мал байхгүй. Учир нь адуу нь өнгөрсөн өвөл зуданд үрэгдэж, хонийг хүү Ү., Х.*******ь нар нь идшиндээ хэрэглэсэн... гэжээ.

5.1. Харин иргэн Ү., Х.*******ь нар нь 2021 оны ******* дүгээр сарын 1*******-ны өдөр гэр бүл болсон, гэрлэлтээ цуцлуулаагүй талаар, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан эд хөрөнгүүд буюу ******* ханатай гэр, гэр доторх тавилга, эд хогшил нь бодит байдлаар байсан талаар маргаагүй байна.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарна гэж хуульчилсан.

6.1. Нэхэмжлэгч Х.*******ь нь ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй бариа гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа, гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлсон.

6.2. Гэрлэгчид Ү., Х.*******ь нарын гэр бүл болсноос хойш хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй бариа гэр, 4 толгой адуу, 20 толгой хонь, 50 толгой ямаа, гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг эд хөрөнгө байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Ү., Х.*******ь нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн багийн иргэн Ү.ийн 2022 онд тоолуулсан малын жагсаалтаар тус тус нотлогдож байх тул дээрх эд хөрөнгүүдийг Ү., Х.*******ь нарын дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэгэнт, иргэн Ү., Х.*******ь нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй, өнөөдрийн байдлаар гэрлэлт хүчин төгөлдөр байгаа болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Х.*******ийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар дээрх эд хөрөнгүүдийн шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.*******ь нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба шударга эзэмшигч буюу нэхэмжлэгч Х.*******ь нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө хариуцагч Д.ээс шаардах эрхтэй юм.

6.3. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.

Хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заасан "хэн нэгэн этгээд" гэдэгт аливаа бусад этгээдээс гадна тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг хамааруулж үздэг.

Иймд, дээрх хуульд заасны дагуу хариуцагч Д.ээс ******* ханатай, дан бүрээстэй, шалгүй бариа гэр, гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлсийг, мөн нэхэмжлэгч Х.*******ь, охин Т.Дария нарын хэрэглээний хувцсыг, 10 толгой ямаа зэргийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******ьд олгож шийдвэрлэв.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд маргааны зүйл болох гэр болон зарим эд хөрөнгийг нь зарж, Ү.ийн банкны зээлийг төлсөн, адуу, мал нь зуданд үрэгдэж, хонийг хүү Ү., Х.*******ь нар нь идшиндээ хэрэглэсэн... гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, хэрэгт өөр бусад бичгийн нотлох баримт авагдаагүй байна.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.

9. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 толгой адуу, 20 толгой хонь, 40 толгой ямааг хариуцагчаас гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал:

9.1. 4 толгой адуу, 20 толгой хонь, 40 толгой ямаа нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн багийн иргэн Ү.ийн 2022 онд тоолуулсан малын жагсаалтаар тогтоогдож байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө дээрх 4 толгой адуу, 20 толгой хонь, 40 толгой ямаа нь бодитоор байгаа эсэх, байгаа бол хэний эзэмшилд байгаа болох нь тодорхойгүй, дээрх 4 толгой адуу, 20 толгой хонь, 40 толгой ямаа нь хариуцагч Д.ий эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны мал тооллогын баримтаа нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй, уг баримтыг өөрөө олж авах нь боломжтой байсан гэж үзлээ.

Иймд, 4 толгой адуу, 20 толгой хонь, 40 толгой ямааг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ьд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, **************, *******9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.ээс гэр болон гэр доторх тавилга, эд хогшил /гэрийн тавилга болох LJ маркийн 32 инчийн зурагт, зурагтын модон суурь, хоолны модон шүүгээ, хувцасны модон шүүгээ, 2 хаалгатай том хөлдөөгч, 1 ширхэг модон ор, 1 ширхэг сундаг диван ор, 9 ширхэг углаа дэвсгэр давуутай хөнжил, 3 ширхэг эсгий гудас, хоолны явган ширээ /модон/, 6 ширхэг сандал /модон/, Зептер брэндийн 6 хос гал тогооны ком, аяга таваг, халбага сэрээ зэрэг гэр ахуйн хэрэглээний эд зүйлс/, мөн Х.*******ь болон охин Т. нарын өдөр тутмын хэрэглээний хувцас, 10 толгой ямаа зэргийг хариуцагч Д.ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ьд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.*******-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН