| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2023/00700/И |
| Дугаар | 153/ШШ2024/00042 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2024/00042
*******0*******4 01 *******4 153/ШШ*******0*******4/0004*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүгч Б.Раушан, шүүгч М.Эрдэнэ-Оюун нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд байрлах, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* ******* дугаар баг, ******* байр хороолол, *******ийн ******* дугаар гудамжны *******01 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ын д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол нийт *******1,3**************,883 /хорин нэгэн сая гурван зуун далан хоёр мянга найман зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.,
Иргэдийн төлөөлөгч: Ш. нар оролцож,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.*******, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.*******-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн *******016 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ******* аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.ыг албан тушаалаас нь чөлөөлж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэх тухай тушаал гарсан.
Иргэн Ч. нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалд томилохгүй байгаа талаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоолоор албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Түүнчлэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ*******019/00618 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн.
1.******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 106 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалаар *******,3**************,883 төгрөгийг Ч.т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож;
*******.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 153/ШШ*******019/00618 дугаар шийдвэрийн дагуу тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас *******019 оны 1******* дугар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт *******1,3**************,883 төгрөгийг Ч.т тус тус ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна.
Л.ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт *******1,3**************,883 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 1009000*******1501/ буруутай албан тушаалтан Л.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ХЗДХ-ийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар *******,3**************,883 төгрөг гарсан байгаа. Энэ нь санхүүгийн баримтаар тогтоогдсон үүнийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн байгаа. Нэмээд байгаа 10 сая төгрөг Л.ээс гэсэн мөртөө Ч.т шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин олгов 10 сая төгрөг шүүхийн шийдвэрийн баримт Л., нягтлан бодогч гээд хүлээн авсан Ч. гээд тухайн байгууллагын тамга тэмдэг дарагдсан байдлаар ирсэн учраас энэ байгууллагаас бэлэн мөнгө гараад явчихсан юм болов уу гэдгээр нь 10 сая төгрөгийг нэмээд нийт *******1 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. ...Нэхэмжлэлийг гаргах хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.*******, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрд учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, улмаар нөхөн төлөгдөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах гэдэг эрхийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэлийг гаргаж байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 гэдэг тушаалаар ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал гарсан байдаг. Тухайн үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг байгуулж ******* аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргад ыг шилжүүлж томилсон байдаг. Томилсон тушаалыг тушаалын дагуу Л. нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал дээр ыг томилолгүйгээр өөр гуравдагч этгээдийг томилсон байгаа. Энэ хүн тушаал шийдвэрийн дагуу намайг томилохгүй эс үйлдэхүй гаргалаа, томилсонгүй гэдэг байдлаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******01******* оны 10 сарын 05-ны өдөр хандсан. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 34 дугаартай шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр нь Ч.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасан байгаа. Буцаасны үндсэн дээр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн *******018 оны 09 сарын 06-ны өдрийн 48 шийдвэр гарсан байгаа. Учир нь Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын *******016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/*******1 дугаартай аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай гэдэг тушаалын хавсралтад ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүтэц орон тоог баталсан байдаг. Нийгмийн халамжийн хэлтэс 9 хүний бүрэлдэхүүнтэй нийгмийн халамжийн хэлтсийн дарга гэдэг албан тушаал байдаг. Ч. гэдэг хүний албан тушаал *******016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/*******1 дугаартай тушаал дээр үргэлжлээд байгаа. Тэгэхээр энэ албан тушаал дээр Л. гэдэг дарга Ч.ыг шууд томилох ёстой байтал томилохгүй эс үйлдэхүйгээс болж төрд хохирол учирсан тийм учраас учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна... Чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэр байхгүй байна гээд байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга бүрэн эрхийнхээ хувьд тэр хүнийг шилжүүлсэн. Төрийн алба тасралтгүй явдаг. Залгамж халааныхаа хувьд Л. дарга энэ хүнийг томилох ёстой байсан. Томилохгүй эс үйлдэхүйг гаргасан нь шалтгаант холбоотой учраас Л. даргаас төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа... Нэхэмжлэлийн шаардлага *******1,3**************,883 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч буюу Л. өөрөө 10 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Тухайн байгууллагын ерөнхий нягтлан буюу санхүүгийн хүн нь байгууллагад өр авлага үүсээгүй. Иргэн Ч. нь өөрөө би ингээд бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мэдээж байгууллагын санхүү дээр *******0*******0, *******0*******1 онд аудит ороод ямар нэгэн зөрчил илрээгүй учраас ингэж байгаа байх. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээсээ 10 сая төгрөгийг хасаж байна. Л. гэдэг хүн шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.т 10 сая төгрөг өгсөн нь өөрөө төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэрийг гаргаагүй ч гэсэн төрийн албан тушаалтны хувьд эс үйлдэхүй гаргаснаа ухамсарлаж мөнгийг олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 10 сая төгрөгийг хасаж үлдсэн *******,3**************,883 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээсээ хүсэж байна... гэв.
3. Хариуцагч Л. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ******* аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.ыг албан тушаалаас нь чөлөөлж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэх тухай тушаал гарсан. Иргэн Ч. тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалд томилохгүй байгаа талаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоолоор албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ*******019/00618 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийн дагуу *******019 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр Ч.т 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл *******,3**************,883 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалаар олгож иргэний хохирлыг бүрэн барагдуулсан.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Л.ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт *******1,3**************,883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Ч.ыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалд томилохгүй байгаа талаарх маргаан *******01******* оноос эхэлж *******019 онд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Дээрх *******1,3**************,883 төгрөгийн 10,000,000 төгрөгийг *******019 онд бэлнээр төлсөн байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны0 3 дугаар сарын *******4-ний өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалаар төлсөн *******,3**************,883 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн маргаан, мөн *******016 онд Ч.ыг ажлаас чөлөөлөх тушаалыг миний бие гаргаагүй тул дээрх мөнгийг буцаан төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн яригдаад байгаа ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 48 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны магадлал, Улсын Дээд шүүхийн шүүгчийн *******019 оны 106 тогтоолтой зэрэг яригдаад байна л даа. Манай хариуцагчийн зүгээс 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Бэлнээр өгснийг нотлох зорилгоор өөрийнхөө нягтлан бодогчийг хажуудаа дуудаж гэрчээр байлгасан. Нягтлан бодогчийг тухайн үед нотлох баримт авч үлдээрэй гэсэн учраас санхүүгийн баримт үйлдсэн. Санхүүгийн баримт дээрээ байгууллагын тамга тэмдэг дарсан асуудал яригдаад байна. Байгууллагын тамга тэмдэг дарагдсан боловч Л.ээс гэсэн байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гэсэн бол тухайн байгууллагаас гарсан гэж үзэхээр байгаа. Л.ээс гэсэн учраас хувь хүнээс өгсөн гэдэг харагдаж байгаа. Ч. бэлнээр мөнгө авсан гэж өргөдөл бичиж өгсөн. н.ыг гэрчээр асуулгаж 10 сая төгрөгийг хувиас гарсан гэдгийг нотлуулсан байгаа. анх *******016 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдон гарсан тушаалын биелэлтийг хангуулж Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******01******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 16 дугаартай захирамж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******01******* оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн *******9 дүгээр захирамж, *******8 дугаар захирамж, мөн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******01******* оны 10 сарын 5-ны өдрийн Ч.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай 34 дүгээр шийдвэрүүд зэрэг гарсан. Энэ хэрэг *******019 он хүртэл үргэлжилсэн. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 48 дугаар шийдвэр, 108 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болсон гэж үзээд байна. Энэ хуулийн хүрээнд *******00******* онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу *******0************** онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн тухай яригдаад байгаа. Энэ хэргийн явцад *******01******* оны 1******* сарын *******-ны өдөр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр соёрхон батлагдсан байдаг. Тухайн хэрэг нь *******016 оны ******* сараас эхлээд *******019 он хүртэл 3 жил үргэлжилсэн. *******00******* онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хуулийн заалтуудаар тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. *******00******* онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн заалт 4 дүгээр зүйлийн 4.*******.*******-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар зааж өгсөн байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай 50 дугаар тушаалаар Ч.т *******,3*******3,883 төгрөг олгосон. Мөн тухайн үед шүүх хурал дээр хэрэглэгдсэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.*******-д заасан төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцаж төлөхөөр заасны дагуу олгогдсон гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирлыг гэм буруутай этгээдээс шаардлага гаргуулах эрхтэй гэж заасны дагуу *******01******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр батлагдсан *******019 оны 01 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг барьсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн *******01******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр баталж *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасны дагуу манайх нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ тушаалыг гаргасан хүн нь манай хариуцагч Л. биш байдаг. ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаартай гаргасан тушаал байдаг. 10 сая төгрөг бэлнээр өгсөн учраас нөхөн төлөх шаардлагагүй... Хууль бусаар халсан, чөлөөлсөн, гэм буруутай албан тушаалтан биш гэдгээр маргаж байна... Б.ын цалинг олгуулах талаар ерөнхий газарт ******* 3 удаа тооцоололтой хүсэлт явуулсан байдаг. Ганц Б. биш манай байгууллага дээр 4-5 хүний шүүх хурал болсон. 13 хүнийг халаад 5 хүн нь шүүхэд хандсан. Асуудлуудыг шийдвэрлэж өгөөгүй. Байгууллагын данстай холбоотой асуудлаас болоод 10 сая төгрөг төлсөн байх гэж бодож байна. Захирамжуудын толгой Төрийн албаны тухай хуулийг уншуулсан. Энэ бүгд хуучин *******00******* онд батлагдсан хуулиудаас авч шүүхийн шийдвэр гарсан байгаа. *******00******* оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.*******-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан нь хохирлыг төр хариуцах гэсэн заалтаараа төр нь хариуцах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. *******00******* оны хууль дээр төрд учруулсан хохирлыг төлөх талаар ямар нэгэн заалт байхгүй байгаа. *******01******* оны 1******* сард батлагдсан нь *******019 оны 1 сараас мөрдөгдөж эхэлсэн нь энэ хуулиар авч үзэх юм бол нэхэмжлэгчийн зүгээс шаардаад байгаа 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Ш. нь иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Л. нь н.ыг халах тушаал гаргаж чөлөөлөөгүй тул нэхэмжилсэн нөхөн төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн н.ыг чөлөөлсөн эрх бүхий албан тушаалтан болон ХХҮЕГ-аас гаргуулах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төрөөс гаргах ёстой гэж үзэв... гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн *******0*******3 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн 01/*******360 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны дөрийн Б/58 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар, ******* аймаг дахь сум Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаартай магадлалын баталгаат хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ*******019/00618 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалын хуулбар, *******0*******0 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №00000090 дугаартай төлбөрийн хүсэлтийн баталгаат хуулбар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн *******0*******3 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/**************14 дугаартай Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай тухай албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн *******1 дугаартай Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын *******016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/*******1 дугаартай Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай тушаал болон түүний хавсралтын хуулбар, *******019 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт,
Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л. танаа Ч. миний бие шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан болно. *******019 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр авсан гэх Ч.ын гараар бичсэн баримт, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 16 дугаартай Гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай шүүгчийн захирамжийн баталгаат хуулбар, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн *******8 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн баталгаат хуулбар, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн *******9 дугаартай Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамжийн баталгаат хуулбар, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хууль зүй, дотоод хэргийн амны *******0*******3 оны 1******* дугаар сарын 19-ний өдрийн 4/64*******3 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалын баталгаат хуулбар, Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргах гүйцэтгэх баримтын жагсаалтын баталгаат хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 1******* дугаар сарын *******0-ны өдрийн 01/1613 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын *******016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/*******1 дугаартай Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай тушаал болон хавсралтуудын баталгаат хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын баталгаат хуулбар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр иргэн Х.ыг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Л.д холбогдуулан Төрд учирсан хохирол нийт *******1,3**************,883 /хорин нэгэн сая гурван зуун далан хоёр мянга найман зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг Төрд учирсан хохирол нийт *******,3**************,883 /арван нэгэн сая гурван зуун далан хоёр мянга найман зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай гэж багасгасан ба уг нэхэмжлэлийн багасгасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
*******. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Төрийн албаны тухай хууль буюу шинэчилсэн найруулга мөрдөгдөхөөс өмнөх хүчин төгөлдөр байсан *******00******* оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг... дурдсан. *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 50 дугаар зүйлд заасан заалт өмнөх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-д адилхан тусгагдсан байсан учраас Төрийн албаны зөвлөл буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага юм... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн *******016 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ******* аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.ыг албан тушаалаас нь чөлөөлж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэх тухай тушаал гарсан ба иргэн Ч. нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалд томилохгүй байгаа талаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоолоор албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Түүнчлэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ*******019/00618 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт *******1,3**************,883 төгрөгийг гаргуулан Ч.т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн.
Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ч.т нийт *******1,3**************,883 олгосон байдаг. Иймд буруутай албан тушаалтан болох Л.ээс төрд учирсан хохирол гаргуулж өгнө үү... гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлын үндэслэлээ ...Ч.ыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалд томилохгүй байгаа талаарх маргаан *******01******* оноос эхэлж *******019 онд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Дээрх *******1,3**************,883 төгрөгийн 10,000,000 төгрөгийг *******019 онд бэлнээр төлсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалаар төлсөн *******,3**************,883 төгрөгийн хувьд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн маргаан, мөн *******016 онд Ч.ыг ажлаас чөлөөлөх тушаалыг миний бие гаргаагүй тул дээрх мөнгийг буцаан төлөх боломжгүй... гэж эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны дөрийн Б/58 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж байгаа гэх үндэслэлээр ******* аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.ыг *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрөөс дээрх хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн ба Ч. нь ******* аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын *******016 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг *******016 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 6**************,465 төгрөгөөр тооцон нийт ************** сар, 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос өмнө нь олгосон 3 сарын тэтгэмжийг суутган тооцож олгохыг, үүнд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.3-т Төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. гэх заалтыг зөрчсөн, хариуцагчийн Ч.ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй, хариуцагч Л. нь Ч.ыг хуулийн дагуу томилсон чөлөөлсөн, түр чөлөөлсөн эсэхэд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс ...******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоол болон ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ*******019/00618 дугаартай шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар Ч.т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох *******,3**************,883 төгрөгийг олгосон учраас Төрийн албаны зөвлөл буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирол гэж үзэж уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж, хариуцагч нь ...Ч.ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг би гаргаагүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн *******016 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ******* аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.ыг албан тушаалаас нь чөлөөлж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэх тухай тушаал гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу *******019 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр Ч.т 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл *******,3**************,883 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалаар олгож иргэний хохирлыг бүрэн барагдуулсан.... гэж тус тус маргана.
Харин Ч.т хариуцагч Л.ээс шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох *******1,3**************,883 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг Ч.т бэлнээр өгсөн талаар талууд маргаагүй байна.
6. Хариуцагч тал нь тухайн хэрэг маргаан нь *******016 оны ******* сараас эхлээд *******019 он хүртэл 3 жил үргэлжилсэн ба *******00******* онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хуулийн заалтуудаар тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул *******00******* онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн заалт 4 дүгээр зүйлийн 4.*******.*******-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар заасан, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг *******01******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр баталж, *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх шаардлагагүй гэх татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
6.1. *******00******* оны Төрийн албаны тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.3 дахь заалтыг зөрчсөн, хариуцагчийн Ч.ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон ба уг үйл баримт нь шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар Ч.т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох *******,3**************,883 төгрөгийг олгосон үйл баримттай шалтгаант холбоотой байна.
6.*******. *******01******* оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр батлагдаж, *******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж, 50.*******-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасан байх тул Ч.т ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгосон үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаас өмнө Төрийн албаны тухай хууль /*******00******* он/-ийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*******-т Төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэх хуулийн зохицуулалттай байсан болохыг дурдвал зохино.
6.3. Түүнчлэн, хэргийн баримтаар Ч.ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт *******1,3**************,883 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хариуцагч Л. нь бэлнээр төлж, үлдэх *******,3**************,883 төгрөгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын *******0*******0 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар олгосон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш буюу *******0*******0 онд төрд хохирол учирсан болох нь нотлогдсон болно.
*******. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ... гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.*******-д заасан төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас шаардах тухай зохицуулалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хэм хэмжээтэй зөрчилдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Харин ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны ******* дүгээр сарын *******1-ний өдрийн **************1/МА*******018/060******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Ч.ын ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 6**************,465 төгрөгөөр тооцон нийт ************** сар, 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос өмнө нь олгосон 3 сарын тэтгэмжийг суутган тооцож олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ч.т өмнө нь олгогдсон 3 сарын тэтгэмжийг нэг сарын 6**************,465 төгрөгөөр тооцоход нийт 1,88*******,395 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь Ч.т өмнө нь олгогдсон 3 сарын тэтгэмж буюу 1,88*******,395 төгрөгийг хасаж тооцолгүй, илүү нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлагаас 1,88*******,395 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Иймд хариуцагч Л.ээс төрд учруулсан хохирол болох 9,490,488 төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлийн хохирлын төлбөрийн сангийн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,88*******,395 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэдийн төлөөлөгчөөс Ш.Самдандагвын нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хохирлыг хариуцагч төлөх ёсгүй, төр хариуцан гаргах ёстой хэмээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтад дүгнэлт хийж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж дүгнэлээ.
*******. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-т зааснаар 9,490,488 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 166,*******9******* төгрөгийг хариуцагч Л.ээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан хариуцагч Л.ээс 9,490,488 төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлийн 1009000*******1501 /хохирлын төлбөрийн сан/ дансанд оруулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-т зааснаар хариуцагч Л.ээс 166,*******9******* төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.РАУШАН
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН