Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2024/00097

 

 

 

 

 

 

 

 

2024 03 06 153/ШШ2024/00097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ******* шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* *******ын ******* ******* эмпати ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын багийн тоотод оршин суур, ын т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрт нийт 1,522,500 (нэг сая таван зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* *******ын ******* Эмпати ******* нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Э.тай харилцан тохиролцож А.г тус *******д сургахаар гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь сургалтын төлбөр хэмээн 2,100,000 төгрөг, дотуур байрны төлбөр 1,115,000 төгрөг, нийтдээ 3,284,900 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс 2,200,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,084,900 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.аас А.гийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болон хоолны төлбөрийн үлдэгдэл 1,084,900 төгрөг, алданги 542,450 төгрөг, нийт 1,627,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...

Сургалтын гэрээгээр хариуцагчийн хүүхдэд ******* олгох үүргийг манай ******* хүлээж эцэг, эх нь тухайн жилийн сургалтын төлбөрийг сургалтын гэрээгээр тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүргээ тус тус хүлээсэн байдаг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ эцэг, эх нь биелүүлэхгүй, 2020-2021 оны сургалтын жилийн төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй. Иймд бид нарын зүгээс удаа дараа биелүүлэхийг шаардсан боловч бодитой үр дүнд хүрээгүй учраас шүүхэд хандсан. Тухайн сурагч маань 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хасагдсан учраас хариуцагчийн татгалзалтай холбоотой баримтуудаа гаргаж өгөх боломжгүй байгаа. Сургуулийн цахим системээс хүүхэд хасагдсан тохиолдолд ирц болон дүнгийн бүртгэл зэрэг нь автоматаар хасагддаг. Дээр дурдсан гэрээний дагуу хариуцагч нь сургалтын төлбөр 2,100,000 төгрөг, дотуур байрны төлбөр 1,115,000 төгрөг, нийт 3,284,900 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс 2,200,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,084,900 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцох эрхтэй. Алдангийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1065 хоногоор тооцож 5,777,093 төгрөг болсон. Иргэний хуульд зааснаар алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу 542,450 төгрөг, нийт 1,600,000 орчим төгрөгийг нэхэмжилж байгаа.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж үзэхээр байгаа. Хариуцагчийн тайлбараас харахад Ковид-19 цар тахлын улмаас хүүхэд онлайнаар суралцахаар болсон боловч хичээлд нь суулгаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д ******* нь сургалтын үйл ажиллагааг техник технологи ашиглан танхим болон онлайн хэлбэрээр явуулах эрхтэй., мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар эцэг, эх нь сургуулийн зүгээс сургалтын үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулсан сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Тухайн үед эцэг, эхийн зүгээс манай хүүхэд хичээлд нь суугаагүй, онлайн хичээл нь чанаргүй байсан гэх агуулгатай тайлбар гаргасан байсан. Гэвч энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй. Сургалтын хөтөлбөр чанаргүй, багш нар нь хичээлээ зааж чадаагүй байсан тохиолдолд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сургалтын чанарын талаар санал өгөх, санал солилцох, хариу мэдээлэл авах эрхтэй байсан. Гэтэл энэ үйл явдал болоогүй. Түүнчлэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т хичээлийн жилийн хугацаанд чөлөөтэй, тасалсан өдрүүдийг сургалтын төлбөрөөс хасаж тооцохгүй гэж заасан учраас үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Онлайн сургалтад хүүхдээ хамруулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... Суралцагч маань Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дотуур байрны төлбөр 1,800,000 төгрөгийг буруулаад 1,115,000 төгрөг болгосон байсан...Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 1,522,500 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна... Сургалтын гэрээнд зааснаар энэ талаар мэдэгдсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 20 хувийг буцааж авах эрхтэй. Гэтэл энэ талаар мэдэгдээгүй... гэв.

2. Хариуцагч Э. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймаг дахь ******* *******ын Эмпати сургуулиас нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус *******д анх хүүхэд маань 2019 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлаас эхлэн орсон. Намар нь шинэ хичээлийн жил эхлэхэд явсан боловч ковид цар тахал гарсан учир бүх эцэг эхчүүд нийлж 2 аймгийн онцгой комисстой ярьж хөөцөлдөж байж автобус хөлслөн хүүхдүүдээ авсан байдаг. Түүнээс хойш манай хүүхэд энэ *******д сураагүй. аймгийн ******* *******ын 1 дүгээр *******д хөөцөлдөж байж орсон. Эмпати ******* нь онлайнаар хичээл орно гэсэн боловч ******* багш нарын зүгээс онлайн хичээл бэлтгэл болон тоног төхөөрөмжийн хүрэлцээ муутайгаас онлайнаар заах аргагүй муу, дээр нь интернэт нь гацаад хүүхэд хичээл ойлгоход хүнд байсан учир манайх хүүхдээ онлайн хичээлд хамруулаагүй. Монгол улсын Үндэсний телевьзийн цахим хичээлд суулгаж тухайн үед хичээлийн хоцрогдол үүсгэхгүй хичээж байсан. Эмпати ******* нь өөрсдийн бурууг ухамсарлаагүй онлайнаар орсон гэх тухайн үеийн хичээлийн төлбөрийг алданги тооцон нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хүүхэд маань тухайн үеийн сургуулийн онлайн хичээлд сугаагүй хичээлийн багш нар нь ирцийн бүртгэл хийдэг бол түүнээс татан авч харах боломжтой. Мөн нотлогдох байх. Сургуулийн онлайн хичээл бэлтгэл муу байдалтай холбоотой хүүхдийн хичээлийн хоцрогдол үүсэж муудсан тул Эмпати сургуулиас харин хоцрогдол арилгах нөхөн төлбөр нэхэмжилмээр байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* Эмпати сургуулийн сургалтын гэрээ, гэрээний хавсралт, шуудан хүргэгчийн дэвтэр, ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 129 дугаартай итгэмжлэл, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШЗ2023/01911 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

Хариуцагч Э.аас шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд анх 1,627,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 1,522,500 төгрөг болгон багасгасан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хянан хэлэлцэж нэхэмжлэлийн 1,268,750 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 253,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч байгууллага дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Сургалтын төлбөрийн үлдэгдэлд 1,015,000 төгрөг, 507,500 төгрөг, нийт 1,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэл танхимаар, мөн оны 12 дугаар сараас эхлэн онлайнаар хичээл орсон, суралцагч дотуур байранд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэл байрласан, сургалтын чанарын талаар эцэг, эхээс санал гомдол гаргаагүй, хүүхдээ сургуулиас шилжүүлэн суралцуулах талаар мэдэгдээгүй. Гэрээний дагуу сургалтын төлбөрийг төлөх сүүлийн хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй... гэжээ.

3. Хариуцагч талаас ...тус ******* онлайнаар хичээл заахаар байсан боловч багш нарын бэлтгэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйгээс шалтгаалан заах арга зүй муу, хүүхэд маань хичээлээ ойлгоход бэрх байсан бол Монголын Үндэсний телевизийн цахим хичээлд суусан. Ингээд онлайн хичээлд суугаагүй, аймгийн ******* *******ын 1-р *******д шилжин суралцсан тул сургалтын төлбөр болон алдангийг төлөхгүй... гэж маргаж байна.

4. ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК нь суурь болон бүрэн дунд ******* олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Асхариягийн Естай болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд бүрэн дунд ******* олгох, эцэг, эх хүүхдээ тус *******д суралцуулах, хариуцагч Э. нь 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрт 4,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20/47 дугаартай гэрээ байгуулагдсан байна.

6. Гэрээний дагуу ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс А.г сургах ажлыг хийж гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 халдварын улмаас Монгол улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сараас зогсоосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

7.1. Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд цар тахлын улмаас сургуулийн танхимаар хичээллэхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй гэж үзлээ.

7.2. Хариуцагч талаас ...цар тахлын улмаас танхимын сургалтад бүрэн хамрагдаагүй, цахимаар сургалт явуулсан нь хангалтгүй, сургуулийн зүгээс техникийн нөхцөл бололцоог хангаагүй, өөр *******д шилжин суралцсан... гэх тайлбар нь сургалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Учир нь Бага, дунд *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т ...******* *******ын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 01-нй өдөр эхэлнэ, мөн хуулийн 15.2-т ...Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг *******ын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно... гэж заасны дагуу Монгол улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслээд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар бүх шатны сургалтын байгууллага танхимаар хичээллэхийг 2020 оны 12 дугаар сараас зогсоож, хичээлийн жилийг 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон байна.

7.3. Сургалтын гэрээний дагуу гэрээний нэг тал болох хариуцагчаас танхимаар хичээллэхгүй болсонтой холбоотой гэрээнээс татгалзах, гэрээний 8.2-д зааснаар сургуулиас шилжих хүсэлт гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ эдлээгүй байх бөгөөд тус гэрээний 4.2.1, 4.2.4-т зааснаар сургалтын үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулснаас үл хамааран сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

7.4. Нэхэмжлэгч тус гэрээний 2.1.1, 2.1.4-т заасан дагуу Иргэний хуулийн 359.1-п зааснаар сургалтын үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

Ингэхдээ сургалтын гэрээний хавсралтаар нийт төлбөр 4,400,000 төгрөг тусгагдсан байх хэдий ч сургалтын төлбөр 2,100,000 төгрөг, дотуур байрны төлбөр 1,115,000 төгрөг, нийт 3,2150,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлнө гэж нэхэмжлэгч талаас тодорхойлсон ба үүнээс 2,200,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,015,000 төгрөг, алданги 507,500 төгрөг нэхэмжлэгчээс нэхэмжилснийг шүүхээс эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

8. Харин алданги буюу сургалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцлага 507,500 төгрөгийг шүүх зарим хэсгийг буюу 253,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасан.

8.2. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 халдварын улмаас Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нийтэд илэрхий үйл баримт байх тул түүнийг заавал нотлох баримтаар нотлох шаардлагагүй, түүнчлэн суралцагч сургалтын дотуур байранд нийт 9 сарын хугацаанд байрлах ёстойгоос 3 сар байрлаж суралцсаныг харгалзан анзын хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

10. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хариуцагч Э.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1,015,000 төгрөг, алданги 253,750 төгрөг, нийт 1,268,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ын ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 253,75 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т тус тус зааснаар хариуцагч Э.аас сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,015,000 (нэг сая арван таван мянга) төгрөг, алданги 253,750 (хоёр зуун тавин гурван мянга долоон зуун тавь) төгрөг, нийт 1,268,750 (нэг сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын ******* өлгий эмпати ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 253,750 (хоёр зуун тавин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,988 (дөчин мянга есөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,000 (гучин таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН