Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 147/ШШ2024/00083      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Л.******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1981 онд орж ажиллаж байгаад 1982 оны 06-р сарын 25-нд цэрэгт татагдаж, 1985 оны 06-р сарын 10-нд цэргээс халагдсан. Халагдаж ирээд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12-р авто бааздаа автын засварчнаар 1990 оныг хүртэл ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул  ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд миний 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11/02 дугаартай лавлагаа, 26759 дугаартай “Онц тээвэрчин” тэмдгийн үнэмлэхний хуулбар, Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Хүндэт медаль” үнэмлэхний хуулбар, Тээврийн удирдах газрын “Сайшаалын үнэмлэх”-ийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, З.Мөнхбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11/02 дугаартай лавлагаа, /1981-1982, 1985-1990 онуудад Тээврийн удирдах газарт засварчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, 26759 дугаартай “Онц тээвэрчин” тэмдгийн үнэмлэхний хуулбар, /******* овогтой *******г Онц тээвэрчин тэмдгээр шагнав гэх бичилт бүхий/, Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Хүндэт медаль” үнэмлэхний хуулбар, /******* овогтой *******г Хүндэт медаль тэмдгээр шагнав гэх бичилт бүхий/, Тээврийн удирдах газрын “Сайшаалын үнэмлэх”-ийн хуулбар, /Л.******* нь тус байгууллагат ажиллах хугацаандаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан тул шагнав гэх бичилт бүхий/,

 

5. Гэрч *******ы шүүхэд өгсөн: “...Л.******* нь 1981-1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан. Би 1980-2000 оныг дуустал Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан. Манай бааз 30 гаруй засварчин байдаг байсан. ******* их сайн засварчин байсан” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч З.Мөнхбаатарын шүүхэд өгсөн: “...Л.******* нь 1981-1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан. Би 1981-1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан. Авто тээврийн 12-р бааз нь 1996 онд хувьчлагдсан. Тэгээд ихэнх нь гарсан. Цөөн хэдэн хүн үлдсэн. ******* сайн засварчин байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Л.*******гийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт *******ийн *******гийн 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******г 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Авто тээврийн 12-р баазад авто засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА