Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 147/ШШ2024/00084      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, Хатагин овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: Я.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Я.******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 10-р сарын 01-ийг хүртэл, 1989-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн он жилүүдийн цалингийн лавлагаа гарахгүй байгаа тул намайг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/08 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 53 дугаартай “ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай тушаал, тушаалын 1, 2-р хавсралт, Я.*******ын 1987 оны 08-р сарын 20-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.******* нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Хатагин овогт *******гийн ******* нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/08 дугаартай лавлагаа, /1989 онд Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 53 дугаартай “ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай тушаал, тушаалын 1, 2-р хавсралт, /цэргээс халагдсан нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон тушаалын 2-р хавсралтын 25-д Я.******* гэх бичилт бүхий/, Я.*******ын 1987 оны 08-р сарын 20-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, /Я.*******ыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, /Баян бригадын цалингийн тооцооны хүснэгтийн 2-р хавсралт 12-т ******* гэх бичилт бүхий/,

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...Я.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1987 онд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1989-1991 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо ч Баян бригадад мал маллаж байгаа. Эднийх эх мал маллаж байсан. Ах Батжаргалтайгаа мал малладаг байсан. *******, Хошуу хадаар нутагладаг айл байсан. Би Сүхбаатар аймгийн ******* суманд хүний эмчээр 1978-1995 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тийм болохоор Я.*******ын ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******н шүүхэд өгсөн: “...Я.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1987 онд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1989-1991 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Эднийх *******т нутагладаг айл байсан. Одоо ч тэндээ байгаа. Би Сүхбаатар аймгийн ******* сумын Хүн эмнэлгийн жолоочоор 1981-1995 оныг хүртэл ажиллаж байсан. Хөдөө малчдаар байнга явдаг байсан болохоор ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд Хатагин овогт *******гийн *******ын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатагин овогт *******гийн *******ын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА