Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/00504

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                01            22                                              184/ШШ2024/00504

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч. *** нарт  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.988.261 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 146.077.550 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******/ШТЭҮ-03148/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь дүүргийн  6 дугаар хороо, 13 дугаар хороонд байрлах “ ” орон сууцны барилгын ажлыг 2016 оноос эхлэн барьж ашиглалтад оруулсан. Уг барилгын ажлын явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "*******" ХХК нь "*******" ХХК-тай харилцан тохиролцож “ ” төслийн барилгын смарт зогсоолын барилгад БНХАУ-ын Joydan брэндийн шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын дагуу НА/АГГ/011822 дугаартай гэрээг  байгуулсан. Дээрх гэрээний явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн НА/АГГ/011822-1 тоот нэмэлт ажлын гэрээ 1, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн НА/АГГ/011831 тоот үндсэн гэрээний нэмэлт ажлын гэрээ 2, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн НА/АГГ/011822-2 тоот нэмэлт ажлын гэрээ 3 тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл 4 гэрээ байгуулсан. Энэхүү 4 гэрээний нийт үнийн дүнд 549,313,900 төгрөг байхаар тусгасан ба гэрээний төлбөрт "*******" ХХК-д 316,065,900 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/011807 тоот бартерын гэрээгээр 161,865,650 төгрөгийг тус тус төлсөн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрх гэрээнүүдийг дүгнэхэд 7,095,761 төгрөгийг илүү төлсөн байсан. Гэрээ дүгнэхэд "*******" ХХК нь доголдолтой болон дутуу хийсэн ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн дуусгахаа амласан. Үүнээс хойш "*******" ХХК нь хэлсэн хугацаандаа засаагүй. Тиймээс "*******" ХХК нь доголдолтой ажлаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр яаралтай дуусгахыг шаардсан бөгөөд заасан хугацаанд засаагүй тохиолдолд ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж, гарсан зардлыг нэхэмжлэх талаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/648 тоот албан бичгээр мэдэгдсэн. Заасан хугацаанд "*******" ХХК нь ажлаа гүйцэтгээгүй тул манай компани “******* ******* ” ХХК-иар ажлыг гүйцэтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 42,892,500 төгрөгийг төлсөн. Иймд "*******" ХХК-аас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу тус мөнгийг, мөн дээрх 4 ажил гүйцэтгэх гэрээнд илүү төлсөн 7,095,761 төгрөг, нийт 49,988,261 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 дүгээр гэрээний үнийн дүн бол 536,885,500 төгрөг, 2 дахь гэрээ бол 7,826,000 төгрөг, 3 дахь нь 2,234,400 төгрөг, 4 дэх нь 2,368,000 төгрөг. Ингээд нийт 4 гэрээнээс бэлнээр 316,065,900 төгрөг өгсөн. Бартерын төлбөрт 161,065,650 төгрөг. Хариу тайлбартаа манайх гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Улсын комиссын актаар баталгаажсан гэж байна. Манайх нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/648 дугаартай албан тоотыг хавсаргаж өгсөн. Энэ албан тоотоор "*******" ХХК нь "*******" ХХК-д хандаж “Танай ажлын төгсгөл хийгдээгүй байна. Ажлаа 09 дүгээр сард хийж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хийж өгөөгүй байна. Иймд уг ажлыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэнэ үү. Хэрэв хугацаандаа хийж гүйцэтгэхгүй бол өөр компаниар ажлыг гүйцэтгүүлж, гарсан зардлыг танайхаас нэхэмжлэх болно” гэх утгатай албан бичиг явуулсан. Мөн нэхэмжлэлд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/1902 тоот Баталгаа гаргах тухай гэсэн "*******" ХХК-ийн албан тоотыг хавсаргаж өгсөн байдаг. Энэ албан тоотоор ажлын гүйцэтгэлийг 2018 оны 10 дугаар сард дуусгасан. Гэрээний дагуу баталгаат хугацааг 10 дугаар сараас хойш 3 жилийн баталгаа олгож байна гэсэн хэр нь тэр өдөртөө “Манай компани өөрсдийн хийсэн дутуу ажлуудаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан дуусгахаа амлаж байна” хэмээн гүйцэтгэх захирал гээд "*******" ХХК гээд "*******" ХХК-ийн бланкгүйгээр баталгаа гаргаж өгсөн байдаг. Мөн тухайн өдөр 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 07/1903 дугаартай "*******" ХХК нь "*******" ХХК-ид хүсэлт гаргасан. Энэ нь “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болон баталгааны төлбөрийг "*******" ХХК нь бартерын   байраар өгөх болсон бөгөөд байрыг гүйцэтгэх захирал т шилжүүлж өгнө үү” гэсэн "*******" ХХК-ийн албан тоот юм. Энэ нотлох баримтуудаар "*******" ХХК-ийн ажил дуусаагүй, тухайн дутуу ажлыг  "*******" ХХК "*******" ХХК-д хандаж “Төгсгөл нь хийгдээгүй байна, 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэнэ” гэсэн амлалт баталгаа байна. Мөн хариу тайлбарт Улсын комиссын актаар гэрээний үүрэг гүйцэтгэж дууссан нь нотлогдоно гэсэн. Гэтэл Улсын комиссын актын хүлээж авсан актад дутуу хийсэн ажлыг гүйцэтгэхийг даалгасан даалгаврууд байдаг. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэдэг нь үгүйсгэгддэг. Илүү төлсөн төлөлт 7,095,761 төгрөг яаж нэхэгддэг вэ гэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай хамт "*******" ХХК-ийн гэрээ дүгнэсэн албан тоот авагдсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/488 дугаартай "*******" ХХК-д холбогдох шаардлага хүргүүлэх тухай гээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4 гэрээгээ дүгнээд 549,319,900 төгрөгөөс 316.065.900 төгрөгийг бэлнээр, бартерт 161,065,650 төгрөгийг төлжээ. Нийт ажлаас силикон битүүмжлэх ажил дутуу гэж үзэж бодит хэмжилт хийсэн. 2 компани хэмжилт хийхэд 4 гэрээний дагуу  заасан талбайн хэмжээнээс бага талбайд хийгдсэн байдаг. Түүнд ногдох хэсгийг хасаад "*******" ХХК-ийн зүгээс гэрээний дагуу шилжүүлэх төлбөр яг гэрээнд заасан хугацаанаас хоцорч төлөгдсөн тохиолдол байдаг. Ингээд аль алинд нь алданги тооцож "*******" ХХК-ийн ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй ажлын алданги, "*******" ХХК-аас төлбөрөө хугацаандаа хийгээгүй алдангийг харьцуулахад "*******" ХХК нь "*******" ХХК-д ямар ч өргүй, харин 7,095,761 төгрөгийн авлагатай байна. Энэ мөнгийг 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор яаралтай төлөөч гэсэн. Мөн баталгаажуулалтын 10 хувь оруулан тооцсон гэж гэрээгээ дүгнээд шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ шаардлагыг хариуцагч тал хүлээж аваагүй хэмээн маргасан байдаг. Хүлээн авсан талаар мэйл хаягт үзлэг хийж баталгаажуулсан. Тооцоо нийлсэн акт буюу албан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш "*******" ХХК-иас тооцоо нийлэх, бодит үнэд нийцээгүй талаар "*******" ХХК болон нараас хүсэлт, шаардлага ирж байгаагүй. Үүнийгээ буцаан шаардаж байгаа. Дутуу гүйцэтгэсэн ажлыг “*******  ******* ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон. Шинжээчийн дүгнэлтээр 14 вакум цонхны ажил 2,730,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч “*******” ХХК, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан тус гэрээгээр "*******" ХХК нь ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, 536,888,500 төгрөгийг төлөх үүргийг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-т зааснаар хүлээсэн. "*******" ХХК нь гэрээний үүргээ цаг тухай бүр шударгаар биелүүлж, Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрмийг чанд сахин ажилласан. Тухайн материал нь хагарах эрсдэлтэй тул тусгай горимын дагуу тээвэрлэлт шаарддаг. Шилэн фасадыг БНХАУ-аас оруулж ирэх, зөөвөрлөх, суурилуулах ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Доголдол гаргаагүй. Хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Тиймээс тухайн барилгыг ашиглалтад оруулсан. Улсын комисс ажиллаад барилгын норм дүрмийг хангасан хэмээн үзэж хүлээж авсан. Тусгайлсан санал гаргаагүй. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т заасны дагуу угсралтын ажлын явцад 3 хоног тутам инженер, техникийн ажилтан ажлыг шалгаж, хянаж, тэмдэглэл үйлдэж байсан. Доголдсон гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Хэрэгт нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад үндэслэлгүй вэ гэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа Joydon брендийн А60 систем угаасаа силикон хийх шаардлагагүй систем. Гэрээгээр түүнийг тохирсон. Нэхэмжлэлийн шаардлага нь силикон хийсний улмаас 49,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг бол харин шинжээчийн дүгнэлтээр силикон хийснээс болж хохирол учирсан болох нь батлагдсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Мөн “******* ******* ” ХХК-тай ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгаа боловч тухайн төлбөрийг тус компанид шилжүүлсэн нь тодорхойгүй, ямар ажил, хэдий хугацаанд, хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 755/2018 гэсэн дүгнэлтээр баталгаажсан барилгын зурагт тухайн байр цонхтой байх талаар зураг тусгагдаагүй байхад нэхэмжлэгч тал өөрсдөө 14 цонх шинээр хийж, өргөтгөл хийсэн. Улсын комисс хүлээж авсны дараа ийм ажил хийчхээд силикон хийх ёстой байсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Бүрэн гүйцэт хийгдсэн гэдэг нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 тоот Улсын комиссын дүгнэлт байгаа. Үүнд “Энэхүү барилга байгууламж нь зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн. Хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн тул ашиглалтад оруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт. Үүнийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Силикон хийгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэвч силикон хийх шаардлагагүйг нотолсон баримтуудаар энэ нь нотлогдоно. "*******" ХХК нь "*******" ХХК-тай үлдэгдэл төлбөр авах талаар удаа дараа уулзаж, бичгээр хүсэлт өгч байсан. Төлбөр тооцооны акт үйлдэж төлбөр тооцоо нийлсэн байдаг. Баримт нь хэрэгт авагдсан. Гэвч  "*******" ХХК-ийн нягтлан нь орой нь залгаад баримтаа буцаагаад өгөөч гэсэн. Тэгээд манай нягтлан хувилж аваад эх хувиа өгсөн. 7,095,761 төгрөг илүү төлсөн нь үндэслэлгүй. Энэ тухай баримт байхгүй. ийн хувьд хуулийн этгээд бол өмчлөх, эзэмших, захиран зарцуулах хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч, хариуцагч байх чадвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалтын нэгдлийг компани гэдэг. Гэтэл хуулийн этгээдтэй "*******" ХХК гэрээ байгуулаад иргэн ийг хариуцагчаар татаж оруулаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. бол жинхэнэ хариуцагч биш. Компанийн гүйцэтгэх захирал хүн байгаа. ийн өмнөөс эхэлж тайлбараа хэлье. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа силикон хийгдээгүй гэж гаргасан. Дараа нь м.кв-ын зөрүү ярьсан. Одоо бол 14 цонх гээд өөр өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаад байна. 49,988,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ яг юуг үндэслээд байна вэ гэхээр ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн дутуу ажлаа гүйцэтгэнэ гэсэн албан бичгийг барьж тайлбарлаж байна. Тэр дутуу ажил нь талуудын яриад байгаа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн НА/АГГ/011822-2 тоот нэмэлт ажлын гэрээний хаалганы таг даравчийн асуудлыг дутуу хийсэн тухай юм. Учир нь "*******" ХХК нь мөнгөө төлдөггүй. Тиймээс мөнгөө авахын тулд ажлаа дутуу хийгээд, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-т зааснаар барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг саатуулсан. Туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын ямар хэсгийг дутуу доголдолтой байгааг өөрөө ч мэдэхгүй байна. өдөр бүр ажлаа хийж Улсын комисс хүлээж өгөх хүртэл хугацаанд ажилласан. Яагаад өөрт нь доголдлын талаар гарын үсэг зуруулж, мэдэгдэж танилцуулаагүй юм бэ. Мэдэгдсэн гэх баримт байхгүй, ганц албан бичиг л яриад байна. Бартерийн  байрыг шилжүүлж өгөхийн тулд очиж ярилцсан. Байрыг чинь өгье, ингээд бичээд өг гэхэд нь өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.29-д заасны дагуу ажиллаад, гэрээний үр дүнг улсын комисст хүлээлгэж өгнө, улсын комиссын өмнө хариуцна гэсэн тохиролцоо бий. Түүний дагуу хүлээлгэн өгсөн. Улсын комиссын дүгэлтэд "*******" ХХК болон ийн хийж гүйцэтгэсэн ажлаас ийм ажил дутуу байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гомдлын шаардлагаа нотолж манайд юм ирүүлээгүй, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.2-т заасны дагуу тухайн үед доголдолтойгоо мэдэж байсан бол "*******" ХХК-ид хандаад нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой үндэслэлтэй байсан. Гэтэл мэдсээр байж нэхэмжлээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульд заасан. Ер нь бол манайх доголдолтой ажил хийгээгүй. Шинжээч ажиллаад “Барилгын ажил нь барилга архитектурын зургийн дагуу шилэн фасадны ажил хийгдсэн байна. Үүний дараа 2 өргөтгөлийн барилга баригдсан байна.” гэсэн. Шилэн фасадны "*******" ХХК-иас гаргаж өгсөн зураг нь анх цонхгүй байсан.  Сүүлд өөрсдөө цонх хийлгэе гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд 14 ширхэг цонх шинээр хийлгэсэн. Тэрийгээ манай ажлын доголдол гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Анхнаасаа нэхэмжлэл нь үндэслэлтэй байсан бол 14 цонхоо хасаад нэхэмжлэх байсан. "******* ******* " ХХК-иар ажил хийлгэсэн. "*******" ХХК-иар 1,210 м.кв шилэн фасадны ажил гүйцэтгүүлсэн. Үүний силиконы ажлыг хийлгэсэн гэсэн хэр нь "******* ******* " ХХК нь 2,438 м.кв силиконы ажил хийсэн гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. "******* ******* " ХХК-тай хийсэн гэрээ нь ч тодорхойгүй байна. Үнэхээр доголдолтой ажил хийсэн гэж үзсэн бол "*******" ХХК-ийг дуудаж авчраад ийм ийм ажлыг доголдолтой хийсэн байна гээд танилцуулаад, гарын үсэг зуруулаад, энэ ажлаа дуусга гээд асуудлаа шийдэх нь яасан юм бэ. Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл, түүнээс хойш төлбөрөө нэхээд очих бүрд яриагүй хэр нь гэнэт нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар асуултын хариултад “...хуучин силконыг хуулж аваад...” гэж байдаг. Хуучин силкон байсныг нь нотлоод байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, нотлогдохгүй байна гэв.

 

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК, "*******" ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр НА/АГГ/011822 тоот гэрээ байгуулсан. Нийт үнийн дүн 536,885,500 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээний ажлын хөлсийг хэрхэн төлөх талаар гэрээний 6.2-т тодорхой заасан. Захиалагч төлбөрийг тооцохдоо нийт төлбөрийн 60 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдсэн 40 хувийг бартераар төлөхөөр болсон. Гэрээний нийт үнийн 60 хувь нь 322,131,300 төгрөг болж байна. 40 хувь нь буюу бартерын үнийн дүн нь 214,754,200 төгрөг. Мөн гэрээний 7.2-т туслан гүйцэтгэгч нь ажлын чанар, аюулгүй байдлын чанарын баталгаат хугацааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгах ба гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд буцаан олгоно гэж заасан. Гэрээний 7.1-т 3 жилийн баталгаат хугацаа тогтоосон. Гэрээний хавсралт 2-ын 6-д Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөрийг бартераар олгох бөгөөд бартерын 40 хувийн төлбөрөөс гэрээний 7.2-т заасан гэрээний баталгаажуулалтын 10 хувийг авч үлдэнэ хэмээн тус тус заасан. 214,754,200 төгрөгийн үнийн дүнгээс нийт гэрээний барьцаа баталгаажуулалтын 10 хувиа авч үлдэхээр талууд тохиролцсон. Үлдэгдэл буюу 161,065,000 төгрөгт 2 ширхэг орон сууж шилжүүлэн өгсөн байдаг. Тэрийг нэхэмжлэгч дутуу ярьж байна. , болон н.Баяраад шилжүүлсэн. Үлдэгдэл 10 хувь нь 53,688,550 төгрөгийг барьцаа баталгаажуулалтын үнэ гээд авч үлдээд баталгааны хугацаа дуусахад буцааж олгох үүргийг "*******" ХХК, "*******" ХХК-ийн өмнө  хүлээсэн. "*******" ХХК нь бэлэн мөнгөөр төлөх 60 хувь буюу 322,131,300 төгрөгийг хэрхэн төлсөн бэ гэвэл 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 28,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 75,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 9,200,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 30,800,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 305,000,000 төлсөн. Бэлэн төлөх төлбөрөөс 17,131,300 төгрөгийг дутуу төлсөн. Барьцаа баталгаажуулалт 53,688,550 төгрөгийг нэмээд нийт 70,819,850 төгрөгийг төлөх үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Гэрээний 6.10-т талууд гэрээнд заасан үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан. Захиалагч гэрээнд заасан нөхцөлөөр гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд  0,15 хувьтай тэнцэх алданги төлнө. Алдангийг ажлын хөлс төлөх ёстой өдрөөс төлсөн өдөр хүртэл тооцно гэж заасан. Үндсэн үүрэг эхний гэрээнээс 70,819,850 төгрөг нэхэмжилж байна. Гэрээний хавсралт 2-т мөнгө төлөх хуваарь байдаг. Шилний захиалгын 50 хувийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлнө гэж заасан. Уг мөнгийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 35,000,000 төгрөг төлөхөөс 25,000,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл 42 хоног хэтрүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 75,000,000 төгрөг төлөхөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85,000,000 төгрөг төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөх 35,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлөх 75,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлөх 35,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх 15,000,000 төгрөгөөс 9,200,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 17-нд төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 30,800,000 төгрөг төлсөн. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 32,131,300 төгрөг төлөхийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 сая төгрөг төлсөн. Хугацаа хэтрүүлж шилжүүлсэн 305,000,000 төгрөгийн алданги нь 38,485,275 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд 40,052,788 төгрөг гэж алдаатай бичсэн байсан. 17,131,300 төгрөгийг огт төлөөгүй байгаа. Алдангийн тооцоолол нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэх ёстой. Тэгэхээр нийт алданги нь 41,654,755 төгрөг болж байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтыг үндэслээд 8,565,650 төгрөг нэхэмжилж байна. Барьцаа баталгаажуулалтын 10 хувь буюу 53,681,550 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний дутуу төлсөн төлбөрүүдийг нэмж нэхэмжилж байна. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний ажлын хөлс 2,360,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгөөр төлсөн. Үлдэгдэл 860,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний хөлс 7,826,000 төгрөгийг 7,434,700 төгрөгөөр төлөгдсөн. Үлдэгдэл 391,300 төгрөгийг нэхэмжилж байна. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээний ажлын хөлс 2,234,400 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,131,200 төгрөгөөр бэлнээр төлсөн. Үлдэгдэл 103,200 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нь "*******" ХХК-аас "*******" ХХК-ид Иргэний хуулийн 234 дүгээр зүйл, 344 дүгээр зүйлийн 344.1,  346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д заасан талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн нийт 146,077,550 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал 4 гэрээ дөрвүүлээ барьцаа баталгаажуулалт, бартерын гээд буруу ойлголттой явж байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн үндсэн гэрээний хавсралт 2.7-д заасан байдаг. Чанарын баталгаат хугацаа эхэлснээс хойш 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдэж гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  захиалагч нь баталгаат хугацааны барьцаа 10 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Үндсэн гэрээний 6.2-т захиалагч төлбөрийг тооцохдоо нийт төлбөрийн 60 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэгдэл 40 хувийг бартерын зүйлээр тооцож төлнө. 7.2-т туслан гүйцэтгэгч нь ажлын чанар, аюулгүй байдлын чанарын баталгаат хугацааны барьцаа буюу баталгааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар суутгах ба мөн гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд буцаан олгоно. 10 хувь суутгана гэдэг нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гадна шилэн фасад угсрах, суурилуулах гэрээгээр хүлээлцсэн. Нэмэлт 3 гэрээ байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн  гэрээний нэмэлт ажлын гэрээ 2-ыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Энэ гэрээнд “ ment” төслийн А болон Б блокноос  С блокны дээвэр рүү гарсан дотор болон гадна хаалга нийлүүлэх, угсрах, суурилуулах ажлыг заасан. Гадна хаалга А болон Б блок 4,186,000 төгрөг, дотор хаалга А болон Б блок 3,640,000 төгрөг, нийт 7,826,000 төгрөг, талууд гарын үсэг зурсан. Ингээд энэ гэрээнд барьцаа баталгаажуулалтын 10 хувь гэж байхгүй. Талууд тайлбар гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлох үүрэгтэй. Барьцаа баталгаажуулалтын 10 хувийг зөвхөн үндсэн гэрээнээс авах юм. 3 нэмэлт гэрээнээс авагдахгүй. Тиймээс алданги байхгүй. Байхгүй юмыг байгаа мэтээр яриад байна. той холбоотойгоор "*******" ХХК, “ энд эй” ХХК, "*******" ХХК-уудын хооронд ажил гүйцэтгэх 4 гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр хэн үүрэг хүлээсэн бэ. "*******" ХХК-ийн өмнө "*******" ХХК үүрэг хүлээсэн. "*******" ХХК нь үүрэг хүлээж эрх зүйн харилцаанд оролцсон байна. "*******" ХХК-ийг улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан гүйцэтгэх захирал төлөөлнө. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй. Амлалт бичиг өгсөн талаар оос асуусан. Нэмэлт ажлын гэрээний 1 хаалганы таг даравчийг хийгээгүй хэргээр үлдээсэн. Үүргийн гүйцэтгэлийг саатуулах аргыг хэрэглэж байсан. 3 удаа албан бичиг өгсөн гэнэ. Шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ алдангийг тусгахгүйгээр албан бичиг өгч байсан. Тэр мөнгийг өгөхгүй болохоор А, Б блокны хаалганы таг даравчийг дутуу хийсэн. Ийм тайлбар хэлдэг. ийг хариуцагчаар татах эсэх асуудалд бол нь иргэний хувьд уг харилцаанд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй. Алданги нэхэмжлэх эрхгүй, эрх алга байна гэсэн тайлбар хэлж байна. Сөрөг нэхэмжлэл яагаад өмнө нь шүүхэд гаргаагүй вэ гэхээр н.Ганзориг гэх хүн урьд нь тооцоо нийлсэн акт үйлдээд үндсэн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнийг гэрч н.Нарантунгалагийн мэдүүлгээр баталсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа шаардлагаа нотолж байна. Харин нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр 13-ны өдрийн гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон. Бусад 3 гэрээнд алданги тооцсон тохиролцоо байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлээ шүүхэд санхүүгийн тайлангаар гаргасан. Энэ санхүүгийн баримт нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу дутуу ажил хийгдсэн, амлалт баталгаа өгсөн өдрөөс хойш хийгдсэн тооцоо байна. Энэ тооцоо "*******" ХХК руу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр явуулсан шаардлага бичигтэй тулна. Аль аль талын алданги нь ороод дүгнэгдсэн байдаг. 4 гэрээ байгаа. Эхний гэрээнд нийт үнийн дүн 536,885,500 төгрөг, бартерын 40 хувь нь 214,754,200 төгрөг, барьцаа баталгааны 10 хувь бол 53,688,550 төгрөг. 2 дахь гэрээ нь 2,234,400 төгрөгийн гэрээ байна. Энэ гэрээгээр бартерт 40 хувийг бодоход 893,760 төгрөг, барьцаа 10 хувийг бодохоор 224,440 төгрөг, 3 дахь гэрээ нь 7,826,000 төгрөгийн гэрээ. Бартерын 40 хувь нь 3,130,400 төгрөг, барьцаа 10 хувь нь 782,600 төгрөг, 4 дэх гэрээ нь 2,368,000 төгрөгийн гэрээ. Бартерын 40 хувь нь  947,200 төгрөг, барьцаа 10 хувь нь 236,800 төгрөг. Ингээд 4 гэрээний үнийн дүн 549,313,900 төгрөг болж байна. Бартерын 40 хувь 219,725,560 төгрөг, барьцаа 10 хувь нь 54,931,390 төгрөг болж байна. Бартерын болон барьцаа 10 хувийг оруулахгүйгээр бэлнээр төлөх дүн нь 274,656,950 төгрөг. Үүнээс нийт бэлэн төлсөн 316,065,900 төгрөгийг хасна. Тэгэхээр манай илүү төлсөн төлбөр 41,408,950 төгрөг болж байна. Үүнийг хасахад нийт 17,250,960 төгрөгийн өглөгтэй байна. Үүнээс барьцаа баталгааны 10 хувь 54,931,390 төгрөг байгаа. 17,250,960 төгрөг дээр энэ мөнгөө нэмэхэд 72,182,350 төгрөгийн өглөг гарч байна. Үүнээс талбайн хэмжилтийн зөрүү 34,664,200 төгрөгийг хасаад, "*******" ХХК-ийн алданги 47,190,000 төгрөгийг хасна. Тэгэхэд 7,095,761 төгрөг гарч байна. 34,664,200 буюу талбайн зөрүү дээр "*******" ХХК-ийн хариуцах 2,576,089 төгрөгийн алдангийг нэмэхэд 37,518,150 төгрөг гарна. Үүнийг 47,190,000 төгрөгөөс хасахад 7,095,760 төгрөг гарна. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2 тал гэрээгээ дүгнэсэн. Үүнээс хойш алданги тооцохгүй. Учир нь "*******" ХХК ажлаа дутуу гүйцэтгэсэн. Төлөөлөгч нь мөн хэлсэн. хариуцагчаар орох боломжгүй гэсэн. ийн амлалт баталгаа бий. Дутуу ажлын нэхэмжилж байгаа үнийн дүнгээс ийг хариуцагчаас гаргах боломжгүй. Давхар хариуцах ёстой. Дутуу ажлаа гүйцэтгээгүй учраас "*******" ХХК сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги нэхэх эрхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэмэлт гэрээнүүдэд барьцаа баталгааны 10 хувь, бартерын 40 хувь тооцох боломжгүй гэж байна. 2,234,400, 2,368,000, 7,826,000 төгрөгийн 3 гэрээ дээр дандаа гэрээний нэмэлт ажлын гэрээ гэсэн. “...цаашид үндсэн гэрээний дагуу дор дурдсан нэмэлт ажлыг хийхээр харилцан тохиролцов...” гэж заасан байна. Үндсэн гэрээний заалтад нэмэлт ажил орж байна. Мөн  2.2-т энэхүү гэрээ нь “Энэхүү нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг байна.”, 2.3-т “Үндсэн гэрээний бусад хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан. Тэгэхлээр нэмэлт ажлын гэрээнээс бусад бүх заалтууд хэрэгжинэ гэсэн үг. Тиймээс барьцаа баталгааны 10 хувь болон бартерын 40 хувь аль алинд нь тооцогдож байгаа юм. 2,576,089 төгрөгийн алдангийг зөвхөн үндсэн гэрээнд, сүүлийн 3 гэрээнд алданги тооцохгүй. Үндсэн гэрээнд алданги хамаач байна, энэ нь төлбөр шилжүүлсэн гүйлгээний он, сараас харагдана. Дутуу төлөлттэй мөнгөн дүн нь нэмэх баланстай алданги гарч ирээд, илүү төлөлттэй алдангийн хоногоор дүйцүүлэхээр манайх авлагатай гарч байна. Нэмэх, хасах балансыг тэнцүүлэхээр энэ гэрээний алданги "*******" ХХК нь 2,576,089 төгрөгийн алданги төлөхөөр байна. “Хөлийн дүн”-гүүдийг хасахаар 7,095,761 төгрөгийн авлагатай гарч байна. Аль аль талын алданги, хугацаа хэтрүүлэлт, төлсөн мөнгөн дүн, талбайн хэмжилт зэргээр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн албан шаардлагыг "*******" ХХК-ид илгээсэн. Үүний дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон бусдаар гүйцэтгүүлсэн дутуу ажлын мөнгө, сөрөг нэхэмжлэлийн алданги гээд бүгд энэ тооцооллоор харагдана. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээнд 2 талын хүсэл зоригийг  тусгасан байдаг. 2 талын хүсэл зорилго буюу аль тал ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж тохирч буй хэлбэр. Ажил хүлээлгэж өгөх талаар гэрээнд тусгасан байхад яагаад хуулийн заалт үндэслээд байна вэ.  Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.11, 5.2.15, 5.2.25, 5.2.31 дэх заалтаар гүйцэтгэгч компани нь ажлаа гүйцэтгэж, хавсралтад заасан дүгнэлтээр ажлаа дүгнэнэ гэж байгаа. Түүний дагуу ажлыг хүлээн аваад, ажлын хөлс олгогдоно. Улсын комиссын актаар ажлаа хүлээлгэж өгсөн гэж дүгнэгдэхгүй. "*******" ХХК нь өөрөө улсын комисс ажиллуулж дүгнэлт гаргасан. Тэр доголдол нь улсын комисс барилгыг хүлээж авахгүй байх хэмжээний доголдол биш бөгөөд суурилуулах явцад үүссэн сийгэлтийн асуудал л байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан алдангийн асуудлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Ажлаа дүгнээд хүлээлгэж өгсөн тохиолдолд ногдох төлбөрийг төлөөгүй, төлөх ёстой хугацаанаасаа хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцох ёстой.  Гэтэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа хэзээ гүйцэтгэж дууссанаа нотлоогүй байж алдангийн асуудлыг тооцож байгаа нь үндэслэлгүй. Үндсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.9, 6.10-т заасан нөхцөл, баримт үйлдэгдээгүй байхад алданги нэхэх боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлд дурдагдсан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага/1хх-1-3 тал/, итгэмжлэл/1хх-4, 2хх12-13, 43-44 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-5 тал/, "*******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх-6, 2хх 38 тал/, "*******" ХХК-ийн дүрэм/1хх-7-8, 2хх 39-42 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА/АГГ/011822 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”/1хх-9-21 тал/, тус гэрээний хавсралт №1-5/1хх-22-27 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн НА/АГГ/011823/011822-1 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт ажлын гэрээ-1/1хх-28-29 тал/, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн НА/АГГ-011831 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт ажлын гэрээ-2/1хх-30-31 тал/, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн НА/АГГ-011822-2 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт ажлын гэрээ/1хх-32 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/011807 дугаартай Бартерын гэрээ/1хх-34-36 тал/, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “*******” ХХК-д гэх албан бичиг/1хх-37 тал/, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн "*******" ХХК-аас "*******" ХХК-д явуулсан 07/19-03 дугаартай хүсэлт гэх албан бичиг /1хх-38 тал/, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/19-02 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-ид баталгаа гаргах тухай гэх албан бичиг/1хх-39 тал/, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/488 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-ид шаардлага хүргүүлэх тухай гэх албан бичиг/1хх-40 тал/, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/648 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-д гэх албан бичиг /1хх-41 тал/, "*******" ХХК болон “******* ******* ” ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”/1хх-42-43 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх-44-81 тал/, "******* ******* " ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн кассын орлогын ордерууд/1хх-82-83 тал/, "*******" ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд/1хх-84-85, 2хх 37 тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар/1хх 191 тал/, Бэлэн мөнгөний "*******" ХХК-ийн зарлагын баримт/2хх-24 тал/, "*******" ХХК-ийн нэхэмжлэх/2хх-25, 35 тал/, "*******" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн харилцагчийн дансны хуулга/2хх-26, 28-29, 32, 33, 34, 36 тал/, "*******" ХХК-ийн Хас банкны орлогын маягт/2хх-27, 30, 31 тал/, "*******" ХХК болон “******* ******* ” ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”/2хх-45 тал/, "*******" ХХК-ийн  04/18-04 дугаар үнийн санал/2хх 75 тал/, "*******" ХХК, "*******" ХХК нарын хэмжилт хийн хүлээлцсэн акт/2хх 76 тал/, "*******" ХХК-ийн "*******" ХХК-та байгуулсан гэрээт ажлын дүгнэлт/2хх 144-145 тал/, “ ” ХХК-ийн Улаанбаатар хотын дүүргийн 6 дугаар хороо, “Манай байр” ХХК-ийн давхар автозогсоолын ажлын зураг/2хх 193-207 тал/, “*******” ХХК-ийн “*******” ХХК-тай байгуулсан шилэн фасад, металл хаалганы материал нийлүүлэх, угсралт хийх ажлын гэрээний дүгнэлт/2хх 194 тал/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагч талаас "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн шүүхэд ирүүлсэн  хариу тайлбар/1хх-98, 132-133 тал/, итгэмжлэл/2хх 143, 157 тал/, "*******" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх-114 тал/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-115 тал/, хариуцагч ийн шүүхэд ирүүлсэн  хариу тайлбар/1хх-13 тал/, сөрөг нэхэмжлэлийн шаардлага/1хх-136-142 тал/, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-143 тал/, "*******" ХХК-ийн дүрэм/1хх-144-148 тал/, "*******" ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын 01 дугаартай тэмдэглэл/1хх-149-150 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА/АГГ/011822 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”, түүний  хавсралтууд”/хх-151-163, 164-169 тал/, "*******" ХХК-ийн Хас банкны тоот дансны 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга/1хх-170-171 тал/, "*******" ХХК-ийн "*******" ХХК-тай хийсэн 2018 оны гэрээний тооцоо/1хх-172 тал/, "*******" ХХК-ийн "*******" ХХК-ид ногдох алдангын төлбөрийн тооцоо/1хх-173-174 тал/, Шилэн фасад угсралтын төлбөрийн баримт/1хх-175 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх-176-183 тал/, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/20-02 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-ид явуулсан гэрээний үүргийг биелүүлэх тухай албан бичиг/1хх-184 тал/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/19-01 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-ид явуулсан үлдэгдэл төлбөр авах тухай албан бичиг/1хх-186-187 тал/, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/18-01 дугаартай "*******" ХХК-иас "*******" ХХК-д гэх хүсэлт гаргах тухай албан бичиг/1хх-188 тал/, ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/2хх-1 тал/, БНХАУ-ын Joydan брэндийн шилэн фасадны А60 системтэй холбоотой баталгаат орчуулгын баримтууд, каталог /2хх-2-5 тал, 2 хавсралт бүхий ном/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Хариуцагч "*******" ХХК-иас тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/30-04 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг/2хх 65 тал/, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтын хамт/2хх 91-101 тал/, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, зардлын нэхэмжлэх/2хх-120-124, 119 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтын хамт/2хх 179-191 тал/, зэрэг нотлох баримт цугларсан.

Хариуцагч талын хүсэлтээр: ийг гэрчээр асуусан тэмдэглэл/1хх218, 220-224 тал/, Нийслэлийн Татварын газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн 04/207 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-66-69 тал/, Үндэсний төв архиваас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/115 тоот албан бичиг, түүнд хавсаргасан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, комиссын гишүүний саналын хуудас/1хх-227-248 тал/, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03/206 тоот албан бичиг/1хх-249 тал/, Нийслэлийн татварын газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/207 тоот албан бичиг, түүнд хавсаргасан "*******" ХХК-ийн 2019 оны  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан/2хх 66-69 тал/, "*******" ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/94 дугаартай шүүгчийн захирамжид хариу хүргүүлэх тухай албан бичиг/2хх 102 тал/ зэрэг нотлох баримт цугларсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн ажлын хөлс 7,095,761 төгрөгийг буцаан гаргуулах, доголдолтой ажлыг засварлахад гарсан зардал хохиролд 42,892,500 төгрөг, нийт 49,988,261 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Хариуцагч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн хөлс 72,182,350 төгрөг болон алданги 75,462,713 төгрөг, нийт 147,645,063 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 1,567,513 төгрөгийн алдангийн шаардлагаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 146,077,550 төгрөг болгон багасгасан, зохигч талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцдог.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч "*******" ХХК нь дүүргийн  6 дугаар хороонд байрлах “ ” орон сууцны барилга байгууламжийн ажлыг 2016 оноос эхлэн барьж ашиглалтад оруулах явцад уг барилгын смарт зогсоолын барилгад БНХАУ-ын Joydan А60 брэндийн шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын болон шилэн хаалга, цонх суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр 4 гэрээ байгуулан уг 4 гэрээний нийт үнийн дүнд 549,313,900 төгрөг төлөхөөс 316,065,900 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/011807 тоот бартерын гэрээгээр 161,865,650 төгрөгийг тус тус төлсөн, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрх гэрээнүүдийг дүгнэхэд 7,095,761 төгрөгийг илүү төлсөн, хариуцагч нь доголдолтой буюу дутуу хийсэн ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн дуусгахаа амласан боловч засварлаагүй, заасан хугацаанд ажлаа дуусгаагүй тул манай компани “******* Арвижих Ундарга” ХХК-иар ажлыг гүйцэтгүүлж, тус компанид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 42,892,500 төгрөг төлсөн мөнгийг хохиролд тооцон гаргуулж, мөн илүү төлсөн 7,095,761 төгрөгийн хамт нийт 49,988,261 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч “*******” ХХК, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч гэрээгээр "*******" ХХК нь ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх гэрээний үүргээ цаг тухай бүр шударгаар биелүүлж, тухайн материал нь хагарах эрсдэлтэй, тусгай горимын дагуу тээвэрлэлт шаарддаг шилэн фасадыг БНХАУ-аас оруулж ирэх, зөөвөрлөх, суурилуулах ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн, доголдол гаргаагүй, ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгсөн, угсралтын ажлын явцад 3 хоног тутам инженер, техникийн ажилтан ажлыг шалгаж, хянаж, тэмдэглэл үйлдэж авдаг, Joydon брендийн А60 систем угаасаа силикон хийх шаардлагагүй систем, шинжээчийн дүгнэлтээр силикон хийснээс болж хохирол учирсан болох нь батлагдсан, өөр компаниар ямар ажил, хэдий хугацаанд, хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй, гэрээ нь ч ойлгомжгүй, тодорхойгүй, барилгын зурагт тухайн смарт зогсоолын байр цонхтой байх талаар зураг тусгагдаагүй байхад нэхэмжлэгч тал өөрсдөө 14 цонх шинээр хийж, өргөтгөл хийсэн, хуулийн этгээд биш тул хариуцагч биш, дутуу хийсэн гэх ажлын тухайд хаалганы таг даравчийг ажлын хөлсөө авахын тулд үүргийн гүйцэтгэлийг саатуулсан болохоос дутуу ажил гүйцэтгэсэн асуудал байхгүй, улсын комисс хүлээн авсан дүгнэлтэд "*******" ХХК болон оос шалтгаалсан гэх өгүүлбэр байхгүй, гомдлын шаардлагаа нотлож чадаагүй, "*******" ХХК-иар 1,210 м.кв шилэн фасадны ажил гүйцэтгүүлсний силиконы ажлыг хийлгэсэн атал "******* ******* " ХХК нь 2,448 м.кв силиконы ажил хийсэн гэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч тал доголдолтой ажлыг танилцуулаад, гарын үсэг зуруулаад, энэ ажлаа дуусга гэж үүрэг өгөх байдлаар асуудлаа шийдэх боломж байсан, шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар асуултын хариултад “...хуучин силконыг хуулж аваад...” гэсэн нь хуучин силкон байсныг нь нотлоод байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.

Дараах үйл баримт тогтоогдов.

Анх захиалагч “*******” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК болон туслан гүйцэтгэгч “*******” ХХК-иудтай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “ Apart” төслийн барилгын смарт зогсоолын барилгад БНХАУ-ын Joydan А60 системийн металл шилэн фасад, цонх, хаалгыг стандарт, чанарын шаардлагад нийцсэн материалаар үйлдвэрлэж бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр НА/АГГ/011822 дугаартай “ төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан тус ажлын хэмжээ, үнийг харилцан тохиролцож “Үнийн санал”-аар баталгаажуулахаар тохиролцон нийт гэрээт ажлын хөлс 536.885.500 төгрөг байхаар, захиалагч нь төлбөрийн 60 хувийг нь мөнгөн хэлбэрээр буюу 322,131,300 төгрөгөөр, үлдэгдэл 40 хувь буюу 214,754,200 төгрөгт бартерийн зүйлээр тооцож тус тус төлөхөөр тохиролцжээ.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгч захиалагч, ерөнхий гүйцэтгэгч хүлээн авснаа актаар баталгаажуулан авах ба гүйцэтгэлийн баталгаат хугацаа нь Монгол улсын Барилгын тухай хуульд зааснаар зүгшрүүлэлтийн 1 жил, чанар стандартын баталгаа 3 жилийн хугацаатай байх бөгөөд уг хугацаа нь дуусгавар болоход захиалагч гүйцэтгэлийн баталгааг туслан гүйцэтгэгчид олгох, 7.2-т ажлын чанар аюулгүй байдлын чанарын баталгаат хугацааны барьцаа буюу баталгааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 53,688,550 төгрөгөөр суутгах ба мөн гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд буцаан олгохоор тохиролцсон.

Хариуцагч “*******” ХХК нь уг ажлын чанарын талаар 2018 оны 10 дугаар сараас хойш 3 жилээр баталгаат хугацаа тогтоосон болох нь тогтоогддог./1хх 39 тал/

Дээрх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/011807 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний бартерийн төлбөртэй холбогдуулан “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд “Бартерын гэрээ” байгуулагдсан байх ба тус гэрээний зүйл буюу бартерийн зүйлд Улаанбаатар хотын ******* дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хороолол-2 төслийн 10 дугаар ээлжийн барилгаас 74,550,000 төгрөгийн үнэ бүхий 49,7 м.кв талбайтай 18 тоот 2 өрөө орон сууц, 108,450,000 төгрөгийн үнэ бүхий 72,3 м.кв 57 тоот 3 өрөө орон сууц, нийт 183,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцсон, хариуцагчийн хүсэлтээр , түүний зөвшөөрлөөр бусад этгээд болох н.Баяраад шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогддог. Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 2 ширхэг орон сууц хүлээлгэн өгч хүлээн авсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй./1хх-34-36, 38 тал/,

Дээрх үйл баримтаас үзвэл “Манай байр” ХХК-ийн хэрэгжүүлж буй дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын “ ” орон сууцны барилга байгууламжийн ажлаас смарт зогсоолын болон өргөтгөлийн шилэн фасад, хаалга, цонх бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэх ажлын захиалагч “*******” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр “ ” ХХК, туслан гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг татан оролцуулсан байна.

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. 

Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

Одоо уг ажлын захиалагч болон туслан гүйцэтгэгч нар гэрээний ажлын хөлс болон ажлын доголдолтой холбогдуулан шүүхэд маргав.

Ажил гүйцэтгэх гэрээний 3 тал тус гэрээний үүрэгт 2 давхар шилэн гадна фасад/6*12*6 м.кв/, 2 давхар хатаалттай шилтэй өргөтгөлийн фасад/6*12*6 м.кв/, өргөтгөлийн метал энгийн шилтэй 2 ширхэг хаалга/1,310*2,100 м.кв/, өргөтгөлийн металл энгийн шилтэй 12 ширхэг цонх/36,38 м.кв/, өргөтгөлийн металл хатаалттай шилтэй фасадны 9 ширхэг цонх/5,67 м.кв/ зэргийг бэлтгэн нийлүүлж, угсралт, суурилуулалтын гэрээт ажлыг хийж гүйцэтгэн тус гэрээний үүрэгт 536,885,500 төгрөгийн  60 хувь буюу 322,131,300 төгрөг төлөгдөхөөс хариуцагч Хас банкны дансаараа дамжуулан нэхэмжлэгч талаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 28,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 75,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 9,200,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 30,800,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 305,000,000 төгрөгийн хөлс тооцон авсан, 30 хувь буюу 214,754,200 төгрөгийн бартерийн зүйл шилжүүлэхээс 161,065,650 төгрөгийн 2 ширхэг орон сууцыг төлбөрт тооцон хүлээн авсан, үлдэгдэл 17,131,300 төгрөг болон барьцаа баталгаажилтын 10 хувь буюу 53,688,550 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтууд тогтоогдсон.

Дээрх үндсэн гэрээнээс гадна захиалагч “*******” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК болон туслан гүйцэтгэгч “*******” ХХК-иудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн НА/АГГ/011823/011822-1 дугаартай нэмэлт ажлын гэрээ-1, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр НА/АГГ-011831 дугаартай нэмэлт ажлын гэрээ-2, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн НА/АГГ-011822-2 дугаартай нэмэлт ажлын гэрээ гэх 3 гэрээг нэмж байгуулан “ Apartment” төслийн А болон Б блокны фасадны төгсгөл дээр парпетны малгайвч металл хавтан/8*2,4 м.кв/-г хийх ажлыг 2.368.000 төгрөгөөр, “ Apartment” төслийн А болон Б блокны дээвэр рүү гарсан дотор болон гадна 4 хаалга нийлүүлэх, угсрах, суурилуулах/2,30*1,3, 2,00*1,3/ ажлыг 7.826.000 төгрөгөөр, өргөтгөлийн металл энгийн 2 ширхэг хаалга бэлтгэн нийлүүлэх, угсарч суурилуулах/3,192 м.кв/ ажлыг 2.234.400 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь тогтоогддог. Уг нэмэлт 3 гэрээний ажлын доголдлын талаар маргаагүй.

Харин нэмэлт 3 гэрээний үүрэгт 7.826.000 төгрөг төлөгдөхөөс  7.434.700/4,000,000+3,434,700/ төгрөг төлөгдсөн, 391,300 төгрөг төлөгдөөгүй, 2.368.000 төгрөг төлөгдөхөөс  2,131,200 төгрөг төлөгдсөн, 103,200 төгрөг төлөгдөөгүй, 2.234.400 төгрөг төлөгдөхөөс 1,500,000 төгрөг төлөгдсөн, 868,000 төгрөг төлөгдөөгүй, нийт 1,362,500/391,300+103,200+868,000/ төгрөг төлөгдөөгүй, төлбөрийг талууд дансаар дамжуулан өгсөн авсан талаар маргадаггүй.

4 гэрээт ажлын захиалагч болон туслан гүйцэтгэгч нар хөлсний үлдэгдэл, нэмэлт үүрэг алданги гаргуулах талаар, түүнчлэн үндсэн буюу эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлуудаас шилэн фасадны ажлын доголдлын талаар маргаж хохирол нэхэмжилжээ.

Зохигч талууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан  нарын мэдүүлгээр дээрх 4 гэрээний үүрэгт 549,313,900/536,885,500+7,826,000+2,368,000+2,234,400/ төгрөг төлөгдөхөөс 18,493,800/17,131,300+1,362,500/  төгрөгийн хөлс болон барьцаа баталгааны 53,688,550 төгрөгийн үүрэг биелэгдээгүй, нийт 72,182,350/17,131,300+391,300+103,200+868,000+53,688,550/ төгрөгийн үлдэгдэлтэй гэх тооцооллын талаар маргаагүй.

Гэвч зохигч талуудаас ажлын хөлсний тухайд нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-ид төлөх төлбөр байхгүй, харин ч 7,095,761 төгрөгийн авлагатай гэж маргах ба тооцооллоо нэхэмжлэгч тал 4 гэрээний үүрэгт 549,313,900 төгрөг төлөгдөхөөс 316,065,900 төгрөгийг бэлнээр, бартерт 2 орон сууцны төлбөрт 161,065,650 төгрөг, нийт 477,131,550 төгрөгийн хөлс төлөгдсөн талаар маргадаггүй боловч ажлын бодит гүйцэтгэлд үндэслэн гүйцэтгэх ёстой ажлаас бага хэмжээтэй шилэн фасадын ажил гүйцэтгэснийг суутган тооцох ёстой гэж маргажээ.

Бодит ажлын гүйцэтгэл нь үндсэн гэрээний ажлын гүйцэтгэлийн зарим хэсэг болох зөвхөн смарт зогсоолын болон өргөтгөлийн гадна шилэн фасадны ажлын гүйцэтгэлийн хэмжээний талаар марган анх гэрээгээр 1,300/1,210+90/ м.кв талбай бүхий ажил гүйцэтгэх атал талуудаас баталгаажсан 04/18-04 дугаартай “Үнийн санал”, хэмжилт хийн хүлээлцсэн акт зэрэгт тулгуурлан бодитоор тооцоход 1213,3396/1126,8166+86,523/ м.кв талбай бүхий 502,221,300 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул зөрүү болох 34,664,200 төгрөгийг илүү төлсөн үндэслэлээр төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэдэг./2хх 75, 2хх 76 тал/

Бодитоор гүйцэтгэсэн 502,221,300 төгрөгийн ажлын үнэлгээг тооцохдоо нэхэмжлэгч тал 2 давхар шилэн гадна фасад/6*12*6 м.кв/-ны ажлын үнэлгээг 450,726,600/400,000*1126,8166/ төгрөгөөр, давхар хатаалттай шилтэй өргөтгөлийн фасад/6*12*6 м.кв/-ны ажлын үнэлгээг 34,609,200/86,523*400,000/ төгрөгөөр, өргөтгөлийн метал энгийн шилтэй 2 ширхэг хаалга/1,310*2,100 м.кв/-ны ажлын үнэлгээг 3,850,000/5,5*700,000/ төгрөгөөр, металл энгийн шилтэй 12 ширхэг цонхны ажлын үнэлгээг 11,277,800/36,38*310,000/, металл хатаалттай шилтэй фасадны 9 ширхэг цонхны ажлын үнэлгээг 1,757,700/5,67*310,000/ төгрөгөөр тооцсон гэдэг.

Тиймээс 72,182,350 төгрөгийн үлдэгдлээс илүү төлсөн 34,664,200 төгрөгийг хасахад 37.518,150 төгрөг төлөхөөр боловч хариуцагч тал ажлын гүйцэтгэлийг ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй календартчилсан төлөвлөгөөнд дурдсан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гадна фасадны 1,210 м.кв ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй саатуулсан тул 65 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 484,000,000/1,210*400,000/ төгрөгөөс хоног тутамд 0.15 хувиар тооцон 1 хоногийн 726,000 төгрөгийн алданги ноогдох бөгөөд нийт 47,190,000 төгрөгийн алдангийг үүнээс мөн хасан тооцох үндэслэлтэй, нэхэмжлэгч талын зүгээс 2,576,089 төгрөгийн алдангийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж тооцоход хасах буюу -7,095,761/37.518,150-47,190,000+2,576,089=-7.095.761/ төгрөгийн авлагатай гэж тайлбар гарган үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан нэхэмжлэгч тал мэтгэлцдэг. /1хх 40, 2хх 75, 208 тал/

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч талын фасадын ажлын 1 м.кв талбайн хөлсийг 400,000 төгрөгөөр тооцсон гэх үндэслэл, мөн ажлын хэмжээг “Үнийн санал”-аар баталгаажуулсан гэх тохиролцоо тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэгч талын гарган өгсөн захиалагч “*******” ХХК болон туслан гүйцэтгэгч “*******” ХХК-иудын эрх бүхий этгээдүүд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Смарт зогсоолын болон өргөтгөлийн гадна шилэн фасадыг хэмжилт хийж хүлээн авсан тухай акт” үйлдсэн.

Гэвч “*******” ХХК-иас туслан гүйцэтгэгч “*******” ХХК-ид явуулсан гэх 04/18-04 дугаартай “Үнийн санал” гэх баримтад “*******” ХХК-иас гэх этгээдээс өөр эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байдалтай байх тул уг үнийн саналыг гэрээний 3 талууд тохиролцон баталгаажуулсан гэж үзэх үндэслэлгүй юм./2хх 75, 76 тал/

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын тохиролцсон гэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гэрээт ажлын 536.885.500 төгрөгийн хөлсөнд ажлыг гүйцэтгэхтэй холбоотой аливаа бүхий л зардал, бараа материалын үнэ, угсралттай холбоотой туслах материал, техник хэрэгслийн зардал, ажил гүйцэтгэх хугацааны материалын үнэ болон ажиллах хүчний зардал, түүний өөрчлөлт, барилгын талбай хүртэлх тээврийн хөлс, үйлдвэрлэлийн зардал, илүү цагийн цалин хөлс, зардал, бүх ашиглалтын хураамж, төлбөр, гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, ажилтнуудын нийгмийн даатгал, бусад хангамж, ХАБЭА-н зардал, даатгал, туслан гүйцэтгэгчийн ашиг зэрэг багтсан эцсийн дүн байхаар тохиролцсон.

Түүнчлэн тус гэрээний хавсралт-2-т туслан гүйцэтгэгчийн үнийн санал, төсөв, төлбөрийн нөхцлийн талаар тохирсон тохиролцоонд гүйцэтгэх ажлын хэмжээ тусгаагүй, 1 м.кв ажлыг ямар үнээр гүйцэтгэх талаар тусгагдаагүй байдалтай гэрээний хавсралтыг талууд баталгаажуулсан байдаг./1хх 9-23 дугаар тал/ 

Иймд гэрээний 3 талууд анхнаасаа барилгын зураг төслийн дагуу фасадын ажлын хэмжээ болон үнэ тодорхойлоогүй байхад 536.885.500 төгрөгийн хөлс бүхий ажлыг тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дах хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар ажлын хөлсийг хавсралт 6-д заасны дагуу захиалагч туслан гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.1.1-д туслан гүйцэтгэгч захиалагчаас ажлын хөлсийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж тохиролцсон байна.

Иймд хөлсөө бүрэн төлөөгүй атал алданги болох бусад үүргийг үндсэн үүргээс суутган тооцох, цаашлаад ажлын хөлсийг илүү төлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 7,095,761 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, харин хариуцагч тал 4 гэрээт ажлын хөлс 549,313,900 төгрөг төлөгдөхөөс 18,493,800 төгрөгийн хөлс болон барьцаа баталгааны 53,688,550 төгрөгийн үүрэг биелэгдээгүй, баталгаат хугацаа өнгөрсөн тул нийт 72,182,350 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.

Мөн хариуцагч тал гэрээний хавсралт-2-т заасан туслан гүйцэтгэгчийн үнийн санал, төсөв, төлбөрийн нөхцлийн талаар тохирсон тохиролцоо болон гэрээний 6 дугаар зүйлийн 6.10-д заасныг үндэслэн хугацаандаа төлбөр төлөөгүй алдангид 73,895,200/305,000,000 төгрөгт 38,485,275, 17,131,300 төгрөгт 8,565,650, 53,688,550 төгрөгт 26,844,275/ төгрөгийг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар бичгээр тохиролцсон байх тул сөрөг шаардлага эрхтэй.

Гэвч шүүх төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл 72,182,350 төгрөг атал түүнээс илүү хэмжээний 73,895,200 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар тус хуульд нийцүүлэн 50 хувиар тооцон 36,091,175 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болохоор заасан.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т зааснаар туслан гүйцэтгэгч “*******” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК-ийн өмнө ажлаа хариуцахаар, ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК нь захиалагч “*******” ХХК-ийн өмнө ажлаа хариуцахаар заасан.

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 16 давхар 52 автмашины давхар дулаан зогсоол, В1-4 давхар контор, үйлчилгээ, үйлчилгээтэй 204 айлын хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс ашиглалтанд оруулахаар 2018/836 дүгнэлтээр барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг./1 хх 227-248 тал/

Ажил гүйцэтгэх гэрээний талууд болох ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК нь туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд байнгын буюу өдөр тутмын хяналтыг тавих бөгөөд ийнхүү хяналтыг тавих явцад болон ажлыг хүлээлгэн өгөхөд туслан гүйцэтгэгчийн ажил нь Монгол улсын Барилгын тухай хууль болон дүрэм, барилгын зураг төсөл, гэрээний бичиг баримтад нийцэхгүй, чанарын гологдол дутагдал, биет байдлын доголдол болон эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд уг доголдол, зөрчлийг туслан гүйцэтгэгч өөрийн зардлаар бүрэн арилгаж, барагдуулсны дараа хүлээлгэн өгнө, ажлыг гүйцэтгэхдээ биет байдлын болон эрхийн доголдолгүй, сайн чанарын материалаар мэргэжлийн өндөр түвшинд, Монгол улсын стандартын шаардлага, захиалагчаас тавьсан шаардлага гэрээний заалтуудад нийцэн чанартай хийж гүйцэтгэхээр, харин туслан гүйцэтгэгч “*******” ХХК нь гэрээний хавсралт 1-д заасан ажлыг Монгол улсын Барилгын тухай хууль, барилгын зураг төсөл, гэрээний бичиг баримтын дагуу чанарын өндөр түвшинд гэрээнд заасан хугацаанд тасралтгүй хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийг Ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлыг гүйцэтгэж эхэлсэнд тооцох бөгөөд гэрээний хавсралт 4-т заасан ажил гүйцэтгэх календарчилсан график төлөвлөгөөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн хооронд буюу 60 хоногт багтаан гүйцэтгэж дуусахаар, харин захиалагч нь шаардлагуудад нийцсэн бүрэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг Ерөнхий гүйцэтгэгчээс хүлээн авч түүнд ноогдох ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхээр, Ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах эрхтэй, ажил эхлэхээс өмнө ажиллах зөвшөөрөл, болзошгүй ослын үнэлгээг туслан гүйцэтгэгчээр баталгаажуулж гүйцэтгэлийг хянах эрхтэй, туслан гүйцэтгэгч барилгыг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бичиг баримт зөвшөөрлийг тухай бүр гарган өгч угсралтын ажлын гүйцэтгэлийн журнал, ил далд ажлын акт, холбогдох фото зураг, зураг төсөл, орц, материалын тодорхойлолт, лабораторын шинжилгээний дүгнэлт техникийн нөхцлийг стандарт болон хууль тогтоомж, дүрэм журамд заасан шаардлагын дагуу захиалагч, ерөнхий гүйцэтгэгч болон улсын комисст гарган өгч, өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг улсын комиссийн өмнө хариуцах, хүлээлгэж өгөхөөр ажиллах, улсын комиссын шаардлагаар засварлах, өөрчлөх шаардлагатай бол уг засвар өөрчлөлтийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байна.

Гэтэл шүүхэд захиалагч ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК-иас бус, түүнийг алгасан захиалагч болон туслан гүйцэтгэгч нар ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргасан, уг доголдолтой ажлыг засварлахад гарсан зардал хохиролд 42,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч талын шаардлагын тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар захиалагч туслан гүйцэтгэгчийн ажлын биет байдлын доголдол, эрхийн зөрчилтэй гүйцэтгэсэн тохиолдолд уг зөрчил, доголдлыг туслан гүйцэтгэгчийн зардлаар арилгуулах эрхтэй гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.1, 352.2.2, 352.2.3-д зааснаар ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах, уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, төлбөл зохих хөлсийг бууруулах зэргээр шаардлага гаргах эрхтэй.

Иймд захиалагч туслан гүйцэтгэгчийн ажлын биет байдлын доголдлыг арилгасан гэх зардлаа туслан гүйцэтгэгчээс гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар туслан гүйцэтгэгч “*******” ХХК нь “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч тал доголдолтой ажлыг засварлуулахаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК болон “******* Аривжих Ундарга” ХХК-иудын хооронд “Смарт зогсоолын фасадны дутуу ажлын гүйцэтгэл хийх ажлын гэрээ”-г байгуулж, дутуу хийгдсэн ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн, ажлын хөлс төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 21,446,250 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21.446.250 төгрөг, нийт 42.892.500 төгрөг төлсөн үндэслэлээр буцаан шаарджээ./1хх 42-43, 82-85/

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК болон “******* Аривжих Ундарга” ХХК-иудын хооронд “Гэрээ дүгнэсэн акт” үйлдсэн байх ба уг актаар “******* Аривжих Ундарга” ХХК-иар 14 ширхэг вакум цонх угсарч суурилуулсан, шилэн фасадны шил хоорондын залгаасуудад байсан чанаргүй хийгдсэн силиконыг хуулж, шинээр гадна тал болон дотор тал бүхий нийт 2,448 м шил хоорондын залгаасыг бүтэн селикондсон, шилэн фасадын карказ ханатай нийлсэн залгаасыг зохих норм, нормативын дагуу шинээр дулаалгын материал, хөөсөнцрөөр чигжих ажлыг хийж гүйцэтгэсэн гэх байдлаар дүгнэсэн байдаг./2хх-45/

Гэвч хариуцагч тал смарт зогсоолын гадна болон өргөтгөлийн шилэн фасадны ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн, силиконгүй технологи ашигласан, түүнчлэн уг барилга байгууламжийг цогцоор нь улсын комисс хүлээн авсан, уг улсын комиссын дүгнэлтэд хариуцагч талын ажлын доголдол гаргасныг дурдаагүй гэж маргадаг бол нэхэмжлэгч тал “******* Аривжих Ундарга” ХХК-иар гүйцэтгүүлсэн ажлууд хариуцагч талын ажлын доголдолд хамаарах эсэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх ханган дүгнэлт гаргах шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилж, шинжээч дүгнэлтээ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн./2хх 120-тал/

Шинжээчийн дүгнэлтээр уг смарт зогсоолын гадна болон өргөтгөлийн шилэн фасадны ажлыг дүгнэхдээ уснаас хамгаалах 1 мм зузаантай 45 мм өргөнтэй наалддаг туузыг дутуу хийсэн, 352 080 кодтой дулаан тусгаарлагч хавтан хийгээгүй, 352 210 кодтой даравч боолтны тусгаарлагч шаавийг тус тус хийлгүй шууд боосон доголдлоос болж дулааны алдагдал үүсэж нэмж силикондох нөхцөл бүрдсэн гэж дүгнээд уг БНХАУ-ын Joydon A60 систем нь дотор болон гадна талдаа силикон хийх шаардлагагүй, битүүмжлэлийн зориулалтын даравч резинтэй технологи байна гэж дүгнэсэн.

Нэмж гүйцэтгэсэн гэх шилэн фасадны карказ ханатай нийлсэн залгаасыг шинээр дулаалгын материал, хөөсөнцрөөр чигжих, 14 ширхэг вакум цонх шинээр угсарч суурилуулах ажлууд уг ажлын доголдолд хамаарахгүй талаар шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэжээ.

Хариуцагч тал шинжээч шилэн фасад хэсгийн хуучин силиконыг хуулж гадна болон дотор тал бүхий 2,448 м шил хоорондын залгаасыг силикондсон гэх дүгнэлтээс үндэслэн хуучин силикон байсан, “*******” ХХК-иар 1,300/1,210+90/ м.кв фасадны ажил гүйцэтгүүлсэн атал “******* Аривжих Ундарга” ХХК нь 2,448 м силиконы ажил гүйцэтгэсэн гэх байдал зөрүүтэй, силиконгүй технологийг нэмж силикондсон нь буруу, дутуу хийсэн гэх ажлын силиконы ажил мөн эсэх нь тодорхойгүй, “******* Аривжих Ундарга” ХХК-тай байгуулсан гэрээнд дутуу ажил гэж тодорхойлсон нь ойлгомжгүй тул ажлын доголдол гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин хаалганы таг даравчийн ажлыг хөлсөө авахын тулд үүргийн гүйцэтгэлийг саатуулсан, уг ажлыг хожим гүйцээсэн тул ажлын доголдолд хамаарахгүй гэж маргадаг.

Шүүх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч талын үндэслэж буй 2019 оны 07 дугаар сарын 31, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч тал дутуу хийсэн ажлаа мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгахаа амласан бичиг болон гадна силикон, таг, даравч төгсгөл хийгдээгүй гэдэг мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор дуусгахаа илэрхийлсэн албан бичгүүдээр ажлын доголдол тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм./1хх 37, 40, 41 тал/

Шинжээч нэхэмжлэгч талыг зураг төслийн өөрчлөлтийг хийлгээгүй, 2 талдаа шилэн фасад бүхий зураг атал 4 талдаа шилэн фасадтай, зүүн талдаа 2 давхар өргөтгөл нэмж барьсан нь гүйцэтгэгч ямар зураг төслөөр гадна фасадны ажлын угсралтыг хийсэн нь ойлгомжгүй гэж дүгнэсэн, 352 080 кодтой дулаан тусгаарлагч хавтан, 352 210 кодтой даравч боолтны тусгаарлагч шаавийг тус тус хийгээгүй талаарх доголдлыг илрүүлсэн талаар нэхэмжлэгч гомдлын шаардлагад огт дурдагдаагүй, силиконы талаар л маргадаг, уг технологи силиконгүй технологи гэх, доголдолтой гэх смарт зогсоолын болон өргөлтгөлийн гадна фасадыг бүхэлд нь силикондсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ажлын доголдлыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэв.

Иймд “Манай байр” ХХК-ийн хэрэгжүүлж буй дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын “ ” орон сууцны цогц барилга байгууламжийн ажлын үндсэн захиалагч “Манай байр” ХХК, туслан гүйцэтгэгч нар “*******” ХХК, “*******” ХХК болон бусад компаниуд болох нь барилга байгууламжийг хүлээн авах тухай улсын комиссын дүгнэлт болон ажил гүйцэтгэх гэрээний 3 талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар гэрээ нь талууд гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр дуусгавар болохоор заасан тул нэхэмжлэгч “*******” ХХК нь “Манай байр” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ л бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.1, 353.3-т зааснаар ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан, гэрээт ажилд силиконы ажлын гүйцэтгэл тусгагдаагүй, нэхэмжлэгч “*******” ХХК нь доголдолтой ажлаа нотлоогүй тул бусдаар гүйцэтгүүлсэн гэх ажлын гүйцэтгэлд гаргасан зардлыг гэрээнээс учирсан хохиролд тооцон 42.892.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК болон нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн хөлс, хохиролд 49,988,261 төгрөг гаргуулах тухай "*******" ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 108,273,525 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,804,025 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,892 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896,176 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 699,318 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-ид олгож шийдвэрлэхийн сацуу шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон, нэхэмжлэгч “*******” ХХК нь шинжээчБарилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т шинжээчийн зардал төлөөгүй гэх тайлбар, шүүхэд шинжээчээс ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-иас шинжээчийн зардалд 2,000,000 төгрөгийг гаргуулан Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Голомт банкны 1175107788 дансанд төлүүлэн шийдвэрлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шаардлага хангаагүй "*******" ХХК-ийн 08/18 дугаартай үнийн санал/хх-33 тал/, тооцооны үлдэгдлийн баталгаа/1хх-219 тал/, "*******" ХХК-ийн 04/18-04 дугаартай үнийн санал/2хх-47 тал/, "*******" ХХК, "*******" ХХК нарын хэмжилт хийн хүлээлцсэн акт/2хх 55 тал/ гэх баримтуудыг үнэлээгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "*******" ХХК болон нараас 49,988,261 төгрөг гаргуулах тухай "*******" ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,273,525 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,804,025 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,892 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896,176 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 699,318 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас шинжээчийн зардал хөлсөнд 2,000,000 төгрөгийг гаргуулан Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Голомт банкны 1175107788 дансанд төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      ***