Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/00619

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                01           30                                               184/ШШ2024/00619

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** даргалж,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

Сертификат олгох гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** би “******* *******” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай Сертифкат/Онцгой эрх/ олгох гэрээ буюу ******* худалдааны төвийн хүнсний захад 5 тоот 15 м.кв талбайг 9,000,000 төгрөгөөр 5 жил эзэмших эрх авсан болно. Тухайн худалдааны төв ашиглалтад ороогүй удсан шалтгаанаар Сертифкат/Онцгой эрх/ олгох гэрээний 4.1-д заасны дагуу 1 жилийн дотор сертифкатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний төлбөрийг “******* *******” ХХК нь 3 сарын дотор бүрэн буцааж төлнө гэж заасан байдаг, ******* би 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр гэрээ цуцлах хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Хариуцагч тал утсаа авдаггүй, утсаа авхаараа элдвэр шалтаг тоочсоор 2 жилийн хугацаа өнгөрч байна. Би саяхан тухайн лангууг очиж харахад өмнөхөөсөө бүр дордсон 3, 4 лангуу л ажиллаж байсан. Миний зүгээс 2 жил зарагдаагүй лангууг өнөө маргаашгүй зарагдана гэж хүлээж чадахгүй болсон. Нөгөө талаас шүүх хуралдаандаа ирдэггүй хойшлуулдаг. 2 жилийн өмнөх мөнгөний ханш унасаар байна. Иймээс сертификат олгох гэрээг цуцалж, “******* инвестмэнт” ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. 2022 оны 02 дугаар сард “Хойморь” оффис дээр очиж менежер н.******* гэх хүнд хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед би ажлаасаа гаран зээл авч гэрээг байгуулсан боловч ашиглалтад орохгүй байсаар байгаад 2023 онд л ашиглалтад орсон. Дээрээс нь төв замаас зайдуу байрлалтай, ойрхон “Номин сүлжээ дэлгүүр” нээгдсэн  тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байна гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хүсэлтийн шатанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс энэ нэхэмжлэлийн талаар сайн мэдэхгүй байна. Манай шинэ зах ашиглалтад ороод 1 жил болж байна. Нэхэмжлэгчийн тухайд лангууг хэзээ авсан талаар сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч тухайн лангууг худалдан авч Сертификатын гэрээ байгуулсан байдаг. Өөрөө хэлбэл, тус лангуу нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа. Манайхаас лангуу худалдан авч худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Сертификат буюу эрхийн бичиг хэвлэж, Сертификат авсны дараа түрээсийн гэрээ байгуулна. Түрээсийн гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тухайн гэрээ 5 жилийн хүчинтэй. Нэхэмжлэгч өөрөө худалдан авагч олж зарж борлуулж болно. Талбайн хувьд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Зарж борлуулах бол манай зүгээс нэр шилжүүлэх боломжтой. Манай талын зүгээс эвлэрэх хүсэлтэй байна. Хамгийн анх гэрээ хийхэд хүмүүст зарж борлуулах боломжтой, шилжүүлэх болон түрээслэх боломжтой талаар хэлсэн. Лангууг 9,000,000 төгрөгөөр худалдан авч, 15,000,000 төгрөгөөр зарж борлуулсан тохиолдолд нэр шилжүүлэн өгөх боломжтой. Нэхэмжлэгчийн нэр дээр байгаа лангууг нэхэмжлэгч биднээс нэхэмжилж байна. Эсвэл буцааж нэр шилжүүлэх юм уу, эсвэл логикийн хувьд хүний нэр дээр байхад дахин мөнгө гаргах боломжгүй юм. Хэрвээ худалдан авагч байвал манай зүгээс нэр шилжүүлэн өгч болно гэв. Одоо бол хүнсний лангуу байхгүй. Хархорин, Дүнжингарав захуудад лангуу 100,000,000 төгрөгийн ханштай байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн лангууг манайхаас хямд авсан. Фейсбүүк болон зарын грүппд тавьж 11,000,000 төгрөгөөр эсвэл 12,000,000 төгрөгөөр зарж борлуулж мөнгийг авах боломжтой гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 3 тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хх 4 тал/, ******* дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 5 тал/, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Сертифкат/Онцгой эрх/ олгох гэрээ/хх 6-8 тал/, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Кассын орлогын ордер-2 ширхэг/хх 10 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай итгэмжлэл/хх 48 тал/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 49 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай итгэмжлэл/хх 130 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 131 тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариуцагч “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа/хх 105-116 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид  холбогдуулан сертификат олгох гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус гэрээгээр ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвийн хүнсний захын 5 тоот 15 м.кв талбайтай лангуу эзэмших эрхийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар 9,000,000 төгрөгөөр авсан боловч уг худалдааны төв ашиглалтад орохгүй 2 жил болсон бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д 1 жилийн дотор сертифкатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй гэж  заасан тул 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлах хүсэлтээ өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй 3 жил гарангийн хугацаа өнгөрсөн, одоог хүртэл захын үйл нь ажиллагаа жигдрээгүй, 3, 4 лангуу л ажиллаж байна, төв замаас зайдуу байрлалтай, ойрхон “Номин сүлжээ дэлгүүр” нээгдсэн тул сертификат олгох гэрээг цуцалж, “******* инвестмэнт” ХХК-иас урьдчилгаанд шилжүүлсэн 7,000,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдэг.

Хариуцагч “******* *******” ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар гарган өгөөгүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* удаа дараагийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, лангуу эзэмших эрхийг олгосон сертификат нэхэмжлэгч *******ийн нэр дээр гарсан боловч ******* ирж аваагүй тул өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй, уг сертификатаа аваад тус эрхийг зах зээл дээр худалдан борлуулах бүрэн боломжтой, бид хүлээн зөвшөөрнө, тиймээс гэрээг цуцлах үндэслэлгүй, манайд уг эрхийг худалдан авах хүсэлтэй иргэд, хуулийн этгээд олдвол нэхэмжлэгчтэй тохироод эвээр асуудлаа шийдвэрлэх боломжтой талаар тайлбар гарган шүүх хуралдаанд оролцдог.

Гэвч шүүх хуралдаан хойшлуулсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгч *******, хариуцагч “******* *******” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Сертификат/онцгой эрх/ олгох ******* дугаартай гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр ******* дүүргийн 40 дүгээр хороонд байрлах *******” худалдааны төвийн хүнсний захын бараа худалдаалах чиглэлээр 5 тоот 15 м.кв талбай бүхий ажлын байрны түүрээсийн онцгой эрх олгон хавсралтаар баталгаажуулсан сертификат олгох, хоёрдугаар хавсралтаар баталгаажуулсан Б талын зарах барааны нэр төрөл болон уг гэрээг үндэслэн түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон, 5 тоот талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нь 9,000,000 төгрөг байхаар уг төлбөрийг дансаар төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх 6-8 дугаар тал/

Тус гэрээний үндсэн үүрэг буюу 5 тоот талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нь 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бэлнээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000, 5,000,000 төгрөгөөр тус тус хуваан төлсөн кассын орлогын ордер баримтаар төлсөн талаар хариуцагч тал маргаагүй./хх 10-11 дугаар тал/

Хариуцагч тал онцгой эрхийн сертификатыг хэвлүүлсэн боловч нэхэмжлэгч ирж аваагүй, нэхэмжлэгчийн онцгой эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй талаар хүсэлтийн шатанд тайлбар гаргадаг.

Тус сертификатыг нэхэмжлэгч тал хэвлэсэн эсэхийг хэлээгүй, барьж ч үзээгүй, би уг эрхийг авах шаардлагагүй, хариуцагч тал өөр хүнд шилжүүлэхийг би хүлээн зөвшөөрч байна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвлөснөөр өөр этгээдэд эрхээ худалдан борлуулах гэж зар тавьж үзсэн боловч 1 ч хүн залгаагүй, ойр хавьд номингийн сүлжээ том дэлгүүр баригдсан, мөн 3 жилийн өмнө ажилгүй байхдаа уг гэрээг байгуулсан зах баригдахгүй удсанаас өөр ажилд орсон, гэрээ цуцлах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3 сарын дотор өгсөн боловч шийдвэрлэшдээгүй өдийг хүрлээ гэж тайлбар гаргадаг.

Онцгой эрхийн сертификатыг хариуцагч тал нэхэмжлэгчид өгөөгүй талаар маргадаггүй, уг сертификатад үндэслэн зохигч талуудын хооронд дахин түрээсийн гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогддог.

Одоо нэхэмжлэгч *******, хариуцагч “******* *******” ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Сертификат/онцгой эрх/ олгох ******* дугаартай гэрээ”-г цуцлан сертификатын анхны үнэнд төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзлээ.

Түрээсийн гэрээгээр 5 жилийн хугацаагаар хүнсний лангуу түрээслэн ашиглах эрхийг олгохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Уг гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг хариуцагч талд нэхэмжлэгч төлсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр заасан тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглах боломжийг түрээслүүлэгч “******* *******” ХХК олгоогүй үндэслэлээр гэрээ цуцлах саналыг түрээслэгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түрээслүүлэгчид гаргасан, уг ******* дүүргийн 40 дүгээр хороонд байрлах *******” худалдааны төвийн хүнсний зах ашиглалтанд ороогүй 2 жил болсныг хариуцагч тал няцаагүй байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2, 294.2.1-т зааснаар талууд гэрээгээрээ тохиролцон тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д түрээслэгч зөрчил гаргаагүй бол гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн дотр сертификатыг буцааж, гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд төлбөрийг түрээслүүлэгч тал 3 сарын дотор бүрэн буцаан төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах эрхтэй, зохигч талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг дуусгавар болсон буюу цуцлагдсанаас үүсэх үр дагаварыг заахдаа эд хөрөнгийг буцаан түрээслүүлэгчид өгөх үүрэгтэй, ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй тул төлбөрийг буцаан гаргуулахаар түрээслэгч шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Иймд Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгч талд сертификат болон лангуу эзэмшүүлээгүй, эрх өөрт байгаа гэх тайлбар гаргасан тул буцаан гаргуулах шаардлагагүй, харин шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгон шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “******* инвестмэнт” ХХК-иас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Сертификат/онцгой эрх/ олгох ******* дугаартай гэрээг цуцлан хариуцагч “******* инвестмэнт” ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “******* инвестмэнт” ХХК-иас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        ***