| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1709000000176 |
| Дугаар | 2021/ДШМ/981 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | З.Энхжаргал, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/981
2021 11 16 2021/ДШМ
Т.Г, Э.Ө, Т.Г,
С.Ц, Ж.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Энхжаргал,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч Т.д, С.Ц нарын өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Амгаланбаатарын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 23 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Т.Г болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Г, Э.Ө Т.д С.Ц, Ж.Бнарт холбогдох 1709000000176 дугаар эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ширнэн овогт Т Г, ...... оны дүгээр .......сарын-ний .......өдөр,..............р хотод төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ........, эхийн хамт ............дүүргийн.......... дугаар хороо, ........ийн....... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогчтой сайн дураар эвлэрсэн” үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, /РД: /,
2. Х овогт Э Өг, .... оны ..... дугаар сарын ...-ний өдөр Д..... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..................мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...., дүүгийн хамт ..........дүүргийн....... дүгээр хороо, ....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
3. Б овогт Ц Д, ......оны 6...........дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,..........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...., хүү, бэр, ..... ачийн хамт Сүхбаатар дүүргийн :....дугаар хороо, .............дүгээр гудамжны _____ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, / РД:/,
4. Б овогт С....Ц, .......оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..........аймагт төрсөн, ..........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ....., ........хамт Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо,............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
5. Б овогт Ж Б, .........оны ..........дүгээр........ сарын.......ний өдөр ......аймагт төрсөн,...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл......, Сүхбаатар дүүргийн....дугаар хороо, ...............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
1. Т.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хамт архи ууж байсан Д.Алдарсайхантай маргалдаж улмаар түүнийг цохиж зодсоны улмаас Д.Ань 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барж, Т.Г нь хүн алсан,
Т.Г нь Э.Өлзийхутагтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах хохирогч Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан өргөх зориулалт бүхий подьём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,
Т.Г нь Т.Гтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 1111улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах ирргэн Х.О-ийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Э.Ө нь Т.Гтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн...........дугаар хороо ................тоотод байрлах хохирогч Д.Э-гийн хашаанаас машин механиз ашиглан өргөх зориулалт бүхий подьём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.Т.Гнь Т.Гтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 1111улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах ирргэн Х.Отгонсүхийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.Ж.Б, С.Ц нар нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.А-г Т.Г алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн ба шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Э.Р-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Т.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Ж.Б, С.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Т.Гыг хүнийг алсан, бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Э.Ө-ийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Т.Г-г бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, С.Ц, Ж.Б нарыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Өлзийхутагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ц, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан 1 жилийн хорих, Т.Г-д оногдуулсан 1 жил 24 хоногийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гад оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Гын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ын цагдан хоригдсон 1001 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Ц 264 хоног, Ж.Б61 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Гнь 491 хоног цагдан хоригдсон тул түүнд оногдуулсан 1 жил 24 хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос явахыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, Э.Ө-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Г-аас 8.988.060 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эд олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Т.Г, Э.Ө С.Ц, Ж.Б нар нь төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл болох 1111улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Гаас гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Т.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц, Ж.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 1969 оны 11 дүгээр сарын 9-нд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрж, одоо 52 настай бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй хүн. 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан гэх хүн амины хэрэгт хилсээр гүтгэгдэн 2021 оны 7 дугаар сарын 26-нд шүүхээс 12 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсонд гомдолтой байна. Учир нь, тухайн гэмт хэрэг болсон Бэлхийн хуучин эцэс болох автобусны буудал орчим болон дугуй засвар, мөн Ц-ын хашаанд гэмт хэрэг гарсан гэх боловч хөндлөнгийн гэрчүүд болох Ц-ын эхнэр Д-, хажуу айлын хүүхэд болох Э, түүний аав Н нар нь үзсэн харсан бүхнээ үнэн зөвөөр нь мэдүүлж ямарч цагдаа болон хууль хяналтын байгууллага нь хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох амь хохирогч А үхэлд хүргэсэн гэмтэл болох духнаас гарсан цус, хэргийн ул мөрийг баримтжуулсан зураг болон нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсруулж баталгаажуулж тэмдэглэл хөтлөж гэмт хэргийг хөдлөшгүй нотлох баримтаар тогтооно гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэх байсан боловч Цын хашаанд гэмт хэрэг болоогүй учраас хэргийн ул мөр байхгүй учраас хавтаст хэрэгт хавсраагүй, мөн камерийн бичлэгийг Батцэрэн, Ц хоёрын гэрчээр өгсөн мэдүүлэгтэй харьцуулж шалгаагүй байдаг. Камерийн бичлэг дээр би Цын хашаанаас 16-17 цагийн орчим гарч явж байгаа нь бичигдсэн байдаг бөгөөд харин талийгаач А н 18-19 цагийн үед Цын хашаанаас гарч ирж байгаа нь камерт бичигдсэн нь хугацааны зөрүүтэй байдал харагдсаар байтал шалгаагүй, мөн шинжээч эмчийн дүгнэлт нь амь хохирогч А духандаа авсан гэмтэл нь гараар цохиход гэмтэл авах боломжгүй мохоо ирмэгтэй зүйлээр цохиход авах боломжтой гэсэн дүгнэлт нь намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн Ц, Батцэрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгнээс илт зөрж гэмт хэргийг хөдлөшгүй нотлох баримтаар тогтооно гэсэн зүйл заалтыг зөрчиж, хүний эрх, эрх зүйн байдлыг минь дордуулж байгааг минь шалгаж эрхэм шүүгч та бүхнийг мэргэн оюун, ухаандаа тунгаан үзэж зөвхөн бодит үнэнийг олж шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Мөн амь хохирогч Атай би муудалцаж зодолдох ямарч шалтгаан байгаагүй бөгөөд талийгаач хүнтэй муудалцах байтугай биеэ авч явах чадваргүй согтуу байсан бөгөөд Цын гэрт болон хашаанд эрүүл саруул хоцорсон хүн юм” гэжээ.
Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цын мэдүүлэг камерын бичлэгтэй зөрдөг. Гэтэл өдийг хүртэл Ц гэх хүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож байгааг ойлгохгүй байна. Камерын бичлэгийг хянаж шалгаагүй. Ц гэх хүний мэдүүлэг худал болох нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Мөн Бмэдүүлэхдээ “хашаан дотор Ганбаа ах амь хохирогч А хоёр зодолдоод байсан” гэсэн байдаг. Гэтэл энэ хүний мэдүүлгийг гэрийн эзэн Ц, түүний эхнэр Доржсүрэн нар нь удаа дараа үгүйсгэж “манай хашаанд зодоон болоогүй, намайг харж байхад энэ гурав зүгээр хашаанаас гараад явсан” гэж мэдүүлсэн байдаг. Хажуу айлын Энхзолбоо, түүний аав Ням-Очир нар Доржсүрэнгийн мэдүүлгийг үгүйсгэсэн байдаг. Учир нь, Ням-Очир тухайн үед би байгаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан байдаг. Гэтэл Цын хашаанд цус байгаагүй. Учир нь тэнд зодоон болоогүй. Эцэст нь хэлэхэд амь хохирогч А нь Цын хашаанд эрүүл саруул байсан” гэв.
Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ: ”...2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж хууль хэрэглэх журмын талаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өлзийхутагт оногдуулсан 1 жилийн хорих, Т.Г-д оногдуулсан 1 жил 24 хоногийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн” нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хэрэглэхээр хуульчилсан байх бөгөөд уг хугацаанаас хойш буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Т.Г нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Ө Т.Г нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Өршөөл, уучлал үзүүлж ялаас чөлөөлөх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг 4 дэх заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан. Анх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг учрал болсон газрыг Бэлхийн автобусны буудал орчим гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Ингэж дүгнэх болсон үндсэн шалтгаан нь гэрч Цын “дугуй засварын дэргэд Г нь талийгаач А-г цохиж унагаасан” гэх мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Ц нийт 5 удаа мэдүүлэг өгөхдөө илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Б4 удаа мэдүүлэг өгсөн. Мөн өгсөн мэдүүлэг болгон нь хоорондоо илтэд зөрүүтэй байдал ажиглагддаг. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Гэрч Бболон Доржсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаалт авахад дээрх нөхцөл байдлыг болоогүй талаар мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн маргааныг харсан гэх Н, Э гэж хүмүүс байдаг. Насанд хүрээгүй гэрч Э “тухайн хашаанд өөр хүн байсан ба айлын эхнэртэй нийлээд 4 хүн” гэж мэдүүлсэн. Гэрч Ням-Очир “Ц маргалдаж байсан хоёр хүнтэйгээ цуг гараад явсан” талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харах юм бол айлын хашаанд Ц, Б , айлын эхнэр, Г гээд 5 хүн байсан нөхцөл байдал харагдаж байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хашаанд 4 хүн байсан. 4 хүний нэг нь айлын эхнэр байсан. Нөгөө 3 хүн нь камерын бичлэгт харагдсанчлан гараад явсан гэх нөхцөл байдал харагдаж байдаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Амь хохирогч хэд хэдэн удаа савж унаж байгаа бичлэг байдаг. Савж унаж байгаа бичлэгтэй холбогдуулаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дээрх гэмтэл нь унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой гэх асуудлыг ярьдаг. Мөн шинжээч эмч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “дээрх гэмтлийг гараар цохиход учруулах боломжгүй” гэсэн. Хэргийг дүгнэхдээ худал мэдүүлэг өгч байгаа Ц, Бнарын мэдүүлгийг үндэслэж байна. Насанд хүрээгүй гэрч Э, гэрч Н нарын мэдүүлгийг огт үнэлээгүй. Шүүгдэгч Т.Гын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. Удаа дараа худал мэдүүлэг өгдөг гэрч нарын мэдүүлгээр Т.Гыг ялласан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Т.Г-ыг цагаатгаж өгнө үү. Хулгайн гэмт хэргийн хувьд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг хэрэглээгүй. Шүүгдэгч Т.Г нь хулгайн үйлдэл дээрээ маргаагүй. Хулгайн эд зүйлээ тухайн үедээ хураалгаад буцаагаад өгсөн. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь шүүгдэгч Т.Гын эрх зүйн байдлыг нь дордуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Т.Гын хүнийг алсан гэмт хэрэг нь дараах баримтаар нотлогдсон. Амь хохирогч Д.Ань Т.Гтай 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр маргалдаж зодуулахаас өмнө биеийн байдал нь эрүүл, биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Амь хохирогч Д.Ань тухайн өдөр, тухайн цаг хугацаанд зөвхөн Т.Гтай л маргалдсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог. Т.Гаас өөр хэн ч түүний биед халдаагүй болох нь тухайн үед Цынд хамт архи ууж байсан гэрч Ц, Б, Э, цагдаагийн байгууллагын ажилтан Э.Батжаргал, гэрч Анударь болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Амь хохирогч Д.А-г Т.Г цохиж гэмтэл учруулсаныг тухайн үед Цын гэрт хамт архи уусан Батцэрэн, Ц нар өөрийн харсан үзсэн зүйлээ эхний удаа байцаалт өгөхдөө маш тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Т.Гын нөлөөнд автаж урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж гэрчийн мэдүүлгээ худал өгч эрүүгийн хариуцлагад татагдан шалгагдсан. Амь хохирогч Д.А биедээ гавал тархины хүнд гэмтэл авсны улмаас үхэлд хүрсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аврагдах боломж муу байсан нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2299 дугаар Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, мөн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. Шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж мэтгэлцэгч талууд болон шүүх бүрэлдэхүүнээс тавьсан асуултад хариулт авсан. Энд эргэлзээ бүхий нөхцөл байдлууд үүсээгүй. Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэлэлцүүлгийн явц байдлыг баримтжуулсан бичлэг зэргээс тодорхой харагддаг. Гэрч худал мэдүүлэг өгсөн асуудалтай холбоотой тайлбар хэлэхэд энэ хэргийн шүүгдэгч, гэрч нар танил, найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа учраас мэдүүлэг тогтвортой биш, зөрүүтэй байдал, худал мэдүүлэг өгсөн байдал тогтоогдсон. 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ц, Бнар нь мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн байдлаар айж сандарсан ч юм уу, илт худал ярьсныг нь шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар нь харж сонссон, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ гэрч нар ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автсан айсан байдал харагдаж байна гэж танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн дуу, дүрсний бичлэгээр баримтжуулагдсан байдал хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй авагдсан зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулсан. Хэрэг удааширсан нь гэрч, шүүгдэгч нар найз нөхдийн харилцаатай байсантай холбоотой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдол болон эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
1. Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бусадтай архидан согтуурч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ....дугаар хороо, .............автобусны буудлын орчим хамт архи уусан Д.А-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, духны баруун дэлбэнгийн няцралт, баруун хажуугийн ба 3, 4 дүгээр ховдол руу иврэлт, зүүн 2 дугаар хавирганы хугарал, духны зулгаралт, шарх” бүхий гэмтэл учруулж, улмаар гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 20-ны өдөр “баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх дахин цусан хуралтын улмаас тархи дарагдан, шахагдаж үхэлд хүргэсэн” буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь;
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 14/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1 хх 16/, хэргийн газрын анхны болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 17-19, 29-31, 20-24/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 25-28/, тухайн орчмын буюу приус авто засварын гадна камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-ын “.... 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагт ажилдаа яваад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр толгойндоо боолт хийлгэчихсэн ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед түргэн тусламжийн эмч ирээд тариа хийгээд явсан байсан. Манай охин 17 цагийн үед гэрт цагдаа ирээд “танай аав чинь согтуу буудал дээр байна” гэхээр нь очиж үзэхэд нүүр толгой нь нилэнхүйдээ цус болчихсон согтуу архи үнэртсэн ухаангүй байсан гэсэн.../1 хх 42-45/,
гэрч С.Цын “...архиа дуусгаад тэр гурав манай гэрээс гараад явсан ба би 10 орчим минутын дараа гартал манай гэрийн ойролцоо байдаг дугуй засварын үүдэнд Г Аг цохиод унагаачихсан А толгой, нүүр ам нил цус болчихсон байсан. А, Г нар нилээн согтуу байсан. Анх тааралдахад лав хоорондоо маргалдаж зодолдоогүй байсан. А биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. “чи хүн аллаа” гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан” /1 хх 47/,
гэрч Ж.Б-гийн “...Тэгээд Г ах А хоёр Ц ахын хашаанд муудалцаад зодолдоод байсан. Д эгч гарч ирээд цагдаа дуудна гэсэн чинь Г ах утсыг нь булаагаад авсан. Тэгээд хашаанаах бид хоёр гараад шууд гэрт нь очсон. Би тэр үед Г ахаас Доогий эгчийн утсыг нь аваад тэднийд хоноод өнөөдөр өглөө Ц ахад өгсөн. 17 цагийн үед Цын хашаан дотор үүдэн дээр тэр хоёр зодолдсон. Г намайг харж байхад А нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Г ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед Ц ах байсан дараа нь Доогий эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Г ах Доогий эгчийн утсыг булааж аваад гарч явсан” гэсэн мэдүүлэг /1 хх 53/,
гэрч Б.Э-ын “...Ц над дээр ирээд утсаа алдсан гээд цагдаад дуудлага өгөөд Цтой цуг дугуй засварын тэнд очсон чинь А газар хэвтэж байсан бөгөөд Ц Ганбаатарыг цохьсон байна гэж хэлсэн” /1 хх 56/,
гэрч Ц.Н-ын “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны 17 цаг 30 минутын үед дугуй засвар дотор байж байгаад гартал үүдэнд байсан машины цаахан талд буюу баруун талд нэг согтуу хүн хөл нүцгэн хэвтээд байсан. Тэгэхээр нь би хөлдчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүний толгойноос цус гарч байсан ба намайг дуудлага өгөх гэж байхад манай хөрш айлын Ц гарч ирсэн” /х 11 57/,
насанд хүрээгүй гэрч Н.Э-ийн “...би аавынхаа дугуй засварын ажилд туслаад байж байтал 17 цагийн үед ээж дэлгүүр явчихаад ир гэхээр нь гартал хашааны баруун талаас бараан өнгийн хувцастай хүн хөл дээрээ тогтож явж чадахгүй гуйваад согтуу алхаж байсан. Тэгээд манай дугуй засварын зүүн урд хэсэгт цасан дээр уначихсан. Түүний толгойноос цус гарч байгаад би анзаарсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн” /1 хх 61/,
гэрч Э.Б-ын “Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эргүүлийн офицер а/д Батчулууны хамт Бэлхийн 114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ...........эцэс дээр хүн зодуулсан байна гэсэн дуудлагын дагуу 19 цаг өнгөрч байхад ..........н эцсийн буудал дээр очиход А гэгч дугуй засварын наана хоёр хөлөө дээш нь гозолзуулаад хэвтэж байхаар нь 103 дуудаад түргэн ирэхээр нь өгч явуулсан. ...Ц нь Г гэх хүн цохьсон гэж байсан. Мөн дээр нь миний гар утсыг аваад явсан гэж хэлж байсан” /1 хх 77/,
гэрч Н.Б-ын “...Би түргэн тусламжийн эмчээр 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарч байхад 18 цаг 10 минутын үед зодуулсан хүн байна гэсэн дуудлага авч шуурхай очиж ажиллахад Сүхбаатар дүүргийн ....дугаар хороо .....эсрэг талд байрлах цагаан өнгийн төмөр гадартай авто засвар, дугуй засвар гэх бичигтэй засварын урд талаар явсан засмал замын хажуу талын шороон дээр дээгүүрээ бараан өнгийн куртиктэй 45-50 орчим насны эрэгтэй согтуу хүн толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан ...” /1 хх 80/,
гэрч А.-рийн “...намайг гэртээ байхад харанхуй болсон байхад нэг ах хоёр цагдаа дагуулж орж ирээд аавыг хүнд зодуулсан гээд намайг дагуулж автозасварын газрын тэнд очсон. Тэгэхэд хоёр гутал тайлагдсан, куртикны энгэр нь задгай, хоёр гар хөлөө савлаад доошоо хараад хэвтэж байсан. Хөл даараад байна гээд юм яриад байхаар нь би гутлыг нь өмсүүлсний дараа цагдаа нар явсан. Түргэний эмч ирээд машинд суулгаад би гэрээ зааж өгөөд гэрт ирсэн. Түргэний эмч талийгаачийн толгойд оёдол тавьсан. “Өвдөөд байна” гэж орилоод хөл гараа савчаад байсан. Тэгээд эмч явсны дараа талийгаач толгойны оёдолдоо хүрэх гээд байхаар нь би гарыг нь бариад “хэн ингэсэн юм бэ” гэхэд талийгаач “Ганбаа Ганбаа” гэж давтан хэлээд байсан” /1 хх 236/ гэсэн мэдүүлгүүд
цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2299 дүгээр дүгнэлтийн “Талийгаачид дух, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, духны баруун дэлбэнгийн няцралт, баруун хажуугийн ба 3, 4 дүгээр ховдол руу иврэлт, зүүн 2 дугаар хавирганы хугарал, духны зулгаралт, шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаа цохих үед үүснэ. Баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх дахин цусан хуралтын улмаас тархи дарагдан, шахагдаж үхэлд хүргэжээ. ...” гэсэн дүгнэлт /1 хх 91-94/,
Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот шинжээч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн “...шинжээч эмч Ц.Г-ын гаргасан 2299 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн урд дух хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал, цохих, цохигдох, унах, мөргөгдөх аль ч үед үүссэн байх боломжтой. Хэргийн газарт анх очсон эмч Н.Б нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж онош тодруулах шаардлагатай байжээ. Амь хохирогчийг цаг алдалгүй ГССҮТ-д хүргэж өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ. Камерын бичлэгээс харахад амь хохирогч нь дээрх тархины гэмтлийг камерт бичигдсэн цаг хугацаанд аваагүй урьд нь авсан байх боломжтой байна. Уг тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой” гэсэн дүгнэлт /1 хх 98-100/, шинжээч Ц.Г-ын мэдүүлэг /1 хх 85-86/, өвчний түүхийн хуулбар /1 хх 199-211/ зэргээр:
2. Шүүгдэгч Т.Г, Э.Ө нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, .... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух Д.Э-гийн хашаанаас машин механизм /Портер загварын тээврийн хэрэгсэл/ ашиглан, өргөх зориулалт бүхий подьём, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ийн “...ажил дээр байхад арын хашааны эмээ залгаад танай хашаанаас танихгүй хоёр хүн ногоон өнгийн портер машинтай ирээд төмөр ачаад байна” гэсэн. ...Тэгээд араас нь гүйцэж очоод бариад авсан. 2021 онд 3 сая төгрөгөөр авч байсан авто машин өргөх зориулалт бүхий 380 вольтоор ажилладаг подьём байсан” гэсэн мэдүүлэг /2 хх 63/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 55-57/, Дамно ХХК-ийн тухайн хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.536.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2 хх 74/, гэрч Н.Р-ын мэдүүлэг /2 хх 68/, тухайн үйлдлээ тус тус хүлээн мэдүүлсэн Т.Г, Э.Ө нарын мэдүүлгээр;
3. Шүүгдэгч Т.Г, Т.Г нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 1111улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод оршин суух Х.О-ийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.О-ийн “...хөрш айлын хүн залгаж “танайх нүүж байгаа юм уу, ачаатай портер машинаар хивс зөөж байна” гэсэн. Цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хэлтэст ирсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 130/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 118/, Дамно ХХК-ийн 295.000 төгрөгөөр дээрх эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт /2 хх 147/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 121/, гэрч Ц.-ийн мэдүүлэг /2 хх 142/, тухайн үйлдлээ хүлээн мэдүүлсэн Т.Г, Т.Г нарын яллагдагчийн мэдүүлэг зэргээр;
4. Шүүгдэгч Ж.Б, С.Ц нар нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.А-нь бусдад зодуулж, нас барсан” эрүүгийн 1709000000176 дугаар хэрэгт шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган гарын үсэг зурсны дараа урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үндэслэлгүй өөрчилж, “өмнөх мэдүүлэг худлаа, Т.Г Д.А-г цохьсныг мэдээгүй” гэх мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны мэдүүлэг /3 хх 129-135/, шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлэг /3 хх 240-243/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Г, Э.Ө Т.Г, С.Ц, Ж.Б нарын үйлдлийн талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, тэдний үйлдлүүдийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Т.Г “Ц-ын мэдүүлэг камерын бичлэгтэй зөрдөг, Ц гэх хүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож байгааг зөвшөөрөхгүй. Мөн Б“хашаан дотор Г ах амь хохирогч А хоёр зодолдоод байсан” гэсэн байдаг. Гэтэл энэ хүний мэдүүлгийг гэрийн эзэн Ц, түүний эхнэр Доржсүрэн нар нь удаа дараа үгүйсгэсэн. Цын хашаанд зодоон болоогүй, цус илрээгүй, Д.Ань эрүүл саруул байсан” гэж,
түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “нотлогдож тогтоогдоогүй хэрэгт нэр бүхий гэрч нарын удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж, Т.Гыг хүн амины хэрэгт ялласан нь хууль зүйн үндэслэлгүй тул цагаатгаж өгөх, харин түүний хулгайн гэмт хэргийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг хэрэглэх” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж, хуульд заасан шаардлагыг хангаж шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг бүрдүүлж, амь хохирогч Д.А-г шүүгдэгч Т.Г зодож, амь насыг нь аврах боломжгүй тархины баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх дахин цусан хуралтын улмаас тархи дарагдан, шахагдаж үхэлд хүргэсэн үйлдлийг нотолж тогтоосноос гадна амь хохирогч өөр байдлаар уг гэмтлийг авсан байж болох үндэслэл тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, гэрч С.Ц, Ж.Б нар нь шүүгдэгч Т.Гыг амь хохирогч Д.А-г зодоогүй, өмнө нь зодсон гэж худал мэдүүлсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдож байна.
Шүүгдэгч Т.Гын хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой шаардлага, хангаагүй байх тул шүүгдэгч Т.Гыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй.
Иймд шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Амгаланбаатарын ”...Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэж өршөөлийн тухай хуулийг хэрэглэх ёстой байхад Э.Ө Т.Гнарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон үндэслэлгүй...” гэсэн агуулгатай эсэргүүцлийг бичсэнийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг мөрдөн шалгах, прокурорын хяналтын шат, шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх зэрэг аль ч шатанд нэг мөр хэрэглэх учиртай.
Анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн шүүгдэгч Э.Ө Т.Гнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Ц, Ж.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, шүүгдэгч С.Ц, Ж.Б нарын шүүхэд гэрчээр худал мэдүүлсэн үйлдэл нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний /прокурорын яллах дүгнэлтээр 2019 оны 5 дугаар сарын 2-ны/ өдөр гэж үзвэл тэднийг хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан байна /3 хх 234-235/.
Энэ нь шийтгэх тогтоолын С.Ц, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байх ба Т.Г, Э.Ө Т.Гнарын үйлдсэн гэмт хэргээс С.Ц, Ж.Б нарын холбогдсон гэмт хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, тэдэнд холбогдох гэмт хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүхээр хэргийн хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 113 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн С.Ц, Ж.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Ц, Ж.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг 1709 00000 0176 дугаартай хэргээс тусгаарлаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж,
тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын давж заалдах гомдлуудыг, дээд шатны прокурор П.Амгаланбаатарын 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 23 дугаар прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 113 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч С.Ц, Ж.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ