Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2024/00124

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар*******39/ШШ2024/00124

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* дүгээр хороо,*********************,өөрийн байранд байрлах,********************* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын******* дүгээр багт оршин суух, овогт /РД:/,

Хариуцагч: аймгийн сумын******* дүгээр багт оршин суух, овогт /РД/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 20,622,750.14 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч: /цахимаар оролцсон/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

/Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн************** нь хариуцагч, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,822,750.14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1....төлөгдөөгүй төлбөр болох үндсэн зээлийн төлбөр*******8,265,496.79 төгрөг, зээлийн хүү 2,292,398.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,855,02 төгрөг, нийт зээлийн төлбөр 20,622,750,14 төгрөгийн төлбөрийг, нараас гаргуулах,

2.Төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:********************* нь зээлдэгч, нартай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 221000120877 тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг 20 сарын хугацаатай, жилийн*******8 хувийн хүүтэй олгосон. 2020 оны*******2 сарын 09 өдөр, 2021 оны 6 дугаар сарын*******6-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан нэмж*******0,000,000 төгрөгийг олгон хугацааг 2023 оны 05 сарын*******9 өдөр хүртэл сунгасан байдаг. Зээлийн барьцаанд тухайн үед буюу 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон 910 толгой мал, 5 ханатай гэр******* ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар******* ширхэгийг тус тус барьцаалж зээлийг олгосон. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс тухай бүр зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлж байсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөр*******8,265,496.79 төгрөг, зээлийн хүү 2,292,398.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,855,02 төгрөг, нийт зээлийн төлбөр 20,622,750,14 төгрөгийн төлбөрийг, нараас гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 221000120877 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 3-4-р хуудас/, 2020 оны*******2 дугаар сарын 9-ний өдрийн ЗНГ1-221000120877 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 5-р хуудас/, 2021 оны 6 дугаар*******6-ны өдрийн ЗНГ2-МИ350034221000120877 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 6-р хуудас/, 2022 оны 9 дүгээр 26-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 7-р хуудас/, 2020 оны 9 дүгээр 23-ны өдрөөс 2024 оны******* дүгээр 9-ний өдрийнийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-10-р хуудас/, регстерийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн*******1-р хуудас/, 2023 оны******* дүгээр сарын 23-ны өдрийн 01/682 дугаартай олгосон итгэмжлэл хэргийн*******2-р хуудас/, 2024 оны******* дүгээр сарын 9-ний өдрийн 39-16 дугаартайд олгосон итгэмжлэл /хэргийн*******3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн*******4-р хуудас/, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 35-р хуудас/, хариуцагч талаас 2024 оны 3 дугаар*******3-ны өдөр гаргасанийн хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд зээлдэгч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 221000120877 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн гэрээний хавсралт, 2020 оны*******2 дугаар сарын 9-ний өдрийн ЗНГ1-221000120877 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, гэрээний хавсралтыг зөрчсөн тул зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 20,622,750.14 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3.Хариуцагч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн мөнгөн дүнтэй маргахгүй тухай хариу тайлбар гаргав.

Хариуцагч 2024 оны 02 сарын*******4 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2024 оны 02 сарын 28 өдрийн дотор, хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариуцагчаас хариу тайлбар, нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-2021 оны 06 сарын*******6 өдрийн 221000120877 тоот барьцаат зээлийн гэрээгээр зээлдэгч А., нар 22,000,000 төгрөгийг жидин*******8 хувийн хүүтэйгээр 20 сарын хугацаагаар зээлжээ.

-2020 оны*******2 сарын 09 өдрийн ЗНГ1-221000120877 дугаартай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 24 сар болгож, 2021 оны 06 сарын*******6 өдрийн ЗНГ2-350034221000120877 дугаартай гэрээр зээлийн хэмжээг*******0,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээл төлөх хугацааг 2023 оны 05 сарын*******9 өдөр хүртэл сунгажээ.

-Зээлийн барьцаат зээлдэгч, нар 5-н ханатай гэр-1, мөнгөн аяга-3, мөнгөн хазаар-1, 910 толгой мал зэргийг барьцаалсан байна.

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,622,750.14 төгрөгийн үлдэгдэлтэй талаархи нэхэмжлэгчийн шаардлагад хариуцагч маргаагүй, хариуцагч хульд заасан хугацаанд хариу тайлбар /маргасан, эсхүл зөвшөөсөн/ ирүүлээгүй тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргаагүй гэж дүгнэлээ.

 

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулагүй байх тул нэхэмжлэгч тал зээлийн нийт төлбөрийг хариуцагч талаас шаардах эрхтэй байна.

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,622,750.14 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар /маргасан, эсхүл зөвшөөсөн/, нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагчг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч нараас 20,622,750.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нар зээлийн төлбөр 20,622,750.14 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /5-н ханатай гэр-1, мөнгөн аяга-3, мөнгөн хазаар-1, 910 толгой мал/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,264 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч, нараас 331,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүх хуралдааны товийг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч, нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,622,750.14 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*********************-д олгосугай.

2. Иргэний хуулийн*******58 дугаар зүйлийн*******58.1-д зааснаар хариуцагч тал 20,622,750,14 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /5-н ханатай гэр-1, мөнгөн аяга-3, мөнгөн хазаар-1, 910 толгой мал/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*********************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,264 /гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Төрмөнх, нараас 331,264 /гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19,*******20 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ