Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00851

 

 

 

 

 

 

 

 

2024 02 26

182/ШШ2024/00851

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 62 078 774 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2022.02.15-ны өдөр иргэн Л.*******тай зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг жилийн 34,8 хувийн, сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлээр олгосон. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, И хороолол, ******* дугаар байр, тоот 28,5 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч Л.******* нь хийгээгүй учраас барьцаа хөрөнгийн үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасан юм. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл нь 39 999 968 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 7 048 802 төгрөг байсан. Ингээд хуульд заасны дагуу зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлөх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн дагуу нэхэмжлэлийн 2 удаа нэмэгдүүлсэн. Одоо нийтдээ зээлд 39 999 968 төгрөг, зээлийн хүүд 20 441 409 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 063 923 төгрөг болно. Мөн авлага, нотариатын зардал 573 469 төгрөг, нийтдээ 62 078 774 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийн 2.1.5, 2.1.10-д заасан үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувиар, төлөгдөөгүй зээлийн дүнгээс тооцсон. Зээлдэгч нь нийтдээ 1 411 068 төгрөг төлсөн, өөр юу ч төлөөгүй байдаг. Нэмэгдүүлсэн хүү нь 2022.07.25-ны өдрөөс тооцогдож эхэлсэн.

Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа үг үсгийн алдаа гаргаж, гэрээг цуцалсан гэж бичсэн дээр маргахгүй байна. Зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа мөн дэмжиж байна.

Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 62 078 774 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2022.02.15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан. 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийг хүлээн авсан, маргаан байхгүй. Зээлийн хугацаанд нийт 1 411 100 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Мөн бид барьцааны гэрээ байгуулагдсанд маргахгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зээлийн төлбөрт 47 830 460 төгрөг төлөхийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин зөрүү мөнгийг буюу 14 248 315 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Анх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр нь 39 999 960 төгрөг, зээлийн хүү нь 7 741 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 71 689 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 47 830 460 төгрөг нэхэмжилсэн юм. Энэ нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргасан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн авлага гээд 573 469 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй, юуны авлага болох нь тодорхойгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагаа гаргах үед ч гэрээний хугацаа дуусаагүй байсан.

Иймд нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн шаардлагаар нэмэгдүүлсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ  тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, Л.******* болон ******* ББСБ ХК-ийн хооронд 2022.02.15-ны өдөр байгуулсан В120220502 дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2022.02.15-ны өдрийн 112022050201 дугаартай Ипотекийн гэрээ, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Л.*******ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол,  гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 28,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны тоот гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Л.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн анкет, зээлийн хүсэлт, 2022.09.07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2022.09.22-ны өдрийн шаардах хуудас, зээлийн дансны хуулгууд /хх-ийн 8-27, 48, 71, 85/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлүүд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61-62, 77-78/ зэргийг гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 47 830 460 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, И тоот хаягт байрлах, 28,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэн, зээлийн төлбөрт 39 999 968 төгрөг, зээлийн хүүд 20 441 409 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 063 927 төгрөг, авлага болон зардалд 573 469 төгрөг, нийт 62 078 774 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 47 830 602 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, зээлдэгч Л.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлэлгүй, ноцтой зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 10.2.2-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дүгээр зүйлийн .2.-т зааснаар зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг эргүүлэн төлөх хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн дагуу үндсэн зээлд 39 999 968 төгрөг, зээлийн хүүд 20 441 409 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 063 937 төгрөг, зардалд 573 469 төгрөг, нийт 62 078 774 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.3.-т зааснаар төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч Л.******* нь дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 47 830 460 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус зөвшөөрч үлдэх хэсэг буюу нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хэсгийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд зээлдэгч нь өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дахин зээлийн хүү хуримтлуулан нэмж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 573 469 төгрөгийн авлага гэсэн нь тодорхойгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан, зохигчдоос гаргасан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

3.1. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХК-иас 40 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, талууд харилцан тохиролцон 2022.02.15-нд В120220502 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг зээлдэгчид олгосон талаар хэрэгт баримт авагдаагүй ч уг мөнгийг 2022.02.16-нд хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй байна.

 

3.2.Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж хангуулахаар хариуцагч Л.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Л.*******ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 28,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан, 2022.02.15-ны өдөр 112022050201 дугаартай Ипотекийн гэрээ-г мөн байгуулжээ.

Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Л.*******ын зээлийн хүсэлт, харилцагчийн анкет зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

3.3. Дээрх В120220502 дугаартай Зээлийн гэрээ-р Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан шаардлагыг, мөн 112022050201 дугаартай Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11., 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

3.4. Зээлийн гэрээ-ний 3.1.3-т Зээлийн хүү: сарын 2,90 хувь... гэж, 3.1.5-д Зээлийн хугацаа: 24 сар гэж, 3.6-д Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж тус тус заасан бөгөөд зээлдэгч Л.******* нь 2022.04.02-ноос 2022.04.20-ны өдрийн хооронд зээлд 31.51 төгрөг, зээлийн хүүд 1 411 100 төгрөг төлсөн нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

4. Хариуцагч Л.*******ын зээлийн гэрээний үүргийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгч нарын зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцоход:

а/.зээлдэгч нь зээл олгосон 2022.02.16-наас 2022.04.02-ныг хүртэл хугацаанд буюу 45 хоногийн 2,90 хувийн хүүд 1 716 164 төгрөг тооцогдсоноос зээлдэгчээс энэ өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хүүгээс хасахад 716 164 төгрөг хүүд, зээлд 40 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй,

б/.2022.04.02-ноос 2022.04.07-ныг хүртэл 5 хоногийн 40 000 000 төгрөгийн 2,9 хувийн хүүд 190 685 төгрөг тооцогдож, өмнөх хүүгийн үлдэгдэл 716 164 төгрөгийн хамт 906 849 төгрөг болсноос энэ өдөр төлсөн 240 000 төгрөгийг хасахад зээлийн хүүд 666 849 төгрөг, зээлд 40 000 000 төгрөг төлөх үүрэгтэй,

в/.2022.04.07-ноос 2022.04.14-нийг хүртэл 7 хоногийн хүүд 266 956 төгрөг тооцогдож, хүүгийн нийт үлдэгдэл 666 849 төгрөгийн хамт 933 807.90 төгрөг болсноос энэ өдөр төлсөн 170 000 төгрөгийг хасч, зээлийн хүүд 763 707.90 төгрөг, зээлд 40 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй,

г/. 2022.04.14-нөөс 2022.04.20-ныг хүртэл 6 хоногийн хүүд 228 822 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 1 000 төгрөгийг хасч 227 822 төгрөг болон өмнөх хүүгийн үлдэгдэл 763 707.90 төгрөгийн хамт 992 529.8 төгрөг, зээлд төлсөн 32 төгрөгийг хасч 39 999 968.49 төгрөгийн үлдэгдэлтэй,

д/. 2022.04.20-ноос нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зээлийн дансны хуулгад тодорхойлсон 2022.10.14-нийг хүртэл 177 хоногийн 39 999 968.49 төгрөгийн 2,9 хувийн хүүд 6 750 241.25 төгрөг тооцогдож, өмнөх хуримтлагдсан 992 529.8 төгрөгийн хүүгийн хамт нийт зээлийн хүүд 7 742 771.05 төгрөг, зээлд 39 999 968.49 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

е/. 2022.10.14-нөөс эхлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд нэмэгдүүлсэн 2023.09.12-ныг хүртэлх 333 хоногийн хүүд 12 699 606.43 төгрөг, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүүд 993 034.57 төгрөг тус тус тооцогдож байна.

 

5. Хариуцагч Л.******* нь зээлд 31.51 төгрөг, зээлийн хүүд 1 411 100 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн зээлийн төлбөр төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу 2022.09.07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2022.09.22-ны өдрийн шаардах хуудсаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид мэдэгдэж шаардсан байна. Үүнээс хойш ч мөн зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан В120220502 дугаартай Зээлийн гэрээ-ний 7.1.2-т Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгч...ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээг дангаар цуцлах, 7.1.4-т Гэрээний 10.2-т заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээлдэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах, 10.2-т Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй...10.2.2. Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн буюу гэрээний 2.1.11-д заасан нөхцөл байдал үүссэн... гэж, 2.1.11-д Ноцтой зөрчил: Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дууш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлснийг...ойлгоно гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, В120220502 дугаартай Зээлийн гэрээ-ний хугацаа 2024.02.15-нд дуусах байсан бөгөөд зээлдэгч буюу хариуцагч Л.******* нь 2022.04.20-ноос хойш нэхэмжлэгчээс 2022.10.17-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний 6.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн гэж үзэн гэрээний дээрх заалтуудыг үндэслэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг 2022.09.07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2022.09.22-ны өдрийн шаардах хуудсаар тус тус шаардан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно... гэж заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон, мөн 225 дугаар зүйлийн 225.2.-т заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан байх боловч зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн хэвээр байна.

Иймд Иргэний хуулийн 2 дүгээр зүйлийн 2.3.-т Гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 9.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь талуудын хооронд 2022.02.15-нд байгуулсан В120220502 дугаартай Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцалсан гэж үзнэ.

 

6. Дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулсан В120220502 дугаартай Зээлийн гэрээ-ний 10.1.3-т заасны дагуу Зээлдүүлэгч гэрээний 10.2-т заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалснаар... зээлийн гэрээ дуусгавар болохоор талууд тохиролцсон байх тул гэрээг цуцлах хүртэл буюу 2022.10.14-ний өдрийн байдлаарх зээл, түүний хүүг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч буюу хариуцагч нь зээл олгосноос хойш зээлд 31.51 төгрөг төгрөг төлж 39 999 968.49 төгрөгийн, зээлийн хүүд 1 411 100 төгрөг төлж, 7 742 771.05 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 70 893.24 төгрөг тооцогдож нийт 47 813 632.78 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч байгууллага нь гэрээг цуцалснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь ажиллагааны зардал гэж 573 469 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд баримт бичиг хуульд заасан шаардлага ханган шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор Монголын нотариатчдын танхимын 2022.10.05-ны өдрийн 4080 тоот Мөнгөний тасалбар-р нотлогдсон нотариатын зардалд төлсөн 17 000 төгрөгийг гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй болно.

 

8. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Л.*******аас 2022.02.15-ны өдрийн В120220502 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 47 813 632.78 төгрөг болон нотариатын зардалд төлсөн 17 000 төгрөг, нийт 47 830 632.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 28,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган шийдвэрлэлээ.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 267 303 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар хариуцагч Л.*******аас зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 47 830 632.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлээс 14 248 141.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл, 2022.02.15-ны өдрийн 112022050201 дугаартай Ипотекийн гэрээ-ний барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Л.*******ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 28,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Хариуцагч Л.*******ын арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн 182/ШЗ2023/14861 дугаар захирамжийг үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 267 303 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА