Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 140/ШШ2024/00125

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг *******ын ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар гаргана гээд, Би 1988 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн коллежийг төгсөж ирээд сумд туслах тогоочоор томилогдон ажилд орсон. 1988 оноос 1992 он хүртэл ажиллаж байгаад гарсан бөгөөд тухайн үед ажлаас гарсан тушаал нь байгаа хэрнээ ажилд орсон тушаал нь олдохгүй байгаа юм. Иймд 1988 оноос 1992 он хүртэлх ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн сумын нэгдлийн од туслахаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Д.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай тушаал хавсралтын хамт, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай тушаалын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.

Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-15 /А/-гийн 27, 28-д 1987 он ******* нэгдэлд туслах мастер гэж бичсэн байгаатай тохирч байгаа, мөн бусад баримтуудыг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Түүний 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1988.08.01 сумын ******* нэгдэлд ын туслах мастераар томилон ажиллуулав гэсэн, 02-рт 1992.02.01 Заводын туслах мастерын ажлаас чөлөөлөв гэсэн, Завхан аймгийн сумын ******* нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай Зарим боловсон хүчнийг ажилд томилон ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн сумын ******* нэгдлийн даргын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай Албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-15 /А/-гийн 27, 28-д 1987 он ******* нэгдэлд туслах мастер гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч Д.*******, М.******* нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэв.

сумын нь 1991.12.30-ны өдөр бүртгэгдэж, 1992.01.22-ны өдөр хоршоо болон бүртгэгдэж 1996 онд татан буугдсан болох нь Хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг

-1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын нэгдлийн од туслахаар,

-1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* -нд ын нормчноор,

-1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг 01-ний өдрийг дуусталх хугацаанд сумын хоршоонд тус тус ын нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ