Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01441

 

 

 

 

 

 

 

                 2024           03            *******

                                    184/ШШ2024/01441

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Х.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* , ******* ******* *******, 20 ******* байр, 252 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* , 12 ******* *******, 06 ******* байр, 17 тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 9,021,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие овогтой ******* нь Toyota Harrier маркийн улсын *******тай автомашины эзэмшигч ба 2023.03.10-ны өдрийн 14 цагт миний машиныг дүү Д.Бат-Амгалан жолоодон Д.******* би хажууд нь суугаад БГД-ийн нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн урд уулзварт улаан гэрлээр зогсож байхад эсрэг урсгалаас улаан гэрлээр улсын *******тай Toyota Corolla Rumion тээврийн хэрэгсэл гэнэт маш хурдтай орж ирэн *******ллын замаас гэрлэн дохиогоор явж байсан Приус маркийн машиныг бидэн рүү хүчтэй мөргөн авч шидсэн. Бууж ирээд харахад миний машинтай нийлээд 4 машин мөргөлдсөн байсан.

Д.******* миний эзэмшлийн Toyota Harrier маркийн улсын *******тай автомашинд хохирлын үнэлгээ=12,305,000 төгрөг болж, оношилгоо, үнэлгээний төлбөрт=731,000 төгрөг, машинаа ослын газраас чирүүлэхэд=76,300 төгрөг, нийт=13,112,300 төгрөгийн хохиролтой болсон. Үүнээс хариуцагч Б.ийн улсын *******тай Toyota Corolla Rumion автомашины жолоочийн хариуцлагын даатгалд “Бодь даатгал” компаниас хохирсон 3 машинд хувааж өгнө гээд манай машинд 2023.5.19-нд 3,090,500 төгрөг төлсөн. 2023.06.06-нд хариуцагч Б. нь Хаан банкны данснаас 1,000,000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл хохирол нь 9,021,800 төгрөг юм.

Иймд хариуцагч овогтой өөс нэхэмжлэгч овогтой ******* надад миний эзэмшлийн Toyota Harrier маркийн улсын *******тай автомашины хохирлын 9,021,800 /есөн сая, хорин нэгэн мянга, найман зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяа байгууллагад тухайн асуудлыг шалган шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухайд Ашид билгүүн ХХК үнэлгээ хийсэн байдаг. Хэргийн материалыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 730,000 төгрөгийн зардал гарсан. Осол болсон газарт машин зогссон тул машиныг чирүүлэхэд 76,300 төгрөг болсон. Буцааж гэр рүүгээ авч явсан төлбөрийг нэхэмжлээгүй. Илүү төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Нийт хохирол болох 12,305,000 төгрөг дээр Ашид билгүүн ХХК-ийн 731,000 төгрөг, нэг талдаа чирүүлсэн 76,300 төгрөг, нийт 13,112,300 төгрөгийн хохиролтой болсон. Даатгалын компаниас 3,090,500 төгрөг гаргуулсан. Д. нь миний дансанд 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирол болох 9,021,800 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа гаргаж байгаа Toyota Harrier маркийн улсын *******тай автомашиныг худалдан борлуулсан. Худалдан борлуулсан үнийн дүн нь 57,000,000 төгрөг байгаа нь дансны хуулгаар нотлогдсон. Үүнтэй холбоотойгоор машиндаа засвар хийнэ гэж байгаа ч машин нь одоо байхгүй болсон. Хохирогчийн төлбөр нь төлөгдөх ёстой хэмжээнээс илүү төлөгдсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: үнэлгээний газраас 58,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь машинаа 57,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Эвдрээгүй байх үеийн үнээр зарж борлуулж хохирлоо барагдуулсан. Мөн даатгалын компаниас 3,090,500 төгрөг, Д. нь 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. төлөгдөх ёстой хэмжээнээс илүү мөнгө төлөгдсөн гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд гэмтсэн эд зүйлийг буцааж хэвийн байдалд нь оруулах гэж байдаг. Машин нь байхгүй. Төлбөр нь төлөгдөж хохирол нь барагдаж дууссан байхад үүнтэй холбоотой шаардах эрх байхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  Нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, ******* дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын тодорхойлолт /хх3/, Д.*******аас д олгосон итгэмжлэл /хх4/, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 8 ******* сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх5-11/, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх12/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний хуулбар /хх13-22/, Б.ийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх23/,  тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх24/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 2023 оны 3 ******* сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх25/ эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар 2023 оны 3 ******* сарын 14-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай /хх26/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх27/, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 3 ******* сарын 16-ны өдрийн ЗТО-358 *******тай магадалгааны хуулбар /хх29/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2023 оны 3 ******* сарын 16-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх30/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0560251 *******тай шийтгэлийн хуудсын хуулбар /хх31/, худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримтын хуулбар /хх32/, Д.*******ын 1705*******3587 тоотны дансны хуулга /хх35-36/, Д.*******ын 1705*******3587 тоот дансны хуулга /хх62/,  Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /64-68/, зураг /хх91/,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар /хх41/, итгэмжлэл /хх51/, зураг /хх109-110/, Д.*******аас олгосон итгэмжлэл /хх127/, зураг /хх130-132/,

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101 *******тай албан бичиг түүнд хавсаргасан баримт /хх86-88/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх101-102/, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 12 ******* сарын 04-ний өдрийн 180 *******тай албан бичиг түүнд хавсаргасан баримтууд /хх104-105/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 ******* сарын *******-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх119-120/, гэрч , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх160-164/.

    1. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: ...Хариуцагчийг гэм буруутай гэж

үзэн, учруулсан хохирлыг гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан “Эд хөрөнгөд

гэм хор учруулсан хохиролд 9,021,800 /есөн сая хорин нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.өөс 8,945,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 76,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

            Үүнд: 2023 оны 03 ******* сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Д.******* миний улсын *******тай Тоёота харьер маркийн автомашиныг хариуцагч Б. нь улсын *******тай Тоёота королла румион маркийн автомашинаар өөр урсгал чиглэлд явж приус маркийн автомашиныг мөргөсний улмаас миний автомашинд 12,305,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээний төлбөрт 731,000 төгрөг, машиныг ослоос газраас чирүүлэхэд 76,300 төгрөг нийт 13,112,300 төгрөгийн хохирол надад учирсан. Үүнээс хариуцагч Б.ийн улсын *******тай Тоёота королла румион маркийн автомашины жолоочийн хариуцлагын даатгалд “Бодь даатгал” ХХК-аас 3,090,500 төгрөгийг төлсөн, хариуцагч Б. нь ХААН банкны тоот данснаас 1,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Иймд хохирлын үлдэгдэл төлбөр 9,021,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

  1. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зам тээврийн

осол гаргасан гэм буруу дээр маргахгүй, харин нэхэмжлэгч нь улсын *******тай Тоёота харьер маркийн автомашиныг бусдад зарж борлуулсан тул түүнийг одоо хохирлын үнэлгээгээр засаж янзлах боломжгүй, мөн хохирлын үнэлгээгээр автомашины зах зээлийн үнийг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад нэхэмжлэгч автомашинаа 57,000,000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан гэж шүүхэд тайлбар гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар

дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б. нь 2023 оны 03 ******* сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэмтлийн эмнэлгийн урд уулзварт “ ББСБ” ХХК-ийн өмчлөлийн улсын *******тай Тоёота королла румион маркийн автомашиныг жолоодож яваад 53-45 УАО улсын *******тай Тоёота приус маркийн Д.Мөнхзаяагийн автомашин, 19-50 УАЕ улсын *******тай Ниссан экстрейл маркийн автомашин, улсын *******тай Тоёота харьер маркийн Д.*******ын автомашиныг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-ийн а, б, в, г-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулснаар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон.

            Хариуцагч Б. нь зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-5х-9х, 25х-27х/, тээврийн хэрэгслийн тодорхойлолт /хх-10х/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилт бүдүүвч /хх-11-12х/, эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-29х/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-30х/, Шийтгэлийн хуудас /хх-31х-32х/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-64х-68х/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-101х/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-119х-120х/, гэрчээр , нарыг асуусан тэмдэглэл болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зөрчлийн хэрэгт тооцогдсон гэм буруу дээр маргахгүй гэх тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 ******* сарын 13-ны өдрийн 753 *******тай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Д.*******ын  улсын *******тай Toyota harrier маркийн автомашинд 12,305,000 төгрөгийн хохирол учирсан /хх-63х/, мөн хариуцагчийн жолоочийн хариуцлагын даатгалыг “Бодь даатгал” ХХК-аас 2023 оны 05 ******* сарын 19-ний өдөр 3,090,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд 2023 оны 06 ******* сарын 06-ны өдөр хариуцагч Б. нь ХААН банкны тоот данснаас 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нэхэмжлэгч Д.*******ын Голомт банкны 1705*******3587 тоот дансны хуулгаар нотлогдож байна /хх-35х-36х/.

             “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 ******* сарын 13-ны өдрийн 753 *******тай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Д.*******ын  улсын *******тай Тоёота харьер маркийн автомашинд 12,305,000 төгрөгийн эвдрэл, ажлын хөлсний зардал гарч, нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн улсын *******тай  Тоёота харьер маркийн автомашиныг бусдад 57,000,000 төгрөгөөр зарж борлуулсан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба тэрээр автомашиныг 2023 оны 03 ******* сарын 27-ны өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна /хх-87-88х/.

  1. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэгт  Бусдын эрх, амь нас,

эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 ******* зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч хохирлын үнэлгээгээр нэхэмжлэгчийн автомашиныг засварлах, сэргээх боломжгүй автомашин зарагдсан, нэхэмжлэгчийн автомашиныг хохирлын үнэлгээ гаргасан байгууллагаас зах зээлийн үнэлгээгээр 58,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад нэхэмжлэгч 57,000,000 төгрөгөөр автомашинаа зарсан тул нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учраагүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хэнд ямар үнээр зарж борлуулах нь түүний эрх ба өөрийн өмч, эд хөрөнгийн үнийг тогтоож бусдад зарах эрхтэй юм. Зохигчид нэхэмжлэгчийн автомашиныг бусдад зарж борлуулсан дээр маргаагүй тул шүүхээс автомашинд учирсан эд хөрөнгийн хохиролд дүгнэлт өгсөн болно.

Харин нэхэмжлэгчийн улсын *******тай Тоёота харьер маркийн автомашинд 12,305,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлоо уг эд хөрөнгийг гэмтээсэн, хохирол учруулсан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж байх бөгөөд Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

  1. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 ******* сарын 13-ны өдрийн 753

*******тай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн Тоёота харьер маркийн автомашинд 12,305,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын үнэлгээг гаргуулахад нэхэмжлэгчээс 731,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Мөн хариуцагчийн жолоочийн хариуцлагын даатгалыг “Бодь даатгал” ХХК-аас 3,090,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, хариуцагчаас 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Голомт банкны 1705*******3587 тоот дансны хуулгаар тогтоогддог, хариуцагч Б. нь гэм буруу дээр маргахгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан нь бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хүлээн зөвшөөрч хохирол барагдуулж байсан гэж үзнэ.

            Харин нэхэмжлэгчийн осол гарсан өдөр өөрийн автомашиныг ослын газраас чирүүлсэн үйлчилгээний хөлсөнд 76,300 төгрөгийг нэхэмжилсэн баримт нь /хх-34х/  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

            Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн дээрх шүүхийн дүгнэлтээр хариуцагч Б.ийн бусдын хөрөнгөд учруулсан хохирлоос жолоочийн хариуцлагын даатгал болон хариуцагчаас нэхэмжлэгчид хохиролд төлсөн 4,090,500 төгрөгийг хасч, нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүн болох 9,021,800 төгрөгөөс 8,945,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 76,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: ...Хариуцагчийг гэм буруутай гэж үзэн,

учруулсан хохирлыг гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ...гэжээ.

 

  1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,299 төгрөгийг улсын

орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******8,078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1 дэх

хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.өөс 8,945,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 76,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,078 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас *******8,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр

зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АРИУНБОЛД

 

       ШҮҮГЧИД                                  Г.НЯМСҮРЭН

 

                                                             Х.ОЮУНЖАРГАЛ