Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/00870

 

 

 

 

 

 

 

 

                             202            02            16

                                  18/ШШ202/00870

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Т.Ариунболд даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, Зүүн  ******* ******* дугаар , 15 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 5 дугаар *******, , 1 тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч С., хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3.******* миний бие өөрийн гэр бүлийн хамт түүний найз гэх 2023 оны 0 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 02 цагийн үед караокед сууж байсан. Гэтэл нөхөр С. хүрч ирээд ялихгүй шалтгааны улмаас миний биед халдаж, миний зүүн хөлийн шагайн гадна, дотно хавчаарын далд хугарал, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан.

Миний бие холбогдох байгууллагад гомдол мэдээлэл гаргаж хуулийн дагуу ажиллагаа явуулж ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2023ШЦТ/59 шийтгэх тогтоол гарсан.

Гэвч ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч миний ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэх эрхийг маань нээлттэй орхиж шийдвэрлэсэн болно.

Миний бие хувиараа хүргэлт хийж өөрийн амьдралыг залгуулдаг ба сард дунджаар 5,000,000 төгрөгийн орлого олдог. Тухайн орлогоороо би өөрийн гэр бүлийн амьжиргаагаа залгуулж амьдардаг нэгэн. Гэмт хэрэг болсон өдөр буюу 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй ба дээрх хугацаанд олох ёстой байсан цалинтай дүйцэх орлого олж чадсангүй. Иймд миний бие сарын дундаж орлого маань 5,000,000 төгрөг байдаг ба нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулах шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан байна. Хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг үнийн санал дээр эвлэрэх боломжтой” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх2/, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоол /хх3-6/, орлого, зарлагын баримт /хх8-28/, хөлний рентген зураг /хх29/, З.*******ын ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх30-69/,  хөлний рентген зураг /хх70/, ХААН банкны дансны хуулга /хх131-250, 2хх/

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар /хх75/

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1 Нэхэмжлэгч З.*******ын “15,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч С.д холбогдох иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэв.

Хариуцагч С.аас нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

2. Шүүх хариуцагч С.аас 3,000,000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.1, 0.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нь 2023 оны 0 сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед ******* дүүргийн 18 дугаар *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн шатан дээр нэхэмжлэгч З.*******ын хөлийг шаттай хавсарч өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай Шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Нэхэмжлэгч З.*******ын эрүүл мэндэд учирсан хохиролд хариуцагч С.аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,500,000 төгрөг өгсөн талаар зохигчид зөвшөөрдөг, энэ талаар шийтгэх тогтоолд шүүхээс дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч З.*******аас гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан тул 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны орлого буюу гэм хорын хохиролд 15,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.

Хариуцагч талаас “...нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 555,60 төгрөгийн эрүүл мэндийн хохирлын баримтыг гаргаж өгсөн, харин миний зүгээс хохирлыг арилгахад 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Одоо ажилгүй байсан хугацааны гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг төлөх боломжтой” гэж мэтгэлцдэг.

Зохигчид гэм буруу болон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанд маргадаггүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны орлого тасалдаагүй, 2023 оны 0 сараас 07 дугаар сарын хүргэлтийн үйлчилгээг явуулж орлого олж байсан, мөн 3 сарын хугацаанд 15,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэдэг нотлогдохгүй байна гэж маргадаг.

. Нэхэмжлэгчээс хувиараа хүргэлтийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад гүйцэтгэн цалин, хөлс түүнтэй адилтгах хэмжээний орлого олдог байсан бөгөөд сард 5,000,000 төгрөгийн орлого олдог талаар тайлбар гаргадаг. Харин түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар өдөрт тогтмол мөнгөн дүнгээр орлого орж байгаа боловч тухайн өдрийн зарлагаар хүргэлтийн “ ” ХХК-нд шилжүүлэн нэг удаагийн хүргэлтээс ,000 төгрөгийг цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоор олдог байсан эсэх нь нотлогдоогүй, мөн зарлагын болон орлогын баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн .2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар шүүх үнэлж, нэхэмжлэгчийн тайлбарласан ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгатай харьцуулан тухайн өдрийн орлогыг тодорхойлох боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “ ” ХХК-тай амаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллаж байсан гэдэг боловч энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй бөгөөд тэрээр хүргэлтийн үйлчилгээгээр сард 5,000,000 төгрөгийн орлого олж байсан гэдэг нь нотлогооны бусад хэрэгслээр тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч З.*******аас 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу хүргэлтийн үйлчилгээ үзүүлээгүй гэдэг боловч түүний ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 29 удаа nislel hurgelt, tsalin, butsaalt гэсэн утгатай зарлагын гүйлгээг тасралтгүй хийснээс үзэхэд түүний ажилгүй, орлогогүй байсан гэдэг тайлбар нь няцаагдаж байна. /1хх-226х-2хх-х/

5. Иргэний хуулийн 359 зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээг “ ” ХХК-тай амаар байгуулсан гэдэг нь нотлогдоогүй, уг компанийн өмнөөс хүргэлтийн үйлчилгээг гэрээгээр явуулж, тогтмол орлого олж байсан нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Харин хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэж байх тул хариуцагч С.аас 3,000,000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 зүйлийн 1.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.аас 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.аас 3,000,000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 зүйлийн 1.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД

     

     ШҮҮГЧИД                                    Г.НЯМСҮРЭН

 

           Д.УРАНЗУЛ