Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/01852

 

    

 

 

 

 

                         2024                 

     

 

 

 

     

4             9                                             184/ШШ2024/01852

              

 

 

 

                      

                                 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “А*** трейд” ХХК /РД: ******4/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, ****, **********

Хариуцагч: Х**** овогт ********* ******* /РД: Г******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, А*****, ***** тоот

619,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “****” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Иргэн **** нь Баянгол дүүрэг, ***-р хороо, 2-р хорооло*** байр, ** тоот хаягт байрлах *** хүнсний дэлгүүрийг хариуцан ажиллуулж байх хугацаандаа буюу 2023 оны 8-р сард 619,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг тооцоогоор авсан бөгөөд одоог хүртэл сайн дураар төлөхгүй байна. Иймд бараа бүтээгдэхүүний төлбөр болох 619,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

  

Хариуцагч П***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “**9**” ХХК-ийн нэхэмжилсэн 619,000 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******н гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*****” ХХК хариуцагч***** холбогдуулан 619,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 619,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *****н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

                                                           

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,***** холбогдох 619,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 619,000 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,220 төгрөгөөс 9,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9,610 төгрөгийг хариуцагчаас, 9,610 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Т.БАТСҮХ