| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/00367/и |
| Дугаар | 184/шш2024/00015 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 184/шш2024/00015
2023 12 21 184/ШШ2024/00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: УБ, ******* дүүрэг 6 хороо, ******* оффис 9 давхар хаягт байрлах ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, ******* ******* 15 гудамж 7 тоотод оршин суух овогт ийн //-д холбогдох
зээлийн гэрээний үүрэг 17,349,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Ч., хариуцагчийн өмгөөлөгч А., П.Хонгорзул .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 17,349,123 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байд*******р тайлбарлаж байна. Үүнд:
... Ч. нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр №206208767 тоот Зээлийн гэрээ, №206208767 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг ******* машин худалдан авах зориулалтаар 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Ч. нь зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуу*******гүй ба талуудын хооронд байгуулсан №206208767 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа дууссан түл зээлийн гэрээний 2.11-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. ... зээлийн гэрээ байгуулагдах үед манай байгууллага Банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй, зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан ... 2021 оны 12 дугаар сарын 21-ний байд*******р зээлдэгч нь үндсэн зээл 7,309,014 төгрөг, үндсэн хүү 7,772,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,267,769 төгрөг нийт 17,349,123 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч зээлийг өөрийн дансаар авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өөрт ашигтай байдал үүссэн тул гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Тухайн үед хэнд *******машиныг өгсөн тухайн хүнтэйгээ асууд******* тусдаа шийдвэрлэх ёстой. Бид зээлийн гэрээний дагуу мөнгийг олгосон тул буцаан шаардах эрхтэй. Бид барьцаа хөрөнгөөс татгалзсан, эхнээсээ нэхэмжлээгүй. Хариуцагч мөнгө авсан нь үнэн. Автомашиныг шилжүүлсэн албан бичиг өгсөн, анхнаасаа барьцаанд тавигдаагүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ... гэв.
2. Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Аливаа байгууллагын гүйцэтгэх захирал хэн нэгэнд итгэмжлэл олгож гэрээ хэлцлийг төлөөллөөрөө дамжуулж байгуулж болдог. Тухайн нэхэмжлэгч байгууллагын захирал гэрээн дээр зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш гэж мэдүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн хууль зөрчиж байгуулсан хэлцэл гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд тооцох бүрэн боломжтой. Тиймээс хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж үзэж байна. Хэрэв талууд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан бол гэрээгээр тохиролцсон хүү шаардах эрхээ алдана. Хариуцагчид зээл олгосон эсэх дээр маргаагүй ямар зорилгоор талууд гэрээ байгуулсныг тодорхойлох шаардлагатай. Өөр бусад этгээдэд олгохын тулд Ч.гийн нэрээр зээл гаргуулан авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцын гэрээ байгуулан Лексус 470 маркийн ******* машиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан. Нэгэнт гэрээ байгуулагдсан учраас зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд Иргэний хуульд заасны дагуу фидуцын зүйлийг бодитоор гаргуулан авснаараа зээлийн гэрээний үүрэг бодитоороо хангагдсан гэж үзнэ. Гэтэл фидуцын гэрээнд заасан эд хөрөнгө буюу *******машины эзэмшигч шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн. Аль ч гэрээг байгуу*******гүй, хэн нэгэнд барьцаа*******гүй гэдэг мэдүүлгийг өгсөн. Шүүхийн журмаар ирүүлсэн баримтаас үзвэл улсын дугаартай Лексус 470 тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа гэрээ болон зээл авсан баримт байхгүй болно гэх албан тоот ирсэн. Хариуцагчид бодитоор зээл авах хүсэл зориг байсан бол ******* машины эзэмшигч энэ та*******р мэдэж байх ёстой бөгөөд энэ та*******рх баримт нэхэмжлэгч талд хадгалагдан үлдсэн байх ёстой. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хэдхэн хоногийн дараа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул үүнийг буцаан ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч та*******с Авто тээврийн үндэсний төвд гаргаснаар фидуцын зүйлийг байхгүй болгосон. Энэ нь зээлийг ямар зорилгоор Ч.гийн нэр дээр гаргасан, зээл хүчин төгөлдөр эсэх, бодитойгоор хариуцагч зээлийг аваад ашигласан эсэхийг няцааж байгаа үйл баримт юм. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд эрх бүхий этгээд биш учраас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Ийм учир зээлийн гэрээгээр хүү шаардах эрх үүсэхгүй. Фидуцын зүйлийг өөрсдөө захиран зарцуулчхаад зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлийг Ч.гийн мост *******и дансанд шилжүүлнэ гэж заасан. Энэ баримтыг нэхэмжлэгч байгууллага гаргаж өгөөгүй. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 14,629,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,690,980 төгрөг зээлд татаж, нийт 27 сая төгрөгийн зээлийг татаж авсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Гэтэл үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс илүү буюу 27,000,000 төгрөг төлөгдсөн ... Гэхдээ хариуцагч нэг ч төгрөг төлөөгүй, уг зээлийг авсан этгээдүүд хэлэлцэн тохироод төлөөд дууссан. Энэ нь мөн депозит дансны хуулгаар нотлогддог. Зээлийг бэлнээр болон дансаар олгодог. Дансаар олгож байгаа тохиолдолд зээлдүүлэгч, зээлдэгч дотооддоо депозит данс үүсгэдэг. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулгаар үлдэгдэлгүй гэж гарч байгаа нь энэ зээл төлөгдөөд дууссаныг илтгэж байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулгаар дансны үлдэгдэл нь 0 төгрөг гэж гарсан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллагын программ бүртгэл дээр зээлийн болон депозит дансны гүйлгээгээр зээл төлөгдсөн гэдэг нь тогтоогдоно. Энэ нь гэх хүний мэдүүлгээр мөн нотлогддог. Ямар ч гэрээ хэлцэлгүйгээр гэх хүний нэр дээрх машиныг нэхэмжлэгч тал руу шилжүүлэх үндэслэл байхгүй. Гэтэл нэхэмжлэгчид энэ та*******р гэрээ байхгүй байгаа нь *******машин нь хариуцагчийн зээлийг хаахад зарцуулагдсан, хаасантай холбоотойгоор зээлийн дансны үлдэгдэл 0 төгрөг болсон нь гэрээний дагуу зээл төлөгдөж дууссан бөгөөд гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Анх гэрээг 60 хоногийн хугацаатай байгуулсан. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Гэтэл нэхэмжлэлийг 3 жил 7 сарын дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээх та*******р ямар нэг баримт өгөөгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн зээл төлөгдөж дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
3. Нэхэмжлэгч та*******с гаргасан нотлох баримт: 2018.05.24-ний өдрийн №206208767 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн хорооны хурлын шийдвэр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Ч.гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ч.гийн депозит дансны хуулга.
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Ч.гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн та*******рх тодорхойлолт.
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Худалдаа хөгжлийн банкны 2022.04.25-ны өдрийн 6/*******22 дугаар албан бичиг, Ч.гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2023.02.16-ны өдрийн №204 тоот, 2022.04.20-ны өдрийн №325, 2022.05.20-ны өдрийн №343, 2023.08.28-ны өдрийн №129 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэрэг материал, Хаан банкны 2022.04.22-ны өдрийн 29/2550 тоот албан бичиг, ************** ******* ХХК-ийн 2022.06.20-ны өдрийн NT-ТГ-01/042, 2023.03.06-ны өдрийн NT-ТГ/01-38, 2023.03.22-ны өдрийн NC-ТГ-01/122, NC-ТГ-01/089, 2023.12.18-ны өдрийн NT-ТГ-01/396 тоот албан бичгүүд, хавсралт баримт, Ч.гийн зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, Мост финтек ХХК-ийн 2023.02.27-ны өдрийн №7/23 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.23-ны өдрийн 9/4989 тоот албан бичиг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2018.05.23-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрч Э., О., Л., Б. нарын мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,309,014 төгрөг, үндсэн хүү 7,772,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,267,769 төгрөг нийт 17,349,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн үүрэг дуусгавар болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тайлбар гаргаж маргасан байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон хариуцагч Ч. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №206208767 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн №206208767 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн хорооны хурлын шийдвэр болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар зохигчдын хооронд 2018 оны 5-р сарын 24-ний өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3,50 хувийн хүүтэй, *******машин худалдаж авах зориулалтаар олгох, хариуцагч нь ижил хэмжээний мөнгийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хувьд гэрээ байгуулах үед барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлж, хариуцагч нь тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн байд*******с үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүсжээ.
6. Талууд гэрээний гол нөхцөлийн та*******р харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсэг зурсан байхаас гадна нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 19,798,000 төгрөгийг хариуцагч Ч.гийн Худалдаа хөгжлийн банк дахь 452604474 тоот дансанд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 /2002 оны Иргэний хууль/ Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.
8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ.
9. Талууд зээлийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай байгуулж, энэ хугацааг дахин сунгаагүй байна. Тиймээс хууль, гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс үүсэх ба энэ хугацаанаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийг тоолбол 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан үйл баримт тогтоогдож байна.
10. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанаас өмнө тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
11. Гэрээний 2.12-т Зээлийн эргэн төлөлтийг мост-*******и үйлчилгээ ашиглан холбогдох банкаар дамжуулан түр дансаар хүлээн авах, мөн гэрээний 2.13-т Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч гар утас болон интернэтээр мост*******и систем ашиглаж байгаа дундын тэр дансыг өөрөө удирдан гүйлгээ хийнэ гэж заасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн дансны хуулгаар зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 12,690,986 төгрөг, хүүгийн төлбөр 2,076,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,999 төгрөг төлөгдсөн байх боловч уг төлбөрийг хариуцагч Ч. төлөөгүй, харин өөр этгээдээс төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь хариуцагчийн ... хариуцагч нэг ч төгрөг төлөөгүй, авсан этгээдүүд хоорондоо ярьж байгаад төлөөд дууссан үйл баримт байна ... , Нэхэмжлэгчийн ... гүйлгээний утга дээр утасны дугаар хийсэн болохоор хэн ямар байд*******р төлснийг мэдэх боломжгүй ... гэх тайлбар, гэрч Э.н ... Мost money систем рүү ороход нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн бол нэвтрэх боломжтой, гээс төлөлт хийгдэж байгаагүй, хугацаа хэтэрсний дараа зээл авхуулж байсан гэх хүнээс төлөлт орж ирсэн ... ченж гэх мөнгө төлөх ёстой хүмүүсийг олсон байсан учраас үндсэн зээлийг 17 сая төгрөг болтол зээлийг төлүүлж байсан ... зээлийн төлөлтийг хийдэг байсан ... , гэрч О.ийн ... улсын дугаартай 470 маркийн машин миний машин мөн байна ... би машинаа барьцаанд тавиагүй ... , гэрч Л.Гантулгын ... гурван зээл авах гэтэл өөр хүүхэд олоод ирээч гэсэн учир ангийнхаа хүүхэд болох г олж ирсэн ... 20 сая төгрөгийг авсан ... энэ зээлийг С. хариуцаж үлдсэн ... төлнө гэдгийг мэдэж байгаа ... бол анх зээл авахад гарын үсэг зураад л явсан бусдыг нь мэдээгүй ... зээлийг төлж байгаад дараа Б.тэй тохиролцоод зээлийг төлнө гээд Харьер машиныг авсан ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст явуулсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЧБ-002 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.
12. Түүнчлэн энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, үүргийн зөрчил үүссэнтэй холбоотойгоор хариуцагч Ч.д үүргээ гүйцэтгэх та*******р мэдэгдэл, шаардлагыг нэхэмжлэгчээс гаргаж байсан нь баримтаар нотлогдоогүйгээс гадна зээлийн дансны хуулгаар тогтоогдсон зээл төлөлтийг Ч. огт төлж байгаагүй, харин өөр этгээд буюу гэрчийн мэдүүлэгт дурдсан этгээдүүдээс төлөлтийг хийж байсан гэх хариуцагчийн тайлбар болон дээрх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй болно.
13. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, энэ үндэслэлээр хариуцагч Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэг 17,349,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.гээс 17,349,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН