Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0531

 

 

 

 

 

 

  

 

    2023          06           14                                      128/ШШ2023/0531

                                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Гангэрэл, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Эр************” ХХК, /РД:*******/, ************, 1************дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-*******,,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б************,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Э************д, М.Б************ нарын хоорондын үүссэн, “Э************” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-01************ тоот тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2************ дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд  шаардлагатай  шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, ”Эр************” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт, “Эр************р” ХХК-д  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах болгож” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А************, Э.Б************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************, Г.Эр************, иргэдийн төлөөлөгч П.************ /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

1.1.Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

-”Э************” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-0************ тоот тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд  шаардлагатай  шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах;

-”Эр************” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг  ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт, “Э************” ХХК-д  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах болгож, нэмэгдүүлж тодруулсан.

1.2.Нэхэмжлэгч дээрх шаардлагаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин тодруулж:

”Э************” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,  ашиглахыг хориглох тухай хуулиар хориглоогүй үлдэх 63781.64 га талбайд Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт  даалгах” болгон багасгаж, өөрчилсөн болно.

1.3.Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, заримыг өөрчлөн:

-“Эр************” ХХК-ийн эзэмшиж байсан XV-************ тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж тодруулж;

-”Эр************ ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э************” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696,.39 гектар талбайд   ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах болгож өөрчилсөн.

1.4.Энэхүү хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байна.

 2.Нэхэмжлэгч ”Эр************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2008 онд Өмнөговь аймгийн Ноён, Б************, Гу************ тэс сумын нутаг дэвсгэр, “То************” Нэртэй газарт орших 76776 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ******* дугаартай тусгай зөвшөөрлийг авсан.

Манай компани 73,776 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдаж, улмаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноос шалтгаалан манай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 9994.36 гектар талбай "ойн сан бүхий газар"-ын талбайтай давхацаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-д тус тус зааснаар “Э************” ХХК өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн төлбөрийг давхцалтай талбайг оруулан төлсөөр ирсэн.

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан 9,994.36 гектар хайгуулын талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байхад хайгуулын ажлын зардлын доод хэмжээг илүү баталж, биелэлт шаардаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг илүү төлүүлсэн байх тул нөхөх олговор авахад шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосын газар даалгаж өгнө үү

Нэгэнт хууль, журмаар ашигт малтмал хайх, ашиглах талбайн хил хязгаарыг тогтоосон учир хориглосон талбайгаас бусад талбайдаа Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар үйл ажиллагаа явуулах, цаашлаад хуульд заасан шаардлагын дагуу баримт бичгийг бүрдүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргах хүсэлтэй байгаа юм. Дэлхий даяар шинэ төрлийн короно вируст халдварт цар тахал тархаж, улс бүр хилийн хориг тавьж, өөрийн улсын иргэдээ л оруулдаг болсон бөгөөд манай улс мөн адил хилээ хааж, өөрийн улсын иргэдээс бусад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй болсонтой холбоотойгоор манай компанийн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй компанийн ажилчид буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд Монгол Улсад буцаж ирэх боломжгүй болсон бөгөөд гэрээгээр тохиролцсон ажлаа гүйцэтгэж чадаагүй болохоор өргөдөлд хавсаргах хайгуулын үр дүнгийн тайлан, ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ-д шинжээчийн дүгнэлт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулах боломжгүй байсан, одоо ч нөхцөл байдал үргэлжилсээр байгаа ба  хайгуулын ажлын гүйцэтгэлийг гэрээний нөгөө тал болох манай "Эр************" ХХК-д хүлээлгэн өгөх боломжгүй болсноос манай компани хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулж чадаагүй болно. Энэхүү шалтгаан нөхцөлөө дурдан Ковид-19 цар тахлын үеэр үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагад өгсөн боловч хүлээж аваагүй, ингэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан ажиллагааг огт хийгээгүйд гомдолтой байна.

Ковид-19 цар тахал гарсан, хил хаагдсан, дийлэнх ажил үйлчилгээ улсын хэмжээнд зогссон гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт тул бид хүсэлтдээ өөр баримт хавсаргаагүй ч төрийн захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу шалгаж, тайлбар баримт гаргуулж аваагүйг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Нөгөөтэйгүүр Ковид-19 цар тахлын улмаас түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар гэрчилгээг авахаар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлт гаргасан боловч цар тахлын үеэр олон хүсэлт шийдвэрлэж байсантай холбоотой бид гэрчилгээгээ сүүлд гардаж авсан, өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагад хүсэлтдээ хавсаргаж өгөх боломжгүй байсныг харгалзан үзнэ үү. Эдгээр нөхцөл байдлыг хариуцагч тал харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмуудад нийцэхгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хэрэв ковид-19 цар тахал тархаагүй бол манай ажлыг гүйцэтгэгч компани ажлаа гүйцэтгэж, бид ч хуульд заасан хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө, бусад баримттай нь бүрэн өгөх боломжтой байсан. Иймд шүүхээр бодит нөхцөл байдлыг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаартай албан бичиг нь хууль бус ойн сан бүхий давхцалтай нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4.2-т заасны дагуу шийдвэрлэлгүйгээр хууль бус хариу бичиж, захиргааны актыг гардуулж өгсөн. Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Монгол Улсын төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тус тогтоолд заасны дагуу Ашигт малтмалын газар бидний хүсэлтийг хүлээж аваад нөхөн олговорт хамаарах хэмжээг тодорхойлон Сангийн яаманд өгөхөөр үйл ажиллагааг эрх олгож тогтоож өгсөн. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэлгүйгээр “Эр************” компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Уг талбайг бид 2008 оноос хойш эзэмшихдээ зардлуудыг гаргаж ирсэн мөн үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байгаа. Санхүүгийн хувьд ч бид их хэмжээний зардал мөнгө зарцуулж цаг хугацааны хувьд ч бид нар нэлээн олон жил буюу 2020 он хүртэл энэ хугацааг үдсэн байдаг. Энэ хооронд бид нарт нөхөн олговор давхацсан талбайг хасалгүйгээр жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө баталсан нь хавтаст хэрэгт авагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөнөөс харагдана. Энэ төлөвлөгөөг биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авагддаг. Энэхүү төлөвлөгөөг бид жил болгон биелүүлж ажилласаар ирсэн, гэтэл энэ байдлыг мэдээгүйгээс болж хуулиар хориглосон талбайтай давхацсантай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад элсүүлж тусгай зөвшөөрлийнхөн талбай гаргасан. Хөрөнгө оруулалтын зардлыг нөхөн авах хүсэлтэй, хууль бусаар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ 10 гаран жилийн хугацаанд Эр************ ХХК нь хууль зөрчиж байсан тохиолдол байхгүй бөгөөд Байгаль орчны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын бусад хуулийг зөрчөөгүйгээр ажилласан байдаг. Энэ тусгай зөвшөөрлийг бид нар эзэмших явцдаа нөхөн олговор олгохтой холбоотойгоор 9993.59 га талбайд бол 1.51************ төгрөгийн зардал гаргасан. Энэ дотор ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд жил бүр хийсэн хайгуулын зардлууд багтаад ингэж гарч байгаа. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт энэ хугацаанд бол 2.489.579.400 төгрөгийг зарцуулсан, улсад төлсөн байдаг. Үүнээс “Эр************” ХХК-ийн хүсэлтийг ашигт малтмалын газар гаргасан. Хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлээд ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өнгө үү. Бид Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлдөх эзэмшигч онцгой эрхийнхээ дагуу тухайн компани дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн энэ нь дэлхий нийтээр тархсан цар тахалтай холбоотой учир бидний энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж боломжит хугацаа олгооч гэж 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө хүсэлт тавьж энэ талаар арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй гээд манай тусгай зөвшөөрөл цуцлагдсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгээр манай компанид хариу өгөхдөө “танайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгсөн өргөдөл гаргах боломжит хугацаа олгох боломжгүй танайх энэ хугацаандаа багтаж өргөдлөө гаргаагүй байна” гэсэн байдаг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн шийдвэр учраас ашигт малтмал газрын тосны газар болон ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд дэмжиж байна” гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.************шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

“Хоёр агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд нөхөн олговор олгохоос татгалзсан шийдвэр. Нөхөн олговор олгохыг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Анх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Э************” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт хандаад манайх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг газрын 9993.59 га газар дээр ойн сан бүхий газар давхцаж байгааг олж мэдлээ ийм учраас манай 9993.59 га газар дээр ийм зардлууд гарчихсан байгаа учраас журмаараа нөхөн олговор олгож өгөөч гэж хүсэлтийг гаргасан үүний хариуд одоо бид нарын хууль бус гэж үзээд байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний 1/2547 гэсэн албан бичгээр хариу өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 гэсэн тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихэд, эзэмшигчийн нөхөн олговор олгох журмаар зохицуулж байгаа. Уг журмын 3.4-т дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохгүй гэж заасан байдаг. Энэ дээр 6 зүйлийг тухайн жилийн төсөвт тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй гэсэн энэ үндэслэлд байхгүй байгаа учраас хууль бус гэж үзэж байна.

Хариуцагч “танай компани журмын 3.4.2-т заасан жагсаалтыг давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор олгох хүсэлт гаргаагүй гэдэгтэй багтаж байна танайх энэ 90 хоногтоо багтаж хүсэлтэй гаргаагүй гэдэг 2016 онд хамгийн сүүлд хилийн зааг баталсан байна” гэдэг хариу тайлбарыг ирүүлсэн. Тэгэхээр анх өгөөд байсан татгалзлын үндэслэл нь шүүх дээр ирээд өөрчлөгдсөн байна. Энэ 90 хоногийг тооцсон гэх өдөр тутмын хэвлэлүүд, жагсаалтыг аваад үзэхээр компаниудад заачихсан байгаа жагсаалтууд дунд нэхэмжлэгч компани байхгүй тэгэхээр хариуцагчийн хэлээд байгаа шиг тэр жагсаалтыг нийтэлснээс хойш 90 хоног нь хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

н.С************, н.С************ гэдэг хүмүүс нь “Э************” компанид ажилладаггүй хүмүүс тухайн компанийг төлөөлөх шийдвэрийг гардаж авах эрхтэй этгээдүүд биш. Тийм болохоор энэ нөхөн олговор олгох тухайд хариуцагчийн хэлээд байгаа анх гаргасан үндэслэл нь журам дээрээ байхгүй түүнээс хойшоо шүүх дээр гаргаад байгаа үндэслэлүүд нь үгүйсгэгдээд явж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна.

Хоёрдох шаардлага нь шүүхэд маргаантай байх хугацаанд 2020 оны 08 дугаар сарын 07-нд, 08 дугаар сарын 19-нд тус тус албан бичиг өгсөн хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 27-нд Ашигт малтмал, газрын тосны газраас танай тусгай зөвшөөрлийн чинь хугацаа 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна гэж тайлбар өгсөн. Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа дуусаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн.

Монгол компаниуд нөөцийг мэдүүлэх хайгуулын үйл ажиллагаа  явуулах боломжгүй болонгуут Хятад улсын компанитай хайгуулын үйл ажиллагаа  явуулъя гэж гэрээ байгуулчихсан. Тэгээд Засгийн газрын тогтоол гараад хийх боломжгүй болсон Хятад компаниас тоног төхөөрөмжтэйгөө ирээд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэдгээ шийдвэр гарахаас өмнө мэдэгдэж байсан бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас батлаад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон Хятадын компанитай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, энэ гэрээ маань хэрэгжих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг тогтоогоод өгчихсөн байгаа. Энэ гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байгууллага байхгүй хүчин төгөлдөр гэрчилгээтэй яг үйл ажиллагаа  нь доголдсон байна гэж тодорхой харагдаж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгох гэж гаргаагүй энэ хугацаанд маань хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас боломжит хугацааг энэ хугацаагаа олгож өгөөч гэж хүсэж байна.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ба************ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж зааснаар усны савын хамгаалалтын бүстэй хэсэг нөхөн олговор олгохыг энэ хуулиар Засгийн газар  тогтооно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байгаа. Дээр дурдсан хуулийн дагуу Засгийн газрын баталсан энэ журмын 3.4.1, 3.4.2, 3.4.6-д  заасан заалтуудын аль зөрчигдсөн, хариу өгөөгүй” гэв.

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Өмнөговь аймгийн Гурвантэс, Ба************, Ноён сумдын нутаг Т************ нэртэй 73690,75 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг “Эр************р” ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон.

 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны "Хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай тус компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01************тоот тусгай зөвшөөрлийн 9994 36 гектар талбай нь хэсэгчлэн давхцал үүссэн байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохоор заасан тул хэсэгчлэн давхцаж буй хуулиар хориглосон талбайд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд харин давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд тус журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус даалгасан.

Уг тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана" гэсэн заалтын дагуу хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм.

Газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 тоот албан бичгийг хүчингүй болгох тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 тоот албан бичгээр "Эр********" ХХК-аас ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн еj/20-19 тоот албан бичгийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон захиргааны актын шинжийг хэлбэр, агуулгын хувьд хангаж байгааг дурдах нь зүйтэй. Иймд "Эр********" ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрр******** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг давхацсан, давхцаагүй талаар мэдэгдээгүй бид нар тусгай зөвшөөрөл төлбөр төлсөн гэжээ.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ар********ын тайлбарт н.Сүр********, н.р********а гэдэг хүнд 2014, 2017 онд “Эрр********” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан, хугацаа сунгуулахад тэмдэглэлээ хийдэг бөгөөд хавсралт нь өөрт байгаа тусгай зөвшөөрлийг дахин олгоогүй, дахин аваагүй, 2008 онд тусгай зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгч 2014 оны тайлан төлөвлөгөөгөө хүлээж авсан гэдэг баримтаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр мэдээгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. 2014 онд давхцаад байна гэж хэлж байхад арга хэмжээ аваагүй өөрсдөө бол мэдээгүй гэж ярьж байгаа юм мэдээгүй нь хуулиас чөлөөлөх зүйл болохгүй.

Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцалсан биш, 12 жил болоод тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон. 2020 оны 08 дугаар сарын 20-нд Ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл үүсэж өргөдөл гаргасан бичиг байж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 20-нд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа энэ албан бичиг нь 2020 оны 10 дугаар сарын 06-нд ашигт малтмалын газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах боломжит хугацаа гэж байгаа. Гэтэл энэ болохоор хугацаа дуусахаасаа өмнө шинжээч томилуулаад тодорхой хэмжээний нөөц илрүүлээд нөөцийнхөө эрдэс баялгийг авсан байх ёстой. Гэтэл тэр үед Ковид-19 цар тахал гарсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд хамгийн анхны тохиолдол бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолоороо бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, хил хязгаар, хөл хориог тогтоосон бөгөөд хөдөө орон нутагт ажиллах боломж байсан.

Хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь наана нь маш их ажиллагаа хийнэ, шинжээч томилуулах мөн нөөц нь эрдэс баялгийн зөвлөлөөр орох зэрэг эдгээр ажиллагаанууд нь цаг хугацаа ордог, тийм амар хийгддэг ажил биш. Эдгээр ажиллагаанууд нь тусдаа процедур байдаг учраас дүгнэлт гаргуулах, мэргэжлийн шинжээч нар томилогдоод дүгнэлтэй гаргаад хамгийн багадаа 2-3 сарын ажиллагаа байдаг юм. Гэтэл энэ бүх шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй байж газар ашиглалтын тусгай зөвшөөрөл боломжит хугацаа олгохыг хүсэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, дээрээс нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн ганц албан бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй нэг хүсэлт өгсөн тэр нь хугацаа дууссаны  дараа л өгсөн тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бар******** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:  “Агентлагийн дарга, Кадастрын хэлтсийн даргын гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нөхөн олговортой холбоотой нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нөхөн олговор олгох харилцааг 2010 оны 299 дүгээр журмаар зохицуулж байгаа. Нөхөн олговор олгохдоо ямар ямар зардлууд орох  299 дүгээр журамд заагаад, тодруулаад өгсөн. Нэхэмжлэгч компани хайгуулын ажил дуусаж байгаа сүүлийн жилийн саруудад төрийн захиргааны байгууллагад хандсан байгаа. Тэгэхээр энэ нөхөн олговортой холбоотой Монгол Улсын Засгийн газраас ямар чиглэл барьсан гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг анх гаргахад хэчнээн тусгай зөвшөөрөл дээр зардал мөнгө гарах, үүнийг яаж системтэйгээр хуваарилж өгөх бэ нөхөн олговрыг олгох талаар зохицуулсан. 2014 он шиг санаж байна, 240, 2******* орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу алтны тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах талаар яригдсан байдаг. Тусгай зөвшөөрөл олгохыг зарласан, зарласнаас хойш компаниудтай холбоотойгоор тусгай зөвшөөрөл, нөхөн олговортой холбоотой асуудлыг уламжилсан Сангийн яамны дэд сайдтай 4, 5 ажлын хэсэг гарч ажилласан байдаг.  Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр нэг ч зарлаагүй. Тэгэхээр “Эрр********” ХХК-г тусгай зөвшөөрөл авах эрх нээгээгүй байсан үндэслэл байхгүй журмаараа нээх үндэслэлтэй нэхэмжлэгч компанийн гаргаж байгаа нийт мөнгөн дүнг, болон тусгай зөвшөөрлийн талбай дээр явсан тоог хэлж байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд давхцаж байгаа талбай дээр олгох болохоос биш нийт талбайн хэмжээн дээр олгохгүй. Энэ тал дээр нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар бол хууль зүйн үндэслэлгүй, тайлбарлаж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах ажиллагааны тухайд хайгуулын ажлын талаар нэхэмжлэгч тал 12 жилийн хугацаанд 2020 онд Ковид-19 цар тахал байсан үед компанитай хайгуулын гэрээ байгуулсан талаар яриад байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу өргөдөл гаргах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг гүйцэтгэсэн байхыг шаарддаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр сүүлийн хоног, эцсийн сар дээр өгөхийг шаардахгүй бүрэн боломжтой. Нэг ёсондоо тус тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бол хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэсэн хугацаа гарч ирж байгаа юм. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй хариуцагч бичгээр гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Төрийн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн. Захиргааны ерөнхий хуулийн давагдашгүй хүчин зүйлийг ийм үндэслэлээр тайлбарлаж байгаа нь  хуулийн бүх заалтуудыг нь үгүйсгэж байгаа мэт болж байна. Төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар хангалттай нотолж чадаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9.Иргэдийн төлөөлөгч П.Орр******** дүгнэлтэд: “нэхэмжлэгчийн яриад байгаа зөв юм шиг санагдаж байна” гэсэн дүгнэлтийг хийв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

1.1.Нэхэмжлэгч “Эрр********” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Гурван тэс сумын нутаг, ******* нэртэй газарт 73776 га талбайг  ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2008 оноос эзэмшиж эхэлсэн байна.

1.2.”Эр******** ХХК-ийн энэхүү ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн сунгуулсан хугацаа буюу нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байна. /ХХ-1-н 9 дэх тал/

1.3.”Эр********” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн  төлбөрийг 73690.75 га-гаар, 534,257,938.00 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын  23-ны өдөр төлсөн болох нь Кадастрын хэлтсийн лавлагаагаа тогтоогдлоо. /ХХ-3-н 116 дахь тал/

1.4.Тус компанийн  ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд эзэмших талбайг 73776 га гэсэн байгаа боловч зарим баримтад, тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээ /ХХ-1-н 20, ХХ-3-н 75 дахь тал/, Кадастрын лавлагаа /ХХ-3-н 76 дахь тал/ зэрэг баримтуудад талбайн хэмжээг  73690.75 га гэсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул үүнд дүгнэлт өгөхгүй.

1.5.”Эр********” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн 73776 га талбайгаас 28402.57 га нь Монгол Улсын хилийн зурвас газартай давхцалтай байгаа ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Хил хамгаалах ерөнхий газрын зөвшөөрөлтэй бол уг бүсэд тусгай зөвшөөрөл эзэмшиж болно” гэж тайлбарласан, энэ нь маргааны зүйл биш болно.

1.6.Улсын Их Хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар тус компанийн эзэмших 73776 га талбайгаас 9994,36  га талбайд “ойн сан бүхий газартай давхцалтай” болж, уг мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын санд бүртгэсэн байна. /ХХ-3-н 117, 249-2******* дахь тал/

1.7.Нэхэмжлэгч нь ийнхүү эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас  9993,59 га нь хайгуул явуулахыг хориглосон талбайд хамаарч, давхцалтай болсныг мэдээгүйн улмаас 2020 он хүртэл хайгуул явуулсан гэж тайлбарлав.

1.8.Ингээд ашигт малтмал хайхыг хориглосон талбайдаа нөхөн олговор авах хүсэлтээ “анх” мэдсэн үеэс гэх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  Ашигт малтмал, газрын тосны газарт хандан  EJ/20-17  дугаартай албан бичгээр,  үүний дараа  Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн EJ/20-18 дугаар албан бичгээр /Хавтаст хэргийн 143 дахь тал/,  Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн EJ/20-19 дугаар албан бичгээр /Хавтаст хэргийн 146 дахь тал/ тус тус гаргажээ. /ХХ-3-н 71 дэх тал/

1.9.Хариуцагч Ашигт малтмалын газар  /хуучин нэрээр/ нь  2011 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн Зууны мэдээ сонины №239 (3929), №240 (3930) дугааруудад  тусгай зөвшөөрөл нь цуцлагдах компаниудын нэрийг жагсаалтаар мэдээлэл хүргүүлсэн боловч уг жагсаалтад  “Э********” ХХК-ийн нэр байхгүй байжээ. /ХХ-3-н 20-22 дэх тал/

1.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Эр********” ХХК-ийг тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас зарим хэсэг нь хориглосон талбайд орсон гэдгийг мэдсэн гэж мэтгэлцсэнийг дараахь нотлох баримтаар нотлогдсон гэж үзлээ.

1.11.Тухайлбал,  Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4631  дүгээр албан бичгээр  “Эр********” ХХК-д хандан “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасныг мэдэгдсэний хамт, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцалтай байгааг анхааруулсан” бөгөөд уг албан бичгийг “Тусгай зөвшөөрлийн 5 хавсралт, АМГ-ын мэдэгдэл, төлбөрийг төлсөн тодорхойлолт, БОХ 2014 оны төлөвлөгөө, зэрэг материалыг хүлээн авлаа. “Э*******” ХХК-ийн зөвлөх Д.С*******. 2014.08.22. гэсэн тэмдэглэгээ хийсэн /ХХ-1-н 36 дахь тал/, түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5204 дүгээр албан бичгээр мөн компанид хандан “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасныг мэдэгдэж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байгааг анхааруулсан” байх ба уг албан бичгийг  Б.Са********* гэх хүн “Тусгай зөвшөөрөл хүлээн авав. 2017-7-28 гэсэн тэмдэглэгээ хийж хүлээн /ХХ-1-н 35 дахь тал/ болох нь нотлогдлоо.

1.12.Нэхэмжлэгч тал “уг албан бичгийг хүлээж аваагүй, Д.Сү*********,  Б.Сс гэх хүмүүст албан бичгийг гардуулах ёсгүй” гэж няцааж, маргасан ба үүнийгээ “эдгээр хүмүүс манай компанид ажилладаггүй” гэж нотлохоор  тус компанийн 2015-2017 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг гаргуулсан /ХХ-1-Н 171-214 дэх тал/ боловч, Д.Сү*********,  Б.Са********* нарыг тус компанид бичиг зөөх зэргээр харилцаатай байснаа зөвшөөрсөн /Шүүх хуралдааны тэмдэглэлд/, нөгөө талаас тус компанийн XV-014302  дугаартай тусгай зөвшөөрлийг эх хувиар нь Д.Сү*********,  Б.С********* нар хүлээж авсан болох нь тэмдэглэгээнээс харагдсан,  уг тусгай зөвшөөрөл нь эх хувиар тус компанид  хүргэгдээгүй гэдгийг няцаагаагүй зэргээс “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцалтай” болохыг мэдсэн гэдэг нь нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.13.Үүнээс гадна ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зүйн харилцааны оролцогч нь тухайн салбартаа гарч буй онцлог зохицуулалт, үүний дотор ашигт малтмал эрэх, хайх, ашиглах талбайг хориглосон хилийн заагийг тогтоож, нөхөх олговор олгохтой холбоотой хууль, хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичгийг батлагдан гарсныг мэдээгүй гэдгээр  түүний гомдол, хүсэлтээ гаргах хугацааг тасалдуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эрх зүйн боломж байхгүй, эрх зүйн суурь зарчмуудад нийцэхгүй болно.

1.14.Дээр тогтоогдсон үйл баримтаас гадна анхан шатны шүүхийн Үндэсний геологийн  албанаас тус компанийн 2011-2020 он хүртэл хайгуулын ажлын тайланг нотлох баримтаар гаргуулж, хэрэгт хавсаргасан бөгөөд нэхэмжлэгч нь нөхөн олговор авах ёстой гэх 9993,59 га  талбайд хайгуул хийсэн гэдгээ нотлох баримтыг нэрлэж зааж чадаагүй, уг талбайд ямар хайгуулын ажил гүйцэтгэснээ нотлох баримтаар нотлоогүй, санхүүгийн ийм баримт байхгүй байгаа тул уг талбайд хайгуул хийж, зардал гаргасан гэдэг нь нотлогдоогүй. /4, 5 дугаар хавтаст хэрэг буюу Нотлох баримт нэртэй 2 хавтаст баримтууд/

1.15.Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн, 2010-2019 оны хайгуулын ажлын төлөвлөгөө болон “Тайлан”, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг /ХХ-3-н 75 дахь хуудасны арын нүүрт/ гаргаж өгсөн байгаа ч, уг баримтаас нөхөх олговор олгох талбайд хайгуул  явуулсан гэх баримтаа ялгаж гаргаагүй, үүнийгээ шүүхэд нэрлээгүй тул ийнхүү нотлогдоогүй гэж үзсэн.

1.16.Мөн нэхэмжлэгч “Э*********” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас  9993,59 га уг газрыг хэсэгчлэн буцаах хүсэлтээ гаргаж байгаагүй, кадастрын мэдээллийн сангаас хасалт хийлгээгүй  зэргээс үзвэл нэхэмжлэгч уг газрыг 2020 оны  08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил байлгасан болох нь тогтоогдсон гэж үзсэн.

1.17.Ийнхүү нэхэмжлэгч “Э*******” ХХК нь өөрийн эзэмших 73776 га талбайгаас 9993,59 га  талбайд хайгуулын ажил явуулснаа нотолж чадаагүй, гаргасан хүсэлтдээ  нөхөн олговроо ямар хэлбэрээр авах, хэдэн төгрөг авах нь тодорхойгүй илэрхийлсэн, уг талбайг буцаан өгөөгүй эзэмшилдээ байлгаж байгаад уг тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон үйл баримт нотлогдлоо.

1.18.Мөн түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх хүсэлтүүдэд 2020 оны 05 дугаар сарын 18, 29-ны өдрийн 1/2340, 1/2547 дугаартай албан бичгээр хариуг өгөхдөө “... давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй”, “... журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөн олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг холбогдох газарт хүргүүлээгүй болно”, ... хүсэлтээ холбогдох байгууллагад хандаж гаргах ...” гэжээ. /ХХ-1-ийн 16, 144 дэх талд/.

1.19.Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1667 дугаар албан бичгээр “Эр*********” ХХК-д хандан “... нөхөн олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт ... гаргаж, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Улсын төсөвт тусгуулан шийдвэрлэх”-ээр хариу өгчээ /ХХ-1-н 146 дахь талд/.

1.20.Хариуцагч “Ашигт малтмал, газрын тосны газар нь Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугаарууд, Үндэсний шуудан, Үнэн сонинууд болон Ашигт малтмалын газрын /тухайн үеийн нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсаар дамжуулан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу “нөхөн олговор авах хүсэлтээ” 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө  ирүүлэхийг мэдэгдэж байсан зэрэг “нөхөн олговор авахтай холбоотой” үйл баримтууд тогтоогдлоо.

1.21. “Эр*********” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа  2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр  дуусгавар болохоос өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр   нөхөн олговор авах хүсэлтээ  гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйд нь холбогдуулж  2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

1.22.“Э*********” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт хандан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө буюу  2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн EJ/20-28 дугаар албан бичгээр “... Монгол Улсын хил хаагдаж, геологи-хайгуулын ажлыг хариуцаж байсан мэргэжилтэн, удирдлагууд ирэх боломжгүй байгаа, захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа  гэх үндэслэл гаргаж, XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хөдөлгөөнийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байжээ /ХХ-1-н  1******* дахь талд/.

1.23.Тус албан бичгийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/3866 дугаар албан бичгээр хариу өгсөн байх ба уг бичигт “... хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх боломжгүй, бөгөөд зөвхөн хууль хяналтын байгууллагаас түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд боломжтой, ... танай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон” гэжээ. /ХХ-1-н 152 дахь тал/

1.24. “Эр*********” ХХК нь үүнээс өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн EJ/20-23 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг түр түдгэлзүүлэх” агуулгатай хүсэлт гаргаж байсан гэх бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа боловч хариуцагчаас үүнийг хүлээн авсан баримт байхгүй, “Э*******” ХХК-д хариу өгөөгүйтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй байна. /ХХ-1-н 149 дэх тал/

1.25. Үүнээс хойш “Эр*********” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн EJ/20-34 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт уг асуудлаар дахин  хандсан ажээ. /Хавтаст хэргийн 152 талд/

1.26.Нэхэмжлэгч “Эр*********” ХХК нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/438 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн  гэрчилгээ авсан байх ба уг гэрчилгээг “Э*********” ГХОХХК-ийн удирдлага,  ерөнхий инженер болон түүний гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд  Монгол Улсад нэвтрэх боломжгүйгээс  “Э*********” ХХК-ийн эзэмшил *******  дугаартай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт төлөвлөгөөт ажил хийгдээгүй тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжгүйд хүрсэн байна. Дээрх нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (force majeure) мөн болохыг нотолж олгожээ, /ХХ-1-н 141-142 дахь тал/

1.27.”Эр*********” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компани өөрөө хайгуулын ажил явуулаагүй, “С*******” ХХК-р хайгуулын ажил гүйцэтгүүлсэн болох нь эдгээр компанийн хооронд байгуулсан “Геологи хайгуулын гэрээ” гэгчээр /Хавтаст хэргийн 240 дэх талд/ нотлогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

   2.1.Нэхэмжлэлийн “Э*********” ХХК-ийн эзэмшиж байсан XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагын тухайд:

2.1.1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байна.

2.1.2.Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан    “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын  4.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана” гээд жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан, татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар, харилцагч банкны дансны дугаар (банкны тодорхойлолт), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын эх хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т заасан тодорхойлолт,  Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлага хангасан зураг, талбайн солбицол” гэжээ.

2.1.3.Мөн журмын 2.1-т нөхөх олговор тооцоход хамаарах зардлыг, үүний дотор 2.1.3-т хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын зардлуудыг тус тус тодорхойлж заасан байна.

2.1.4.Мөн журмын 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж, 4.5-т “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасан байх бөгөөд хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь ”Э*******” ХХК-ийн  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайдаа нөхөн олговор авах хүсэлтийн хариуг “... тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй нь тус байгууллагын буруу биш гэж үзлээ.

2.1.5.Өөрөөр хэлбэл, энэ журмын дагуу нөхөн олговроор олгох зардал нь тухайн жилийн улсын төсөвт туссан байх шаардлагатай байгаа бөгөөд улсын төсөвт уг зардлыг тусгах эрх хэмжээ нь Ашигт малтмал, газрын тосны газарт байхгүй тул төсөвт тусгаагүй зардлыг гаргуулахаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан нь нотлогдсон тул хариуцагчийг хууль болон холбогдох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

2.1.6.Нөгөө талаас нэхэмжлэгч ”Э*********” ХХК нь шүүх хуралдаан дээр мөн хайгуулын ажиллагаа явуулахыг хориглосон 9994,36 га талбай дээрээ хайгуулын ажил явуулсан буюу агаар, сансрын фото зургийн тайлал, геологийн зураглал,  эрлийн маршрут, талбайн сорьцлолт, геохимийн болон геофизикийн судалгаа,  суваг малталт,  шурф нэвтрэл,  өрөмдлөг, өөр бусад ажил явуулсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байгаа,  хуулиар хориглосон  “ойн сан бүхий газартай давхцалтай” гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4631  дүгээр албан бичгээс мэдсэн байгаа боловч  2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  Ашигт малтмал, газрын тосны газарт хандан  EJ/20-17  дугаартай албан бичгээр нөхөн олговор авах хүсэлт гаргахдаа  дээрх журмын 4.1-т заасан баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй, одоо ч шүүхэд ийм баримтыг гаргаж өгч чадахгүй байгаа тул нэхэмжлэгчийг нөхөн олговор авах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл нотлогдоогүй тул хариуцагчийг журмын 4.2-т заасан ажиллагааг явуулахыг шүүх даалгах үндэслэл байхгүй гэж дүгнэв.

2.1.7.Түүнчлэн ”Эр*********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл уг талбайдаа хайгуулын ажил явуулах эрхийг хэн нэгнээс хязгаарлаагүй, өөрийн эзэмшилд байлгаж байсан байх ба одоо тус компанийн эзэмших хайгуулын тусгай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан байгаа тул уг талбайд хайгуулын ажиллагаа явуулах эрхийг нь зөрчсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй болно.

2.1.8.Дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгчийн “тус компанийн эзэмшиж байсан XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.2.Нэхэмжлэлийн ”Э*********” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э*********” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.2.1.Нэхэмжлэгч ”Э*********” ХХК нь ашигт малтмалын хайгуулын *******  дугаартай  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн EJ/20-28 дугаар албан бичгээр  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “... Ковид-19 цар тахал тархаж, дэлхий олон оронд хөл хорио тогтоосон  давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол Улсын хил хаагдаж, тус компанийн гүйцэтгэх удирдлага, геологи-хайгуулын ажлыг хариуцаж байсан мэргэжилтнүүд  XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй байгаагаа мэдэгдэж, уг тусгай зөвшөөрөлд холбогдох хөдөлгөөнийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсныг хариуцагч хүлээн аваагүйг хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

2.2.2.Учир нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд  давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиргааны байгууллагад үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол хуулиар тогтоосон хугацаа бүхий үйл ажиллагаа, эдлэх эрх, хүлээх үүргийг “түдгэлзүүлсэн” шийдвэр гаргах эрхийг аливаа захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй болно.  

2.2.3.Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т заасны дагуу “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар  3 удаа  сунгуулах” гэж, 53 дугаар зүйлийн 53.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд, мөн зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан хугацаануудыг түдгэлзүүлэх хууль зүйн боломжгүй, ийм эрх хэмжээгүй тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан үйл ажиллагаагаа явуулсан нь хууль зөрчөөгүй  гэж үзлээ.

            2.2.4.Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/438 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн  гэрчилгээгээр “Э*******” ХХК-ийн эзэмшил *******  дугаартай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт төлөвлөгөөт ажил хийгдээгүй тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжгүйд хүрснийг нотолсон нь шүүхэд уг үйл баримт нотлогдсон гэж үзэж байна.

            2.2.5.Иймд “Эр*********” ХХК нь ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй нь авагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон гэж үзсэн бол уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой хөдөлгөөнийг түдгэлзүүлэх бус уг хугацааг түр зогсоон тооцуулах хууль зүйн боломж байжээ.

            2.2.6.Учир нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд”  хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гэж, мөн зүйлийн 78.3-т “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана” гэж заасны дагуу “Э*********” ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжгүйд хүрсэн бол уг хуулийн заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүсэлтээ гаргах хугацааг түр зогсоолгож тооцуулах боломжтой байгаа ба энэхүү үйлдлээ хийгээгүй байна.

2.2.7.Иргэний хууль нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн харилцааны “нийгмийн суурь харилцаа”-г зохицуулсан хууль тул бусад хуулиар зохицуулаагүй буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалах хугацаа тооцох харилцаанд энэ хуулийг баримтална гэж үзсэн.

2.2.8.Иймд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд энэ хуульд аливаа  этгээдэд, үүний дотор төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах хугацааг түр зогсох зохицуулалтыг хуульчлаагүй боловч хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох зохицуулалтыг энэхүү заалтын дагуу төсөөтэй хэрэглэж байна.

            2.2.9.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Э*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, “Э*********” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд   ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.2.10.Тодруулбал, нэгдүгээрт, шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлээс хальсан үйл баримтыг үндэслэж шийдвэр гаргах эрх хэмжээгүй байна.

2.2.11.Хоёрдугаарт, “Эр*********” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст хандахдаа *******  дугаартай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох хөдөлгөөнийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан нь хуульд байхгүй эрх хэмжээгээр шийдвэр гаргахыг тус байгууллагаас хүссэн байх бөгөөд тус компани нь Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах ёстой баримт бичгүүд нь байхгүй, энэ нь бүрдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул ийм баримт байхгүй өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрыг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

2.2.12.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас  нэхэмжлэгч “Э*********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

2.2.13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй болохыг тэмдэглэв.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу “маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон” нотлох баримтыг зөвхөн хэрэгт  цуглуулсан.

3.2.Анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд, дотоод итгэлээр үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн  үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*********” ХХК-ийн “XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс  татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах, ”Э*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э*********” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх,  усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд   ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Эр*********” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                        ШҮҮГЧ                              Т.ГАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧ                              Т.МӨНХ-ЭРДЭНЭ