Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/01392

 

2024 03 14 184/ШШ2024/01392

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 1-р хороо, 7/1 тоот хаягт байрлах ******* банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 27-р хороо, хороолол 41 байр 121 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/

 

Хариуцагч: УБ, дүүрэг 27-р хороо, хороолол 41 байр 121 тоотод оршин суух ******* овогт *******гийн // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 57,808,203.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******, Б. нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 57,808,203.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ******* банк ХК нь зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Б. нартай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 тоот зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй, хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар зээлж, зээлийг зээлдэгчийн тоот дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 тоот барьцааны гэрээг байгуулж зээлдэгч нарын өмчлөлийн дүүргийн 5-р хороо, хороолол тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь 19/57 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсэн. ******* банканд хохирол учруулж, өнөөдрийн байдлаар 1110 хоног хугацаа хэтэрсэн, муу ангилалтай болсон. Зээлдэгч нь 19/57 гэрээг байгуулснаас хойш үндсэн зээлээс 8,435,451.99 төгрөг, хүүгээс 25,351,413.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 2,459,077 төгрөг нийт 36,245,942.94 төгрөгийг төлсөн бөгөөд тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөрт 41,564,518.01 төгрөг, үндсэн хүү 16,146,106.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,548.07 төгрөг нийт 57,808,203.85 төгрөг болж хуримтлагдсан байна. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Харилцааны менежер нь зээлдэгчтэй олон удаагийн давтамжтай утсаар болон биечлэн уулзсан. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хүсэлтийг баталгаажуулж авсан. Зээлийн гэрээ болон хуульд заасан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* банк ХК нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 41,564,518.01 төгрөг, үндсэн хүү 16,146,106.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,548.07 төгрөг нийт 57,808,203.85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэв сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, 21 хороолол 18082хд 41 байр 121 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Ж.*******аас дээрх зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж байна ... гэв.

2. Хариуцагч Ж.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нар 50,000,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцаа барьцаалж барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ж.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр төлж үүргээ сайн биелүүлж ирсэн. Эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эхний 1 жилийн төлөлтийг зөрчилгүй төлсөн. Цар тахлын улмаас хариуцагчийн эрхэлж байсан хувийн бизнес, ажилд доголдол гарч ажилгүй, орлогогүй болсон тул зээлийн хугацаа хэтрэхэд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нас барсан. Нийт үнийн дүнд тооцооллын хувьд асуудал байхгүй бол хариуцагчийн хувьд зээлийг төлөх нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тооцооллоо үнэн тодорхойлбол шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ. Зээлдэгчийн хувьд 36,245,942.94 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн. 25,351,418 төгрөгийг зээлийн хугацаандаа графикийн дагуу төлсөн, хэзээний төлөлтөд тооцсон эсэх талаар банкны зүгээс программаар бодсон бус бодитой тооцоог гаргаж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тооцооллоо нарийн хийж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын хүү хэзээнээс хэдий хүртэл хугацааг хамаарч байгаа нь тодорхой биш байна. Хариуцагчийн зүгээс зээлийн эргэн төлөлтөд төлсөн дүнд маргахгүй. Төлсөн дүнг аль хугацаанд тооцоод байгаа эсэх, одоо нэхэмжилж байгаа дүн ямар хугацааг тооцсоныг тодруулах шаардлагатай байна. Тооцооллын хувьд алдаагүй гэж шүүх үзвэл зээлийг төлнө ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгч Ж.*******ын зээл, хүү тооцооллын хуудас, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.04.23-ны өдрийн №19/57 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, барьцаалбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022.03.22-ны өдрийн Ж.*******т хүргүүлсэн 01, 02, 03 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022.03.22-ны өдөр, 2020.09.02-ны өдөр Ж.*******ын ******* банк ХК-нд гаргасан хүсэлт, мемориалын баримт, Ж.*******ын харилцах дансны харилцагчийн хуулга.

 

4. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Б.гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******, Б. нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 57,808,203.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нас барсан тул нэхэмжлэгч нь түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Ж.*******аас зээлийн үүргийг бүхэлд нь шаардсан.

 

2. Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч маргаж буй үндэслэлдээ зээлийн хугацаа хэтрэхэд ковид цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн, хариуцагчийн төлсөн төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, зээл, хүүгийн тооцоолол нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч Ж.*******, Б. нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №19/57 тоот Зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн эргэн төлөлтөд нийт 36,245,942.94 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбараас үзэхэд зээлийн хугацаа хэтрэхэд хариуцагч нар гэм буруутай эсэх, үндсэн зээл, хүүгийн тооцоолол зөв хийгдсэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагчийн хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөр, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүүгийн төлбөрийг тус тус огт төлөөгүй, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн төлөлт хийсэн боловч зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарьт заасан хэмжээ, хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцооллын хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

9. Хариуцагч талаас зээл, хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллын аль хэсгийг зөвшөөрөхгүй буюу ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхойлж чадаагүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1. Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс эхэлж хүүгийн төлбөрийг төлүүлэх байдлаар зээл, хүүгийн тооцооллыг гаргаж, үндсэн зээлд 8,435,451.99 төгрөг, хүүгийн төлбөрт 25,351413.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,459,077 төгрөг тус тус тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

10. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасны дагуу хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,549.07 төгрөг төлөх үүрэгтэй.

11. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл, зохицуулалтад банк, эрх бүхий этгээдээс олгосон хэрэглээний зээл хамаарахгүй тул хариуцагчийн ковид цар тахлаас улбаалан орлогогүй болсон тул зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

12. Нэхэмжлэгч нь анх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгч Ж.*******, Б. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд энэ талаар хэрэгт нас барсны улсын бүртгэлийн №111906160818 дугаар гэрчилгээ авагдсан.

13. Ийнхүү үндсэн зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч нь Б.д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, зээлийн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

 

14. Иймд хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 41,564,548.01 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 16,146,106.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 97,549.07 төгрөг нийт 57,808,203.85 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч нартай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №19/57 дугаар Барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн дүүрэг 5-р хороо, тоот, 48,5 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, бичгийн гэрээнд талууд гарын үсгээ зурцгааж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

16. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан тул хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /446,991+70200/ 517,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас 57,808,203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.******* нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн дүүрэг 5-р хороо, 121 тоот, 48,5 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 517,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН