Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/01397

 

2024 03 14 184/ШШ2024/01397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 12-р хороо, гудамж 5б байр 46 тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг -р хороо,  гудамж 827 тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* //-д холбогдох

 

гэрээний үүрэг 7,781,400 төгрөг гаргуулах тухай үндсэн

хохирол 12,331,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж гэрээний үүрэг 7,781,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Г.******* нь аймгийн сумын 1 дүгээр баг чиглэлийн нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт байрлах өөрийн эзэмшлийн дэлгүүр нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийг ажиллуулдаг. 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн хариуцагч нь тээвэр ХХК-ийн нэр дээр тээвэрлэлт хийдэг өөрийн өмчлөлийн , 5893ӨМҮ улсын дугаартай шланз маркийн том оврын автомашиндаа сэлбэг хэрэгсэл худалдан авч эхэлсэн. Анх төлбөрөө бэлнээр төлж бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол дараа нь зүс таних тул өөрөө болон хүүгээрээ дамжуулан богино хугацаагаар бага хэмжээний бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөө төл, ахин зээлээр худалдах боломжгүй гэдгээ илэрхийлэн өмнөх үлдэгдэл болон 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх авсан сэлбэгийн мөнгийг нэхэхэд удахгүй өгнө, урьдчилгаа авахаараа өгье гэх мэтээр хариу өгдөг байсан. Үүний дараа бүтээгдэхүүний төлбөрт 40 тонн контейнерыг өгч төлбөрөө барагдуулахаар санал гаргахад уг саналыг хүлээж авсан. Контейнерыг авахаар нэхэхэд манай охины барилгын компанитай, контейнер сулраагүй байна гэсэн. Ингээд 2022 онд хариуцагчтай холбоо барихад танайхаас авсан сэлбэг болохгүй байна, төлбөрөө төлнө. Гэхдээ төлбөрийг хөнгөлж өг гэх мэт хариу хэлж хугацаа хойшлуулдаг байсан. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хариуцагчтай холбоо барихад танайхаас сэлбэг аваагүй, төлбөр төлж чадахгүй, шүүхэд хандаад аваарай гээд утсаа тасалсан. Миний бие 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр аймгийн сумын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 222900192 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын 117 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор Г.*******, Д.******* нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх маргаан байна гэх үндэслэлээр хэргийг хаасан ... Хариуцагч нь 2020.09.07-ны өдөр 330,000 төгрөг, 2021.01.03-ны өдөр 40,000 төгрөг, 2021.01.06-ны өдөр 125,000 төгрөг, 2021.01.07-ны өдөр 60,000 төгрөг, 2021.01.17-ны өдөр 312,000 төгрөг, 2021.01.15-ны өдөр 10,000 төгрөг, 2021.01.26-ны өдөр 185,000 төгрөг, 2021.03.25-ны өдөр 1,309,000 төгрөг, 2021.03.28-ны өдөр 655,000 төгрөг, 2021.03.30-ны өдөр 105,000 төгрөг, 2021.04.18-ны өдөр 1,554,000 төгрөг, 2021.04.22-ны өдөр 1,247,000 төгрөг, 2021.04.22-ны өдөр 266,000 төгрөг, 2021.04.23-ны өдөр 733,400 төгрөг, 2021.06.13-ны өдөр 45,000 төгрөг нийт 6,976,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2020.09.07-ны өдрөөс эхлэн 2021.06.13-ны өдөр хүртэл зээлээр худалдан авсан тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн ... Хариуцагч хариу тайлбарыг гаргахдаа нотлох баримт байхгүй тул би аваагүй, төлөхгүй гэж хэлж байна. Хавтаст хэрэгт 13 ширхэг падаан баримтаар өгсөн байгаа. Энэ падааны 4 дээр гарын үсэг зурсан байдаг. Бусад баримтад итгэлцлийн үндсэн дээр нөхцөл байдлаас хамаараад гарын үсэг зуруулаагүй. Энэ нь сэлбэг хэрэгслийг огт аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хоёрдугаар одоо сэлбэг, хэрэгслийг огт аваагүй гэдэг боловч өмнө өгсөн тайлбар дээр 2,000,000 төгрөгийн сэлбэг авсан гэж хэлдэг. Төлбөрөө төлсөн гэдэг боловч төлбөр төлсөн талаар баримтаа гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй ... тиймээс хариуцагчаас худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 6,976,400 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн зарим хэсэгт болох 805,000 төгрөгөөс татгалзаж байна ... гэв.

2. Хариуцагч Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... би гэдэг хүний авто машиныг барихын зэрэгцээ хоёр машиныг хариуцан авч явах хугацаандаа дэлгүүрээс сэлбэг авч төлбөрийг цаг хугацаанд нь хийдэг байсан. Гэтэл нэг өдөр худалдагч залуу Танд 2 сая гаруй төгрөгийн өр төлбөр байна хэзээ хийх вэ? Бараа татах гээд мөнгө муудаад байна, Та уг нь хурдан хийж дуусгадаг даа гэхэд нь яагаад хоёр сая төгрөг нэмчихсэн юм бэ, би наадмаас өмнө тооцоогоо тулгаад 635,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон шүү дээ, бусдын тооцоог нэмээд бичсэн юм биш биз дээ гэсэн. Гэтэл худалдагч залуу арай үгүй байлгүй дээ, нөгөө хүмүүсээсээ асуугаад хариу хэлье гэсэн тул би явсан. Ингээд би 2 рейс явж ирээд дэлгүүрт ортол Г.******* нягтлан бодогчтойгоо зогсож байсан. Би тэр хоёрт хамгийн сүүлд тооцоо хийхэд 635,000 төгрөгийг тооцоо үлдсэн байсан. Гэтэл нэмээд 2,000,000 төгрөгийн сэлбэг авсан болгоод бичсэн байна, учрыг нь олж өгөөрэй гэхэд Г.******* та санаа зоволтгүй падаанаар хөөгөөд гаргаад ирнэ гэсэн. Ингээд маргааш нь орж асуутал зав муу байна, дараа гаргана гэсэн боловч, тэд нар тооцоог гаргаж өгч чадаагүй. Тэдний дэлгүүр зохион байгуулалт муутай, хүмүүсийн сэлбэгийг хольж, сольж бичихээс гадна залилан хийж, худлаа нэмэлт бичилт хийдэг үүнийг жолооч нар ярьдаг ... хавтаст хэрэгт авагдсан мөнгөний баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, тухайн баримтууд өгсөн авсан хүний гарын үсэг байхгүй, шаардлага хангахгүй баримтууд байгаа. Нэхэмжлэгч эдгээр санхүүгийн баримтыг үндэслэл болгож байгаа боловч энэ баримтаар хариуцагч тухайн сэлбэгийг авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

 

3. Хариуцагч Д.******* гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Миний бие иргэн ын Норд маркийн нүүрс тээврийн машины хөлсний жолоочоор ажилладаг. Энэ машины сарын орлого 10,000,000-20,000,000 төгрөг байдаг. Гэвч дэлгүүрийн засварын буруутай үйл ажиллагаанаас болж хэвийн үйл ажиллагаатай байсан мотор эвдэрч, мотор цохиж, ажилд явах боломжгүй болж автомашин зогссон. Үүнээс болж өдрийн 5,000 төгрөгийн үнэтэй зогсоолд 4-5 сар байлгасан. Энэ хугацаанд автомашин янзалж өгөхийг удаа дараа шаардсан боловч засаж өгөөгүй. дэлгүүр засвар үйлчилгээг моторт 100 хувь баталгаатай хийж гүйцэтгэж өгнө гэсэн боловч чадаагүй харин эвдэрсэн. Үүний улмаас Улаанбаатар хотоос 8,500,000 төгрөгийн мотор худалдан авч машинд тавьсан. Иймд Г.*******аас моторын үнэ 8,500,000 төгрөг, өргөх краны хөлсний төлбөр 150,000 төгрөг, Улаанбаатараас аймаг руу тээвэрлэлтийн зардал 600,000 төгрөг, масло 25 литр 280,000 төгрөг, тосол 40 литр 240,000 төгрөг, яндан жийргийн үнэ 16,000 төгрөг, боолт гайх 10 ширхэг 10,000 төгрөг, аймагт кран буулгалт угсралт 350,000 төгрөг, мотор тавилт засвар үйлчилгээний зардал 1,500,000 төгрөг, аймгийн сумын автомашин зогсоолын төлбөр 685,000 төгрөг, нийт 12,331,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү ... гэв.

 

4. Нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ... Д.******* нь өөрийн машинд манай дэлгүүрийн засварчнаар засвар хийлгэсэн бөгөөд засварчин нь муу засвар үйлчилгээ хийснээс болж машины мотор эвдэрсэн гэх бөгөөд үүнтэй холбоотой бусад зардлыг нэхэмжилсэн байна. Хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн засвараас үүдэн машины мотор цохих, муудах, эвдрэх боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдсанаар тус машины сарын орлого 10,000,000-20,000,000 төгрөг байдаг бол тус засвараас үүдэн эвдрэл гэмтэл гарсан бол Д.******* нь 4-5 сар ажилд гарах боломжгүй болсон гэх хугацаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл огт нэхэмжилж байгаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, тухайн үйл баримтыг нотлох боломжгүй баримтыг хавсаргаж өгч үндэслэлгүйгээр хариуцагчаас нэхэмжилж байна ... машины засвар үйлчилгээтэй холбоотой асуудал нь Г.*******д огт хамааралгүй. гэх засварчин нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг ажилтан нь биш. Энэ засварчин нь дэлгүүрийн хашаанд тусдаа засвар үйлчилгээгээ хийдэг, харин манай дэлгүүрээс зарим сэлбэг хэрэгсэл худалдаж авдаг л хүн. Тиймээс засвартай холбоотой асуудал бол засварчинтай холбогдуулж гаргах шаардлага байх. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь өр төлбөрөө төлөхгүй байх шалтгаан гэж харж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: зарлагын баримт 13 ширхэг.

 

6. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: зарлагын баримт, автомашины моторыг зураг, Таван цамхаг орд ХХК-ийн 2023.03.13-ны өдрийн Хөдөлгүүр оношилгоо тодорхойлолт, Эрчимт цамхаг орд ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан 20/14 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Эрчимт цамхаг орд ХХК-ийн 2020.10.20-ны өдрийн №20/18 дугаар Захирлын тушаал, Эрчимт цамхаг орд ХХК-ийн 2023.04.20-ны өдрийн №04/11 дугаар Ажлын тодорхойлолт, Д.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч О., С., О., Д. нарын мэдүүлэг, аймаг дахь Цагдаагийн газрын сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2023.04.19-ний өдрийн №428/125 тоот албан бичиг, хэрэг бүртгэлтийн 222900192 дугаартай хэргийн материалаас ирүүлсэн Г.*******ы цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Г.*******аас 2022.06.14-ний өдөр хохирогчоор авсан мэдүүлэг, О., Д., М., О., Д.******* нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Г.*******аас Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, мөн өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай Мөрдөгчийн тогтоол, зарлагын баримтууд, аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2022.10.25-ны өдрийн №117 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.11-ний өдрийн №3274 дугаар шинжээчийн дүгнэлт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж гэрээний үүрэг 7,781,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6,976,400 төгрөг болгожээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчийн ажиллуулдаг авто сэлбэгийн дэлгүүрээс хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хугацаанд зээлээр худалдан авсан сэлбэгийн үнийг төлөөгүй гэсэн байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж буй үндэслэлдээ худалдан авсан сэлбэгийнхээ үнийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч хариуцагчид тухайн сэлбэгийг зээлээр худалдсан болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж тайлбарласан ба хохирол 12,331,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн ... хариуцагч 2020 оноос сэлбэг хэрэгсэл худалдан авч эхэлсэн ... анх төлбөрөө бэлнээр төлж байсан бол дараа нь зүс таних тул өөрөө болон хүүгээрээ дамжуулан богино хугацаагаар бага хэмжээний бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан ... , хариуцагчийн ... би давхар дэлгүүрээс сэлбэг авч төлбөрийг цаг хугацаанд нь хийдэг байсан ... гэх тайлбар, гэрч Д.гийн ... ******* давхар дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан, 2020 оны 3, 4 дүгээр сараас эхэлж зээлээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, зээлээр бараа бүтээгдэхүүн өгөхдөө падаан үйлддэг ... итгэлцлээр падаан дээр гарын үсэг зуруулаагүй ... удаа дараа *******д зээлээ төл гэж ярьдаг байсан ... охиныхоо компаниас контейнер авч өрөө барагдуулна гэж ярьдаг байсан ... , гэрч О.ын ... дэлгүүрт ажиллаж байх хугацаанд ******* үйлчлүүлдэг байсан ... хүүхэд нь эсвэл жолоочоор дамжуулан бараа бүтээгдэхүүн авдаг байсан ... сүүлийн 8,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байгаа, ах нь төлнө гэж хэлсэн, би түүнд нь итгээд явдаг ... гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болох Г.*******ы аймгийн сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн хохирогчоор, О., Д., М., О., Д.******* нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, аймгийн сум дахь сум дундын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №117 дугаар тогтоол зэргээр нэхэмжлэгч Г.******* нь аймгийн сумын 1 дүгээр баг, Ухаанхудаг-Гашуун чиглэлийн нүүрс тээврийн автозамын 2 дахь км-т дэлгүүр нэртэй авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг, уг дэлгүүрээс хариуцагч Д.******* нь өөрөө болон бусдаар дамжуулан тээвэрлэлтийн том оврын автомашиндаа сэлбэг хэрэгсэл худалдан авч үйлчлүүлж байсан нь тогтоогдож байна.

 

5. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллуулдаг авто сэлбэгийн дэлгүүрээс авто сэлбэг хэрэгслийг хэлэлцэн тохиролцсон үнээр хүлээн авахаар тохиролцож, энэ хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс сэлбэг хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсон үндэслэлээ худалдсан барааны үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч талууд төлбөрийг төлөх хэмжээ, хуваарь, хугацааны талаар болон худалдан авагчийн төлөх хүүгийн хэмжээний талаар тохиролцож, энэ талаар бичгийн хэлцэл хийгээгүй байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин ердийн худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

 

6. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар талууд аман хэлбэрээр тохиролцож, нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох сэлбэг хэрэгслийг худалдан авагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс худалдсан барааны үнийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

8. Хариуцагчийн хувьд худалдах худалдан авах гэрээний дагуу сэлбэг хэрэгсэл худалдан авч байсан үйл баримтын талаар маргаагүй, харин худалдан авсан сэлбэгийн үнийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр барааны үнэ шаардсан гэж маргаж байгаа боловч түүний татгалзал хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал гэрч Д.гийн ... 2020 оны 3, 4 дүгээр сараас эхэлж зээлээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, падаан үйлдэж байсан ... , гэрч О.ын ... сүүлийн 8,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа ... гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэгт өгсөн О., Д., М. нарын гэрчээр өгсөн ... ******* нь одоогоор 7,781,400 төгрөгийн сэлбэг зээлээр худалдан авсан байгаа ... гэх мэдүүлэг, хариуцагч Д.*******гээс эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн ... би дэлгүүр нэртэй сэлбэгийн дэлгүүрээс сэлбэг бичүүлж авдаг байсан ... тухайн дэлгүүрээс зээлээр бараа авдаг байсан бөгөөд төлж барагдуулж явсаар байгаад одоо 600,000 орчим төгрөгийн төлөлт дутуу байгаа ... мэдүүлэг, шүүхэд гаргасан ... би наадмаас өмнө тооцоо тулаад 635,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон шүү дээ гэж хэлсэн .... гэх тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргасан зарлагын падаан, аймгийн сум дахь сум дундын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №117 дугаар тогтоол зэргээр хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш худалдан авсан авто сэлбэгийн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож, тогтоогдож байна.

 

9. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 13 ширхэг зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч тухайн зарлагын баримтуудад бараа хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүний нэр байхгүй, худалдагч, худалдан авагч байгууллага, этгээдийн нэр болон тэмдэг, гарын үсэг зурагдаагүй тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал 28, 30 дугаар талд авагдсан зарлагын баримт нь нэхэмжлэгчээс өөр этгээд буюу Мөнх ноёд групп ХХК-ийн тэмдэгтэй, хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй, 29, 31, 36, 37, 38, 39 дүгээр талд авагдсан баримтууд нь худалдсан байгууллага, бараа материал хүлээлгэн өгсөн хүн, хүлээн авагчийн нэр, гарын үсэггүй, тамга, тэмдэггүй баримтууд байх тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн бараа материал хүлээн авсан гэж үзэх, цаашлаад төлбөрийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм.

Харин хэргийн 26 дугаар талд авагдсан 330,000 төгрөгийн, 27 дугаар талд авагдсан 165,000 төгрөгийн, 32 дугаар талд авагдсан 185,000 төгрөгийн, 33 дугаар талд авагдсан 655,000 төгрөгийн 34 дүгээр талд авагдсан 1,554,000 төгрөгийн баримтуудад бичигдсэн худалдан авагч, худалдагч, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүмүүсийн нэр бичигдсэн, гарын үсэг зурагдсан байдлыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж хариуцагчаас худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 2,889,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №3274 дугаар дүгнэлтэд шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах бүтэцтэй байх тул Д.*******гийн бичгийн хэвтэй харьцуулан шинжлэх боломжгүй гэж дүгнэсэн ба хэрэгт авагдсан бусад бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар сэлбэг хэрэгслийг зарим тохиолдолд хариуцагчаас өөр этгээдэд хүлээлгэн өгч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй болно.

 

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 349.1. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор үүссэн хохирол гэх агуулгаар буюу ... нэхэмжлэгчийн ажиллуулдаг дэлгүүрийн засварын буруутай үйл ажиллагаанаас болж хэвийн үйл ажиллагаатай байсан мотор цохиж, ажилд явах боломжгүй болж зогссон ... гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, моторын үнэ 8,500,000 төгрөг, өргөх кран хөлсөлсөн 150,000 төгрөг, тээврийн хөлс 600,000 төгрөг, масло, тосолын үнэ 520,000 төгрөг, яндан жийрэг 16,000 төгрөг, боолт кайка 60,000 төгрөг, кран буулгалт угсралт 350,000 төгрөг, мотор засвар үйлчилгээ 1,500,000 төгрөг, зогсоолын төлбөр 685,000 төгрөг нийт 12,331,000 төгрөг шаарджээ.

 

12. Хариуцагчийн автомашины моторыг зассан гэх гэрч О. мэдүүлэгтээ ... хариуцагч *******гийн моторт ээлж хийсэн, нэхэмжлэгчийн ажиллуулдаг давхарт дэлгүүрт түрээсэлж ажилладаг ... засварын хөлсний 30 хувийг гараашны төлбөрт төлдөг ... хувиараа засвар хийдэг ... гэх мэдүүлэг, мөн түүний эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн ... намайг багаас маань Цоомоо гэж дууддаг ... нүүрс тээвэрт явдаг, мөн том оврын автомашины засвар хийдэг ... би *******гийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн моторт ээлж хийж өгсөн ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч ******* засварын газар ажиллуулдаггүй, дэлгүүрийн хашаанд өөр хүмүүс засвар ажиллуулдаг, дэлгүүртэй хамааралгүй ... гэх тайлбар, нэхэмжлэгч Г.*******ы эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн ... засварчнаар ажилладаг байсан Цоомоогоор өөрийн машиндаа моторын ээлж хийлгэсэн байсан ... гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн тээврийн хэрэгслийн моторыг нэхэмжлэгч зассан гэж үзэх, түүнчлэн сөрөг нэхэмжлэлд дурдсан хохирол нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Тодруулбал талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх ба гэрчийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагчийн тээврийн хэрэгслийн моторт засвар үйлчилгээ хийсэн этгээд нь нэхэмжлэгч бус өөр этгээд байх бөгөөд тухайн засварчин болон засварын газар нь нэхэмжлэгчтэй хамааралтай, түүнтэй гэрээний үндсэн дээр ажилладаг болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн засварчны үйлдэлтэй холбоотой бусдад учирсан аливаа хариуцлага, хохирлыг нэхэмжлэгч хариуцан арилгах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

 

14. Иймд хариуцагч Д.*******гээс худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2,889,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагчийн гаргасан 12,331,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн /2,889,000 төгрөг/-д ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,174 төгрөгийг хариуцагч Д.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 212,246 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2,889,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,892,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******д холбогдох 12,331,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.*******ы төлсөн 139,500 төгрөг, хариуцагч Д.*******гийн төлсөн 212,246 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 61,174 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН