Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/01473

 

2024 03 18 184/ШШ2024/01473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 14-р хороо, гудамж 511б тоотод оршин суух ******* цувдаг овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 27-р хороо, байр 7 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/

 

Хариуцагч: УБ, дүүрэг 14-р хороо, тоотод оршин суух ******* овогт *******ийн //

 

Хариуцагч: УБ, дүүрэг 14-р хороо, гудамж 15 байр 36 тоотод оршин суух овогт *******ийн // нарт холбогдох

 

33,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц., Ц.*******, Ц. нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 33,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Л.******* 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр С.тай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүргийн 5-р хороо, 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг гэрээ байгуулсан өдрөө түүний өр төлбөртэй гэх ын данс руу шилжүүлсэн. Учир нь Ц. өрийг төлөхийн тулд зээлийн мөнгийг С., Ц. нарын хүсэлтийн дагуу т шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******ээс хүүгийн мөнгө гэх утгатай, мөн 2014 оны 11 дүгээр сард Ц.ас хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг тус тус шилжүүлснийг хүүгийн төлбөрт суутгаж авсан, үүгээр зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзсэн. Үүнээс хойш дахин төлбөр төлөөгүй. Зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан. Энэ хугацаанд С. нас барсан тул түүний хүү Ц. нь 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчтэй бичгээр байгуулсан. Гэрээг 1 сарын хугацаатай, хүүгүй, тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Ц. зээлийг төлнө гэсэн боловч төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энэ асуудлаар шүүхэд хандсан боловч өвтэй холбоотой асуудлаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр зааснаар Ц.ас шаардаж, Ц.*******, Ц. нараас татгалзаж байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг үндэслэн тухайн өвлөн авсан хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй учраас хохирол тооцож шаардлагаа гаргасан. Үндсэн төлбөрт 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, хохирол 10,800,000 төгрөг нийт 33,300,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүргийн 5-р хороо, 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

2. Хариуцагч Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 33,300,000 төгрөгийг С.ын өв залгамжлагчаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт С. нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ нь мөнгөн төлбөр шилжсэнээр зээл байгуулагдсанд тооцдог боловч нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байхгүй. Бэлнээр өгсөн гэдэг боловч С. үүнийг аваагүй гэдэг. Мөнгө шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Зээлийн гэрээг байгуулсан гэх 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жил болсон байхад одоо нэхэмжлэл гаргаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 5-ны өдрийн захирамжаар хэргийн хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ дахин гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Гуравдугаарт хариуцагч Ц. нь С.ын өв залгамжлагч болоогүй. Нотариатын танхимаас барьцаа хөрөнгө С.ын нэр дээр байгаа мөн өв нээгдээгүй гэх лавлагаа ирсэн. Иймд өв залгамжлагч гэх асуудал яригдахгүй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж байгаа боловч өвлөгч гэж байхгүй, өвлөж аваагүй мөн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан боловч өв нээгдээгүй байна. Учир нь тухайн байрыг барьцаанд тавьсан учраас энэ асуудал шийдэгдсэний дараа өв нээгдэнэ. Иймд өв нээгдээгүй учраас хариуцагчаас нэхэмжлэх боломжгүй. Дөрөвдүгээрт С.ыг нас барсны дараа нэхэмжлэгч талаас мөнгө шаардаад байхаар нь хүүхдүүд нь мөнгө нийт 13,500,000 төгрөгийг өгсөн. Ц. эхнэр ээс 7,500,000 төгрөг, Ц.******* 3,000,000 төгрөг, Ц. 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн нь зээл авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа асуудал гэсэн үг биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өв залгамжлалын хүрээнд мөнгө шаардаж байгаа боловч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: 2015.01.15-ны өдрийн Зээлийн гэрээ, Л.*******, У. нарын Хаан банк, Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга, мөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2014.04.17-ны өдрийн Зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл.

 

4. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хаан банк дахь Б.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.05-ны өдрийн Л.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай шүүх хуралдааны тэмдэглэл.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.04.26-ны өдрийн №5/3917 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хаан банк ХК-аас ирүүлсэн У.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шүүхийн тусгай архивын 2023.10.20-ны өдрийн №1/2979 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2014.03.11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Л.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.ын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга, мөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016.08.16-ны өдрийн 12/9162 тоот албан бичиг, Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын нотариатчидын танхимын 2016.10.26-ны өдрийн 649 тоот Лавлагааны хариу албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.05-ны өдрийн 184/ШЗ2017/04885 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Шүүхийн тусгай архивын 2023.11.09-ний өдрийн 1/3134 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.01.31-ний өдрийн 9/1392 тоот албан бичиг, 1 дүгээр маягтын лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Ц.*******, Ц., Ц. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Монголын Нотариатчидын танхимын 2024.01.30-ны өдрийн 90 тоот албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц., Ц.*******, Ц. нарт холбогдуулж хариуцагч нарыг өв хүлээн авсан болохыг тогтоолгож, 33,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ц.*******, Ц. нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 33,300,000 төгрөг гаргуулах, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүргийн 5-р хороо, 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлээ талуудын хооронд үүрэг үүсээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өвлөгдөх хөрөнгө өв залгамжлагчид шилжээгүй тул нэхэмжлэл хангагдах боломжгүй гэж тайлбарласан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч С. нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй шилжүүлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй  дүүргийн 5-р хороо, 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэрэг бичмэл баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн байдлаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Хариуцагч талын зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг С. хүлээн аваагүй, өөр этгээдэд шилжүүлсэн тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ... С.ын хүсэлтээр мөнгийг т шилжүүлсэн ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... мөнгийг зээлдэгчид биш т шилжүүлсэн ... С. нас бараад ажил явдалтай байхад нэхэмжлэгч нөхрийн хамт мөнгөө нэхээд байсан учир бид боломжийн хэмжээгээр *******т мөнгө шилжүүлсэн ... нийтдээ 13,500,000 төгрөг хариуцагч нараас нэхэмжлэгчид өгсөн ... гэх тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч Б.ийн ... зар дээрээс У.ын утсыг аваад залгасан ... маргааш өглөө нь уулзаад 15,000,000 төгрөгийг ахад шилжүүлж байсан, гэхдээ тэр мөнгийг өөрөө аваад шилжүүлж байсан ... манай нөхөр над руу ярихад ээж, ******* хоёр нотариат орж байна, би той мөнгөө авах гээд банк явж байна гэж байсан ... гэх мэдүүлэг болон Хаан банк дахь У.ын тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгчийн заасан этгээдэд шилжүүлсэн, хариуцагч талаас зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байна. Нөгөө талаар мөнгийг зээлдэгчийн заасан этгээдэд шилжүүлснийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнтэй адилтгаж үзэх ба энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

8. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй.

 

9. Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч С. нас барсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ баримтаар тогтоогдсон.

Тиймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй ... хуулийн 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, мөн хуулийн 515.2. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, мөн хуулийн 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгчид нас барагч С.ын эд хөрөнгийг өвлөн авсан хууль ёсны төлөөлөгч нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрх үүснэ.

 

10. Гэхдээ талийгаач С.ын 15,000,000 төгрөгийн зээлийн үүргийг түүний хүүхэд болох хариуцагч Ц. өөртөө шилжүүлэн авч, уг мөнгийг нэхэмжлэгчид 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж дуусгахаар бичгийн хэлцэл байгуулж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн ... удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.ын хүү Ц.тай 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, ... алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулж байсан ... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаач С.ын нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх ёстой 15,000,000 төгрөгийн өрийг хариуцагч Ц. хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан өр шилжих гэрээгээр зөвхөн нас барагч С.ын нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн 15,000,000 төгрөгийн өр шилжсэн гэж үзэх ба зээлийн гэрээг дагалдаж байгуулсан барьцааны гэрээг анх байгуулсан хэлбэрээр байгуулаагүй тул барьцааны эрх шилжсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн барьцааны эрх нь үндсэн үүрэг буюу зээлийн үүргийг дагалдаж үүсдэг эрх учир энэ тохиолдолд зээлийн үүрэг өвлөх эрхийн дагуу бус өр шилжих гэрээгээр өөр этгээдэд шилжсэн тул нэхэмжлэгч нь өвлөгдөх хөрөнгө буюу барьцааны гэрээний зүйл болох орон сууцнаас зээлийн үүргийг хангуулахаар шаардлага гаргах эрхгүй болно.

 

12. Хариуцагч Ц. өр шилжих гэрээний дагуу 15,000,000 төгрөг төлөхөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг төлсөн нь Хаан банк дахь У.ын эзэмшлийн тоот дансны хуулга, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.ээр дамжуулж 7,500,000 төгрөгийг зээлийн төлбөрт бэлнээр төлсөн гэх боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба мөнгө хүлээлцсэн талаар талууд хооронд баримт үйлдэгдээгүй, Хаан банк дахь Б.ийн эзэмшлийн тоот дансны хуулгаар бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ нь тухайн мөнгийг нэхэмжлэгчид бэлнээр авч өгсөн гэх үйл баримтыг бүрэн нотлохгүй байна.

 

13. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц. нарын хооронд байгуулсан гэрээний 3-т Зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож шаардах эрхтэй тул 9,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 4,500,000 төгрөгийн хэмжээнд алдангийг тооцож хариуцагч Ц.ас гаргуулах нь зүйтэй.

14. Талууд өр шилжих гэрээндээ хүүгийн төлбөр авахгүй байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүүгийн төлбөр 10,800,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.

 

15. Нэхэмжлэгч Л.******* 2017 онд анх нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШЗ2017/04885 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ийнхүү шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан нь дээрх шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдал арилаагүй, нас барагчийн хөрөнгө хууль ёсны өвлөгч нарт шилжээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй зэрэг нөхцөл байдалтай холбоотой байх тул түүнийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй ба энэ талаар хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

16. Иймд хариуцагч Ц.ас өр шилжих гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ц., Ц.******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

18. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.*******ийн төлсөн 402,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.ас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн 13,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.ас 13,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,800,000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүргийн 5-р хороо, 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.*******, Ц. нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.*******ийн төлсөн 402,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.ас 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН