Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1017

 

 

 

 

 

 

      2021           11            30                                         2021/ДШМ/1017

 

Ж.Д*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ж.Д түүний өмгөөлөгч С.Энх*******Эрдэнэ, Ө.Алтангадас,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс  нарыг оролцуулан,

.................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны........ оны ..... дугаар сарын ......*******ний өдрийн 2021/ШЦТ/.....дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дт үүний өмгөөлөгч С.Э, Ө.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Даваацэцэгт холбогдох эрүүгийн 2002005730147 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9*******ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...........овогт Ж.Д*******г, ......оны ......дүгээр сарын ....*******ны өдөр .......аймагт төрсөн, .... настай, ......, бүрэн дунд боловсролтой, ...........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., .............насны хүүхдүүдийн хамт .................дүүргийн ..........дугаар хороо,............ дугаар байрны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.........................................

Шүүгдэгч Ж.Д нь .......... оны.......дүгээр сарын ......*******ний өдрөөс ..... оны ...... дугаар сарын ........*******ны өдөр хүртэлх хугацаанд “Дулааны .... дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг нэр бүхий ажилчдаас хууль бусаар худалдан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П с" ХХК*******ийн хашаанд түрээсийн байранд байнга тогтвортойгоор “М ц ХХК*******ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан дээрх үнсийг хольж хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэж, “Ай Би Эс групп” ХХК, “О к ХХК*******иудад худалдсаны улмаас “О к ХХК*******нд 15.864.831 төгрөгийн, “Ай Би Эс” групп ХХК*******нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Д*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “Шүүгдэгч Ж.Д*******ийг “Бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ж.Д*******ийн бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д*******ээс 13.864.831 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага О к ХХК*******нд олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа Ж.Д*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуурай хольц замаскийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвөөс шилжүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа Мак евро цемент гэх савлагаатай 50 кг савлагаатай 68 ширхэг, ашиглаагүй хятад бичигтэй хуурай хольц замаскний 25 кг*******ийн хэмжээтэй уут 189 ширхгийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд даалгаж, энэ 2002005730147 дугаартай хэргээс Д.Цогдэгмэд, Ч.Дүгэрсүрэн, Г.Төрбат нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдаж, Ж.Даваацэцэгийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан О к ХХК*******д 13.864.834 төгрөгийн хохирол учруулсан ба одоо тус компанийн нэхэмжилсэн нийт төлбөрийг барагдуулсан болно. Би насанд хүрээгүй бага насны 3, 7 настай хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Ковид 19 цаг тахлын үед миний хоёр хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй, мөн эрсдэл аюултай энэ үед хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Д*******ийн өмгөөлөгч Ө.А давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Д нь эрүүгийн 2002005730147 дугаартай хэрэгт явагдсан мөрдөн байцаалтын явц /яллагдагч/*******д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх баталгаа /хх 4, 26/*******г гаргаж, улмаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх*******4, х*******48/*******ийг Нийслэлийн прокурорын газарт гаргасан.

Анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн 2021 оны 10 дугаар сарын 04*******ний өдрийн 207 дугаартай дүгнэлтэд “... Шүүгдэгч Ж.Даваацэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргасан. Ж.Даваацэцэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэх хангалттай үндэслэл тогтоогддог болно.

Ж.Д дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04*******ний өдрийн 2021/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан “... 13.864.831... “ төгрөгийн хохирлыг хохирогч О к ХХК*******тай нийлж, 2021 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр үлдэгдэл 13,264,831.00 /15,864,831.00*******2,600,000.00=13,264,831.00/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн.

Ж.Д нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо,.... дугаар хорооллын .... дугаар байрны.....дугаарын хаягт хүү Б..... овогт Б*******ын Ө /РД:......., .......оны ...... дугаар сарын....*******ны өдөр төрсөн/, охин ......овогт Б*******ын Ау /РД:..................., ......оны .... дүгээр сарын.....*******ны өдөр төрсөн,.... настай/ нарын хамт амьдардаг.

Ж.Д нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд тэрээр Ковид*******19 цар тахалтай холбоотойгоор харж хандах дотны хүнгүй үлдсэн бага насны 2 хүүхдэдээ хамгийн ихээр сэтгэл санаа нь шаналан зовж байгаагаа байнга илэрхийлсээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Даваацэцэгийг хорихоос өөр төрлийг ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Д*******ийн өмгөөлөгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ж.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд аливаа саад бэрхшээл учруулаагүй, дуудсан цагт ямагт хүрэлцэн ирдэг, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, буруутай үйлдэл дээр маргадаггүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлдэг /хх 100,102,104/.

Мөрдөн шалгах ажиллагааны үед “........” ХХК*******ийн учруулсан хохирлыг Ж.Д нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ бүрэн барагдуулсан.

Хохирогч Батхишигийн мэдүүлгээр /хх*******65/ манай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй, Ж.Д*******тэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба хавтаст хэргийн материалд танилцуулсан тэмдэглэлд /хх*******30/ хохирогч Батхишиг нь санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга шүүх хуралд оролцохгүй гэсэн.

Хохирогч .............ХХК эрүүгийн цагдаагийн албанд өгсөн албан бичгээр /хх*******83/ шинжилгээний төлбөрт 714.900 төгрөгийн зардал хохирол нэхэмжилснийг /хх*******45/ Ж.Д тухайн компаний дансанд Худалдаа хөгжлийн банкаар тушааж прокурорын шатанд бүрэн төлж барагдуулсан.

Хохирогч Х.Ч*******ын /хх*******70/ манай байгууллагад бодитой учирсан мөнгөн төлбөрөөр хэмжигдэх хохирол байхгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мөн нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Хохирогч “О К” ХХК*******д ............төгрөг нэхэмжилснийг прокурорын шатанд 2.600.000 төгрөгийг төлсөн. /хх*******26/

Ж.Д хохирогч “О К" ХХК*******ийн хохирлыг бүрэн төлсөн. Бага насны 3*******7 насны хоёр хүүхэдтэй, харах хүнгүй байгаа зэргийг харгалзаж, хорих ялыг биечлэн эдлүүлэн шийдвэрлэхээр Эрүүгийн хуулийн 7.1 дэх зүйлийн 1*******д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хоёр хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Д*******ийн үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон. Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлж өөрчлөх талаар тусгайлан гаргах санал байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн дээр тайлбар хэлье. Шүүгдэгч Ж.Д*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг өндөр түвшинд байсан. Хуурамч цементийг барилга байгууламжид ашиглаж байсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн. Иймд гэмт хэргийн шинжийг харгалзаад тэнсэх албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр хүртэлх хугацаанд “Дулааны ..... дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг нэр бүхий ажилчдаас хууль бусаар худалдан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П с" ХХК*******ийн хашаанд түрээсийн байранд байнга тогтвортойгоор “..............” ХХК*******ийн барааны тэмдэг буюу “..................” гэсэн цемент болон уутыг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан дээрх үнсийг хольж хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэж, “Ай би эс групп” ХХК, “О к” ХХК*******уудад худалдсаны улмаас “О к” ХХК*******нд 15.864.831 төгрөгийн, “Ай би эс групп” ХХК*******нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

...................ХХК*******ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ийн “...Манай компани Ж.Д*******ээс нийт 87 тонн цементийг авахаар тохирч бартераар ....УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөхөөр болсон. Ж.Д*******ийн хувьд машин аваад манай компанид 20 орчим тонн Макын цемент, ногоон, цэнхэр өнгийн ууттай 10 орчим цемент өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа 50 орчим ногоон болон цэнхэр өнгийн цементийг өгсөн байдаг. Машин авах үед өгсөн Мак цементийг киллограммлаж үзэхэд 41*******42 кг байсан. Тэгэхлээр нь Ж.Д*******ийн өгсөн 30 тонн цемент нь хуурамч, үнстэй хольж өгсөн байж болзошгүй юм” /1 хх 64*******66/,

“М ц ХХК*******ний хууль ёсны төлөөлөгч Х.Ч*******ын “...............ХХК нь Оюуны Өмчийн газарт барааны тэмдэгтээ бүртгүүлсэн. Уг сав баглаа боодлын ашиглах эрхтэй этгээд зөвхөн ...................ХХК юм. Манайх уг цементийн уутыг Хятад улсаас загварын дагуу үйлдвэрлэсэн уутыг бөөнөөр нь татаж авдаг. 2019, 2020, 2021 онд импортоор оруулж ирсэн МАК цементийн уутны тоо хэмжээг гаргасан судалгааг гаргаж өгч, тэмдэглэлд хавсаргаж байна. Цементийн орц найрлагыг өөрчлөх нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөнө. Манай үйлдвэрийн цементүүд нь орц найрлагын хувьд Барилга архитектур корпорацийн тохирлын гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Уг бараа бүтээгдэхүүний орц найрлагыг өөрчилж байгаа нь худалдан авч ашиглаж байгаа иргэдийг мөн түүгээр барьсан барилга байгууламж зам тухайн цементийг ашиглаж хийж байгаа бүхий л зүйлийн чанарт муугаар нөлөөлж түүнийг хэрэглэгч нар, цаашлаад чанаргүй материал борлуулж манай байгууллагын бүтээгдэхүүний нэр хүнд, байгууллагад ашиг орлогод хохирол учруулж байна. Хуурамч цементийн ямар хэмжээтэй үйлдвэрлэж, ямар хэмжээгээр худалдан борлуулж байгаагаас хохирлын цар хүрээ тооцогдох байх гэж бодож байна. Манай байгууллагад учирсан бодитой мөнгөн төлбөрөөр хэмжигдэх хохирол байхгүй. Харин бүтээгдэхүүний болон компанийн нэр хүндийг хохироосон эдийн бус хохирол учирсан, үүнтэй холбоотой олох ёстой байсан орлого багассан гэж үзэж байна. Цаашид ийм хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, байгууллагын бараа бүтээгдэхүүний болон нэр хүндэд хохирол учруулах хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй...”/1 хх 69*******70/,

“О к” ХХК*******ний хууль ёсны төлөөлөгч О.Энхтуулын: “О к ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  ...ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч компаниуд тодорхой ажлуудад гүйцэтгүүлдэг. 6*******16 давхрын хар шал цутгах ажилд “Б О” ХХК*******ийг оруулж ажпаа гүйцэтгүүлсэн юм. Манайх ажлаа гүйцэтгүүлэхдээ бараа материалаа өөрсдөө сонгож аваад туслан гүйцэтгэгчээр зөвхөн ажлыг гүйцэтгүүлдэг. Өмнө мэдүүлэгт дурдсан хүнээс 2020 оны 5 дугаар сарын сүүлчээр авсан 20 тонн цементээр гүйцэтгэсэн 10*******11 дүгээр давхрын ажил шаардлага хангахгүй болж бүтэн хуулж дахиж хийж байсан юм. Манай компанийн нярав бараагаа хүлээж аваад, тухайн ажил гүйцэтгэж байгаа компанид шаардах хуудсаар ерөнхий инженерийн цохолтоор олгодог. Уг шаардах хуудсанд тухайн барааг яг барилгын аль хэсэгт ямар зориулалтаар ашиглах нь тодорхой тусгагддаг. Тухайн хүнээс худалдан авсан цементийг шаардлага хангахгүй ажил болсон 10*******11 дүгээр давхрын хар шал цутгах ажилд зарцуулсан юм. Тухайн үед цемент олдохгүй маш хомс байсан. Ажил гүйцэтгэсэн компанитай зуурлагын орц найрлагыг тохируулаагүй байна гэж маргаан үүсгэж байсан. Орцыг нь бага хийсэн ч тухайн цементээр хийсэн зуурмагийн марк нь буурдаг болохоос бүр хүний хөлөөр бутарч шороо болох хэмжээнд хүрдэггүй. Уг цементээр хийсэн ажил нь үнэхээр шаардлага хангахгүй, хөлөөр үрэхэд шороо болж бутраад байсан. 10*******11 дүгээр давхрын хар шалыг бүрэн хуулж, уг ажлыг дахиж хийж гүйцэтгэсэн. Дахиж хийж гүйцэтгэхэд зарцуулах материалын зардлыг манай байгууллага бүрэн гаргасан. Тухайн үед цементийн найрлагаас шалтгаалсан болохыг мэдээгүй, ажил хийж гүйцэтгэсэн компанийн алдаа гэж үзээд дахиж хийж ажлын хөлс зардлыг “Б О” ХХК өөрөө хариуцсан. Тухайн үйл ажиллагаанаас шалтгаалаад шууд болон шууд бусаар нэлээдгүй хохирол учирсан. Тухайлбал 10*******11 дүгээр давхарт орсон материалыг дахин худалдаж авсан зардал, шаардлага хангахгүй шалыг хуулсан хогийг цэвэрлэх, тээвэрлэж хаях, ажилчдын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, барилгын ажил хойшлогдох гээд нэлээдгүй зардал гарсан. ...Хуулж дахиж хийж гүйцэтгэсэн болохоор мкв******* ыг нь 10.000 төгрөгөөр тооцож бүтэн 2 давхар 1.144 мк талбайн ажлыг дахиж хийж гүйцэтгэсэн зардал 11.440.000 төгрөг гэж тооцож, манай компанийн бодит хохирол дээр нэмж оруулсан юм. Уг туслан гүйцэтгэгчтэй олон жил хамтран ажиллаж байгаа, уг цементийн чанарын шаардлагаас шалтгаалан тухайн байгууллагын ажиллах хүчинд ч нэлээдгүй зардал гарч хохирол учирсан болохоор нийт зардалдаа нэмж оруулсан юм” /1 хх 98*******99/,

гэрч Г.Т*******ын “...Би Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад.... жил ажиллаж байна. Манай эхнэр Ч.А мөн станцад үйлчлэгч ажилтай. Надад Хаан банкны данс байдаггүй юм. Тийм болохоор эхнэрийн дансыг ашигладаг байсан юм. Ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дулааны станцын хаягдал үнсийг хүмүүст зардаг байсан. Нөгөө слесарь мониторуудтай холбогдож үнс худалдаж авах хүн хайж байгаад зардаг байсан. Худалдаж авах хүнтэй утсаар ярьж байгаад олж холбогдож зардаг байсан. Задгай цемент ачдаг тусгай зориулалтын машины жолооч олж үнээ тохироод станцад оруулж үнсээ ачуулдаг. Түүний төлбөрийг худалдаж авах гэж байгаа хүнээс эхнэрийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Тэр мөнгөнөөс жолоочдоо 200.000 төгрөг, харуулдаа 200.000 төгрөг, үлдэгдлийг нь монитор, гэрээттэйгээ хувааж авдаг. Нэг удаагийн ачилтын төлбөр нь 1 сая орчим төгрөг байдаг. Тэгэхээр надад үлдэгдэл 200.000 орчим төгрөг үлддэг. Түүнийг ойр зуурын ахуйн хэрэглээнд зарцуулдаг. Байгууллагад зарлагын баримтгүй бол үнс ачсан тээврийн хэрэгслийг харуул оруулж гаргадаггүй юм. Зарлагын баримтыг зөвхөн үнс худалдаж авах гэрээ бүхий аж ахуйн нэгжид бичиж өгөөд түүнийг үндэслээд байгууллагын дансанд төлбөр нь төлөгддөг. Би зарлагын баримт бичдэггүй байсан. Зарлагын бичвэл төлбөр нь байгууллагын данс руу ордог. Зарлагын баримт бичихгүйгээр үнс худалдаж авах гэрээгүй иргэдэд зарж, төлбөрийг нь эхнэрийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Манай эхнэр энэ талаар сайн мэдэхгүй. Эхнэрийн дансаар мөнгө орж ирж байгаа болохоор эхнэрт станцын гэрээтэй үнс борлуулсны төлбөрийг хүлээж авдаг гэж тайлбарласан. 2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 10*******ны өдөр хүртэл хэд хэдэн удаа борлуулсан. 7 дугаар сард амралтаа аваад 8 дугаар сард мөн хэд хэдэн удаа борлуулсан Механикийн слесарь /засварчин/, станцаас гарч байгаа үнс гадагшлуулах, пункерийн засвар, шник зэргийг хариуцдаг. Борлуулалтын алба гэж тусдаа алба хариуцдаг. Надад төлбөр тооцоо хүлээж авах, зарж борлуулах эрх хэмжээ байхгүй. Зарлагын баримт бичих, үнс ачих, төлбөр тооцоо хүлээн авах асуудал нь тусдаа хүмүүс байдаг. Зарлагын баримтыг үндэслэн үнс худалдан авах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь байгууллагын данс руу төлбөр тооцоогоо хийдэг. Би үнс худалдаж авах иргэдтэй холбогдож, зарлагын баримтгүй өөрийн эхнэрийн дансаар төлбөрийг хүлээн авдаг болохоор зарлагын баримтгүй үнстэй машин гаргасны хариуд тухайн үед гарч байсан харуул, монитор зэрэгтээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг. ...” /1 хх 145*******150/,

гэрч Ж Х: “...Манай компани арматур худалдаалдаг компани юм. Цементтэй холбоотой худалдаа үйлчилгээ явуулдаггүй. Манай эгч Эрээнд төрөлжсөн уутны худалдаа эрхэлдэг. Тэндээс нааш нь уут явуулаад би энд худалдан борлуулсан. Цемент гэдэг хятад бичигтэй уут байсан. 1 уутыг 400*******500 төгрөгөөр худалдаж байсан. Нэрийг нь мэдэхгүй. Ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. Нэг худалдаж авахдаа 200*******аас дээш ширхэг шуудай худалдаж авдаг. Уг шуудайнуудыг түлээ, түлш, тэжээл, гахайн тэжээл, элс зэргийг хийх зорилгоор оруулж ирсэн. Мөн уурхайн чулуу хийх зориулалттай 1 тонн хэмжээтэй уут бас байдаг. 10,000 тонн орчим цемент орж ирсэн. Бүгд зарагдаад дууссан. ...” /1 хх 163*******164/,

гэрч Т.Ж*******ы “...Би дотоодын цэргийн 05 дугаар ангид 2011 оноос хойш харуулчаар ажиллаж байна. ...Орох гарах хөдөлгөөнийг бүртгэж, байгууллагын ажилчидтай уулзахаар ирсэн тохиолдолд холбогдох хүнд нь мэдэгдэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Үнс худалдан авч байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг орох гарахад бүртгэж, гарахад нь падааныг нь шалгаад, авч үлдээд гаргадаг. Аж ахуйн нэгжүүдийн үнс худалдаж авдаг машинуудыг ороход нь бүртгэж, гарахад нь зарлагын баримтыг нь хураан авч гаргадаг. Надтай ээлжинд хамт гардаг станцын хэдэн ажилчид үнс ачих машиныг бүртгэхгүй оруулаад, гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж өгөх талаар надаас гуйсан. Надад хариуд нь нэг тээврийн хэрэгсэл гаргахад надад 150.000*******200.000 төгрөг өгдөг. Одоо уг хэрэгт холбогдоод Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. ...” /1 хх 179*******180/,

гэрч Ш.Б*******ийн “...Би 2015 оны 5 дугаар сараас хойш Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчаар ажиллаж байна. ...Харуулаар ажиллаж байхад бид нараас гуйгаад гаргадаг байсан. Одоо санаж байгаагаар Дүгэрсүрэн, Ууганбаяр гэж хүмүүс байдаг. Төрөө гэж нэг ах байдаг байсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Орохдоо бүртгүүлж, гарахдаа цагаа бүртгүүлж, зөвхөн үнс худалдах гэрээ хийсэн компанийн нэртэй зарлагын падааныг үзүүлж, түүнийгээ гарахдаа харуулд хураалгаж гардаг. Станцын зарим ажилчид бид нараас гуйгаад үнс ачихаар ирсэн тээврийн хэрэгслийг ороход нь бүртгэхгүй, гарахад нь зарлагын баримтыг шалгахгүй, зарлагын баримтгүйгээр гаргадаг байсан. Түүнийхээ хариуд надад 100.000*******200.000 төгрөг шилжүүлдэг байсан. Энэ асуудалд тусгай субъектэд шалгуулж байгаад одоо Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэж надад мэдэгдсэн. ...” /1 хх 181*******182/,

гэрч Д.Ц*******ийн: “...Би дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байхдаа Даваа, Бямбаа гэх хүнтэй утсаар ярьж үнс өгч байсан. Ээлжийн засварчнаар ажиллах хугацаанд станцаас гардаг хаягдал үнсийг орж ирсэн тээврийн хэрэгслүүдэд ачилт хийж зарлагын баримт үйлддэг байсан. Утасны дугааруудыг нь сайн санахгүй. Ээлжийн ажилчдын ашигладаг дотоод групп чат байдаг. Түүн дээр ачилт хийх хувиар тавигддаг. Түүний дагуу орж ирсэн тээврийн хэрэгсэлд ачилт хийж зарлагын баримт үйлддэг. Уг баримтын дагуу байгууллагаас аж ахуйн нэгж рүү нь нэхэмжлэх явуулж,******* төлбөрийг нь байгууллагын данс руу шилжүүлдэг. 5953050075 тоот данс нь миний эзэмшлийн хаан банкны данс мөн байна. Ж.Д гэх нэрээр нь санахгүй байна. Даваа гэх хүнтэй утсаар холбогдож үнс зарж төлбөрийг нь дансаараа шилжүүлж авч байсан юм. Өдрийг нь сайн санахгүй байна. Холбогдож байсан утасны дугаарыг нь санахгүй байна. Нэг ачилтын мөнгө нь 1.000.000 төгрөг байдаг. Зарлагын баримт үйлдэхгүй бол харуул гаргахгүй болохоор өмнө нь үнс худалдаж авах гэрээ бүхий аж ахуйн нэгжийн нэрээр хуваарьт оруулж зарлагын баримт үйлддэг. Тэгээд тэр аж ахуйн нэгжийн төлөх төлбөрийг нь хувь хүнд зарж олсон мөнгөнөөсөө татварын төлбөрийг нь нэмээд 500.000 төгрөг шилжүүлдэг. Үлдэгдэл мөнгийг нь үнс ачсан тээврийн хэрэгслийн жолооч, хамт үүрэг гүйцэтгэдэг хүнтэйгээ заримдаа хуваадаг. Заримдаа өөрөө авдаг. Заримдаа баримт үйлдэхгүйгээр харуулаа аргалж гарах тохиолдол байдаг байсан. Хэзээ хэзээ хэдэн удаа үнс зарж борлуулж байснаа санахгүй байна. Энэ хавраас барилгын ажил эхлэх үеэс эхэлж холбогдож үнс зарж байсан. Станцын ээлжийн слесарь ах нараар дамжуулж холбогдсон. Танкер байхаа задгай цементийг машинд ачдаг. Зарлагын баримт бичихдээ 27 тонн гэж бичдэг. Үнсээ хуримтлуулж байгаа пункер дүүрэхээр машин орж ирэхээр ачиж хоосолдог юм. 7 пункерээс зуухны ажиллагаанаас шалтгаалаад 1*******4 нь ашиглагддаг. Нэг нь засвартай үед үнс гарахгүй, хуримтлагдахгүй. Нэг машинд 24*******27 үнсийг машины ачааны тагийг онгойлгож дээрээс нь гоожуулж ачдаг... Хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна. Дансны мэдээлэлд байгаа орлогын гүйлгээгээр мэдэгдэнэ. Бэлнээр мөнгө авч байгаагүй. Эхлээд харуулыг нь гуйгаад тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч машин оруулж гаргаж байсан. Тэгээд сүүлд нь гэрээтэй аж ахуйн нэгжийн нэрээр тээврийн хэрэгсэл оруулж, зарсан мөнгөнөөсөө тухайн аж ахуйн нэгж рүү төлбөрийг нь шилжүүлдэг болсон. Би гэрээтэй аж ахуйн нэгжийн нэрээр машин оруулж үнс ачаад утсаар ярьж захиалсан хувь хүнд 1.000.000 орчим төгрөгөөр зараад 500.000 төгрөгийг нь Үйлст нэртэй 5429194107 тоот данс руу шилжүүлдэг байсан. Тэгэхгүй бол аж ахуйн нэгж нь үнсээ аваагүй мөртлөө ТЭЦ*******4 үнс зарсан зарлагын баримт үйлдэгдээд ТЭЦ*******4*******т өртэй гэж гараад ирнэ. Үлдэгдэл 500.000 төгрөгөөс нь тээврийн хэрэгслийн зардал, мөн хамт гардаг хүнтэйгээ хувааж авах байдлаар зарцуулдаг байсан. ...Дансны хуулгаас харахад 25 удаа 12.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр энэ төлбөр бол байгууллагын данс руу зарлагын баримт үндэслээд байгууллагад төлөгддөг байсан гэсэн үг. 71 удаагаас 25 удаагийн төлбөр нь байгууллагад төлөгдсөн...” /1 хх 191*******196/,

гэрч Ч.Д*******ийн: “...Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын Зуухан цехийн ээлжийн засварчнаар 2019 оны 7 дугаар сараас хойш ажиллаж байна.  ...Бямбаа болон Даваацэцэг гэх хоёр хүнтэй огт уулзаж байгаагүй. Утсаар ярьж байсан. Намайг ээлжтэй байх үед асууж сураглаад үнс нэг машиныг 1 сая төгрөгөөр худалдаж авдаг байсан. Би заримдаа ээлжтэй үедээ үнс худалдаж авах уу, гэж холбогдоод үнсээ худалдаж төлбөрийг нь өөрийнхөө дансаараа шилжүүлэн авдаг. Манай үнсийг бетон зуурмагийн үйлдвэр, хөнгөн блокийн үйлдвэрт ашигладаг. ...” /1 хх 197*******198/,

гэрч Г.У*******ын: “...ТЭЦ******* компанид 2017 онд гэрээтээр ажилд ороод эхний жил засварчнаар ажиллаж байгаад 2018 оны 3 сараас үнс ачих ажилд шилжин томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа. “.................” ХХК, “..............” ХХК, “...........” ХХК*******ний нэр дээр үнс ачдаг............серийг нь сайн мэдэхгүй байна тээврийн хэрэгсэлтэй Жамъяан гэх өвгөн орж ирж ачаад гарахад нь харуулд ачилт хийгдээгүй хоосон гарч байгаа гэж хэлээд падаангүй гаргаж байсан. Түүний мөнгийг нь манай ээлжийн Ууганбаяр авч бид хоёр хуваадаг байсан. Хаана аваачиж нийлүүлдэг байсныг нь би сайн мэдэхгүй. Үнсээ хэдэн төгрөгөөр зардаг болохыг нь мэдэхгүй. Надад 150.000 төгрөг өгдөг. Падаан бичээгүй тохиолдолд харуул гаргадаггүй юм. Ачаа ачаагүй хоосон гарч байгаа гэж харуулд хэлж, падаан бичихгүйгээр 2*******3 удаа гаргаж байсан. 6246 дугаартай Жамъяан өвгөн өөр компанийн нэрээр нэлээд хэдэн удаа орж падаан бичиж өгч байсан. ...” /1 хх 203/,

гэрч С.Г*******ийн: “...Би 44 дээр вагон ирэхээр буулгаж ачих ажил хийдэг. Миний ажилладаг арьс ширний үйлдвэр нь өвөл ажиллаж эхэлдэг. Тэгэхээр би зундаа грушик хийдэг юм. 8 сард 0505*******аар төгссөн юнителийн дугаартай нэг эмэгтэй хүн залгаад Алтай хотхоны ард цемент савлах ажил байна гэж хэлсэн юм. …Алтай хотхоноор ороод хойшоогоо шороон замаар яваад, зүүн гар тийш эргээд засмал замаар орж хэсэг яваад замынхаа хойд талд нэг хашаан дотор нэг жижиг байшин байсан. Тэнд ууттай Мак цемент, ногоон ууттай хужаа цемент, баруун талд блокоор тусгаарласан хэсэгт задгай үнс хананы тал орчим хэмжээтэй, тусгаарласан хананы хажууд байшингийн голд нь цахилгаанаар ажилладаг төхөөрөмж байсан. МАК*******ын ууттай цементээс 10******* 11 уутыг хийгээд, 5 тэрэг үнс хийгээд холиод 20 орчим уут болгож савлаж байсан. 1 тонн цемент 8.000 төгрөгөөр тооцож хөлс авч байсан. 20 тонн илүү хэдэн уут цемент савлаж 160.000 орчим төгрөг хөлсөнд нь авсан. Олон удаа очиж ажиллаж байгаагүй. Тэр төхөөрөмжийн баруун талд нь үнс, цементээ хийдэг нэг дөрвөлжин зүйл залгаатай байсан. Тэр рүү нь үнс, цементээ хийгээд ажиллуулахад дээш нь пункер рүүгээ татаж аваад холиод савлах зориулалтын хошуугаар савлаж байсан. Тэр хошуу нь тусдаа хааж нэг их зориулалтын хаалттай байсан. Яаж савлаж, яаж холих тухай надад утсаар ярьж зааварлаж өгч байсан. ...” /1хх 204*******205/,

гэрч Б.Ж*******ын: “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажилд орж тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оноос Нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан 3 дүүргийн барилгын материалын үйлдвэрүүдэд барилгын техникийн чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Барилгын материалын чанарт хяналт тавьдаг. ...Ямар маркийн цемент вэ гэдгээс хамаараад хольцоо элс, хайрга тохируулж, зуурмаг, болон шаврын маркаа тохируулж, өрлөг бусад зүйлсэд ашиглахаар тооцдог. Тэгэхээр савлагаанд дээр байгаа хаяг чухал юм. Уг хаяг савлагааны цементэн бүтээгдэхүүнийг өөрчлөн доторх найрлагыг нэмж өөрчлөх байдлаар хуурамч бүтээгдэхүүн хийх нь барилгын чанар байдалд нөлөөлнө. Дээрх стандартын цемент үйлдвэрлэх норм стандарт, орц найрлагыг тогтоосон олон улсын стандарт, эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг. Замаск үйлдвэрлэхэд мөн барилгын материал үйлдвэрлэх зөвшөөрөл шаардлагатай. Чанар стандартын хувьд мөн барилгын норм журамтай. Хуурай хольц нь дотроо хөөсөнцрийн хар замаск, плитаны цавуу гэж тусдаа байдаг. Түүнд орох орц найрлага нь мөн тогтсон стандартын дагуу байх ёстой. Барилгын материалын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүний жижиг оврын лабораторитой, орц найрлагыг тохируулдаг материалын чанарт хяналт тавих дотоод хяналттай, технологич инженерийн албан тушаалтантай байх шаардлагатай” /1 хх 208*******210/,

гэрч Б.О*******ын: “...би Х*******ын кантер маркийн машиныг гурвалжингийн гүүрний*******44 дээрээс ачаа ачдаг Далайхүү гэдэг залууг аваад Хадбаатарын очих газрыг заалгаад Аптай хотхоны баруун хойно нэг хашаанд ирсэн. Тэгээд складнаас 10 тонн шуудай цементийг ачсан. Тэгээд ачаад байж байтал цагдаа нар ирээд шалгасан...” /1 хх 212/,

гэрч Н.Х*******ын: “...2020 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр над руу яриад 10 тонн цемент ачих хэрэгтэй байна гэхээр нь би машинаа жолоочтой явуулаад ачуулж байхад цагдаа ирсэн байсан. Урд шөнө нь миний утас руу 10 тонн цемент ачуулъя гэсэн мессеж бичсэн байсан юм. Уг ачааны хөлсөнд миний данс руу 120.000 төгрөг шилжүүлсэн. 6512 УНЗ тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн ачааны төлбөрийг 5166362400 тоот Хаан банкны дансанд орлого хийдэг юм. Манай эхнэрийн нэр дээр байдаг данс байгаа юм. Мөн заримдаа би өөрийнхөө дансаар ачааны хөлсөө авдаг. Ж.Д гэх хүнээс би ажлын хөлсний мөнгийг л дансаараа шилжүүлэн авч байсан. Өөрөөр мөнгө төгрөгөгч, авахтөлбөр тооцооны зүйл байхгүй. Яг хэдэн удаа цемент ачиж зөөж өгч байснаа санахгүй байна. ...” /1 хх 222*******223/,

Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хууль ёсны төлөөлөгч С.А*******ийн: “...манай байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар станцын хаягдал хуурай үнсийг гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд тогтоосон үнэ тарифын дагуу худалдан борлуулдаг. Байгууллагын өмчөөр бол бүртгээгүй. Хаягдал гэж тооцдог. Станцын үйл ажиллагаанаас их хэмжээгээр ялгарч, усаар түрэгдэж үнсэн санд хаягддаг. Хаягдахаас өмнө бункерт тосч аваад түүнийг тогтоосон тарифаар аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулдаг. Учирсан хохирлын хэмжээг нь тодорхойлох боломжгүй байна. Зарж борлуулах тэр шат дамжлагаас нь авч худалдаж ашиг олж байсан бол хууль бус үйлдэл болоод байна...”/1хх*******ийн 95*******96/,

яллагдагч Ж.Д*******ийн: “...Би хятад цемент хольсон. Макийн цемент үйлдвэрлэсэн гэж бичсэн байна. Приус .... маркийн тээврийн хэрэгсэл авахдаа өөрөө цемент үйлдвэрлэж өгөөгүй. М*******наас 20 тонн ногоон ууттай хужаа цемент авч өгсөн. Үлдэгдлийг нь ориг 44*******өөс вагоноос авч өгсөн. Үлдэгдэл 8 тонн цементийг Цайз захаас.... *******ийн цемент авч өгсөн. Шалгагдаж эхэлсний дараа 40 тонн цементийг нөхрөөсөө авч өгсөн. Өмнө нь 10 тонн цементийг авч өгсөн байсан. Тэгээд нийтдээ нөхрөөсөө 50 тонн цемент өгсөн. 10 тонн цемент хольж хийж байгаад Ёолкод өгөх гэж байгаад цагдаад шалгуулсан. Тэрнээс биш 80 тонн цементийг бүтнээр нь хуурамчаар хийж, машин худалдаж аваагүй юм. Цементийг хүнээс бөөндөж авч өгдөг байсан. Тэрнээс би өөрөө хийсэн зүйл байхгүй. МАК цемент нь ориг хулхи эсэхийг би мэдэхгүй. Хулхи нь арай хямд болохоор нь 44 дээрээс худалдаж аваад зарсан. Доторх нь ямар болохыг мэдэхгүй. Г*******ийн хүүхдээр хийлгэсэн нь хар замаск хийлгэж байсан юм. Тэгээд буруу гараад чанаргүй болж байсан. Элс нь ихэдсэн байсан. Г*******ийн хүүхдүүдээр цемент хуурамчаар үйлдвэрлүүлээгүй. Би 3 нас 6 сартай, 7 нас 2 сартай, хүүхдүүдтэй...Өрх толгойлсон эмэгтэй. Буруу зүйл хийснээ ойлгож байна” /2 хх 99*******100/ гэх мэдүүлгүүд,

 2020 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “П с” ХХК*******ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Ж.Д*******ийн эзэмшлийн агуулахад үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1 хх 16*******27/,

хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /1 хх 33*******34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 35*******39/,

Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 0005240, 0005628, 0005242, 0005241, 0005629, 0005630, 0005851, 0005853, 0005636 дугаартай дүгнэлтүүд /2 хх 6*******29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлд заасан “Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхигй зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...байнга тогтвортой үйлдсэн;…” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, барааны тэмдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл бөгөөд уг гэмт хэргийн объектив талын шинж нь барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан идэвхтэй үйлдэл юм.

“М ц ХХК*******ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан үнс хольж, хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсаны улмаас “О к” ХХК*******нд 15.864.831 төгрөгийн, “Ай би эс групп” ХХК*******нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Ж.Д болон түүний өмгөөлөгч Ө.А нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, бага насны харах хүнгүй хоёр хүүхэд хоцорч байгааг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх”, түүний өмгөөлөгч С.Энх*******Эрдэнэ “хорих ялыг тэнсэж өгөх” талаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулж болох ялын төрөл хэмжээг заажээ.

Шүүгдэгч Ж.Д нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн 13.864.831 төгрөгийг төлж бусдад төлөх төлбөргүй болсон байна.

 Ж.Д*******ийн бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсаныг, мөн  3, 7 насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг нь харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Ж.Д*******ийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлэн 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр зааж шийдвэрлэлээ.

 Шийтгэх тогтоолд дээрхи ялын төрлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Даваацэцэгийг нэн даруй суллах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .............дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 4*******ний өдрийн 2021/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ж.Д*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ж.Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 720 цаг (долоон зуун хорин цаг) нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д*******ийн цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 448 цагийн ажил хийлгэх ялыг эдлэх ялаас нь хасч, Ж.Д*******ийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 272 цаг (хоёр зуун далан хоёр цаг)*******аар тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Ж.Д*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ж.Даваацэцэгт мэдэгдсүгэй” гэж өөрчилж,

            тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Д*******ийг нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Ж.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан ....................төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                          ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                          ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ