Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/01872

 

2024 04 10 184/ШШ2024/01872

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******өд холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ББСБ ХХК нь Б.*******тэй 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 41259 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн ба 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 210,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.22 хувийн хүүтэй z7972173 тоот дугаартай зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 210,000 төгрөг, хүү 336,899 төрөг, нийт 546,899 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 546,899 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******өд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 546,899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,057 төгрөгийн тал хувь 8.528 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН