Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/01543

 

 

 

 

 

 

 

 

 

                               2024         03            21

                               184/ШШ2024/01543

              

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************************** тоот хаягт оршин суух, ********** овогт **************** *************** /РД:****************/-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

 Үнэлэгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***************, шинжээч Ц.*************** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***************гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ц.***************д холбогдох ***************ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр Ц.***************с 45,215,115 төгрөг гаргуулахаар шиийдвэрлэсний дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.***************гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо *************** *************** *************** тоот хаягт байрлах 28.19 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлэхдээ шинжээч 70,430,000 төгрөгөөр тооцон үнэлсэн. Миний өмчлөлийн орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 120,000,000 төгрөг байгаа болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бидний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Шүүхийн шийдвэрээр Ц.***************гаас 45,215,115 төгрөгийг гаргуулж ***************өд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.***************д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 23390550 дугаартай үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, ***************, ***************ны *************** тоотод байрлах 28.19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2023 оны 23390550/129-5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 23390550/129-6 дугаар тогтоолоор хураасан. Талууд үнийн саналаа ирүүлсэн ч харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар ”***************” ХХК-ийн шинжээч (үнэлгээчин) Ц.***************ийг томилсон. Эрхийн улсын бүртгэлийн ***************дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, ***************, ***************ны *************** тоотод байрлах 28.19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 70,430,000 төгрөгөөр тогтоосон байна. Шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайланг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-29/23910 албан бичгээр төлбөр төлөгч Ц.***************гийн итгэмжилэгдсэн төлөөлөгч Золжаргалд, өмчлөгч З.Батсүхийн оршин суух хаягаар тус тус хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай НШШГГ-ын албан бичиг, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, итгэмжлэл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, шүүх хуралдаан хойшлуулах тухай өмгөөлөгчийн хүсэлт.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, хариу тайлбар, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, шйидвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эрх үүрэг тайлбарласан баримт, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хугацаат мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, итгэмжлэл, Хур системийн лавлагаа, хүсэлт, үнийн санал, хугацаат мэдэгдэл, тэмдэглэл, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг, татгалзал тайлбарласан баримт, тэмдэглэл, тогтоол гардуулсан акт, хөрөнгийн үнэлгээний гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, тайлан хүлээлцэх акт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, тэмдэглэлүүд, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.***************гаас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ц.***************гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо *************** *************** *************** тоот хаягт байрлах 28.19 м.кв талбай бүхий орон сууцыг 70,430,000 төгрөг гэж үнэлсэн. Энэ орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 120,000,000 төгрөг тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна” гэж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжэч “***************” ХХК-ийн үнэлгээ бодитой тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус тайлбар гарган маргасан.

 

3. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө”, 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасны дагуу хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.

 

4. Маргааны зүйл болох улсын бүртгэлийн ***************дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, ***************, ***************, *************** тоот хаягт байрлах, 28.19 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн “***************” ХХК-ийн 70,430,000 төгрөгийн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын ...зах зээлийн үнэлгээнээс бага тогтоосон гэх шаардлагын үндэслэл баримтаар нотлогдоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагджээ. Тодруулбал,

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

5.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 796 дугаартай шийдвэрийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 743 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлбөр авагч ***************өд төлбөр төлөгч Ц.***************гаас 45,215,115 төгрөг гаргуулан олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэрт хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж хураасан, улмаар шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан байна.

 

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авсан болох нь төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл”, “шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл” -ээр, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоосон болох нь “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, “шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ээр тус тус тогтоогдож байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журамд нийцэж байна.

 

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.*************** хөрөнгийн үнэлгээг 120,000,000 төгрөг гэж үнийн саналаа ирүүлсэн, төлбөр авагч *************** 35,000,000 төгрөг гэж үнийн санал ирүүлсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “***************” ХХК-ийг шинжээчээр томилсон, тухайн шинжээч нь 2023 оны 11 сарын 17-ний өдрийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 70,430,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь шинжээчийн үнэлгээ дүгнэлттэй танилцаж, гардаж авсан, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаарх хүсэл зоригоо шийдвэр гүйцэтгэгчид илэрхийлж хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”  бол үнэлгээчнээр үнэлүүлнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй болно. 

 

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “...тухайн хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээ 120,000,000 төгрөг юм, бид 1 давхрын үйлчилгээ эрхлэх боломжтой орон сууц гэж худалдаж авч байсан, шинжээч энэ байдлыг дүгнээгүй, үнэлээгүй” гэх үндэслэл гаргадаг хэдий ч тухайн зах зээлийн үнэлгээ гэх үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримт гаргаж нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс хязгаарласан зүйл үгүй ба  шүүх хуралдаанд оролцсон шинжээчээс “...Хуульд заасны дагуу үнэлгээг гаргасан, тухайн орон сууц хэдий 1 давхрынх боловч үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байгаагүй, орон сууцны зориулалттай байсан тул ирээдүйд тийм болох байх гэсэн үндэслэлээр үнэлгээ тогтоох боломжгүй, тухайн цаг хугацаанд ямар үнэлгээтэй байх бэ гэдгээр үнэ тогтоосон” гэх тайлбарыг гаргаж байгаа нь хариуцагч талын татгалзлын үндэслэлийг дэмжиж байна гэж үзэв.

 

6. Дээр дурдсан үйл баримт болон шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй байх тул хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс бага тогтоосон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч өмгөөлүүлэх эрхээ эдлэх, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргадаг. Шүүхээс өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.***************гаас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “улсын бүртгэлийн ***************дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, ***************, ***************, *************** тоот хаягт байрлах, 28.19 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн “***************” ХХК-ийн 70,430,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ