Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00128

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох,

Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 111,76.61 төгрөг, алданги 55,938.31 төгрөг, нийт 167,814.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2021 оны 11, 12 дугаар сарын ярианы төлбөр 111,876.61 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 55,938.31 төгрөг, нийт 167,814.92 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд нийт 167,814.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчид А.*******д холбогдуулан Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 111,76.61 төгрөг, алданги 55,938.31 төгрөг, нийт 167,814.92 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 01/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна.

Уг хүсэлтэд ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 167,814.92 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 111,76.61 төгрөг, алданги 55,938.31 төгрөг, нийт 167,814 төгрөг 92 мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,684 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ