| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00104/И |
| Дугаар | 140/ШШ2024/00129 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 140/ШШ2024/00129
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Булгийн эх 1-201 тоотод оршин суух Авага овогт Галсанцэрэнгийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баянзүрх багт оршин суух хаягтай Саарал овогт Жаргалын Эрдэнэ-Очир,
Хариуцагч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баянзүрх багт оршин суух хаягтай Хотгойд овогт Мягмарын Жамъяндорж нарт холбогдох,
13,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Г.Эрдэнэчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Г.Эрдэнэчимэг нь М.Жамъяндорж, Ж.Эрдэнэ-Очир нартай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлдүүлсэн боловч одоо хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд иргэн М.Жамъяндорж, Ж.Эрдэнэ-Очир нараас үндсэн мөнгө 11,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Жаргалын Эрдэнэ-Очир, Мягмарын Жамъяндорж нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Жаргалын Эрдэнэ-Очир, Мягмарын Жамъяндорж нар нь Г.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн зээл, зээлийн төлбөр болох 13,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нарт холбогдуулан 13,500,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нар нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Г.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн зээл, зээлийн төлбөр болох 13,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 13,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нар нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нараас 112,725 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 112,725 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 225,450 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 13,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нараас 112,725 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 112,725 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 225,450 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Эрдэнэ-Очир, М.Жамъяндорж нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ